Нийгмийн дундаж гэж нэг ойлголт байх. Бичиг үсэг тайлагдсан түвшин, боловсрол эзэмшсэн байдал, эдийн засгийн түвшингээс гадна ерөнхий соёл, ёс суртахууны хэмжээс зэргээс энэ ойлголт бүрдэнэ. Энэ дундажийг аль болох өндөр түвшинд байлгахыг аль ч улс орон эрмэлздэг. Дээрхийг “Хүний хөгжил” гэж ерөнхийд нь томьёолоод улс орны хөгжлийн түвшинг илтгэх хамгийн чухал шалгуур болгодог.
Социализмын он жилүүдэд хүний дунджийг өөд нь татах ажил төрөөс зохион байгуулалттайгаар, тасралтгүй явдаг байж. Бүх хүн амаа бичиг үсэгт тайлаад санаа амарсангүй, нийгэм нийтийн ажлыг байнга зохион байгуулдаг байсныг санаж байна.
Соёл, олон нийтийн ажлыг бүх шатны сургуулиуд, бүр албан байгууллагууд хүртэл байнга хийдэг байжээ. Лхагва гараг бүхэн ээж аав хоёр маш эрт ажилдаа гарна, учир нь тэр өдөр бүх албан газар сонин уншлагын цагтай. Ажил эхлэхээс нэг цагийн өмнө бүх ажилчид цугларч нийгэмд нэр нөлөө бүхий хүмүүсийн төрөл бүрийн сэдвээр лекц, яриаг сонсож тэмдэглэл хийдэг байсан. Яриа хийдэг хүмүүс нь АИХ-ын депутат, нийгэмд нэр нөлөө бүхий нэр төртэй хүмүүс байдаг байв. Тэд нийгмийнхээ өндөр дээд ёс суртахуун, боловсрол, соёлын хамгийн дээд хэмжүүр, чиг баримжаа, үлгэр дуурайл, одоогийнхоор бол role model, инфлүүнсрүүд байв.
Хэдийгээр нэг намын системтэй байсан ч АИХ-ын депутатууд буюу одоогийнхоор УИХ-ын гишүүдийг сонгохдоо нийгэмд үзүүлэх зөв нөлөөллийг хамгийн их хардаг байсныг мэдэж байна. Хэрэв гэр бүлийн талаар тогтворгүй бол, аливаа зүй бус асуудалд орооцолдож, холбогдож байсан бол АИХ-д сонгогдох байтугай аливаа албан тушаалд дэвшихгүй, тэр бүү хэл гавьяа шагналд ч тодорхойлогдох тухай санах ч эрхгүй байлаа. Үлгэр шиг л сонсогдож байгаа биз?
Ийм “муухай”, “хүний эрхийг зөрчсөн”, “эрх чөлөөгүй” тэр нийгэмд яагаад ийм өндөр шалгуур тавиад байдаг байсан юм бол гэвэл ердөө л нийгмийн дунджаа дээш татах гээд байгаа юм. Биднээс дээр түвшинд, төрийн эрхэнд байгаа, төрийн гавьяа шагнал хүртсэн хүмүүс нийгэмд зөвхөн сайн үлгэр, сайн нөлөө үзүүлэх ёстой гэсэн ганц хатуу шалгууртай, бас үүрэгтэй.
"Авьяаслаг түүнд минь гавьяат цол өгчихгүй шударга бус..." гэж одоо ч гонгиноод байдаг, үнэндээ авьяасыг нь үнэлээгүйдээ биш, нийгэмд үлгэрлэж чадах ёс суртахуунгүй байна аа гээд л байгаа юм шүү дээ... ДУНДАЖаа л дээш нь татах гээд байгаа нь тэр!
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БУРУУг буруушааж, ЗӨВийг байнга сурталчилж үлгэр болгодог нь, мэдээллийн хэрэгслүүд, ном зохиолын үг хэллэг хүртэл цензуртэй байсан нь эрх чөлөөг боомилоод байгаа гэхээсээ нөгөө л ДУНДАЖаа дээшлүүлэх гээд байгаа нь тэр!
Ёс суртахуун, соёлын дунджийг дээш татах нь нийгмийн маш чухал үзүүлэлт. Гаднын аль ч оронд очоод гудамжнаас нь, олны дунд явахдаа шууд мэдэж болох зүйл бол нийгмийн соёл, ёс суртахууны тэр л алтан ДУНДАЖ.
Хэдхэн жилийн өмнө БНХАУ-д очихдоо бид хүмүүсийн нь бүдүүлэг, харанхуй, хиртэй, үнэртэйг гайхаж жигшдэг байснаа санаж байна уу? Гудамжинд нус цэрээ шууд хаядаг, ногоон хөвөнтэй хүрэм, нимгэн ултай шаахай өмссөн, чанга чанга ярьсан хужаанууд хэдхэн жилийн дотор төрөл арилжсан мэт алга болж, харин ч бид амралтаараа аялж жуулчилдаг ертөнцийн соёлт улс болоод хувирчихсан.
Тэд ерөөс ДУНДАЖаа өөд нь татах бодлого баримталсан. Доодчуулын амьдралыг дээш татахтай зэрэгцээд дээдчүүлийн ёс суртахууны босгыг улам өндөрсгөсөн. Харин бид эсрэгээрээ хулгайч худалчдаа дээш залж, шавар шалбаагтай гудамжиндаа нус цэрээ чөлөөтэй хаяж хоорондоо эрээгүй хэрэлддэг бүдүүлэг харанхуйчууд болж хувирчихаад байна. Гуч гаруйхан жилийн дотор бид ийнхүү орвонгоороо солигдож орхисон.
Харин Монголын нийгэм энэ хугацаанд эдийн засгийн хувьд улсаасаа баян 30 гэр бүлтэй, улны уланд орсон олонхтой, өр зээлэнд дөнгөлүүлсэн, юу юугүй уланд шилжихэд бэлэн цөөхөн дундажтай болж гажуудсан. Ёс суртахуун, нийгмийн соёлын дунджийн тухайд энэ 36 жилд зүгээр л уланд нь хаясны гор өнөөдрийн инфлүүнсрүүд. П.. Я... Г... гэж чөлөөтэй хэлдэг лайвчид нийгмийн хайрыг татаад зогсохгүй, том компаниуд мөнгө төлж сурталчилгаа хийлгэдэг, тэр байтугай төрд гартлаа тонгоруугаараа эргэсэн. Тэр бүү хэл тэдгээр олны хайрыг татсан инфлүүнсрүүдийн ёс суртахуун, үг хэллэгийг шүүмжилбэл нийгэмд боорлуулж мэдэх хүртлээ зөв буруугийн ойлголт орвонгоороо эргэсэн. Түүнийгээ “хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө...” гэж томьёолол олоод, хаацайлаад түүндээ бүүр итгэх ч болсон. Энэ бүхэн ЗӨВ-ийг нуувчинд хоргодоход хүргэсэн.
Хүний хүүхэд яах вэ, манай гэр бүл л болж байвал, миний хүүхдүүд л боловсролтой, хүн чанартай сайн хүн болж байвал болно гэсэн аминч үзэлд хүргэсэн.
Биднийг багад худлаа хэлэх, хулгай хийх БУРУУ гэж нийтээрээ үздэг байсан бол өдгөө хулгай хийвэл, бүүр том хулгай хийвэл том болно, бүр төрд гарна, шагнуулна, тиймээс хулгай бол ЗӨВ гэж үздэг боллоо. Гэр бүл салах, хүүхэд өнчрүүлэх нь БУРУУ гэдэг ойлголтод багтаж бүтэн тогтвортой сайн гэр бүлийг бий болгох нь зөвд тооцогддог байсан бол одоо салалт тийм ч аймаар юм биш, байдаг л хэвийн зүйл, салсан хойноо эхнэртэйгээ эв найртай байвал бүүр үлгэр дуурайл болмоор сайхан ЗӨВ зүйл ч болж хувирлаа. Хайр сэтгэл гэдэг нандин харилцаа бүдгэрч хамтран амьдарч үзээд болих нь жив жирийн ойлголт төдийгүй хуулинд ч энэ тухай зөвшөөрч ирлээ. Ариун нандин ёс журмын тухай ойлголт нийгмийн хэв маяг биш инээдмийн сэдэв болоод биеэ үнэлж амьдрах, бүр өнчин охидын биеийг үнэлүүлэх нь бизнесийн асар том орон зай, зах зээл болж хувирах нь тэр! Юу нь ЗӨВ юу нь БУРУУ-г хэн бидэнд хэлж өгөх вэ?! Ийм улны ёс суртахуунтангууд нийгэмд нөлөөлөгч болохоор нөгөө дундаж маань хаашаа гулсах вэ?!
Зөвийн тухай ойлголт алдагдаж, адлагдаж, нуугдаж эхлэхэд нийгэмд буруу нь гаарч, улмаар нийгэм үүнд нь дасаж, хэвийн ойлголт, хэм хэмжээ болж хувирдаг. Ингэж нийгмийн дундаж улам доошилж байдаг. Нийгмийн дундаж доошлох нь нийгэмдээ төдийгүй гишүүн бүхэнд хортой. Тэр дунджаар нийгэм хүмүүжиж, төлөвшиж байдаг. Та бидний үр хүүхдийн хань ижил тэр дунджаас л төрж байгаа. Таны хүргэн, бэр, ирээдүйн ач, зээгийн тань аав, ээжүүд тэр дунджаас л олдох магадлал өндөр. Муу дундаж улам муу дунджийг л үйлдвэрлэж таарна...
Бидний чиг баримжаа, луужин болж, нийгмийнхээ дунджийг өөд нь татах ёстой өндөр дээд ёс суртахуун чи хаана үлдэж хоцров оо...?!
Гантөмөрийн Уянга
Бямба - 07 сарын 18,
2026

Сэтгэгдэл6
сонгууль дөхжэ.энэ мэт нь идэвхжээд эхэлж
Урвагч түвдийн шээс женкогийн угаадсаар хооллогч өт хорхой хужаа уянга гэж бузар янхан урвагч гараад амь оржээ дээ. Чи болон танай нөхөр бол жинхэнэ хужаа цустай хужаа удамтай бузрууд шүү. Та нар шиг урвагч бузрууд Монголчуудыг хувааж талцуулах санаа, сачий чинь хүрэхгүй.
1990 оноос ганзагын наймаа эхэлж байх үед хятадууд ах түй гээд нус цэр, шүлсээ хаа сайгүй хаясан заваан амьтад байсан нь ч үнэн шүү ... харин одоо бол Монголчууд бид тэр үеийн хужаа нараас ч илүү бүдүүлэг, илүү заваан амьтад болж хувирсан байна ...
Бүдүүлэг хужаа нарыг дагавал тэгдэг юм.
Чи тэгээд шударга уу? Нийгмийг хагалан бутаргах чинь ариун явдал уу? Чи төрөөс авсан элдэв шагналаа буцаагахд өгчих. Чамайг ведьма гэж бичсэн байсан, найз чинь.
7 buudaliin jinxene xujaagiin oxin doo