sonin.mn
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн  /2020 оны 9 сарын16/ ээлжит хуралдаанаар Ламжавын Бямбасүрэнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхийн газрын даргаар томиллоо.
 
Л.Бямбасүрэн нь Хүүхдийн их эмч мэргэжилтэй. 
 
1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч;
1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч;
1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд Хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч;
1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд Хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч;
2003-2006 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгэм, эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга;
2006-2008 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга;
2008-2012 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга;
2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
2016-2020 онд Эрүүл мэндийн Дэд сайдаар томилогдон тус тус ажиллаж байжээ.