АСА ЦИРКЭЭС ЭХЛЭЭД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ЯРИГДАЖ БАЙГАА Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОЛОНХИОРОО ХҮЧ ТҮРЭН ЗАСАГ ДАРГА БОЛГОЖ БАЙГАА НЬ НИЙСЛЭЛЧҮҮДИЙНХЭЭ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭН СОНГОГДСОН 45 ТӨЛӨӨЛӨГЧӨӨ ДОРОМЖИЛСОН ДОРОМЖЛОЛ БИШ ЮМ УУ?!-
Нийслэл, орон нутгийн сонгууль их л хэл амтай болж өнгөрөх шиг боллоо. Корона, цагдаа хоёр хавчаад хэр барагийн бузар булхайг ч гаргаж ирсэнгүй, нам дарах нь тэр.
Хамгийн сонирхолтой, хүмүүсийн ярьж байгаагаар “эмгэнэлт жүжиг” нийслэлд боллоо. Аравдугаар сарын 23-нд НИТХ-ын анхдугаар хуралдаан, өнөөх хэзээ язаагүй хуйвалдаанаар худалдагдах гэж байгаа “Хангарьд” ордонд болов. Энэ хуралдаанаар НИТХ-ын 11 тэргүүлэгч, ИТХ-ын даргыг сонгож батлан, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлсэн юм. НИТХ-ын тэргүүлэгчид Ардын намын найм, Ардчилсан намын хоёр, Хөдөлмөрийн үндэсний намын нэг тэргүүлэгчийг олонхиороо сонгож баталлаа. Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалангийн нэрийг намаас дэвшүүлэн 80 гаруй хувийн саналаар батална билээ. Би бодохдоо, гайгүй сайн ажилласан , 21 сая төгрөг хувааж авахад хүртэл оролцоогүй Р.Дагвыг улираан сонгох байх гэж байсан юм. Тэгсэнгүй.
Ж.Батбаясгалан гэж хэн юм бэ?! Дүүрэгт ажиллаж байгаад хотод ирж “тохом эгшээх” чөлөөгүй дээшээ дэвшиж яваа 37 настай залуу. Улсын нийслэлийг удирдах хэмжээний зангарагтай хүн үү, биш үү гэдэг дээр хүмүүс олон л янзаар ярьдаг. Миний хувьд бол мэндийн зөрөөтэй ах минь, дүү минь гээд явж л байдаг.
Хүнд хал гэмгүй, даруухан залуу. Гэвч хэлмээр зүйл бий. Шахмал түлшний хувьд хамгийн том алдаа гаргасан гурван хүний нэг нь яах аргагүй Ж.Батбаясгалан. Монголд шударга хууль үйлчилж, өнгө мөнгөний биш шүүгч прокурорууд ажилладагсан бол ноднин жил Ж.Батбаясгаланг У.Хүрэлсүхтэй нь, С.Амарсайхантай нь “хар гэрт” суулгачих байсан. Хотын утааг бууруулъя гэсэн санаа нь зөв боловч буруу гараар хийж 15 сайхан хүн амиа алдсан. Өнөө жил халуун намраар лав л дөрөв таван хүн шахмал түлшинд угаартаж нас барах шиг болсон. Тэгээд нуучихсан байх л даа.
Би яагаад энэ хүмүүсийг буруутгаад байна гэхээр, монголчууд чинь хэдэн мянган жил түлээ нүүрсээ түлээд, тулга зуухаа галлаад сурчихсан ард түмэн шүү дээ. Тэгтэл шахмал түлш түлээд л угаартаж нас бараад байдаг. Өөрсөддөө буруу өгдөггүй, дандаа л иргэдийн буруу болж, бараг л “хохь чинь” гэж доромжилоход хүрэхээр нь би харамсдаг юм. Хотын удирдлага, тухайлбал Ж.Батбаясгалан шахмал түлш түлэхээс өмнө ямар ч сурталчилгаа хийгээгүй, зөвлөгөө өгөөгүй. Харин ч бүр шуудайн дээр нь “Ямар ч зууханд түлж болно” гээд томоор биччихсэн байж билээ. Уул нь бурууг өөрсдөөсөө, үйлдвэрээсээ, орц найрлагаасаа эрэх ёстой байсан л даа. Тэгтэл “Чи л буруу галлаад” гэж тэр үхэл хагацал үзэж байгаа иргэдээ зэмлээд, буруушаагаад байхаар чинь хүмүүс зэвүүцсэн л дээ.
Улаанбаатар хотод нүдэнд үзэгдэх утаа буурсан ч хүхэрлэг хий гэдэг хортой агууламж нь хэд дахин нэмэгдсэн гэсэн. Тэр чинь, биднийг далдуур хорлоод хордуулаад байгаа юм биш үү. Адаг сүүлд нь өнөөх төрийн ажилтнууд маань гэр хорооллоор явж айлуудын яндан хөөлдөг ажилтай болсон. Мөн ч ядарсан арга шүү. Би Төрийн албаны зөвлөлийнхнөөс асуулаа. “Та нараас авдаг шалгалтад чинь: Айлын яндан хөөлөх гэсэн асуулт байдаг юм уу” гэж. Тэд толгой сэгсрээд инээнэ билээ. Энэ бол Ж.Батбаясгалан даргын холбогдолтой хамгийн эхний асуудал. Хотын дарга, орлогчидтой холбоотой бас нэг ноцтой асуудал гарсан. Хараа хяналтгүй тогтмол усанд дөрвөн хүүхэд живж нас барсан. Зөвхөн энэ чинь л хотын удирдлагуудыг огцруулах хангалттай үндэслэл. Тэгтэл, дөрвийн дөрвөн хүүхдийн алтан амийг авч явсан энэ хариуцлагагүй хэрэг явдалд Хотын дарга нараас хариуцлага хүлээсэн, шийтгүүлсэн хүн бий юу. Энэ дарга нар гэр бүлийнхнээс нь уучлал гуйж, сэтгэл санааны болон эд материалын ямар тусламж дэмжлэг үзүүлсэн бэ?
Тэр тогтмол устай газрын эздэд ямар арга хэмжээ авч тэр газрыг засч тохижуулсан уу? Харуул хамгаалалттай болгосон уу? Ийм олон асуултад ил тод хариулт өгөхгүй, хууль хяналтынхантай хуйвалдаад өнгөрч байгаа юм. Бодвол их мөнгө хөрөнгөөр аргалсан байх л даа.
Тэгэхэд, прокурорынхон санаачилга гаргаад, хүүхэд тоглох газаргүй тэр хорооныхонд, амь үрэгдсэн хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулан ямар сайхан тоглоомын талбай барьж, тохижуулж өгсөн гээч. Ийм л ухаан муутай удирдлагуудын нэг нь яах аргагүй Ж.Батбаясгалан. Энэ хүний тухай бичвэл өөр ч олон ноцтой баримт бий. Өнөөх коронагийн хандивын мөнгөнөөс сая саяар нь авчихсан хүний нэрсийн жагсаалтын хамгийн эхэнд Ж.Батбаясгалан гээд байж л байгаа.
НИТХ нь ийм даргатай болж байхад Засаг даргын томилгоо гэж ёстой л эмгэнэлт жүжиг болсон доо.
Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын захирагчид нэр нь дэвшиж байгаа сургаар сурвалжлагч уулзаж ярилцахад “Нүх болгонд ордог оготно биш” хэмээн томорч байсан аварга Д.Сумьяабазар маань нүүрээ улалзуулаад танхимд ороод ирдэг байгаа. “Намын бодлогоор л ингэж явна” гэж гоншигоноод.
Сонгинохайрхан дүүргийнхний итгэлийг хүлээн Монгол төрийн эрхэм дээд сэнтийд заларч байгаа хүн чинь гэв гэнэтхэн УИХ-ын гишүүнээсээ татгалзан Нийслэлийн засаг дарга болохоор ирж байгаа нь энэ. Хуралдаан дээр төлөөлөгчдийн асуултад хариулж байгаа, хэлсэн ярьсан зүйлээс нь манай ард түмэн энэ хүнийг ямар мэдлэг боловсролтой, ямар ааш араншинтай, юуны төлөө сонгогчдынхоо санал хүсэлтийг золиослон зүтгэж байгааг бүрэн дүүрэн ойлгосон байх. Хотын даргад байтугай, хорооны даргад жижигдмээр харагдана билээ. Сонгинохайрхан дүүргийг хамгийн ядуу дүүрэг болгосон гол эзэн яах аргагүй Д.Сумьяабазар. Олон үзүүлэлтээр хотод сүүл барьж яваа. Үүнийг төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар зөв шүүмжилсэн чинь өрвөлзөж, барьцаж байгааг нь хардаа. Олон жил Хотын намын хороог удирдсан Д.Сумьяабазарт чинь аль ч дүүрэг, хороо, иргэн бүхэн хамаатай. Д.Сумьяабазар гэж хүн Ерөнхий сайдаар батлагдаад тамга бариад олбогтоо суувал, цөөнхийн бүлгийн хэдэн хүнд хэцүүхэн үе ирэх байх даа хэмээн өөрийн эрхгүй бодогдсон. Тэгээд намын бодлого гэдэг түрэмгий хүч түрэлтээр 71 хувийн санал авч Нийслэлийн засаг даргад нэр нь дэвшигдээд явсан. Өнөөх “нүх болгонд ордог биш “оготно” маань, орох гэж зүтгэх нь тэр.
Манай ард түмэн, тэр дундаа нийслэлийнхэн Д.Сумьяабазарыг, сайндаа ч хотын дарга болох гэж зүтгээгүй, хувийн ашиг сонирхлын үүднээс гэнэт орж ирсэн гэх юм билээ. Д.Цэнд-Аюуш гэж хүн: “Хэрвээ Улаанбаатар Хотын сая гаруй иргэний татварын мөнгөөр цирк, банк хоёрынхоо “амийг аврах” гэж , гэр бүлийнхээ эрх ашгийг хамгаалахаар ирсэн бол ийм зүйл болгохгүйн тулд одоо ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хотын даргын үйл ажиллагаанд хяналт тавих нь маш чухал байна” гэж бичсэн байх юм. Энэ бол Улаанбаатар хотын иргэдийн нийтлэг бодож байгаа бодол байх. Ер нь тэгээд , юм юманд олонхиороо түрээ барин хэн нэгэн хүнийг зүтгүүлчихдэг нь манай намын удирдлагын буруу л даа. Би бодож байсан юм. Нийслэлийнхнийхээ итгэлийг хүлээн сонгогдож ирсэн 45 төлөөлөгчөөсөө чөлөөтэй нэр дэвшүүлэх замаар 3-4 хүнийг өрсөлдүүлж хэн олонхийн санал авсныг нь Нийслэлийн Засаг дарга болгох байх гэж. Ардчилал маань энэ л дээ. Тэгтэл бүр эсрэгээр, Хотын ИТХ-ын төлөөлөгч биш, УИХ-ын гишүүн хүнийг тэр албанаасаа чөлөөлөгдөөгүй байхад НИТХ-д оруулж ирж байдаг нь яавч буруу. Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг зөрчихөөр яарч сандран УИХ-аа хуралдуулан чөлөөлж байгаа нь буруугаас буруу. Ард түмэн итгэл хүлээлгээд НИТХ-д сонгочихсон 45 хүн дотор чинь Хотын даргыг хийчихээр чадал чансаатай залуучууд зөндөө байгаа. Тэднийг басч доромжилж байгаа юм уу?! УИХ-ын гишүүнийг чөлөөлүүлж, дахин сонгууль явуулж зардал чирэгдэл болгуулахаар Д.Сумьяабазарыг хүч түрэн дарга болгож байгаа нь яавч зөв шийдэл биш.
Үүний ард манай МАН-ын удирдлага У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар байгаа нь нууц биш. Ер нь хэт их эрх мэдэлд хүрэхээр нам ч “бузартдаг” юм байна. Хүн ч “бузартдаг” юм байна. Миний 60 жил батлахыг нь хадгалж яваа нам арай ч ийм нам байгаагүй л юмсан. Миний “Хүрэлсүх” гэсэн хөрөг бичин хамгаалж байсан Ухнаагийн Хүрэлсүх ч ийм “толгой нь эргэсэн” залуу байгаагүй.
“Шудрага ёсыг тогтооно” гээд л ханхалзаад байсан Ерөнхий сайд маань юу болов! ЖДҮ-гийн гэмт этгээдүүдийг яав? Казахын ард түмний төлөөлөл Г.Солтан мэтийн цөөн хэдэн хүнийг шоронд явуулаад найз танилуудаа аваад үлдсэн, одоо бүр цалин хангамж сайн, өндөр дээд албанд томилчихоод байгаа. Ийм алагчлал Монгол даяар явж байна.
Бусад нь яахав ээ, би У.Хүрэлсүх дүүдээ дэндүү итгэж явсан юм сан. Энэ Монголыг МАНАН мафийн гар савраас салгаж, улс орныг минь хөгжүүлнэ, ард түмнийг минь аз жаргалтай амьдруулна гэж итгэж явлаа. Ард түмний дийлэнх олонх ч тэгж л бодож байсан байх. Тэгтэл өнөө хүн маань, Тусгаар тогтнолын ордны зүүн доод давхарт “НАМЗХ” гэсэн хаягтай өрөөнд байрлан инээж хөхрөөд явдаг, тайзан дээр гараад гитардаад хөөрхөн дуулчихдаг Хүрэлсүх биш, гадна талыг нь “шударга ёс” гэдгээр алтадсан хүрэл сүх л болсон байна. Ард түмнээ ялгаварлаж, аль мөнгөтэй луйварчдыг нь түшиж, сүнсгүй амлан, сүүлгүй боохой шиг загнасан Ерөнхий сайд нар өнөөдөр хаана байгаа билээ дээ?! Шудрага сонгууль явуулж, саналыг гараар тоолдог болсон хэзээ нэг цагт өнөөдрийн Ерөнхий сайдад ч ийм хувь тавилан ирэхийг байг гэх газаргүй хэмээн өвгөн сэтгүүлч нь сануулж байна.
Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян
Сэтгэгдэл0
Tani neriin omnoos hyasanvn bichij ogood bna u yasan stesten stelmeg bichij bna a odii nasandaa
Одоо яая гэхэв "Ялагч бүхнийг хамна" гэдэг л болж байна. Одоо МАН- д Ерөнхийлөгчийн сонгуулийг нь өгөөд нэг талдаа МАН,нөгөө талдаа АРД ТҮМЭН гэж ялгараад л үзээд байж. Яг ингээд ялгарчихад бүх юм алган дээр юм шиг тод,дараа нь дарж авахад ч амар,харин АН гэж гүйдэггүй нохой байхдаа хоёрын хооронд саад болдог байлаа. МАН хичнээн увайгүйтлээ гэхэд ард түмнийхээ эсрэг цэрэг буу болж чадахгүй
Идэж баахаас өөр шидгүй энэ махан толгой нэг их боловсролтой мундаг амьтан шиг шил зүүж гөлийж харж гэнэ дээ,Мангар Хүрэлсүхтэйгээ таарсан маанаг толгой.
Англи орос хэл мэдэх үү энэ махан толгой.
Хотын МАн -н дарга 4 жил хийхдээ " аз жаргалгүй Улаанбаатар " болгосон бөх хотын дарга болохоороо " аз жаргалтай Улаанбаатар " болгох уу ..? 1 харья ... Хүрэлсүх ингэж харж байгаа бол Хүрэл сүхийнхээр " МАН -н дарга " гэж арчаагүй амьтан байдаг байх нь дээ ...
манай уб хужиртай юу танай сум баг давстай юу гээд л суужаах юм биз.
давсааан давсан давсан
Нүүр байвал үнсэж нүх л байвал шаадаг гар юм даа
МАХН байсан МАН хэзээнээсээ худалч хуурамч,алуурчин дээрэмчин тонуулчин нам байсан шүү дээ.....Одоо зах зээлд шилжээд дүүрчихсэн луйварчин,цайрсан хулгайч,увайгүй авилгачин болцгоосон ....мөнгө,их мөнгө л үнэртвэл нийтийн жорлонгийн баас шээстэй нүх рүү ч толгойгоо шаана.....
Хүрэлсүхийн шинэ МАНАН-гаас юу ч хүлээгээд хэрэггүй. Авилагчин, луйварчдын үүр. УИХ-н гишүүд нь томилгоо хийж өөрийн хүмүүсээ мөнгөөр албан тушаалд тавих КВОТТОЙ гээд боддоо. МОНГОЛ УЛС ӨӨДЛӨХГҮЙ
Гайхах хэрэггүй, Батбаясгаланд атаархан хорсогчид гарч эхэллээ. Нэг л шинэ хүн дэвшиж гарч ирэхэд л элдвээр гутаан доромжилдог нь ёс болжээ. Соёлын сайд С.Чулуун, Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун нарыг элдвээр гүтгэн гүжирдээд амжилт олоогүй. Одоо аймгуудын шинэ Засаг дарга нарыг өөчилж эхэлнэ дээ. Тэдний танил нөхөд, зиндаархагчид л шударга шүүмжлэл нэрээр ч юм уу, хэн нэгний захиалгаар л гутаан доромжилдог нь тодорхой. Мэдлэг чадвар дорой, өчүүхэн хүмүүс л ....................................................
Удмаараа мөнгөтэй нүх болгонд ордог :Оготнууд" юм байна. Гадаадаас хүртэл хөөгдөж ирээд л ухаардаггүй юм байх даа. Одоо Монголоос хөөгдөх л үлдлээ!
Хүрэлсүхийг атаархан хорсогчид нь хичнээн муучлаад ашиггүй, харин нэр хүндийг нь улам л дээшлүүлнэ. Хүрэлсүх бүтээн байгуулж байна, өөчлөгчид нь байж суух газраа олохгүй сандарч байна.
Сүр данзан гуяндаа гар буутай хүрэлсүх далжигнаж байж сумъяабазарт хэмх зодуулсан гээ биз дээ....
яг юу бүтээн байгуулаад байгаамб дээ ? бүтээд байгаа юм, байгуулагдаад байгаа юм ер анзаарагдахгүй л юм ??
Сүр Данзанг МАН-ын байранд нь ширээн дээр нь гонжигодож гүчиндсэн ч байж мэдэхээр байна..
Хотын даргын өрөөнд нэг оготно ирж суурьшиж байгаа юм байна. Бүгдийг мэрж идэх зорилготой оготно бололтой.
Төрийн төлөө боож үхлээ юу чи.
Нүдний шил зүүчихсэн лаг сэхээтэн царайтай....аан
цөг гэм. олбогт залрах уншлага эрих мааньтай хүн шүү.
Одоо сонгуулийн хороо Хуурамч Дамбийжаа оруулж санал хуваасан нүглээ наминчилж оронд нь олон улсын тоймч Ш.Гантулга гуайг элдэв сонгуульгүйгээр шууд дэвшүүлэх хэрэгтэй.
ЯАААГ ҮНЭН ! гэхдээ оруулахгүй л байхаа даа, энэ хүнээс үнхэлцэгээ хагартал айцгаасан шүү дээ, МАН-ынхан
Хотын даргыг сонгодог өнөөгийн сонгуулийн систем “шог” юмаа. Хэн болохыг нь мэдэхгүй сонгууль өгнө. Сонгуулийн дараа нам нь хотын даргыг бараг л томилно, биднээс хамаарахгүй.
НҮХ БАЙХАД ОРОХ ОГОТНО ХЭЗЭЭ ОЛДМОЙ ... орчин үеийн улстөрийн зүйр үг :))
Нүүрсний дутуу шаталтаас өнгө үнэр амтгүй СО ялгардаг гэдгийг малчин Монголчууд мэдэхгүй. Хүхэрлэг хий машины утаатай холбоотой.Иргэд угаартахын хувьд өмнө нь ч байсан.Харин одоо шахмал түлштэй холбоотойгоор анхааралд орж байгаа юм. Жамьян өвөөгийн Төв аймгийн Миеэ нь халааснаасаа хөдөөний улаан хацартай алим илбийн юм шиг гаргаад УБ-чуудын духан дээр тавьчихаж байсныг мань хүн мартжээ. Сэлэм дүүтэй Мөнхчулуун нь ч бас хотыг захирна гэж зүтгэсэн. Батбаясгалан Сумьяабазар Дагва дутагдалуудтай ч Миеэ Үүл хамтрагчдаас дээр байх гэж найдна.
жзам ян бухын улаан нүд цус гэж.
Барилдаад биш алга ташилтаар аварга болж байсаныг нь санаж байна Терийг ч хотыг ч нэг тэмцээн гэж болдог хулгар хумуус удирдаж бг юмбиздээ
Ард түмэн минь МАН даа саналаа өгөөд л, Ухныг сүсэглээд л жаргаад бай. Үр хүүхдүүд чинь л ямар нийгэмд амьдрах гээд байгаа нь л аймшигтай
Сонгуулийн жилд олон хүний өвчин сэдэрдэг болтой юмаа! Энэ орон нутгийн сонгууль гэх балай юмыг больчихмоор болжээ! Сонгоод сайн нь гарч ирдэггүй нь батлагдлаа! Тэгэхээр одоо шууд томилдог больё!д
Албан тушаалын нүх болгонд шургадаг оготоно, урлаг соёлын сав болгоныг иддэг мангас, хэмээх гуншин олгосугай!
Ард түмэн минь МАН даа саналаа өгөөд л, Ухныг сүсэглээд л жаргаад бай. Үр хүүхдүүд чинь л ямар нийгэмд амьдрах гээд байгаа нь л аймшигтай
Хойяааа..Хү Ляо Сүй Хао далгаа манай дундата газарын маньчу хөөн мөн баа..
Монголын ард түмний өөрсдийн сонголт шүү дээ одоо гоншигноод нэмэргүй чацга царайлаад энхрий хайрт намаа магтаад дахин 30 жил дэлхий шившиг болоод явахаас өөр замгүй болж дээ
Монголын ард түмний өөрсдийн сонголт шүү дээ одоо гоншигноод нэмэргүй чацга царайлаад энхрий хайрт намаа магтаад дахин 30 жил дэлхий шившиг болоод явахаас өөр замгүй болж дээ
ЖДҮ- хулгайлсан хүмүүс нь УИХ -ын гишүүн, дарга сайд болоод байхад Монголд шударга ёс, хууль яриад яах юм бэээ?????
хүрэлсүхэд итгэж найдаж бсан гэж хүн бүр л хэлэхийн. тийм сайн хүн юм уу? ёстой ойлгосонгүй
Би бол хүрэлсүхэд анхнаас нь итгээгүй...МАСЗХ-ын гишүүн байхдаа Хадгаламж Банкны 14 тэрбум төгрөгөөр Сөүлд казинодсон,хунвейбин царайлчихаад шатсан туг хүзүүндээ эгэлдрэглэчихсэн өвчигнөж явсан,намаа сонгуульд ялагдуулчихаад Австрали руу зугтаасан,дэслэгч цолтой армиас зайлуулагдчихаад гэнэтхэн Хурандаагийн мөрдэстэй зургаа авхуулж армийг доромжилсон....Туркменистаны Аркадагийг дуурайж буу шийдэм агсаж тэнэгтэх дуртай.....
Тархи нь хоосон маанаг гар шдээ.Мангайж маанайсан царай нь хэн бэ гэдгийг нь шууд хэлээд өгнө..Хүчингийн хэрэгт ч орж явсан гэлцэх юм билээ..
Зочин 107.77.173.29 3 цагийн өмнө Би бол хүрэлсүхэд анхнаас нь итгээгүй...МАСЗХ-ын гишүүн байхдаа Хадгаламж Банкны 14 тэрбум төгрөгөөр Сөүлд казинодсон,хунвейбин царайлчихаад шатсан туг хүзүүндээ эгэлдрэглэчихсэн өвчигнөж явсан,намаа сонгуульд ялагдуулчихаад Австрали руу зугтаасан,дэслэгч цолтой армиас зайлуулагдчихаад гэнэтхэн Хурандаагийн мөрдэстэй зургаа авхуулж армийг доромжилсон....Туркменистаны Аркадагийг дуурайж буу шийдэм агсаж тэнэгтэх дуртай.....
Яг цагаа тулахаар үхээнц арчаагүй хулгайч . .Хэрэг бишидвэл ууж идэж аваад зугатаад алга болно доо гэж бодож байгаа.Нэг муу ярзаганаж хэрэлддэг ямаан омогноос өөр юм байхгүй мангайсан хулгайч.Олигтой боловсрол гээд байх юм байхгүй. Хүрэлсүхэд хэзээ нэгэн цагт шүүхийн өмнө ялын тогтоолоо уншуулаад гөлөгнөөд зогсож байх цаг ирнээ.Цаг цагаараа байхгүй..
Odoo ulun chono chig chaaj uguh baih daa
Энэ хөгшин заримдаа бүр солиороод байдаг боллоо. Залхуу,архичин, аминдаа арчаагүй юмнуудыг өмөөрөөрч элдэв хангайн балай юм бичээд байвал тэд нар чинь толгой дээр гарч суучихаад өөр шиг чинь барайраад л эхэлнэ. Энэ замбараагаа алдсан олон халамжаас чинь болоод Монголд ажил хийдэг хүн байхгүй болж, улс орон сүйрэл рүү орох гээд байна. Ажил хийдэггүй, архичин, хулгайч нарыг үтэр түргэн үгүй хийх нь зөв. Эсбөгөөс бид сөнөнө!!!
Долгорсүрэнгийнхэн өрөнд орж өтөнд баригдаад байгаа энэ үед өөр сонголт байсангүй ээ...
Hyrelsyhiig daramtalsaar baigaad ASA d tusalahaar irlee hehe
ta mine unexeer oilgomjtoi biczix yumaa.bayarlalaa.
Zailaasaa yamar ch hereggui hoh
Mongol ch suirchee
зарим нүхийг голдог биз дээ. гэхдээ шургадаг шургуулдаг хэд хэдэн нүх бий.
ingeh geed l baisan umaa
Нүх байвал орно, мөнгө байвал хусна.
Англиар мөнгөний боол, коммунист бөх, хоосон цэцэрхэл гэдгийг яаж хэлдгийг мэддэг болов уу?