sonin.mn
ХҮН Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор сонгуулийн хороонд шаардагдах бичиг баримтаа хүлээлгэн өгөхдөө хэрэв Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгуульд ялалт байгуулбал Нийслэлийн Засаг даргаар тус намын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаярыг томилно гэв.
 
 
 
 
ХҮН энэ удаагийн Нийслэлийн орон нутгийн сонгуульд “Хүний төлөө зөв менежменттэй, ухаалаг хот” уриатай оролцох ажээ. Хэвлэлийн хурлын үеэр тус намаас УИХ-д сонгогдсон гишүүн Т.Доржханд намынхаа Нийслэлийн намын хорооны даргад амжилт хүсэж, Монгол Улсын нийслэл Улаанбаатарыг хүн төрхтэй, ухаалаг хот болгоорой гэж захив.
 
 
 
Орон нутгийн сонгуульд өрсөлдөх намууд ХҮН-ын жишгээр хэнийг Засаг даргаар томилохоо зарлабал иргэд ухаалаг, зөв сонголт хийх нөхцөл бүрдэнэ.