Хуульч Г.Уянгахишигтэй ярилцлаа. Тэрээр УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин агаад УИХ-ын 2020 оны сонгуульд ХҮНамаас нэр дэвшсэн юм.
Та УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн, одоо НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Өөрөөр хэлбэл улс төрд орж байна гэж дүгнэж болох байх. Яагаад улс төрд орох болсон бэ гэдгээс яриагаа эхлэе.
Би оюутан байхаасаа л улс төрийн идэвхитэй оюутан байсан. 1999 онд Монголын Социал Демократ Намын гишүүнээр элсэж байлаа.Улмаар Германы Социал демократ намын дэргэдэх Фридрих Эбертийн сангаас тэтгэлэг авч, Бонн хотын их сургуульд магистр хамгаалсан. Тус сан оюутнуудад улс төрийн сургалтууд зохион байгуулдаг байж билээ. Тэр үед л социал демократ үзэл баримтлал зүрх сэтгэл, тархинд минь гүн суусан. Энэ үзэл баримтлал миний үнэт зүйл, үзэл баримтлалтай нийцдэг.
УИХ-ын 2020 оны сонгуульд яагаад нэр дэвшсэн бэ гэвэл нэгдүгээрт, Би дөч гарчихлаа. Хориод жил хувийн хэвшилд ажилласан байна. Хувийн хэвшилд ажиллах явцдаа улс төрийн шийдвэрүүд зөв гарахгүй, бизнес эрхлэгчид мөрөөрөө бизнесээ эрхлээд явах боломжгүй, хууль, эрх зүйн зохицуулалт, батлагдаж байгаа хууль тогтоомжууд, хуулийн үндсэн амин сүнсүүд алдагдаад байгааг анзаарсан. Энэ тал дээр хуульч хүний хувьд сэтгэл, зүрх эмтэрсэн. Хоёрдугаарт нөгөө талд эх хүний хувьд хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон. Энэ нийгэм чинь улам бүр доройтоод байна.
Бид нарын үүрэг бол энэ Монгол улсаа, тусгаар тогтнолоо, хүмүүнлэг ардчилсан хэлбэрээр нь үр хүүхдүүддээ хүлээлгэж өгөх ёстой. Өнөөдөр бид нар энэ хоёр том гүрний дунд байгаа тусгаар тогтнолоо хамгаалж авч үлдэх ёстой. Гучин жилийн өмнө олж авсан ардчиллын үнэт зүйлээ алдахгүй байх ёстой.
Ардчилал гэдэг бол зүгээр нэг намын нэр биш. Демокраси гэдэг бол хувь хүний эрх чөлөөний баталгаа. Үүнийг бид авч үлдэх ёстой. Өнөөдөр бид идэж уух, өмсөж зүүх, орох орон гээд анхдагч хэрэгцээнээсээ болоод ардчилал гэдэг том үнэт зүйлээсээ ухарч болохгүй. Энэ болгоныг хамгаалж үлдэх нь хувийн хэвшилд ажиллаж байгаа, боловсорч суралцаж байгаа, гадаад, дотоодод боловсрол эзэмшээд ирсэн, өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явж байгаа бид нарын үеийн залуучуудын үүрэг. Ийм олон талын түлхэц, хүчин зүйл байсан учраас улс төрийн идэвхээ сэргээж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн.
1999 онд Монголын Социал Демократ Нам буюу аавынхаа намд элсэж байсан хүн 20 жилийн дараа яагаад ХҮН-ыг сонгох болов? Монголд Зүүн төвийн үзэлтэй олон нам бий шүү дээ.
МАН, МАХН зүүн төвийн үзэл баримтлалтай. Тэр бүү хэл Ардчилсан Нам хүртэл сүүлийн үед зүүн төвийнх болчих гээд байна шүү дээ.
Гэхдээ намууд үзэл баримтлал гэхээсээ илүүтэй масс юу хүсэж байна вэ гэдгээр популизм хийгээд байна. Хэрвээ дундаж давхарга олонх болчихсон байсан бол бид заавал социал демократ үзэл баримтлалыг аваад байх шаардлага байхгүй.Гэтэл өнөөдөр нийгмийн эмзэг давхарга ихэсчихлээ, тэгш боломж байхгүй болчихлоо. Ийм үед социал демократ буюу зүүн төвийн үзэл баримтлалт яалт ч үгүй үгүйлэгдэж байна.
Зүрх сэтгэлээрээ социал демократ үзэлтэй, ард түмний хүсэл дээр популизм хийдэггүй залуучууд нэгдсэн байсан учраас ХҮН-ыг сонгосон.
Өмнөхөө хийчихсэн, өөрийгөө харуулчихсан, хориод жил хувийн хэвшилд ажиллацгаасан тэр залуучуудад итгэсний үндсэн дээр ХҮН-д гишүүнээр элссэн. Хүмүүсийн ярьж байгаа шиг МАН, АН-аас нэр дэвшсэн бол хялбархан УИХ-ын гишүүн болж, эрх мэдэлд хурдан хүрч магадгүй. Гэхдээ надад тэдний гар хөл болж улс төрд орох хэрэг алга. Хүний өөрийн сэтгэлгээний эрх чөлөө гэдэг бол маш чухал. Бид өөрсдөө зөв гэж бодсон юмныхаа төлөө чөлөөтэй дуугардаг, чөлөөтэй шийдлийг гаргадаг, хэрэгжүүлдэг, түүнийхээ төлөө зүтгэдэг баймаар байна. Тийм учраас л цэвэрхэн эхэлж байгаа, цэвэрхэн явна гэж зорьж байгаа тэр залуучуудтайгаа нийлээд нэг шинэ юм босгоё гэсэн юм. Одоо бол ХҮН улс төрийн гуравдагч хүчин болчихлоо шүү дээ.
Таны аав БНМАУ-ын анхны бөгөөд цорын ганц дэд ерөнхийлөгч, УБХ, УИХ-ын дарга байсан Р.Гончигдорж шүү дээ. Улс төрд орох таны шийдвэрийг аав тань хэрхэн хүлээж авсан бэ. Ямар нэгэн захиас, зөвлөгөө өгсөн үү?
Би аавынхаа өлсгөлөн зарлаж, суулт хийж байснаас эхлээд үзэл баримтлалдаа үнэнч явсан он цагийг нь сайн мэднэ. Хүмүүс хичнээн муугаар хэлдэг ч гэсэн аавыгаа бодит амьдрал ямар хүн бэ гэдгийг нь би мэднэ. Тэр хүн магадгүй ганцаардсан байж болно, цөөнх болсон байж болно. Ямар нэгэн лобби, эдийн засгийн эрх ашигт автаагүй байж болно.
Энэ болгон дээр хувь хүнийхээ хувьд тэр хүн юуг зорьж байсан юм, юуг хийж чадсан юм, юуг хийж чадаагүй юм гэдгийг нь харж байсан учраас улс төр рүү орох, аавынхаа хийж чадаагүй бүхнийг, аавын маань бодож санаж байсан юм нь магадгүй энэ гучин жилд амжаагүй байж болно. Үүнийг нь бид нар үргэлжлүүлээд явах ёстой. Энэ хүний мөрөөдөж, хүсэж байсан юм нь ингээд дуусна гэхээр харамсалтай. Энэ бол ямар нэгэн эрх ашиг биш. Энэ бол өөрөө үнэт зүйл, үзэл баримтлал. Тэгэхээр нөлөөлөөгүй биш нөлөөлсөн.
Нөгөө талаас аавын хувьд бол намайг улс төр лүү орно, ХҮН-д элсээд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшлээ гэхэд үнэхээр цочирдож, гайхаж хүлээж авсан. Намайг улс төрд орно гэж төсөөлөөгүй байх. Нөгөө талаас цочсон ч гэсэн дэмжиж хүлээж авсан. Улс төрч хүнд маш их сөрөг зүйлс ирнэ. Энэ бүхэн дээр сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа юу гэж асууж байсан.
Намайг УИХ-ын 2020 оны сонгуулиар их олон хүн дэмжиж, сайхан хүлээж авсан. Сөрөг дайралтууд бага ирсэн. Миний хувьд ямарваа нэг байдлаар авлига, хээл хахууль, ямар нэгэн бизнесийг босгохын тулд төрийн эрх мэдлийг ашигласан зүйл байхгүй учраас илүү зоригтой явж байгаа.
УИХ-ын 2020 оны сонгууль таны хувьд анхны сонгууль байсан. Сонгуулийн үйл явц, үр дүнг хэрхэн дүгнэж байна. Шударга сонгууль болж чадсан уу?
Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр сонгуулийн маргаашаас эхлээд л ингэчихлээ, тэгчихлээ гээд явах хэцүү.
Ер нь хүчний тэнцвэргүй тулаанд орсноо бид нар мэдэж байсан. МАН үнэмлэхүй ялалт авах нь тодорхой байсан.Гэхдээ бид юуг зорьж байсан бэ гэхээр биднийг дэмжиж байгаа, сонголтгүй болчихлоо гэсэн тэр хэсэгт сонголт болж очъё л гэж бодсон. Өнөөдөр үр дүн нь гараад бид парламентад суудалтай улс төрийн хүчин болчихлоо шүү дээ.
Тэгэхээр сонгуулийн тогтолцоо өөрөө зөв биш учраас энэ сонгуулийн үр дүн ийм л гарахаас өөр аргагүй болчихсон.
Хар машин буруу ажиллалаа ч гэдэг юм уу, янз бүрийн луйвар гарлаа гэдэг энэ бүгд өөрөө цогц асуудал юм. Тэгэхээр машин өөрөө ухаантай биш. Тэр буруу ажиллалаа гэдэг юм байхгүй байх.Гол нь тийшээ хийж байгаа саналын хуудсууд яг зөв орсон уу? Бид нарыг дугуйлсан саналын хуудсууд уншигдсан уу гэдэг л асуудал байгаад байгаа юм.Нөгөө талаасаа мөнгөний сонгууль болсон гэж ярьж байна.Тухайн тойргоос гарахын тулд ямар мөрийн хөтөлбөр боловсруулаад байгаа юм гэхээсээ илүүтэйгээр шинэ жилээр надад хэн бэлэг өгсөн билээ,Цагаан сараар надад хэн дээлийн торго өгсөн билээ, Наадмаар хэн над руу шуудай гурил явуулсан билээ гэдэг ийм анхан шатны хэрэгцээнийхээ төлөө иргэд сонгууль өгөөд байна.
Зүгээр нэг бэлэг өгчихөөр нь саналаа өгчихдөг байж болохгүй.
Бид нар өөрсдөдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Чиний өгч байгаа тавин мянган төгрөг, зуун мянган төгрөг, шуудай гурил чинь юу юм бэ?, бидэнд өнөөдөр чиний УИХ-д гараад юу хийх чинь л сонин байна гэдэг асуултыг тавьдаг байж, энэ хэмжээгээр сонголт хийдэг болж байж бид өөрсдийнхөө жинхэнэ төлөөллийг гаргана.
Сая ХҮН сонгуульд зуун хэдэн саяыг л зарцуулсан. Гэтэл МАН таван тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Энэ их мөнгийг зарцуулаад, дээрээс нь нэр дэвшигчид чинь бараг тэрбум гаруй төгрөг зарцуулчихсан байдаг. Гэтэл бид гуч, дөчин саяыг зарцуулсан байдаг.
Нөгөө талаас сонгуулийн мажоритар систем байгаа нөхцөлд том намууд буюу мөнгөтэй хүмүүсийн тоглоом болоод л явна.
Үүнээс бид нар гарах ганц боломж нь пропорционал систем рүү шилжих буюу намууд хоорондоо өрсөлддөг болох ёстой. Бодлогоор өрсөлддөг болох ёстой. Намууд бодлогоор өрсөлдөөд пропорционал систем ороод ирвэл яах вэ гэхээр нөгөө том нам дотор байгаа нөгөө том толгойнууд чинь намынхаа бодлогыг дэмжиж эхэлнэ. Тэр хүн өөрийгөө таниулахын тулд өчнөөн тэрбум төгрөг зарах хэрэггүй болно. Ингэж их мөнгө зарцуулах ямар шаардлага шалтгаан байгаа юм бэ.
Намууд зөвхөн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөрөө уралддаг байх ёстой. Ингэвэл сонгууль илүү хөнгөн болно. Дээрээс нь улс төрд орохоос залуучууд айж, эмээхээ болино. Хамгийн гол бид нарт дутагдаж байгаа юм нь санхүүжилт.
Ирэх жилүүдэд Монгол улс маш их хэмжээний мөнгийг өрөндөө өгнө. Үүнийг дагаад эдийн засаг, ард иргэдийн амьдрал ч нэг их сайжрахгүй байх. Ингэхээр 2024 онд дахиад л ходоодны сонгууль өгөх байх? Эрх баригчид ч сонгуулийн хуулийг өөрчлөхгүй болов уу? Үүний эсрэг ХҮН ер нь юу хийж чадах вэ?
Хамгийн эхний алхам нь орон нутгийн сонгууль.
Орон нутгийн сонгуульд манай намын удирдлагууд УИХ-д нэр дэвшсэн бүтэн багаараа орох гэж байгаа.
Нийслэлийн сонгуулийн хороонд, дүүргүүдийн сонгуулийн хороонд бүртгүүлчихсэн.Эхнээсээ эрхээ аваад эхэлчихлээ.Тэгэхээр яагаад орон нутгийн сонгуульд нэр дэвших болов оо гэдэг асуулт байгаа.
Бид нар ядаж нийслэл хотоо гоё болгочихъё. Нийслэл хот гэдэг нь Монголын нийт хүн амын тавин хувь төвлөрчихсөн газар.
Энэ төвлөрөл, энэ олон нийт ямар нөхцөл байдалд амьдраад байгаа билээ. Тэгвэл бид нийслэл дээрээ юм хийе л дээ. Хэрвээ сонгогчид итгэл үзүүлчих юм бол бид нар энэ хот дээр юу хийж чадах юм бэ гэдгээ харуулъя. ХҮН-д инженерүүд, боловсролын, санхүүгийн реформынхон байна. Иймээс бид жинхэнэ реформ хийгээд үзүүлье ээ.Бид нарыг та нар юу хийсэн юм бэ?, яасан юм бэ? гэж түүх асуугаад байгаа бол бид нарт боломж олгочих.
Бид тэр түүхийг гаргаад өгье.
Дөрвөн жил гэдэг энэ замбараагүй болчихсон хотыг өөрчилж, шинэчлэхэд богино хугацаа байх. Гэхдээ эхлүүлэх боломж бий. Нэлээн олон зүйлийг хийж чадна гэж бид бодож байгаа. Мөрийн хөтөлбөртөө ч тусгачихсан. Энэ бол хүмүүсийн нүдэнд харагдаж, гарт баригдах бодит зүйл.
Түүнээс том намынхан шиг дөрвөн жил торго дурдан тараахгүй. Бид нарт тийм боломж ч байхгүй. Тэгэхээр энэ дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн ходоодны сонгууль хийхгүй байх сэтгэл зүйг бид нар бэлдье л гэдэг зорилготой байгаа.Энэ тал дээр ХҮН-ын судалгааны баг, судлаач эрдэмтэд тодорхой судалгаатай, төсөвтэй, төлөвлөгөө гаргачихсан байгаа. Үүнийгээ бид нар Улсын Их Хурлын Гишүүнээрээ дамжуулаад төр засагтаа хүргэнэ. Батлуулах тал дээр ажиллана.
Тэртээ тэргүй 2024 онд байдал өөрчлөгдөхгүй юм чинь гээд гараа хумхиад сууж болохгүй. Тэгэх юм бол нөхцөл байдал дээрдэхгүй шүү дээ. Явсан нохой яс зууна гэдэг шиг хийгээд л байх юм бол жижигхэн ч гэсэн ахиад л байна. Таваар арваар, гучаар дөчөөр үүнийг ойлгож хүлээж авч байгаа хүмүүсийн тоо ихсээд л байна. Үүний төлөө бид нар ажиллаад л явна. Гагцхүү 2024 он болтол улсын маань эдийн засаг сөхөрчихгүйхэн шиг яваасай. Үүний төлөө төр засагт байгаа хүмүүс мэргэжилтнүүдийнхээ, эдийн засагчдынхаа үгийг сонсоосой. Энэ их хямралыг аятайхан даваад гарчхаасай л гэж бодож байна.
Та 2024 оны НИТХ-ын сонгуульд дэвшиж байгаа.
Сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалт ярих цаг болоогүй ч гэсэн Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлууд нүдэнд ил харагдаж байна. Түгжрэл, утаа, хөрсний бохирдол, замбараагүй газар олголт гээд. Эрх зүйч хүний хувьд эдгээр асуудлуудыг шийдэж болох ямар хувилбар гарц, гаргалгаа харагдаж байна вэ?
Нэгдүгээрт бид хууль дүрэм, журмаа мөрдүүлдэг болгох хэрэгтэй. Өнөөдөр бид нар баталчихсан маш олон стандарт, дүрэм, журмууд байна. Түүнийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хяналт, хотын захиргаа гэх мэт байгууллагууд байна Хоёрдугаарт мөрийн хөтөлбөрөө бид дэлгэрэнгүй танилцуулна. Энэ мөрийн хөтөлбөр маань яг л одоогийн байгаа бодит байдал дээр үндэслэж хийгдсэн.
Өнөөдөр арван есдүгээр зууны эхэн үеийн модон жорлон одоо хүртэл хэвээрээ байгаа явдлыг төрийн удирдлагууд сэтгэлгүй байна л гэж дүгнэхээс өөр аргагүй.
Үүнийг өөрчилж болно. Бид өнөөдөр нэг агаараар амьсгалж байгаа. Зайсанд очоод хэвтчихээрээ энэ хойд талын хөрсний бохирдол хамаагүй гэж хараад байгаа юм. Ийм байж болохгүй. Өнөөдөр хотын иргэн л юм бол бүгдэд хамаатай.
Энэ бүх борооны усаар чинь тэр бүх хөрсний бохирдол талаар нэг тархаж байна.Өнөөдөр Зайсанд амьдраад байгаа хүүхэд чинь хотын төвд ирээд сурч байгаа шүү дээ. Энэ гудамжаар Шангри-Ла дэлгүүр рүү орж байгаа шүү дээ.Энэ гудамжны усыг туулаад явж байгаа.Гэтэл энэ ус чинь өөрөө хойноосоо урсаад ороод ирж байна. Ядаж улсын эрх ашиг, хотын эрх ашиг гэж боддоггүй юм бол хувь хүнийхээ нэг жижигхэн эрх ашгаа бодоод үзээч ээ.
Сэтгэл гаргаад хийх юм бол энэ дээр хийж болохгүй, их мөнгө шаардах ажил бол биш.Тэгэхээр үүнийг хийх боломж дүүрэн байгаа гэж харж байна.Инженерийн шийдлүүд нэлээн их гарсан байгаа. Тэр модон жорлонгууд дээр ТББ-ууд маш олон янзийн шийдлүүд гаргаж ирж байна. Илүү олон судалгаатай ажил хийж байна. Яагаад төрийнхөн тэд нарыг ашиглахгүй байгаа юм. Өнөөдөр утаатай тэмцэнэ гээд л байна. Тэгээд шахмал түлш гээд дахиад л маш их мөнгө зарцуулаад яваад л байна. Яагаад Амгалангийн дэд станц шиг станцуудыг барихгүй байгаа юм.
Өнөөдөр борооны ус ямар их урсаж байна. Гэтэл энэ чинь өөрөө бас нөөц шүү дээ. Байгалийн нөөц.Тэгэхээр үүнийг хаана ашиглах ёстой юм бэ. Хаана цуглуулах ёстой юм бэ. Социализмын бүх юм муу биш шүү дээ.Тухайн үед хот төлөвлөлт маш зөв хийгдэж байсан.Тухайн үеийн ачаалал одоогийн тооцоолсон шиг биш байсан. Тэгэхээр энэ тооцооллын үед хийгдэж байсан бороо усны зайлуулагч, зам хийхдээ стандарттай барих ажил явж байсан. Гэтэл бид л нөгөө стандартаа бариагүй. Зам барьж байгаа компаниуд дээр тэр шаардлагыг нь тавьж байх ёстой. Ус зайлуулагчийг нь төө дээр хийчихсэн. Энэ чинь зүгээр хэлбэрдэлт .
Тэр замын мэргэжилтнүүд энэ дээр хяналтыг нь тавиад, стандартыг нь хангуулаад явж байсан бол өнөөдөр тэр замын ус бордьюр давж нүхээр гарах биш урсаж байгаа газарт нь нүх хийх ёстой байсан гэх мэтчилэн.
Бид нар өөрсдөө хотдоо амьдарч байж сэтгэл дутсан юмнууд маш их хийж байна.
Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол жижиг хэмжээний их хуралтай шүү дээ. Бодлого боловсруулна. Дүрэм журам стандартуудаа боловсруулна. Нийслэлд юу хийж болох юм, юу хийж болохгүй юм гэдгийг батална. Тэгэхээр эрх зүйч хүний хувьд, хуульч хүний хувьд юу гэж харж байна гэхээр энэ стандартуудыг хэр баримталж байгаа юм гэдгээр дүүргүүд дээр асуудлыг тавьдаг байх ёстой. Шинээр газар олголтууд дээр маш хариуцлагатай хандаж байх ёстой. Хууль бусаар олгогдсон газруудыг буцааж хурааж авч, тэр газрууд дээр ногоон байгууламж барих ёстой. Хотын хэдэн хувь нь ногоон байгууламж байх ёстой юм. Хот төлөвлөлт яаж явах ёстой юм. Энэ болгоныг эрх зүйн хувьд дүрэм журмын хувьд стандартчиллын хувьд буулгана.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа бид таван чиглэлээр гэдэг юм уу, зургаан чиглэлээр детальчлан ийм ийм төлөвлөгөөтэй байна гэдгээ танилцуулаад явна.
Хуульч хүнтэй уулзаж байгаагийн хувьд 2016-2020 оны УИХ-ын баталсан Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар асууя. Эрх баригчид Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө бараг гавъяа мэтээр ярьж байгаа. Гэтэл 6-гийн 2 гээд бас шуугиан тариад байна?
Үндсэн хууль бол Монголын ардчилсан эрх зүйт төрийн тогтнож байгаа гол үндэс суурь.
Үндсэн хуульдаа суурилаад бид нар юу нь болохгүй юм, юу нь болох юм гэдгээ зохицуулж байгаа.Засаглал ямар байх ёстой юм, хараат бус байх ёстой гээд энэ бүх юмыг баталгаажуулж байгаа зүйл бол Үндсэн хууль.Тэгэхээр Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шалтгаан буюу шаардлага бол маш их байсан. Гэхдээ энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хуульч бидний хүсэж байсан өөрчлөлтүүд хангалттай орж чадаагүй.
Эхний явж байсан төслүүд дээрээс нэлээн олон заалт хасагдсан. Мөн хуулийн техникийн хувьд хэрэгжилт дээр бас алдаа гарсан.
Үүн дээр аль аль талаасаа хуульчдын дунд нэлээн маргаан мэтгэлцээн явсан. Хуульчид дотроо салбар салбараар мэргэшсэн.Тэгэхээр тэр мэргэшсэн хуульчдын бас ярьж байгаа хэлж байгаа зүйлийг бид сайн ойлгож, хүлээж авах ёстой. Хууль эрх зүй, үндсэн хуулийн эрх зүй гэдэг өөрөө амтай болгон яриад байх, өөр өөрийнхөө үзэмжээр тайлбарладаг зүйл биш.
6.2 гээд л баахан маргаан үүсгээд яваад байна. Миний харж байгаагаар популизм талдаа л илүү шуугиад байх шиг.
Төрийн нийтийн өмч гээд оруулаад ирчихсэн. Төрийн өмч гэж хуучин нэр томьёогоороо байхад асуудалгүй байсан. Төрийн нийтийн өмч болгож оруулж ирсэн нь төрийн өмч гэхээр төр өмчилж байгаа тусдаа биет болчихоод байна.Төрийн нийтийн өмч гэснээрээ ард түмний өмч болж байгаа юм гэж яриад байна. Гэтэл төр гэж байхгүй шүү дээ.
Төр гэдэг чинь өөрөө ард түмэн.Тэгэхээр төр өмчилж байна аа гэдэг чинь ард түмэн л өмчилж байна гэсэн үг. Гэтэл төрийн нийтийн өмч, төрийн өөрийн өмч хоёр бол өөр ойлголт гэсэн юм яриад байна.
Тэгэхээр энэ бол өөрөө тусдаа зохицуулалттай явах ёстой зүйл. Энэ нь газрын тухай хуулиараа гэдэг юм уу? бусад дэд актуудаараа зохицуулагдаад явж байгаа. Тэгэхээр яг үүнийг заавал орох ёстой байсан уу, үгүй юу гэдэг дээр би бас нэг их айхтар сүртэй сэтгэгдэл хэлээд яах вэ. Гэхдээ нөхцөл байдал одоо хүмүүсийн яриад байгаа шиг, шуугиад байгаа шиг айхтар дордчихсон зүйл бол байхгүй гэж хэлмээр байна аа. Нөгөө талаасаа бидний хүлээлт шүүхийн хараат бус байдлыг бий болгох дээр маш том хүлээлттэй байсан. Гэтэл энэ бас хангалттай шийдэгдэж чадаагүй.
Үүнийг хийх гэж оролдсон зүйл нь гэх юм бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэж үзсэн. Ерөнхийлөгчийн эрх хэмжээг заасан зүйл заалт дээрээ оруулсан боловч энэ нь өөрөө үндсэн хуулийн өөр зүйл заалт дээр Ерөнхийлөгчийн ерөнхий шүүгчийг томилдог шүүгч нарыг томилдог эрх нь хэвээрээ л үлдчихсэн.Шүүхийн мэргэжлийн зөвлөл буюу шүүгчдийг сонгох сонголтын байгууллагыг арай олон хүнтэй болгоод, арай илүү олон талаас мэргэжилтнүүд, хуульчид орж ирж хамт сонгох боломжийг бий болгосон. Энэ нэг дэвшил байх.
Ярилцлагынхаа сүүлийн минутыг танд үлдээе.
ХҮН орон нутгийн сонгуулийн бэлтгэлдээ орж байна.
Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулийг бодоход ирц багатай явдаг. Хүмүүс бага анхаардаг. Тэгэхээр УИХ-аасаа илүүтэйгээр бидний амьдралд хамгийн ойрхон тусаж байгаа сонгууль шүү гэдгийг бас ойлгоосой.Идэвхтэй оролцоосой гэж уриалмаар байна.Сүүлийн үед нэлээн их шуугиан тариад байгаа Нийслэлийнхэн өөрсдийгөө шагнасан байна, урамшуулсан байна, Иргэдийн төлөөлөгчид нь мөнгө аваад байна, өндөр урамшуулалтай ажиллаад байна гэсэн асуудал байна.
Энэ болгоноос аваад үзвэл нийслэл гэдэг хамгийн том төсөв бүрдүүлэгч байдаг. Нийслэл дээр маш их хэмжээний мөнгө төвлөрдөг. Тэгвэл энэ их хэмжээний мөнгөөр нийслэлд маш их юм хийж болно.Сонгууль эхлэхээр анзаараарай. Үүн дээр маш их мөнгө урсаж орж ирж байна. Дүүрэгт гарахын тулд, НИТХ-д гарахын тулд их мөнгө зарж байна. УИХ-н сонгуультайгаа адилхан. Тэр хүмүүс тэр их мөнгийг хаанаас олж энд зараад байгаа юм бэ?
Үнэхээр хандивлагчдын мөнгө мөн юм уу, биш юм уу.Тэгвэл тэр мөнгийг зарчихаад юунд хөрөнгө оруулаад байгаа юм бэ. Өөрөөр хэлэх юм бол буцаад ямар эрх ашгийн төлөө, ямар мөнгөний үнэрээр тийшээ тэмүүлж байна вэ гэдгийг сонгогчид бид байнга бодож байх ёстой.
Яг энэ тархины мухарт заавал байж байх ёстой.Дүүрэг буюу доороосоо анхан шатнаасаа бид нийслэлээ гоё болгочих юм бол энэ улсыг сайхан болгоход хамаагүй дөхөмтэй болно.Тэгэхээр орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.Мөрийн хөтөлбөртэй нь бас сайн танилцаарай.Битгий үл ойшоогоорой.
Энэ чинь хаалганы чинь гадна гараад ирж байгаа асуудлыг зохицуулах гэж байгаа хүмүүсийн сонгууль шүү.
Бид нарын өмнөөс шийдвэр гаргаж, мөнгөний зохицуулалтыг хийх гэж байгаа хүмүүсийг сонгох сонгууль шүү гэдгийг иргэд маань ойлгоосой л гэж хүсч байна.
Ч.Явуухүү
Сэтгэгдэл0
Гончигдорж улс төрд байдаг нэг онцгүй худалч. Охин мөн адилхан гентэй учир найдлага байхгүй.
Аавыг нь мэдэхгүй ч Уянгаа улстөрд байж болохоор хүн дээ. Маш мэдрэмжтэй, ухаалаг, ажилсаг, сэтгэлтэй. Ялангуяа иргэдийг хуралд бол яг бх ёстой хүн.
бид харин гайхаж байна яагаад
Өнөөдөр манай статистикийн байгууллага төр барьж байгаа намд зориулан худал мэдээ гаргадаг болсон. Ажилгүйдэл буурсан, хүн амын орлого нэмэгдсэн гэх мэт. Үүнийг анх санаачилсан хүн бол Гончигдорж. Тэрээр өөрийн найз Мэндсайханыг статистикийн дарга болгоод ингэж худал мэдээ тараах санааг гаргаж, хэрэгжүүлсэн. Тэгэхээр Гончигоогийн худал хуурмаг дүр ард түмэнд ил болсон тул охин нь хүртэл өөр нам руу зүтгэж байна.
За тэнэгт Үе залгамжилсан бага хаадын явдал эрхгүй санагдах юм Эрдэнийн хүү Элбэгдоржийн хүү Гончигдоржийн охин ч гэх шиг. Эх нь булингартай бол адаг нь булигартай байдаг нь ТАВИЛАН юмаа
Манжийн их эфү Гончигдорж улс төрөөс зайлж алга болсон уу?
Үйлийн үрээ эдлэх гээд загатнаад байна уу
Ха ха ха
Солиороол ..
Баян хонгороос Архангай руу шөнө орж ирсэн чинь ганц гэрэл бурханы урд ёлтойж байсан гээд хот хоорондын автобусанд нэг ах хүү та нарын сонголт биздээ Гончиг оо та нарт юу хийж гийгүүлсийн гээд агсан тавьж билээ . Нээр ээ л худлаа яриад ганц шон босгоогүй хүн дээ
Boli2 teneg huuhen
хүн намд элсэнэ зөв сонголт сайн байна гэтэл фортуна Батбаярын охин АН д оронгуутаа аавыгаа их хуралд дэвшүүлээд зугтсан шившиг
Shudarga zarchim emegtei shig sanagdlaa
Хамрын тамхи ч эрүүл мэндэд хортой гэдгийг төрийн суудал бүгдэд өөрөө очоод заларчихдаг оёгтой гэзэг тавьж гангардаг "Монголын сайхан эр"-н охин мэддэг байх гэж найдна.
өөрсдөө нэг иймэрхүү юм тавиад байхаар нь үнэмшээд байдаг хар малууд байс байна аа
монголын төрийг ийм цагаандаа гарсан худлаа гаруудаас хол байлга, их гайхсан ч гэх шиг.
Emhtushin huugee ded said bolsoniig medeegui yvsan tai l adil bish uu
НАЛАЙХЫН УУРХАЙЧИН ХЯТАДЫН ОХИН 100% ХЯТАД ХҮНЭЭС ТӨРСӨН ХҮНИЙГ МОНГОЛ ХҮН ГЭЖ ҮЗЭХ ҮҮ? ААВААРАА АВЧ ҮЗЭЭД МОНГОЛ ГЭХ ҮҮ? ЯАДАГ ЮМ БОЛ ЯС ҮНДЭС ЮУ ГЭЖ ЯВАХ УУ? МЭДЭХ ХҮН БАЙНА УУ??
хамрын тамхичин гончигдоржийн ээбий дорлигжав мэтийн юмнуудтай хамтарч хийсэн гай дуусаагүй бна. эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг хуучны сайхан үг бна шүү
Өвөө нь хятадын эрлийз Сү Жин Сан гийн Дамдинсүрэн гэж хүн байсан. Ээж нь хурлийз өөрөө шоохууз ийм л Уянгахишигтэй ярилцсан байна. Аав нь олон түмний итгэлийг хөсөрдүүлж ардчиллаас урвасан Гончигдорж гэдэг бил үү дээ нэг хөгийн юм байсан.
Хүнийг яс үндэс, гарал удам, нутаг усаар нь ялгаварлан гадуурхах үзэлтэй хүн өөрөө нийгмийн адаг шаар байдаг учраас хорслоо тайлах ганц арга нь тэр болдог юм!!!
Угсаа залгамжилсан залуу феодал юм уудаа? Бас тэгээд хятад цустай гэж байгаа.
ХҮҮХДИЙНХЭЭ АМЬДРАЛДАА ХИЙЖ БАЙГАА ИЙМЭРХҮҮ ҮЙЛДЛИЙГ МЭДЭХГҮЙ ЭЦЭГ ГЭЖ БАЙХ УУ? ЯМАР ЭЦЭГТЭЭ ХЭЛЭХГҮЙ ПОЛЬТО АВЧ БАЙГАА БИШ. ИЙМ ХУДАЛЧ ХҮН УЛС ТӨРЧ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР.
Аав нь бүр мэл гайхаад цэл хөхөрсөн бүр "Аллах Акбар!" гэж хашгираад ухаан алдаад уначихсаэ гэсэн.
Акбар илүүдсэн байна. Ах, ахайтан гэсэн хүндлэлийн үг.Арменд их хэрэглэгдэнэ.
Амжилт хусье
Мангар мэдлэггүй хүүхэн байнадаа,мөн Гарц олвоо,Амгалангийн дулааны станц гэдэг чинь нэг л том уурын зуух шүүдээ,хотоор дүүрэн уурын зуух барих юм уу,дээр дэд бүтэц айл болгон луу оруулж паар тавьж өгөх юм уу,хичнээн мөнгө хугацаа орохыг төсөөлж байна уу,модон жорлонгийн шийдэл чинь юу юм бас баахан үнэртэй цэвэрлэх байгууламж барьж айл болгон руу бохирын шугам оруулах уу-дахиад л хичнээн их мөнгө хугацаа орох уу төсөөлж байна уу-тэр мөнгө Улсад мөн хувь айлд ч байхгүй болоод л асуудал байгаад байхад,дээр нь борооны ус цуглуулах гэхчихэж-тийм амны зоргоор хийдэг юм уу-тэр чинь бүхэл бүтэн инженерийн маш том бүтээн байгуулалт дээр маш том арчилгаа (арчилахгүй бол маш том намаг,илэрсэн үнэр танартай тогтоол ус болно) тэгэхээр юу бас л маш их мөнгө шаардагдана-тэр мөнгө чинь алга,тэнэг гончигдорж бүр ч тэнэг хүүхээн
Social demokrat nam hubi hunii omch bishee ho
"цочирдсон " Гунигдорж тэгээд өөд болоо юу , мани мани ... Ийм худалч эрлийз хурлийзуудын удмынхнаар монгол дутаа юу ... Гончигдорж бол алдар нэр - албан ??? Чи язгуурын соцдек үзэлтэй юм бол А . Ганбаатар багшийн аавыг чинь тордож додомдож гаргасан - бас ааваар чинь ясаа бариулсан МСДН байж л байсан - худлаа гар минь ...
Угсаа залгамжилсан хун тайж юм уу хашаа юм вэ? Монголчууд солирчээ. Нөгөө Мерит зарчим хаачив???
Энэ яваа насандаа нийгэмд ганц ч материалалг баялаг бүтээгээгүй залуу хүмүүс улс төр ярьж байгаа нь мөн чанартаа солиорол юм. Энэ охин солиорчээ. Мерит зарчмын мөн чанар нь нийгэмд материаллаг баялаг бүтээсэн мэдлэг, чадвар, туршлагыг хэлдэг юм .
Өндөр хөгжилтэй орнууд Мерит зарчмын ачаар өндөр хөгжилд хүрсэн. Мерит зарчим нь хүний мөн чанарыг тодорхойлдог. Мерит зарчмын мөн чанар нь тухайн хүний нийгэмд материаллаг баялаг бүтээсэн мэдлэг, чадвар, туршлага юм. Одоогийн залууст энэ чанар байхгүй болж бүгдээрээ ам баян болцгоожээ. Энэ л чухамдаа улс орныг сүйрүүлдэг. Элбэгдорж, Бат-Үүл, Гонцигдорж мэтийн ам баян этгээдүүд чухамдаа сүүлийн 30-аад жилд энэ улс орныг сүйрүүлсэн. Хүн ардаа ам баячуудаас болгоомжлогтун!!!
zaluuchud hudlaa yarih muuhai muuhai.mongold ger bulteige yaridgui hun bhgui,herultei,herulgui yaridag
Гончигдоржийг хумуус ханилгаа муутай гэж яардаг юм билээ, уул нь сайхан бусгуй байна, улс тор бол явцуу, эрх ашгийн толоо хуний чанарыг эвддэг явуургуй тоглоом одоо яахав хэрэв сонгосон бол шударгаа харуулж дээ!!!
Эцэгтэй нь хамт шоронд хий.
Энэ Уянхишиг чинь манай Цолмон хамаатангийн бэр биш биздээ. Тэр хун бол ондор боловролтой, их юм узсэн жинхэн дипломатч хун тэр хунээс авах юм их бий.
Huuheeeed chu tsaashaa
сонгуулийн хууль зөрчөөл өөрийгөө сурталчлаад бн
Aav chin iim niigem baiguulaad,naiz noxod n bugd xetsuu nertiin xaalga tatsan daa,Oor ard tumendee tustai yum xii.
Гончигоо хамар луугаа хамрын тамхи чихэхээс өөр юм хийсэн юм уу? ГАйхсан ч гэх шиг, ардчилал гэж буруу замаар будаа тээсэн аавынхаа алдааг чи насандаа залруулж чадахгүй
Одоо та нарыг хэн сонгодог юм, нам дамжиж гэр бүлээрээ монголын ард түмнийг сорон мөлжиж амьдрах санаатай юу.
Гончигдорж гуайн аавыг Раднаасүмбэрэл гэнэ. Раднаасүмбэрэл гуай өөрийн аав Уламоргих гуайг хөдөөлүүлэхдээ хөшөөг нь хөлд нь босгож байсан гэсэн энэ ямар учиртай байх вэ.
Болио
Уянгахишиг хэр хол давхих юм болдоо харж л байя
одоо энэ сонгуулиар л мэдэгдэнэ
Сайхан шаахымаа.Хэлэх ч үг алга
Ондор боловсролтой мундаг эмэгтэй байна Шинэ уе улс торд орж байнаа Хэдэн жилийн дараа энэ уеийнхэн гол тоглогч болно Тэр уед бие биенээ узэн яддаг гоочилдог нэр хоч огдог гол нь ходолмор унэлдэггуй энэ балиар уур амьсгал дарагдах бизээ
За Зайлаа
Улс төргүйгээр зарим залуучууд болоод л байх юм, ингэж хэн ч итгэхээргүй зүйл ярьж зүтгэх ямар шаардлага байдаг юм бол доо??? Эцэг нь гэнэт мэдэж гэнэ ккк
Улс төргүйгээр зарим залуучууд болоод л байх юм, ингэж хэн ч итгэхээргүй зүйл ярьж зүтгэх ямар шаардлага байдаг юм бол доо??? Эцэг нь гэнэт мэдэж гэнэ ккк
Улс төргүйгээр зарим залуучууд болоод л байх юм, ингэж хэн ч итгэхээргүй зүйл ярьж зүтгэх ямар шаардлага байдаг юм бол доо??? Эцэг нь гэнэт мэдэж гэнэ ккк
Улс төргүйгээр зарим залуучууд болоод л байх юм, ингэж хэн ч итгэхээргүй зүйл ярьж зүтгэх ямар шаардлага байдаг юм бол доо??? Эцэг нь гэнэт мэдэж гэнэ ккк
Улс төргүйгээр зарим залуучууд болоод л байх юм, ингэж хэн ч итгэхээргүй зүйл ярьж зүтгэх ямар шаардлага байдаг юм бол доо??? Эцэг нь гэнэт мэдэж гэнэ ккк
Kkk
Гончигдорж их Муухай улс төрч байсан. Монгол улсад хэрэгтэй, аж үйлдвэрийг дэмжих чиглэлээр юу ч хийгээгүй. Ярьдаг юм нь сонгуулийн пропорционал систем дээр үү мажоритар систем дээр үү гэдэг асуудал. Энэ асуудлыг 25 жил яриад аль нь дээр юм гэдгийн учрыг нь ч олж чадалгүй өөрөө толгой нь эргээд зайлж алга болж дургүйцэж зэвүүцсэн олон сонгогчдынхоо сэтгэлийг амраасан. Буухаас аа өмнө Оюунхоролтой хамт 1990 оноос хойших бүх Авилгалчдыг өршөөх Өршөөлийн хууль батлуулах гэж чичирч дайраад арай баралгүй хоцорсон ичгүүр сонжуургүй улс төрч байсан юм.
Yugaaraa giuguulsen hun b
Бас муунчин байхдаа,
ЭЭЖ Н ЦЭВЭР ХЯТД ХҮН ГЭСЭН
Ухаантай бүсгүй байна. Одоо ийм л залуусаа дэмжиж улс орноо өөд нь татмаар байна. Улиг болж мразмд орсон хулгайлахаас өөр юм мэддэггүй нөхдүүдээсээ салах цаг аль хэдийн болсон
Өнөө хүртэл хийж ирсэн ажил төрлөө хийгээд мөрөөрөө яв.Биднийг ой санамжгүй боолууд гэж бодоо юу? Бид төр улсаа та нар шиг паразитүүдээс цэвэрлэнэ.
zuv handlagatai zuv setgeltei emegtei bn. uls tur geed aikh zuilgui hiih buteekh ajilaa l hiihiig zorij bgaa zaluusaa demjie. poporchid uy ch hiihkgui bidniig yaduu amidruulj bn
Tiim shuu odoo idevkhitei ajillakhgui bol hot bur dordono
Чам шиг хужаагаар монгол улс дутахгүй.
Юун... зайсанд амьдардаг хүүхэд... хойноос ирдэг бохир ус... муухай ялгавар ярьдаг гар уу үгүй юу
Ховд гаралтай эхийн цус нь хаачихав, аан