Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чөлөөт зах зээл гэж байдаггүй, дэлхий дээр хаа ч байхгүй. Тиймээс зах зээлд төрийн зохицуулалт хэрэгтэй” гэж хэлээд гадаад, дотоодын олон хүний уур, бухимдлыг төрүүлж бүр урвагчаараа дуудуулаад авав. Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр алсан хүнд нохой өшөөтэй гэдэг л болж. Тиймээ, Чөлөөт зах зээл гэж хаа ч байдаггүй, харин өрсөлдөөн бий! Магадгүй ганцхан гэнэхэн Монголд минь л зах зээлийг чөлөөтэй гэж итгэдэг байх.
Өнөөгийн Монгол Улсын нийгмийн хөгжлийн хоцрогдол, эдийн засгийн доройтол, тартагтаа тулсан ядуурал, иргэдийнх нь хэт улстөржсөн хэнээрхэл нь бидний сүүлийн 30 жилд хэрэгжүүлж ирсэн “Чөлөөт зах зээл” гэх дэлхийд хаа ч бодитоор оршин тогтнодоггүй бодлогын уршигт үр дагавар юм. Зах зээл хэзээ ч чөлөөт байгаагүй, энэ асуудлыг мөн чанараар нь ойлгож өөрт ашигтайгаар эргүүлж чадсан АНУ, Герман, Англи, Япон, Солонгос, Франц, Хятад, Швед, Норвег, Сингапур гээд олон улсууд хөгжлийн өндөр түвшинд хүрсэн. Гэвч өнөөдөр чөлөөт зах зээл хэмээн номлодог эдгээр улсууд өөрсдөө хэзээ ч чөлөөт зах зээлийн зарчмаар яваагүй, харин дотоод зах зээлээ хамгаалах, бусдын зах зээлийг эзлэх, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавих төрийн оновчтой зохицуулалтын замаар өрсөлдөөнд ялж хөгжсөн гэдгээ хэлдэггүй юм. Угаасаа хэлэх ч албагүй, хөгжлийн нууц биш нууцыг бид өөрсдөө судлан мэдэх ёстой. Энэ нь зах зээлийн өрсөлдөөний хууль! Хятадууд шаазан, торгоны үйлдвэрлэлийн нууцаа хэдэн зуунаар хадгалж, хамгаалж ирсэнтэй адил ухагдахуун.
Өрсөлдөөний хамгийн гол зэмсэг болсон үйлдвэрлэл, үйлчилгээг өндөр хөгжүүлж нэгэнт давуу байдлыг олсон улсууд бусдыг “Чөлөөт зах зээл”-д итгүүлэх замаар ялангуяа ядуу, буурай орнуудыг хөгжлийн гацаа, өрийн хавханд оруулж өөрсдийн эдийн засгийн хавсарга, далд хэлбэрийн “колонь” болгодог тогтолцоо олон улсад хэрэгжсээр хэдэн арван жил болжээ.
Чөлөөт нэрийн дор зах зээлээ нээ, бүх зүйлийг ямар нэгэн хориг, хязгааргүй болго, төр юунд ч бүү оролц, зах зээл өөрөө зохицуулна гэж итгэж буй нь гүн төөрөгдөл юм. Өрсөлдөөнд бэлэн бус улс зах зээлээ бодлогогүйгээр нээвэл, төрийн зохицуулалтыг оновчтой хийж чадахгүй бол чухам юунд хүрдгийг сүүлийн гурван арванд зургаан удаа дампуурлын ирмэгт хүрч аврал эрэн энд тэндээс мөнгө гуйсан Монголын жишээ тодоор харуулж буй юм. Монгол улс экспорт, импортын татвараа 0-5 хувь болгож аж үйлдвэрлэлээ бүр мөсөн устгасан, төгрөгийн гадаад валюттай харьцах харьцааг чөлөөт хөвөгч болгож ханшийг 953 дахин унагасан, газар нутгийн ихэнх нь лиценз болон зарагдаж гадна дотнын дурын этгээд байгалийн баялагт нь эзэн сууж газрыг нь ухан сэндийлж орчныг бохирдуулж буй байдал, үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулах хэмжээнд хүрч ДНБ-ий 250 хувийг давсан 31 тэрбум долларын гадаад өр, бодит байдалд 60 хувь давсан ядуурал энэ бүхэн чөлөөт бус чөлөөт зах зээлийн номлолд итгэж төөрсөөр буйн баталгаа юм. Тиймээ, Монгол Улс өнөөдөр Хятадын эдийн засгийн хавсарга, түүхий эдийг бэлтгэгч орон болсон. Нийт экспортын 90 хувь, импортын 36 хувь Хятадаас хамааралтай байна. Хятад хилээ хаахад, Орос бензиний экспортын татвараа нэмхэд, ОУВС зээлээ хумихад, эсвэл дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, жоншны үнэ унахад Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд хямардаг гэдгээ бид бүгд мэддэг.
Зах зээл хэрэгтэй л үедээ чөлөөтэй, эсвэл чөлөөгүй байдаг. Үүнийг Хятадтай хийсэн худалдааны дайнд ялагдаад ирхээрээ чөлөөт худалдаанаас татгалзаж буйгаа зарласан АНУ харуулсан. Өнөөдөр та яагаад Хятадын юань, Сингапурын доллар, Японы иенийн ам.доллартай харьцах ханш өөрчлөгддөггүй тогтмол байдгийг, яагаад Солонгос, Вьетнамд худалдааны татвар бараа болгонд өөр байдгийг, яагаад Германд сүүний үнийг төрөөс хянаж байдгийг, яагаад хятадууд, канадууд манай баялгийг лиценз нэрээр худалдан авч болдог, харин монголчууд бид Хятад, Канад, Автрали, Америкт лиценз авч болдоггүй, чаддаггүйг тунгаан бодож үзээрэй.
Чөлөөт зах зээлийг дэмжигч Японы засгийн газар өнөөдөр яагаад Хятадын хөрөнгө оруулагчдын Японд үл хөдлөх хөрөнгө худалдан авалтыг зогсоов! Ер нь хэзээ ч бодитоор эдлэх, хэрэглэх, үр шимийг нь хүртэх боломжгүй чөлөө, эрх чөлөө хэнд хэрэгтэй гэж! Өлсгөлөн, ядуу ард түмэнд чөлөөт зах зээл, эрх чөлөө, ардчилал энэ тэр гэсэн хуурамч үгнээс илүү хоол унд, орох оромж эн тэргүүнд хэрэгтэй гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
30 жилийн турш буруу, зөв орчуулсан, хаана ч бодитоор байдаггүй чөлөөт зах зээлийг номлосон сурах бичгээр тархи руугаа балбуулсан оюутан, залуус, төргүй байх, үнэт зүйлсээсээ татгалзах, үндэсний эрх ашгаа умартан хөрөнгөгүй хөрөнгө оруулагчдыг шүтэхийг сурталдсан нео-либерал бодлогоор өглөө оройгүй тархиа угаалгаж буй ард иргэд минь өнөөдөр үнэнийг сонсох цаг нь болсон. Олон улсын эдийн засагчид, судлаачдын хүрээнд Монголыг “Darling of ultra-liberals in the West”-буюу Барууны хэт чөлөөт зах зээл номлогчдын амраг хонгор хэмээн хочлон шоолж, манай баримталж буй чөлөөт эдийн засгийн бодлогыг Freakonomics-Гаж эдийн засаг (Freak-гаж, economics-эдийн засаг) гэж нэрлэж байгаа нь үнэндээ бидэнд их доромж, гутамшиг юм.
Хэрэв би чөлөөт зах зээлийн мөн чанарыг ойлгодоггүй байсан бол, Монголыг Хятадын түүхий эдийн хавсарга болгон, зуучилж ашиг олж буй гадныхан, тэднийг даган баясагчдын адил чөлөөт зах зээлийг шүүмжлэгчдийг, асуудалд бодлоготойхон хандсан нөхдөө буруушаан хоолойгоо сөөтөл хашгирах байсан биз.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд чөлөөт зах зээл гэж бодитойгоор байхгүй, төр зохицуулах юмаа зохицуулна гэсэн нь манай улсын сүүлийн 30 жилийн хөгжлийн суурь бодлогын алдаа, завхралыг зааж, цаашдын хөгжлийн замыг тодорхойлсон хэрэг юм. Гэхдээ төрийн зохицуулалт нь зөвхөн үндэсний, нийтийн эрх ашгийн төлөө байж зөв, оновчтой болдог бөгөөд эс бол бас нэгэн завхрал болох эрсдэлтэй гэдгийг бид онцгой анхаарах ёстой. Одоо Ерөнхий сайд Хүрэлсүх энэ үгээ чин сэтгэлээсээ хэлсэн, хэлснээ хэрэгжүүлэхээр бодитоор ажиллана гэж найдах л үлдлээ. Зохицуулалтыг ойлгоход хэцүү биш, энэ нь төгрөг-долларын ханшийг байнга өөрчлөгдөөд байхгүй тогтмол болгон тогтоох, галзуурсан 20-80 хувь хүрсэн зээлийн хүү, мөнгө хүүлэлтийг хуулиар хязгаарлах, гадаад худалдааны татварыг бараа бүтээгдэхүүн болгонд ялгавартайгаар тогтоох, оффшорт нуусан хөрөнгийг оруулж ирэх, байгаль орчноо хамгаалах хуулийг бодитоор хэрэгжүүлэх, бензиний үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулан тогтоохоос эхэлнэ. Төр нь эдийн засагтаа зөв, оновчтой зохицуулалтын бодлого хэрэгжүүлж чадаж байвал улс нь эдийн засгийн хараат байдлаас ангижирч бие даасан бодлого явуулж буйн илрэл болно.
Зах зээл бол өрсөлдөөн гэдгийг ойлголгүйгээр чөлөөт гэж гүйлдсэн нь бидний гэнэн алдаа. Гэвч энэ одоо түүх, түүхэн сургамж болон хоцорч байна. Монголчууд бид үндэсний эрх ашгийг золиосолсон чөлөөт зах зээл, нео-либерал бодлогоос татгалзах хэнийг ч болов дэмжиж ёстой.
Миний бие 2014 онд хэсэг судлаач, эдийн засагчдын хамт энэхүү “Чөлөөт зах зээл“ хэмээх суурь бодлогын асуудлыг хөндөж “Шинжээч” нийгэм, эдийн засгийн сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан билээ. Та Монголын эдийн засаг дахь төөрөгдөл, гажуудал, шок эмчилгээ, төрийн зөв оновчтой зохицуулалтын талаар мэдэхийг хүсвэл энэхүү сэтгүүлийг уншаарай.

Х.Батсуурь
/Эдийн засагч/
Сэтгэгдэл0
Хүрэлсүх их ухаантай голчтой үнэнээр нь ярьжээ
үхэр нядалсан биш
Ха ха үхэр нядалсан Батсууриас Оросын политэкономи үнэртэж байна.Орос социализмд зах зээлийн эдийн засаг Хятадынх шиг байгаагүй.Зах зээлийн эдийн засаг Дэлхийн хөгжлийг түүчээлж ирсэн.Харин энэ нь янз бүрийн нийгэмд өөр өөрийн төр,хуулийн нарийн динамик зохицуулалтай байдаг нь чөлөөт зах зээл байхгүй гэсэн үг биш.
Та нар шиг халамж авдаг хэдэн зуун мянган оркод Хүүк таалагдах нь агагүйэээ.
Ulaanhuarangiin tsergiin TMS tugssun hvn uhaantai,bolovsroltoi baih uu? Oocher dairch orood idej baigaa l neg MANGAS shvv dee !
tiim shvv unen vg helheerl ene neg ulsaas hden say terbumaarn mongo iddeg nehdeg nohdvvd huwiin hewshliig shahlaa ntr iim archaagui huwiin hewshil ard tvmniig shulj baiga companiig gargah heregtei shahaj mnii huwid bol unen zow vg bsn !!!
Боловсрол, мэдлэг зайлшгүй хэрэгтэй
ДЭМЖИЖ БАЙНА
Уул нь үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэд байсан санагдах... ална тална гэдэг рүүгээ гулссан юм байх даа
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
Маш зөв
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Туйлын үнэн үгбайна Франклины хэлсэн энэ үгийг анх би "үг" сониндоо иш татаж бичсэн юм
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
1991 оны 7-р сарын 1-нд АН болон ардчилсан үзэлтнүүдийг буюу ДаГанболд С.Баярцогт,З.ЭнхболдД.Дорлижав гэх мэт олон хүнийг цуглуулж Джеймс Бейкер хичээл заасан Тэр заавар хэрэгжсээр л байна
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг.
Үүнийг бичигч хэн бэ мэдмээр байна.Элбэгдорж Зика Вирус хоёроос хүмүүс айгаад хэн ч юуч хэлж чадахгүй 30 жил явлаа Хамгийн гол буруутан "ЭКС" "ЁР" П.Очирбат,М.Энхсайхан хоёр шүү
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг (жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төрийн болон амины өмчийг дээдлэх, хувийн өмчийг устгах үзэл санааг марксизмын үзэл санаа гэнэ. Тэгвэл амины болон хувийн өмч нь ямар ялгаатай вэ? Өөрийхөө хөдөлмөрөөр өөрийнхөө бүх хэрэгцээг 100 хувь баталгаатай хангадаг өмчийг амины өмч гэнэ. Харин бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэнэ. Жишээлбэл, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал хонинууд нь амины өмч болно. Харин хонио бусдаар маллуулж бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлжвөл 1000 хонь нь хувийн өмч болж хувирна. Агуу их К.Маркс нь амины өмчийг бус, гагцхүү чухам бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг хувийн өмчийг л устгахын чухлыг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм, хувьцаат компани байгуулахыг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм.
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!! Нямдоржид баяр хүргэе!
Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Орос ах нар Эрдэнэт хот, уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.
боловсролгүй орогууд биднииг удирдан шившиг болгож байна
Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараараа нийгмийн баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн нийгмийн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!
"Монголын зэс корпораци"-ийнхан бол туурга тусгаар Монгол улсынхаа хуулийг, УИХ-ын шийдвэрийг, Засгийн газрын шийдвэрийг уландаа гишгэсэн, гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидтай үгсэн хуйвалдсан гэмт хэрэгтнүүд юм . Гэмт хэрэгтнүүдэд Монголын нутаг дэвсгэр дээр гишгэх газар байх ёсгүй.
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
Юун сайхан гайхамшигтай саналууд хэн гаргаад байнаа. Ил гарч болохгүй байна уу Герман улс хамтрах алт зэсийг чинь зөвхөн ухаж гаргаж өгөөд байя.Та нар цалин хөлсийг нь өгөөд бусдыг нь өөрсдөө шийдэж бай гэснийг Элбэгдорж зөвшөөрч Алуурчин Хурцыг чөлөөлүүлээд бухчихсан гэнэ
Зүйр үг хэлж цэцэрхэгийг хүсч байгаа бол хүнээс асууж - зөв хэлж сур ! Бас дахиг сур !! “ ... үхнр УНАСАН хүнд нохой дургүй “ гэдэг юм , үхэр унасан хүн нохой гуайд их л эвгүй харагддаг бололтой , харин АЛСАН хүнд бол “ баярладаг “ байлгүй... аа ЕС - аа
Чөлөөт зах зээл гэдэг нь хэзээч байдаггүй юм. Төр байгаа бол зохицуулалт заавал байна.чөлөөт зах зээл гэдэг бол зөвхөн хулгайч луйварчин залилан мэхлэгч нарт хэрэгтэй.та хүнд залилуулахгүй шударга амьдаряа гэвэл хүчирхэг шударга зарчимч төр хэрэгтэй байна
Төрийн зохицуулалт байх, байхгүй гэдэг асуудалд хэт яарч шуурсан Монгол улс өнөөдөр алдав уу, хожив уу гэдгийг өнөөдөр эргэцүүлж үзэх ёстой. Гадаадын хэдэн зөвлөхүүдийн туурхирснаар хувийн өмч гэдгийг шүтэж, бүтээн байгуулснаа нурааж, үйлдвэрлэлийн амийг тасалсан хүмүүс ардчилал нэрээр мөн ч их хохирол учруулсан даа. Хувийн өмчийг буруу аргаар олж авах уралдаанаа ч гаднын зөвлөхүүдийн тусламжтайгаар өмч хувьчлал нэрийн дор дээрэм хийсэн үйл явц манай улсаас өөр оронд байгаагүй.
яанаа! Энэ vгийн утгаыг vнэхээр алдагдуулсан бн!
Uher unasan hund... gedegsen kkk
Чи тэнэг юмуу үхэр унах яах вэ цаана чинь АН сүйрч,чиний найзууд идсэн юмандаа хахаад үхэж шоронд орж муугаа үзэж байхад "үхэр унаад" үнэн тэнэг новш байна шүү
Huu, huraa!!!
маш зѳв үүнийг олон хүн унших хэрэгтэй юмбна даа
Хайран цаг хугацаа, хайран Монгол.
Ingeed l hvn turulhtnii hugjliin zvi togtliin esreg setgedeg durakuud baigaad l baigaa yum daa. Mongol hvn hamgiin undur alban tushaaltai negiigee l dagaj huilardag, bugsii ni doloodog. Ene Batsuuri gedeg gulug Hvvkiin bugsiig doloogood neg alban tushaald ochij l tsarai !
Чи атаархаад үхлээ юу,Элбэгдоржийнхийг долоогоод чи юу хожив.Одоо чамд долоолгох хүн олдохоо больсон ойлго бүх юм үнэ цэнэтэй болсон цаг