Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ улс төрийн намууд албан ёсоор зарлалаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Орон нутгийн сонгуулийг энэ удаа олонхын тогтолцоогоор явуулна. Нийслэлийн орон нутгийн сонгууль 45 мандаттай. Ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын хөгжлийг ямар баг удирдах вэ гэдэг нь анхаарал татсан чухал сонголт болох нь дамжиггүй.
Орон нутгийн сонгуульд МАН-ыг Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар удирдан орох бол Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намууд хамтарч оролцохоор болсон. 45 нэр дэвшигчийн 37 нь Ардчилсан намаас, найм нь МАХН-аас нэр дэвшжээ. ХҮН-ын хувьд НИТХ-ын сонгуульд нийт 27 нэр дэвшигчтэйгээр оролцох бөгөөд Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяраар ахлуулан сонгуульд оролцохоо мэдэгдсэн. Ийнхүү Улаанбаатар хот, аймаг орон нутгийн ирэх дөрвөн жилийн хөгжлийг тодорхойлох чухал сонголтын өмнө ирээд байгаа. Улс төрийн голлох хүчнүүд орон нутгийн сонгуульд шинэ залуу боловсон хүчнээ “сойж” буйгаа мэдэгдсэн. Шинэ хүмүүсээс гадна өмнө нь шат шатны иргэдийн хуралд харьяалагдаж явсан, 2020 оны Их хурлын сонгуульд нэр дэвшин, өвдөг шороодсон хүмүүс ч энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр болсон байна.
Иргэдийн хурлын энэ удаагийн сонгуульд төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн хүүхдүүд болон гишүүдийн туслах, зөвлөх нэртэй цүнх баригчдын арми олноор нэр дэвшжээ. МАН-ын хувьд фракцуудын “зодоон”-оор эхэлж, Сумъяабазар нэгэнт хаанчлалаа нийслэлд тогтоосон учраас өмнөх Засаг даргын хүмүүс болон бусад фракцынхныг шахаж чадсан байна. Гэвч түүний дэвшүүлсэн баг жинхэнэ утгаараа “Цүнх баригчдын арми” бүрдүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшжээ. Тэрээр Ерөнхий сайд ахынхаа дэмжлэгээр энэ 2020 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүнээр тус тус сонгогдон гэрлийн хурдаар улс төрийн замаа тавьж буй нэгэн.
УИX-ын гишүүн, сайд Х.Нямбаатарын сонгуулийн менежерээр ажилласнынхаа шагналд зөвлөхөөр нь ажиллаж байсан Б.Сэргэлэнбаатарыг Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвших эрхийг олгосон гэх. Нийслэлийн МАН-ын дарга Д .Сумъяабазар баз Г.Төгөлдөрийг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлжээ. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг Г.Төгөлдөр нь “Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Гүр-Аранзын хүү. Д.Сумъяабазарын “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд ажиллаж байгаад Д.Сумъяабазарын дэмжлэгээр Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдсон. МАН Нийслэлд 45 нэр дэвшигч сойсны ихэнх нь буюу 33 нь анх удаа гаднаас цоо шинэ залуусыг оруулж ирсэн.
Намын доод шатандаа ч сайнаар бус саараар танигдсан хүмүүс нэр дэвшигчид дунд цөөнгүй байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт нэр дэвших Н.Баярмөнх байсхийгээд л зодоон цохион, танхайн асуудлаар хэвлэлийн шар хуудсыг чимчихдэг нэгэн билээ. Хэдхэн өдрийн өмнө машиндаа хоол хийж буй “мэдрэмжгүй” зургаар өөрийгөө таниулах гэж оролдсон Г.Гангамөрөн гэх бүсгүй, УИХ-ын гишүүний зөвлөхийн статустай Ц.Баттөр, М.Говьсайхан нар нэр дэвших мандатаа бас аваад байна. Г.Гангамөрөн Дандар баатрын ач охин гэж МАН-д орж ирсэн. Баянзүрх дүүрэгт МАН-аас өрсөлдөх Д.Энхбаярын тухайд Су.Батболдыг Хотын захирагчаар ажиллаж байх үед гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг нурааж, шинээр орон сууц барих төслийн тендерт шалгарч байжээ. Улмаар өөрийн “Шинэ гэр түншлэл” ХХК-иар дамжуулан орон сууц барьж, ашиглалтад оруулж байсан бөгөөд энэ чиглэлд чамгүй туршлага хуримтлуулжээ.
Түрийвчний зузаан, ах дүүгийн ургийн сүлжээ, цүнх баригчдаар дүүргэсэн хэмээн МАН дотроо өөр хоорондоо ч толхилцож эхэлжээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы хэвлэлийн албаны дарга байсан Ц.Мөнхбаатар : “НИТХ-ын сонгуульд МАН-ын нэр дэвшигчид гэж хэн ч танихгүй, нийслэлийн төлөө хэрхэн ажилласан нь тодорхойгүй залуус цөөнгүй харагдана. Дарга нар бүгдийг шийддэг юм бол залуус төр нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэг юун. Шударга чадварлаг залуусаа сонгуульд дэмжинэ гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн уриалга хаана очоод замхрав.
Нийслэлийн МАН-ын хорооны шийдвэр цүнх барьж даргыг дагаж гүйж байх учиртай юу, авлига авч мөнгөтэй болсон байх хэрэгтэй юү” гэж олон нийтийн сүлжээнд ил мэдээлсэн. ХАС-ын Ганхуягийн дүү Гантулга ч НИТХ-ын төлөөлөгч бөгөөд энэ удаа нэр дэвших эрхээ олж авч чадаагүй. Ингэж МАН-ынхан дотроосоо цүнх баригч, авлигачдыг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлчихсэн байна гэдгээ олон нийтэд зарласан нь МАН-ын Нийслэл дэх нэр дэвшигчдийн ерөнхий өнгийг илтгэчихэж байгаа хэрэг. УИХ-ын гишүүн Сү.Батболдын хоёр ч туслах нэр дэвшжээ. Зөвлөх Ш.Батбаяр Сүхбаатар дүүргээс бол туслах нь байсан О.Мөнгөншагай мөн нэр дэвшсэн. Монголын томоохон компанийн захирлын хүргэн М.Халиунбат Сүхбаатар дүүрэгт ногоон гэрлээр нэр дэвших эрхээ авсан байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт Таван толгой ТУЗ-ийн ажлын албаны дарга Б.Батбаяр, Тавантолгой төмөр замын дэд дарга асан Б.Ууганбаяр нар нэр дэвшиж буй нь төрийн өмчит Эрдэнэс Таван толгойн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг дэвшүүлснийг харуулна. Улаанбаатар хотын Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва, 1500 гаруй ажилтантай УСУГ-ыг удирдан ажиллаж буй Ц.Төрхүү, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нарын нийслэлд ажиллаж буй 10 хүрэхгүй хүмүүс сонгуульд өрсөлдөхөөр болжээ.
“Аз жаргалтай хот хөтөлбөр яаж хэрэгжсэнийг гудамжаар алхаад хар” гэсэн шүүмжлэлд өртсөн НИТХ-ын дарга Р.Дагва гэхэд л Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших эрхээ арайхийн авчээ. Нийслэлд МАН нэр дэвшигчдээ “Дотоод ардчиллын замаар сонгосон" гэж буй гомдогсод бас бий. Хотын фракцыг олон жил толгойлж ирсэн М.Энхболдын хотын угшил энэ удаагийн сонгуульд тас хэрчигдэж, Д.Сумъяабазарыг гаднаас мөнгөтэй төгрөгтэй, гишүүд дарга нарын туслах зөвлөхүүдийг дэвшүүлчихсэн гэх яриа тархсан.
М.Энхболд хэдийгээр муу нэртэй ч хотын удирдлагад олон жил ажилласан мэдлэг боловсролын хувьд туршлагажсан фракцийг бүрдүүлсэн байжээ. Гэтэл одоо хот цүнх баригчдын мэдэлд очих магадлал өндөр боллоо гэцгээж байна. Энэ удаагийн сонгуульд хоёр ч Ерөнхийлөгчийн хүү нэр дэвшиж байгаа. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүргийн зургадугаар тойрогт нэр дэвшсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд МАХН-аас нэр дэвшиж байна. УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг Хөдөлмөрийн Үндэсний намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа бол УИХ-ын гишүүн асан Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн хүү Б.Билэгт Хан-Уул дүүргийн 18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшжээ.
Багш, доктор П.Наранбаярыг хотын даргаар сонгоно гэж зарласан Хөдөлмөрийн Үндэсний намын нэр дэвшигчдийг тольдох аваас голцуу хуульч, эдийн засагч, хот төлөвлөлтийн инженер, хот цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтэн гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн залуусаар бүрдүүлсэн нь харагдана. Тухайлбал, Баянгол дүүрэгт Токиогийн технологийн их сургуулийг төгссөн Ж.Золжаргал, Боннын их сургуулийг төгссөн хуульч Д.Үүрцайх, эдийн засагч Г.Хаш-Эрдэнэ, эдийн засагч Б.Мөнхсоёл, Б.Найдалаа нарын нийт 27 хүнийг нэр дэвшүүлжээ. Орон нутгийн сонгуульд намуудын нэр дэвшигчдийн өнгө иймэрхүү. ХҮН нам шинэ үеийн түрлэг болсон залуусаар хүч түрэн орж ирж байхад 100 жилийн түүхтэй МАН цүнх баригч арми бүрдүүлж, АН харин Ерөнхийлөгчийн голдуу хүмүүсийг дэвшүүлж, бусад жижиг намуудын цөөн төлөөллийг албан бус эвсэл болгон багтааж оруулжээ.
Д.ХҮСЛЭН
Сэтгэгдэл0
AN-iin noxod oi snamj ni muudsan bololtoi. Ta nar 2012 ond bas l yag ingej oorsdiin uyanii noxdoo oron nutagt zutguulj, buh shatand yalahgui bol toriin ajil gatsna geseer bgaad oron nutagt ch gesen yalalt baiguulj toriin buh erhiig atgasnaa martaa yu. bas l tanai AN-iin gishuud nertei tsunh baridag noxod, ah duu hamaatan sadan, nutag usniihaa dolignuur garuudiig gargaj bsanaa iim amarhan martah gej.
Хотод бол ч АН сайн ажиласаан тэрийг бол үгүйсгэхгүй
За ямартай ч нэг зүг харж нэг тийш чир. МАН ялбал эх орон ард түмний эрх ашигт нэн тустай АН ялбал бас л нэг тээг саад "гүйх нохойд гүйхгүй нохой саад" сөрөг , татаж унагасан, саад учруулсан онцгүй зүйл л болно Хотын иргэдийн хурлын төлөөлөгч Баатархүү гэдэг халзан дурак Амарсайханыг усан оргилуур амралтын орчин бүрдүүлэх гэлээ гэж ХХБ-ны луйвардсан газрын тоөлөө ямар их бархирлаа Гэтэл огт үгүй л байсан Сайхаан юм хийчихсэн Монгол түмэн баярлаж байна АН бол Баатрхүү шиг хог шаараар дүүрэн
ХОТОД БУГШСАН ИДЭЭ БЭЭРИЙГ ШАХАЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ.ЯВГАН ХҮН ХҮН БИШ БОЛСОН ХОТ.ХОТЫН МАФИЙГ УСТГА СУМЬЯАБАЗАРАА.ТӨРЖ ӨССӨН ХОТ ЧИНЬ ЯМАР БАЙЛАА ОДОО ЯМАР БОЛГОВ ГАЗРЫН НАЙМААЧИД
хотод бол АН сайн гударсан
Tegehdee l MAH yalna
Боржур солих, төсөл шахах, бага сага зам засварыг хэн ч чадна ш дээ, арай чадвартай хмсээр нийслэлийг удирдуулмаар бнаа.
МАН-ын хог ухдаг золбин нохдыг буудаж цөөрүүлвөл таарна.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрсэн гэв.
МАН асаалтай танк шиг гарна даа...
Одоо хотын болон орон нутгийн хог шааруудыг цэвэрлээд МАН нь ялбал ард иргэд нийт олонд тустай байна Харин АН-тай намгүй Баттулгыг ирэх ерөнхийлөгчийн сонгуульд гаргах хэрэгтэй Түүний дараа Хүрэлсүх...гээд явбал Монголын бадрал мандал тун ойрхон Тэнгэр хэлж байгаа цагч болсон Яг ингэж л явна Зам нь тэр
Энэ цаг үеийг халах өсвөр үе бойжиж байгаа. Иймэрхүү юм сараачдагаа больцгоо нэр дэвшигчид гээд байгаа этгээдүүд эх орончид байж чадах уу? Энэ л гол шалгуур ш дээ малнуудаа Хүслээн?
Odoo ardiin namd huurtahaa bolye.Ardchilaliin tuluu sanalaa ugye.Gargalsaihan "buyan"g hotiin dargaar songoh heregtei.odoo baigaaDagva gedeg nuhur ter jargaltai gazraa ochig
Миеэг дэмждэг АН ардчилалыг өмчилчихсөн гэж андуурахаа болимоор юм.
Odoo ardiin namd huurtahaa bolye.Ardchilaliin tuluu sanalaa ugye.Gargalsaihan "buyan"g hotiin dargaar songoh heregtei.odoo baigaaDagva gedeg nuhur ter jargaltai gazraa ochig
Буриад Жагаа Монголчуудыг доромжилж загнаж шоудаад одоо хол явах уу? Марубенийг луйвардаж хөрөнгөтөн болсон мань "Европ хольцтой" эр машинаар чулуу зөөж үймээнийг турхирч байсан нь ардчилал биш хор!
МАН ын цүнх баригчид хулгайч авилгалч нар иргэдийн саналыг луйвардахаар чичирцгээж байна хороодоор дайллага цайллага амралтанд явуулаад эдгээр мөнгө хаанаас гараад байга
хн. Удирдаж орж байгаа хүн нь Сумъяабазар. Ямар ч итгэл үнэмшил байхгүй
Уг нь энэ чинь Иргэдийн хуралаа байгуулах гэж байгаа биз дээ? Улс төрийн намууд ийм түрэмгий оролцож байх нь "иргэдийн хурал" гэдэг утгыг бүрэн баллуурдаж байна.
Elektorat biluu Darjhandiin gardag...
Яасан ч байсан намууд хэдэн хүн нэр дэвшүүлэх нь тодорхой биз дээ.Тэгэхээр заавал цүнх баригч гэж цоллох ямар хэрэг байна.Өөр намуудаас цүнх барьдаггүй хэн гуай нэр дэвшсэн юм.Бүгд л цүнх баригчид гэж хэлж болно.Цагтаа одоогийн ерөнхий сайд, ерөнхийлөгч гээд бүгд л цүнх баригч байсан.Улмаар ахиж дэвшээд том дарга нар болцгоолоо.Одоогийн цүнх баригчдаас ирээдүйн ерөнхийлөгч,ерөнхий сайд төрнө шүү.Битгий ингэж хөгтөж шогтож бай.
Допингоор авдгаа авцгаасан нь ч яахав , бид тэгээд " цүнх барьсаар " яваад үхэх ёстой юм уу , ёстой хуцваа - аварга авилгадаа хэлнэшүү ..
Үндэсний бөхөөр барилддаг бөхчүүд улс төрд их амжилттай байгаа нь найраа хийж, хор найруулахдаа гаршсаных л юм даа
Хан-Уулын 18-р тойрогт дэвшиж байгаа Ж.Алдаржавхлан, ҮЭ тодотголтой Ж.Мягмар авгай хоёр бутэхгуй ээ битгий дэмжээрэй
Huslend oor ajil olj ogmoor setguulch bolie gebel prognoz bodit baidal geed jaakan ongotoor bichmeer
UDAXGYI DELXII DAYAARAA CONOX GEJ BAIJ JUUN JAACAN COMGUUL BE BURXAN BAGSH 7-N XONOGIIN DOTOR ENE DELXIIG YAARCH BYTEECNEEC BOLOOD MUU MUUXAI XYMCYYD BII BOLCON ODOO BURXAN BAGSH ENE MUU MUUXAIG AAJMAAR BYGDIIG UCTGAJ EXELCEN ENE 2-3-N JIL YRGELJLEX BOLNO GETEL UCAN MAL YXER MONGOLCHUUD NOGOO CONGUUL GEED TENEGTEID L BAIJ BAINA ENE BOL ZOBXON MONGOLD
Энэ пизда оронд төрсөндөө харамсаж гутарч байна.
Ойлгож байна бухимдалыг. Гэхдээ бодит өөрөөсөө хальж хийсвэр эх орон,улс төр,шоу жүжгэнд өөрийгөө идүүлж болохгүй.Тэнэг биз дээ?
Энэ соншууль гэдэг хачин тэнэг юмыг больчихмоор бн!! Сонгууль хийчихвэл хамгийн сайн нь гараад ирдэг юм гэж гоё хуурчээ!! Энэ ёстой “зууны молиго “болсоон!! Ккк.
Энэ соншууль гэдэг хачин тэнэг юмыг больчихмоор бн!! Сонгууль хийчихвэл хамгийн сайн нь гараад ирдэг юм гэж гоё хуурчээ!! Энэ ёстой “зууны молиго “болсоон!! Ккк.
Улс тер ч амбицтай, ес зуйгуй, арчаагуй залуусын тоглоом болждээ!!!
Сүүлдээ бүр цүнх баригчдаа срйж ард түмнийг басамжилж байгаа МАН хэмээх нэг намын дарангуйллыг энэ орон нутгийн сонгуулиар халах хэрэгтэй
Энд нэг зусарч нөхөр,150,129,,142 байна чи ч дээ зайлуул хотой хоний билчээрээс хол явж үзээгүй, улсын хөгжил ард түмэнд хэрэгтэй үгүй ч мэдэхгүй ,бид МАН энэ чигээр нь сонгоно гээд байсан сонгоо д ямар байна . Битгий зусарч бай зөв буруу, хөгжил хоцордол ялгаж сур
ymarch hergtseegui h9gnuudg l bitgii congooroi
Их хурлын гишүүн А.Адъяасүрэнгийн зуун мянган долларын авлигын хэрэг шийдэгдсэнгүй гэж сонин дээр нийтлэгдсэн байна. Авлигач хулгайч нарын хэрэг ил болсоор байхад авлигатай тэмцэх газар шүүх прокурор тэднийг баривчилж бүх насаар нь шоронд ялын эдлүүлэхгүй наранд гаргаад байх юм. Энэ шүүгч дийг баривчилж шоронд хорь.
Ард тумнийг басамжилж байна МАн-гарууд
цүнхгүй ядаг хүн байдаг уу цүнхэнд байгаа ном материал хүний мэдлэгийн тулгуур юм цүнх номгүй сурагч оюутан сурлагаар хамгийн муу байдаг ардчилсан намын ерэн оноос хойш хийж ирсэн ажил одоо ингээд харахад монгол улсын эсрэг байжээ одоо монголын ард түмэн ардын намынхаа дуудлагаар эх орныхоо төлөө ажиллаж байна шудрага нийгмийг тогтооно ардын намын дарга хүрэлсүхээс илүү утааг арилгана гэж хуцаж сурталчилгаа хийж байгаа юмсууд хүний но хауг хуваалцах гэж байгаа хүмүүс эр эмгүй луйварчид юм
ХҮН нам нь шаачвал арай дээр пм байндаа , аятайхан хүмүүс дэвшүүлж