Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.21/ Ховд аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа.
Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхлэв. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналаас тоймлон хүргэж байна.
Ховд аймгийн иргэн Н.Сэнгэдорж:
“…Эх орон, төр засаг маань их хэцүү байна. Хэцүү байна гээд орж байгаа орлого, төсвийг харахаар одоогоос арван жилийн өмнөх төсөвт орж байсан хөрөнгө, арваад их наяд төгрөг хаашаа ороод байдаг юм бэ? Энэ чинь ард түмэндээ хүрэхгүй байна аа. Үүн дээр төр засаг маань анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.”
Ховд аймгийн иргэн С.Базар:
“…Монгол Улсын Ерөнхийлөгч ингээд орон нутгаар явж, хөдөлмөрчидтэй уулзаад, санал бодлыг нь сонсож, ирээдүйн ажил, хөгжилд тусгах гэж байгаад нь үнэхээр баяртай байна. Урьд өмнө нь ч ийм ажлыг сайн хийдэг байсан. Таныг энэ асуудлыг санаачилж байгаад баяртай байна.”
Ховд аймгийн иргэн Б.Жавзмаа:
“…Бид /ТОСК-ийн/ байранд ороод дөрвөн жил болж байна. Биднийг анх энэ байранд ороход түрээсээ төлж байгаад хувьчилж, өөрийн болгоно гэсэн шийдтэй байсан. Саяхан ТОСК-ийн ажилтан ирж, энэ байрыг өмчилж хувьчлах талаар яригдсан. Ингээд өмчилж хувьчлахад манай энэ байрны квадрат метрийн үнэ нь дэндүү өндөр байна. Манай энэ Ховдод, орон нутагт саяаас дээш үнэтэй байр байхгүй ээ. Гэтэл квадрат метр нь нэг сая хоёр зуун тавин мянга гэж байгаа юм. Бидний хувьд энэ бол дэндүү өндөр үнэтэй байна.”
Ховд аймгийн иргэн Цэвээнравдан:
“…Үндэсний төмөр замын асуудлыг санаачилж, ажлыг бодитой өрнүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж байгаагаа ховдчуудын өмнөөс хэлмээр байна. Энэ төмөр замын бүтээн байгуулалт шийдэгдсэнээр Монгол Улс дэлхийд тусгаар тогтнолоо баталгаажуулж, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж байгаа. Монгол Улсын хэмжээнд бүх хүн ашиг шимийг нь хүртэх ийм сайхан ажил болж байгаад талархалтай байна. Энэ эхлүүлсэн ажлаа ойрын таван жилд бүрэн дуусгаж, үр шимийг нь монголын ард түмэн хүртэх хугацааг ойртуулахын тулд ихээхэн санаачилга гаргаж, ажиллах байх гэж улам их найдаж байна.
Монгол Улс, тэр дундаа баруун бүс бол Алтайг тойрсон дэлхийн хэмжээний хамтын ажиллагаанд оролцох түүхэн боломжийн цаг хугацаанд ирлээ. Өөрөөр хэлбэл Алтайг тойрсон автозам баригдаж дууслаа. Тухайлбал, бид энэ замаар ачаа тээвэрлэхээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том боломж гарч ирж байна.
Ер нь Монгол Улсад болж байгаа юм зөндөө байна. Болохгүй юм бүр их байна. Тэр дундаа Монгол Улсад хэтэрхий их улстөржилт бий боллоо. Сонгуулийн тогтолцоо маань болохгүй байна. Одоо бүх шатанд сонгогдож байгаа хүмүүс сонгогдохын тулд заавал юм тараадаг. Энэ бол авлигын суурь асуудал болоод байна. Ямар нэг эд зүйл, гурил будаа, төмпөн сав, нүүрс түлээ тараадгийг хуулиар хоригломоор байна.
Дээр нь Монгол Улс хүн ам цөөтэй орон. Намуудад хэт хуваагдсанаас болоод ид хөдөлмөрийн насны хүмүүсийн нэг хэсэг нь гудамжинд гардаг, нөгөө хэсэг нь ээлж ээлжээрээ хоолонд орж байгаа юм шиг байдаг. Энэ байдал Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулаад байна. Тийм учраас бүх хүнийхээ хүчин зүйлийг, хүчин чадлыг Монгол Улсынхаа төлөө ашигладаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө манлайлал гаргаж ажиллахыг Ерөнхийлөгчөөсөө хүсье.”
Ховд аймгийн иргэн Долгор:
“…Хамгийн түрүүнд юу хэлэх гэж байна вэ гэхээр гурван ерөнхийлөгчийн үед хийгээгүй юмыг хийж, ахмадуудын тэтгэврийг тэглэснээрээ та онцлог Ерөнхийлөгч боллоо. Тийм учраас ахмадуудын өмнөөс танд баяр хүргэе.
Оффшорын мөнгийг авчирч монголын иргэдийг өр зээлгүй болгоно, зээлийг нь хаана гэсэн. Хамгийн түрүүнд ахмадуудаа баярлуулж, тэднийг баярлуулах юмыг хийлээ. Одоо оффшорын мөнгийг авчирч, Ковид-19 гэх энэ аюултай өвчний эсрэг зарцуулах эсвэл өвөрмөц, том хэмжээний бүтээн байгуулалтыг хийнэ гэдэгт би итгэж байгаа.
Мөн цар тахал хэцүү байсан үед Та хил залгаа БНХАУ-д очиж, 30 мянган хонь бэлэглэсэн. Би тэр үед АНУ-д байсан. Энэ үйл явдал дэлхий нийтийн анхааралд орж, чихийг нь дэлдийлгэсэн, үнэхээр үр дүнтэй сайхан ажил болсон шүү.
Өнөөдрийн энэ ярилцлага их сайхан үр дүнтэй болж байна. Үг хэлэх цагийг минутаар таслаад, энд тэндээс дарга нар уурлаад байдаг. Гэтэл та тайзан дээрээ ард иргэдийнхээ төлөөллийг тайзан дээр суулгаад, жинхэнэ ард түмний ерөнхийлөгч шиг, ийм сайхан уулзалт хийж байгаад талархаж байна.”
Ховд аймгийн иргэн Хүлэгбоорчи:
“… Залуу хүнийхээ хувьд Та бүхний сонорт хэдэн зүйл хүргэе. Нэгдүгээрт, монголын боловсролын систем сүүлийн хэдэн жилд дандаа туршигдаж ирсэн. Дөрөв, дөрвөн жилээр туршилт болсон. Аливаа зүйл туршигдах тусмаа сайжирдаг байтал манай боловсролын систем улам муудсан. Энэ цаг үед кэмбрижийн боловсролын систем гээд их эрчимтэй яригдаж байна л даа. Манай улс өөрийн гэсэн боловсролын системтэй болоод тэрийгээ тууштай хэрэгжүүлж байж үр дүнг нь үзмээр байна. Боловсролын систем бол гурав, дөрвөн жилийн дараа биш наанадаж арав, цаанадаж хорин жилийн дараа үр дүн нь гарч ирдэг. Фэйсбүүкээр харж байхад монгол бичгээр яадаг юм бэ, англи хэлтэй кэмбрижийн боловсролын системийг хүүхэддээ заалгая, дэлхийд гарахад хэрэгтэй, дэлхийн соёлыг судлахад хэрэгтэй гэж бичсэн байдаг. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Бид толгой сэгсэрч уншдаг кирилл бичиг биш, толгой дохиж уншдаг монгол бичгээ судлах ёстой. Монгол бичгийг хүүхдэд бага ангиас нь заамаар байна.
Өөрийн гэсэн эрдэмтэд, мэргэдээ цуглуулаад, Хэл, шинжлэлийн хүрээлэн байгуулаад, тодорхой хүмүүсээр боловсролын системийг зохион байгуулуулж, тэрийгээ тууштай хэрэгжүүлж байж олон жилийн Монгол Улсын боловсон хүчин бий болно.
Дараагийн хэлэх зүйл бол үндсэрхэг үзэл гэдэг зүйл аливаа улс оронд заавал байх ёстой. Одоо энд сууж байгаа бүх хүний гурав, дөрвөн настай хүүхдүүд телевизээр “Тобот”, Японы аниме үзэж байгаа. Оронд нь сувгуудтайгаа гэрээ байгуулаад Гэсэр, Жангарыг бага ангид нь үзүүлээд, дараа нь Монголын нууц товчоог хүүхэлдэйн кино болгож үзүүлээд гаргаад ирэх юм бол тэр хүүхдэд үндсэрхэг үзэл шингэнэ.”
Ховд аймгийн иргэн Баттулга:
“…Ипотекийн зээл залуучуудад асар хүнд тусаж байгаа. Зээлийн хүүг нь арифметик прогрессоор буюу дээд хязгаарыг тогтоож өгөөд, эхний таван жилд нь багаасаа дээшээ найман хувь хүртэл өсөх чиглэлээр бодож болдоггүй юм уу? Зүрх шимширмээр байгаа шүү дээ. Зээлээ эргэн төллөө, 90 хувь нь хүү, 10 хувь нь үндсэн зээлээс хасагдана. Энийг Та бүхэн бодож үзээд доороосоо дээшээ өсөх нөхцөлтэйгөөр, үе шаттайгаар, хязгаар заасан байдлаар ипотекийн зээлийг олгож өгнө үү.”
Сэтгэгдэл0
Женкогийн Орос орон Халимаг Торгуудуудыг өнгөрсөн зуунд л гэхэд 2 удаа аймаглан устгасан.Оросуудын бөгсийг долоодог Монгол үндэстнээс татгалзсан Буриадуудыг бол энхрийлж бөөцийлж л ирсэн.
Энэ их сонин хүн юм аа Монгол хүн нар зөв тойрох билэгтэй байдаг. Дуучид Монгол улсаа нар зөв тойрон аялан тоглож байна гэж сонссон. Намууд Монгол улсаа нар зөв тойрч сурталчилгаа хийж байна гэдэг. Уул овоогоо Монгол хүн нар зөв тойрдог биз дээ. Тэгсэн энэ хүн нар буруу тойроод алдарт эхийн одон тараагаад явж байх юм. Монгол улс өссөн нэмэгдэх билэгдэл болгож одон тараах үйл явцыг буруу тойроод хийхээр одоо үхэж үрэгдэж дуусаг гэсэн санаа болох уу ёстой муу ёрын юм хийгээд байна даа. Монгол билэггүй хүн байна одон авсан хүмүүстэй өлзийтэй байх болтугай.
Хэрэггүй пизда тэгж л тараа буруу номтон болоод буруу тойрч байгаа биз. Энэ бүтэхгүй ээ зүгээр эрт салсан өлзийтэй.
Төрийн тэргүүн билэгдэл буруу билэгдэлтэй хүн байхаар энэ улсаас үхэл хагацал, хар муу юм салдаггүй бүр их болж байгаа нь гарцаагүй биз. Мэдэхгүй дээ төрийн тэргүүн төрийн билэгдэл байна гэж хууль дээр заагаагүй учиртай болоод тэгж оруулсан байгаа.
Hulegboorchi - Yamar saihan aldar vee? Hulegboorchi Baatar Janjin Tandaa amjilt hus'e.
Зээлтэй зээлгүйгээр нь 2 хуваан ялгаварлан хагаралдуулж яс хаягч
Bi chamd sanal uguhgvi!
Монголыг хорлож хагалан бутаргах ажлыг сайн хийж байгаа байх даа
Songogdoj baikhad n neg kharsan. Ebe naiziigaa shalguulii gd procuror deer cy bilyy neg ochikhod n kharsa. Naadam, shine jil, tsagaan saraar neg khslit kharagdakh um. Tgd er n l tag baisaar 4 jil unguruv shiv dee khuurkhii.
Ахмадуудаа зээлтэй зээлгүйгээр нь ялгаварлаж шударга бус, тэнэг юм хийсэн этгээд дээ.
Зээлтэй зээлгүйгээр нь хүртэл Монголчуудыг хагалах нь Женкогийн Оросын үндэстний бодлого.
Яг үнэндээ бол тэдний зээлийн өрийг тэглээгүй, зарим өрийг нь үлдээсэн шүү дээ, хошгоруулаад
Tsaashid ur tumult hinder him, Default bol bol hariutslagaa huleeh uu ??
Энэ хүн зайлуул даа , хөдөөнийхөн нэг иймэрхүү хүмүүс байдаг болсон дарга гэхээр барга магтахад үгээ олохгүй ,
тэтгэвэрэгийг тэглэнэ гэнүү
Xarin txx.tetgeber teglene gexeer oilgoxgvi bna Tetgeberiig xaana gs ytgatai sanagdaad bna. Esbel Zeeltei xvmvvsiin zeel tglesen ta arad bgaa wmyy. Er bankand zeelgvi xirnee ur shir ixtei, axmadyyd zunduu bsan sh dee. Ter xvmvvs ix gomdoltoi bdag.
Манай үхээнц хөгшин дуракуудын байгаа царайг хардаа үргэлж гуйлга ийм хүмүүс эх орноо хөгжүүлж чадаагүй 30 жил хууртагдсан байдаг аргагүй юм байна.
Ахмадын тэтгэвэрийн зээлийг тэглэсэн нь маш буруу арга хэмжээ. Тэтгэвэрээ 2 авч байгаа гэсэн үг.Үнэн хэрэгтээ 6 сая биш 12 сая төгрөг тэг болгосон . Учир нь тэтгэвэрийн 2 ахмад хоёулаа зээл аваад зээлээ тэглүүлж тэтгэвэрээ давхар авсан арга хэмжээ болсон. Зээл аваагүй ахмадуудад нэг үгээр шийтгэл болсон.
Ahmaduudaa yalgavarlalgui zeel avaagui ahmaduudiinhaa tetgeveriig nemchvel ih sain bna daa
Цээжээ түхийлгэж тагтаа пооз авч, төмөр замаас 280 сая доллар хулгайлж хэнд ч хэрэггүй хоосон шороо овоолж, 17 чингэлэг спиртийг ус болгосон шидтэн, номурангаас 120 сая доллар луйвардсны төлөөсөнд өмнийн говийн ашигт малтмалын ордыг солонгосуудад, Төгрөг нуурын нүүрсний ордыг Гонконгын хужаа нарт 200 сая доллараар зарж, эртний бизнесийн түнш нь Сингапурын хужаа атал “Хужаа нарыг хоолойг хэрчинэ” гэж эргүү ардын тархийг угааж, цаагуураа хужааг доромжилсны төлөөсөнд Монголыг ШХАБ-д элсүүлэх нэрээр Орос, Хятадад зарж, хужаа нарт жигтэйхэн хайртай мянганы шилдэг луйварчин! Ахмадуудын тэтгвэрийн зээлийг тэглэх нэрээр ХААН банкыг дээрэмдэж авсан мянганы шилдэг хулгайч жанхуу Монголыг худалдаад авсаан!
1 l yum oilgosongui dee hari orond ochson bish hundet haruulaar yah gesen yum bol ug ni uls dotroo l baigaa yumsan