Ю.Цэдэнбал дарга, их эрдэмтэн Б.Ринчен нар жирийн сайхан харилцаатай байжээ
ХХ зууны Монголын түүхийн сэдвээр
Гучаад оны үед хэлмэгдэлд өртөж, тавиад оны дунд үед хавчигдан хохирч явсан үндэсний сэхээтний том төлөөлөгч бол Б.Ринчен гуай байлаа. Тэрээр анх хувьсгалын эсэргүү пан Монголизмын тагнуулын байгууллагад оролцож, тагнуулын ба хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан гэдэг үндэсгүй шалтгаанаар 1937 онд баригдаж, 1939 оны IV сарын 4-ний Дотоод явдлын яамны дэргэдэх комиссын шийдвэрээр буудан алах ял шийтгэгдэж байснаа өөрчилж, 10 жил хорихоор шийтгэгдсэн байжээ. 1941 оны XI дүгээр сард Б.Ринченг Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын аман заавраар хорих ялыг нь өөрчлөн, эрдэм соёл, ном бичин хэвлүүлэх үйлсэд түүний авьяас чадварыг ашиглаж эхэлжээ. Ийнхүү Ринчен, Цэдэнбал хоёрын харилцаа аятайхан эхэлжээ. (Л.Бат-Очир. Чойбалсан: Намтрын нь балархайг арилгахуй. –УБ., 196, т. 133-134)
МАХН-д хоёр удаа элсэж, “баруунтан”, хувьсгалын эсэргүү, японы тагнуул гэгдэн мөн 2 удаа намаас хөөгдөж 1937 онд баригдаж, цаазлагдах ял оноогдож байгаад Чойбалсан, Цэдэнбал нарын зөвшөөрөл авралаар суллагдсан эрдэмтэн зохиолч Б.Ринчен нам, засгийн удирдагч нартаа баярлан талархаж, МАХН-д элсэх өргөдлөө 1945 оны IV сард Ю.Цэдэнбалын нэр дээр гаргаж байжээ. Түүнд: “Миний тун хайртай ард түмэн, улс олныг минь саруул сайхан ирээдүйн зүг зоригтой чадамгайгаар удирдаж яваа намынхаа эрхэм ариун үйлсэд, ард түмнийхээ тусын тулд би байдаг хүчээ шавхан өгч зүтгэж байна гэж санахад хүн болж төрсний минь хэрэг бүтэв гэж сэтгэл минь тэнэгэр урамтай байна. Миний эх орны учраа мэдэх тэргүүний бүх шилдэг хүмүүсийн зорьж байгаа чин зориг, хүсэж байгаа сайхан хүсэлтэй өчүүхэн миний хүсэл зориг нэг байна. Үнэнхүү сэтгэлийн туйлын эрхэм хүслийг илэрхийлж, Монгол Ардын Хувьсгалт Намд элсэхийг хүснэ. Намынхаа эрхэм үйлсэд, хайрт эх орныхоо төлөө байдаг хүч чадал, сурлага мэдлэгээ шавхаж өгөөд хэрэгтэй бол халуун амиа ч өгөе гэж нэгэн үзүүрт чин үнэнхүү сэтгэлээр зориголсон миний бие ямарч хүнд бэрхээс няцаж зориг шантрахгүйг батлан ийнхүү өөрийн туйлын хүслийг танд үнэн голоос илэрхийлэв. (ЗХА) гэжээ. Дайны хүнд үеийг туулж буй үед, улс орныхоо соёл, боловсролыг хөгжүүлэх эрхэм зорилттой тулгараад байсан энэ үед Монгол дахь боловсрол мэдлэгийн нэг оргил, хугаршгүй ноён нуруу, билгүүн эрдэмтэн Б.Ринчен ийм хүсэлт тавьсан нь намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд том дэмжлэг болж, улс төр, эрдэм ухааны тухайн цагийн “одуудын” нэг нэгнийгээ сайнаар үзэх олон жилийн жирийн харилцаа бэхжих нэг үндэс болсон юм.
Ю.Цэдэнбал их эрдэмтэнд насан өөд болтол нь жирийн хүндэтгэлтэй хандаж байжээ. (Хүмүүнлэг энэрэнгүй ёс, хүний эрхийг хүндэтгэе. –УБ.,2003,т.32-34)
Б.Ринчен өөрт тохиолдсон аливаа асуудлыг Ю.Цэдэнбалд заавал хэлдэг, зөвлөдөг,тусыг нь авдаг, бас зарим боловсон хүчний өөдгүй ажиллагааны талаар ойлгуулж бичдэг байжээ.Тавиад оны дунд үеэр намын зарим удирдагч түүнийг мөн л хавчин хохируулж байжээ.
Ю.Цэдэнбалд итгэн найдаж бичсэн нэг захидалдаа их эрдэмтэн Б.Ринчен өөрийг нь элдвээр хавчин хяхаж, гүтгэн доромжилж байсан гол хүн бол Намтайширийн Лхамсүрэн байсан гэдгийг хангалттай нотлон үзүүлжээ. Тэрээр бичихдээ: “Д.Сэнгээ аймгуудаас олон захидал авч, уншигчтай хийсэн уулзалт дээр өөрийн нь нэрээ тавьж гаргасан Лхамсүрэнгийн гүжир зүйлийг буруушааж байгаатай тулгарахдаа нэрээ л тавьж гаргаснаас бус, санаа нь сонинд бичих даалгавар өгсөн хүнийх гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрсөн юм. Миний тэмдэглэлийн дэвтэрт “Сэнгээ дайрал зохиол бичсэнийхээ төлөө надаас уучлал эрлээ. Аргагүйн эрхэнд бичсэн гэж ам шүд алдлаа. НТХ-ны Нарийн бичгийн дарга Намтайширийн Лхамсүрэнгийн даалгаврыг биелүүлснээ улайлаа” гэсэн 1954 оны IX сарын 24-ний тэмдэглэл бий” (Б.Ринчен. Монголын за андагаар буйзаа. –УБ., 2000,т.319-325) гэжээ. Б.Ринчен итгэж хүндэтгэдэг хүний хувьд, улс орны дээд удирдагчийн хувьд Ю.Цэдэнбалд удирдах зарим хүний үнэн нүүр царайг илчилж, Н.Лхамсүрэн нь эрдэм номоор нимгэн, улс төрийн хувьд ч будлиантай хүн болохыг тодорхойлж нэлээн дэлгэрэнгүй захидал бичжээ. (Мөн тэнд). Ю.Цэдэнбал Н.Лхамсүрэнг удалгүй 1957 онд НТХ-ны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлж байжээ.
Их эрдэмтэн Б.Ринченг үндсэрхэг үзэлтэй, Монгол, Зөвлөлтийн найрамдлын эсрэг “ихээхэн дотуур тамиртай” бодлого баримталдаг гэж албаны Москва үзэж байсан нь Монголын удирдагчдыг зарим талаар болгоомжлолд оруулах нэг шалтгаан болж байв. ЗХУ-ын ГЯЯ-наас Элчин сайд В.М.Молотовт 1958 оны III сарын 15-нд ирүүлсэн нууц захидалд “Ринчен шиг хэн ч Монголын ард түмний соёлын хөгжилд Зөвлөлтийн соёлын үзүүлсэн таатай нөлөөг үгүйсгэж байгаагүй юм. Ринчений явуулгын жинхэнэ мөн чанар, зорилгыг илчлэх талаар ямар нэг арга хэмжээ авч байна уу, үгүй юу гэдгийг нэгд нэгэнгүй ажиглаж байгууштай байна” гэжээ. Зөвлөлтийн элчин сайд Москвад явуулсан хариундаа: БНМАУ-ын удирдах зарим зүтгэлтэн, зохиолчидтой ярилцаж үзэхэд монгол нөхөд ойрын үед өнөөгийн бичигт ямар нэг өөрчлөлт хийх бодолгүй байгаа юм байна. Гэвч хуучин монгол бичгээр байгаа ном хэвлэлийг ашиглах боломжийг бий болгох зорилгоор МАХН-ын ТХ-ны заалтын үндсэн дээр Гэгээрлийн яамны коллег 1958-1959 оны хичээлийн жилийн эхнээс дунд сургуулийн 8, 9-р ангиудад хуучин монгол бичиг заах тогтоол баталжээ. Ринчений үйл ажиллагааны үндсэрхэх чиглэлийн тухайд гэвэл Элчин сайдын яамны зүгээс Ринчений санаа бодлын харгис шинж чанартайг удирдах зүтгэлтнүүдтэй нь ярилцахдаа анхааруулсаар байсан боловч БНМАУ-ын удирдлага уг асуудлыг төдий л анхаарахгүй явж ирсэн. Гэвч сүүлийн үед түүний үйл ажиллагааны хортой талыг хязгаарлах зарим арга хэмжээ авсан юм” (Ю.Цэдэнбалын Академийн архив.ф.1,хн.13,т.321) гэж мэдээлж байснаас үзэхэд Б.Ринчений үйл ажиллагааны зарим талд Москва дургүй байсан, энэ чиглэлээр монголчуудад нөлөөлөх гэж оролдож байсан, Монголын удирдагчид Ринченг буруутгах талаар яарахгүй байсан, сүүлдээ энэ талаар зарим нэг алхам дуртай дургүй хийх болсныг ойлгож болох юм.
Зууны гарамгай эрдэмтэн Б.Ринчен нь хөдөлмөр бүтээлээрээ мандан бадарч, бас хохирч хавчигдаж 1941 онд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын чармайлтаар шоронгоос суллагдсан болохоор их эрдэмтэн Б.Ринчен Ю.Цэдэнбалд жирийн аятайхан ханддаг байв. Жараад оны сүүлээр Б.Ринчен гуай Москвад зөвлөлтийн эрдэмтэдтэй ном хаялцаж заримд нь хатуу үг хэлсэн тухай мэдээлэл манай албаны хүмүүст ирж, соёлын салбар хариуцдагийн хувьд Д.Төмөр-Очир гуай материал бүрдүүлж, УТТ-ны хурлаар оруулах болжээ.
Хуралдааны танхимд их эрдэмтэн тухтай нь аргагүй сууж, бас тамхи татаж эхэлжээ. Ерөнхий даргаа хүлээж байсан II дарга нар их л дургүйцэн түүнийг харж, хурал ч халуухан болох янзтай болжээ. Энэ үед Ю.Цэдэнбал орж ирэн, ямар асуудал яригдахыг лавлах зуураа их эрдэмтнийг “Та наашаа суу” хэмээн өөртөө ойртуулан суулгаж, бүр тамхи, үнсний сав дөхүүлж өгчээ. Ингэсний нөлөөгөөр яриа хөөрөө ч аятайхан болж, гадаадын хүмүүстэй соёлтой ярилцахыг хуралдагсад түүнд зөвлөж, харин Ю.Цэдэнбал жолоочдоо Ринчен гуайг хүргэж, гэрт нь оруулж өгөөрэй гээд явуулжээ. Донгодуулахаар ирсэн их эрдэмтэн маань тамхиар дайлуулаад, эрхэм сайдуудтай зэрэгцэн сууж хуралдаад, машинаар хүргүүлж буцаж байсныг тэр сонин хуралд оролцсон профессор Д.Содномгомбо дурсан ярьж байлаа. (ЗХА).
1968 онд их эрдэмтэн Ринчен Ю.Цэдэнбалд захидал бичиж номыг нь цензурдэн хэвлэж өгөхгүй байгаа тухай мэдээлж, хэвлэж өгөхийг хүсэхийн хамт: “Миний бичсэн “Монгол бичгийн хэл зүй, хэлбэр судлал” хэмээх хөөрхий заяа муутай гутгаар дэвтрийн талаар Танд дахин дуулгах хэрэг гарлаа. Уг ном гурав дахь жилдээ хэвлэх үйлдвэрт хэвтэж байна. Энэ хугацаанд анхандаа номыг маань устгаж, хэвлэсний бүх зардлыг надаар нөхөн төлүүлэх шийдвэр нэг гаргаж үзсэнээ 1967 оны III сарын 29-нд Танд уламжилсны дараа дээрх шийдвэрээ түр азнуулаад, өнгөрөгч оны адгаар Академийн санхүү надаар мөнгө төлүүлэхээ болив гэж надад мэдэгдлээ” (Б.Ринчен. Монголын за- андагаар буй заа. -УБ, 2000, т.281) гэж бичсэн нь ном хэвлэхтэй холбогдон орсон хүнд байдлаас Ю.Цэдэнбал түүнийг гаргасанд талархсан хэрэг байлаа.
1976 оны VIII сарын 2-нд Ю.Цэдэнбалд итгэн найдаж бичсэн нэг захидалдаа их эрдэмтэн Б.Ринчен өөрийг нь элдвээр хавчин хяхаж, гүтгэн доромжилж байсан гол хүн бол Намтайширийн Лхамсүрэн байсан гэдгийг хангалттай нотлон, Ю.Цэдэнбалд бичихдээ: “НТХ-ны суртал ухуулга эрхэлсэн нарийн бичгийн дарга асан, бүтээл зэхий явдлыг нь Монголын олон нийтийн сайн мэдэх Н.Лхамсүрэн анхны шүүмжлэлийг бичүүлэн “Үнэн” сонинд олон нийтийн нэрээр нийтлүүлж, … гүтгэж муучилсанд олон нийт дургүйцэж байсан юм шүү. Орос буюу Англи бичгийн хэл нь Орос буюу Англи ард түмний бахархал болж байдаг шиг Монгол бичиг зохиолын хэл манай ард түмний баялаг гэдгийг Лхамсүрэн, юмыг түүний нүдээр харагчдад буюу манай ардын ярьдагчлан түүнийг хүн хорхойчлон дууриадаг хүмүүст ойлгуулах гээд ядчихсан билээ. Одоо ч гэсэн ард түмнийхээ бичгийн хэлийг “архаизм” буюу хуучирсан хэл гэж нэрлэсээр байгаа хүмүүс тааралдаж байна. Н.Лхамсүрэн тэгэхэд тиймэрхүү “архаистуудыг” өөгшүүлж, өөрийнх нь айлдвараар талийгаач Сэнгээгийн бичсэн дайрал шүлэгт намайг үндсэрхэх үзэлтэн, Монголын феодал ангийн бичиг зохиолын хэлийг магтагч гэж, “Үүрийн туяа” романаа энэ хэлээр бичсэн гэж зэмлэснийг дэмжиж буй. 1947 онд дуусгасан “Үүрийн туяа” романы тэргүүн дэвтрийн гар бичмэлийг Маршал Чойбалсан сонирхон үзэж, ТХ-ны зөвлөх Кондратьев бас уншиж үзнэ гэхэд нь би өөрөө оросоор орчуулж тэрбээр уншсан боловч Лхамсүрэн уг романыг хэвлэхийг 1951 он хүртэл саатуулсан тухай тэмдэглэл дэвтэрт минь байдаг юм. Зөвлөлтийн зохиолчдын хийсэн, англи эхийн шүлгийн хэмжээг хадгалж чадсан сайхан орчуулгаас миний орчуулсан Шекспирийн Отеллогийн орчуулгын бичмэлийг уншсан бүхэн сайн ойлгож байсан боловч уг орчуулгыг Лхамсүрэнгийн үед Монголын феодалын хэлээр орчуулсан гээд хэвлээгүй орхисон билээ. А.С.Пушкины “Хириг Рыцарь”-ийг орчуулсныг минь бас л хэвлээгүй. Мянга мянган голч шудрага эх орончийн аминд хүрсэн цусан гарт алуурчдын хэрэглэж байсан “үндсэрхэх үзэлтэн” гэсэн пайзыг янз бүрийн Лхамсүрэн нар надад зүүж, … байгаагаар үзэхэд тэд чухам ямар улс вэ гэдэг нь тод харагдаад өгнө” (Б.Ринчен.Монголын За андагаар буйзаа.-УБ.,2000,т.319-325) гэж Ю.Цэдэнбалд учирлан бичжээ. Монголын толгойлох сэхээтнүүдийг хавчих бодлогыг тухайн үед хэн баримтлаад байсныг энэ захидал тодорхой харуулж байна.
Ю.Цэдэнбал их эрдэмтнийг хүндэтгэж, үг санааг нь сонсож, туслалцаа зөвлөгөөг нь ч авдаг байжээ. Түүний туслах байсан Л.Батцэнгэл дурсамжийн номондоо бичихдээ: “1969 оны IV сарын 10. Энэ өглөө ажилдаа ирээд удаагүй байтал Дарга ирж өрөө рүүгээ орох зуур намайг дуудав. Араас нь дагаж ороход Дарга жижиг тэмдэглэлийн цаасан дээр “хадаг, цай, мөнгө” гэсэн үгийг бичиж юу билэгддэг болохыг товчхон бичих үүрэг өглөө. 1969 оны IV сарын 11. Дарга надаас: “Чи Ринчен Бямбаевын гэрийг мэдэх үү гэж асуухад нь мэдэхгүй, энэ хойноос явж байгаа харагддаг юм. Энэ хавьд ойрхон байдаг байх” гэвэл Дарга: “VII дэлгүүрийн хойно байдаг юм. Чи энэ тайлбараа авч очиж, орчуулуулаад ир. Би утсаар хэлсэн байгаа гэв. Даргын зааснаар намайг очиход их зохиолч үүдээ нээн “Та орогтун” хэмээн урив. Мэнд усаа мэдэлцсэний дараа миний бие хэрэг зоригоо хэлтэл, Ринчен: Том Дарга мөхөс намайг тоож хандсанд баяртай байна гээд… өөр өрөөнд авч очсон тайлбарыг орчуулж, надад буцааж өгөхдөө “Даргадаа намайг хичээнгүйлсэн болохыг айлдана биз” гэснээр энэ их хүнтэй хэдэн үг сольсноо олзуурхаж явдаг юм. Цэ дарга ийнхүү билгүүн номч Ринчен гуай, түүний эрдмийг дээдэлж явсан” (Л. Батцэнгэл. Миний мэдэх Ю. Цэдэнбал. –УБ., 2002, т. 255-256) гэж тэмдэглэн бичжээ. Ю.Цэдэнбал “Намын амьдрал”-д Б.Ринченгийн талаар “цагаантны үлдэгдэл” гэж бичсэнд дургүйцэн сэтгүүлийн эрхлэгч рүү нь утасдан замечандаж, их эрдэмтэн бие чилээрхүү байхад Москвагийн эрдэмтэн докторт утасдаж сайн эмчилж өгөхийг хүсч байсанд Ринчен гуай баярласнаа ярьдаг байсныг ахмадууд дурссан байдаг. (Ю.Цэдэнбал:Хүмүүсийн дурсамж.б.1,-УБ.,2002,т.143) билээ.

Ю.Цэдэнбал Монголын утга зохиолын нэртэй зүтгэлтнүүдтэй уулзсаны дараа. Зураг татуулахад анхаарч байгаа зохиолчдын дунд халуун дотно ярианаасаа салж чадахгүй байгаа хоёр хүн содон харагдаж байна. 1958 он
Нам, төрийн тэргүүн маань их эрдэмтний гэр бүлийнхнийг ч хүндэтгэн үздэг байж. Б.Ринчений хүргэчүүл нь Ю.Цэдэнбалын ойр дотны хамтран зүтгэгчид байв. Туваан Эрүүлийг хамгаалах яамыг олон жил толгойлж, монголын анхны доктор Н.Жагварал Ю.Цэдэнбалын хамгийн ойрын шадар тушаалд олон арван жил хамтран ажиллаж байжээ. Ринчений хүү, гялалзсан эрдэмтэн Барсболдыг Цэдэнбалынхан өндөр үнэлдэг байсан бөгөөд А.И.Цэдэнбал-Филатова өөрийн нэгэн дурсамжид: “Монголын нэрт эрдэмтэн Бямбын Ринчений хүү Барсболдын эзэмшсэн мэргэжилдээ дур сонирхолтой, түүнийгээ бүрэн дүүрэн мэддэг чанар нь миний итгэл бишрэлийг төрүүлсэн юм. Балар эртний үлэг гүрвэлийн тухай түүний яриа миний сонирхлыг туйлын их татаж, тэрхүү сөнөж мөхсөн амьтны эх орон бол монгол орон, монголын элсэн говь байсан тухай ярихыг сонссоор хоёр, гурван цаг өнгөрснийг анзаараагүй юм… Нэрт эрдэмтний хүү гэсэндээ маш их боловсролтой болсон тэр Барсболд гэдэг залуу эрдэмтний яриа үнэхээр сонирхолтой байсан тул хамгийн жижгээс авахуулаад хамгийн том үлэг гүрвэлүүдийг харуулсан баримлуудыг бариулахаар захиалга өгсөн… Гэвч эхлүүлсэн ажлаа гүйцээж чадалгүй Москва руу би явсан” (Есөн туг. (Ю.Цэдэнбалын Академийн сонин). 2002, №3,4, т.14) гэжээ. Хүүхдийн паркад үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж тэр төлөвлөж байжээ. Энэ бүгдээс үзэхэд Монголын үндэсний толгойлох сэхээтнүүд болох Ю.Цэдэнбал, Б.Ринчен нар өөр хоорондоо төдийгүй гэр бүлийнхний нь хувьд ч нэгийгээ хүндэтгэсэн жирийн сайхан харилцаатай байжээ гэдэг дүгнэлт гарч байна.
Бас тодорхой зарим асуудлаар үзэл бодол нийлэхгүй зүйл ч байсан байж болох бөгөөд Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав Ринчен гуайн талаар ярьсан ярилцлагадаа Монголын шинжлэх ухаанд хүндтэй гавьяа байгуулсныг нь үнэлснээс гадна Б.Ринчен гуайн ярьж хэлж байсан зүйлээс дурсаж бичжээ.
Тэрээр: Ри багштан Сталиныг “хүн алахдаа бол Гитлерийн багш нь” гэж айлддаг байсан. “Сталин, Чойбалсан, Цэдэнбал нар интернационализм, социализм, найрамдал зэрэг хуурамч үгээр, тийм ийм хүмүүжил гэдгээр монгол түмний тархийг гашилгаж орхисон юм. “Цэдэнбалын хэлж байгаа үг чинь юуны Цэдэнбалын байх вэ? Цэдэнбалын ар шил рүү нь Кремлиэс бүрээдэж байгаа цуурай”, Цэдэнбалыг тойрсон тушаалтнуудыг хулчгар бялдууч нар, үхэр монголчууд гэдэгсэн. “Монгол хүн монголынхоо сайчуул мэргэдээ юу боллоо гэж алан хядах вэ, жорлонгоос бусад бүх албан газарт Сталинчин зөвлөх сургагч ирж буу тулган хийлгээд, одоо болохоор монголчууд мунхагтаа чингэсэн мэт гөрдөж байна”. “Ер нь нэр томъёогоо л сайн орчуулахгүй бол манай хэлний тэн хагас нь орос боллоо” гэж айлдахад би: бүх нэр томъёог орчуулах уу? гэхэд багштан: “тэгэлгүй яах вэ, хулигаан, оочер хоёроос бусдыг хуу орчуулсан нь дээр. Тэр хоёрыг орчуулахгүй байхад хаанаас ирсэн нь мэдэгдэж байг”, “Би чамд том дарга болох сайн арга зааж өгье. Чи километрийн газраас үнэртэхүйц шар эгч нэгийг олоод тэвэрчих, тэгээд л чамд орлогч сайд, оготор ногоон машин, орон сууц гурав дорхиноо бэлэн болно доо гэхэд бид машин дүүрэн инээд болж билээ” (Утга зохиол, 1990.XI.30, №49) гэж бичжээ. Үнэхээр Ринчен багш тийм ухаантай хүн мөртлөө тухайн цаг үедээ дэндүү гэмээр хурц үг ярьж байсан уу?,аль эсвэл ерэн оны үйл явдлаар хувьсгалжсан эрдэмтний , аль эсвэл сонин хэвлэлийн ажилтны бодол санаа туссан уу гэдгийг түүх амьдрал тодруулах цаг удахгүй ирэх бизээ.
Иймэрхүү үзэл бодолтой том сэхээтнүүд нэг биш байсан гэж бодоход Ю.Цэдэнбал тийм хүмүүстэй учир зүйгээ яаж ийгээд олж, гол нь Монголын ард түмэн, ялангуяа залуу үеийн зүрх сэтгэлд найрамдал, нөхөрлөл, эв санааны нэгдлийн үзэл санааг төлөвшүүлэх үйлсэд амин чухал ач холбогдол өгч, энэ зорилгынхоо төлөө насан турш хичээнгүйлэн зүтгэжээ.
МУИС-ийн профессор, доктор (Ph, Sc) Ц.Жамбалсүрэн.
Сэтгэгдэл0
Амьдралыг нь сүйрүүлсэн хүнтэй яаж олигтой харьцаатай байхавдээ санаатай худлаа явуулга хийхийн. мэдээж тогтолцоог ойлгожбайсан их эрдэмтэн өөр аргагүйг мэдэж байгаа болхоор амь нас үр хүүхдээ бодох нь тодорхой
Хөвсгөл Увсын 1.500кг кв газрыг Орост дур мэдэн бэлэглэсэн НҮГЭЛТЭН Дүрвэдийн хар мөр өөр дээр чинь тусна шүү.Урвасан хулгайн хувь заяа золбин нохойн хувь заяагаар дуусдгийг таны Цэдэнпил гэгч нэр, зүсээ нуусан урвагчын төгсгөл харуулсан.
Durved muu ch gesen Borte Chono-n shuud udam!!!!!!!! Barlus durved geed ih ertny suraljit ovogton!!!! Bogs doloodog haltar haa gazryn Mongold yostoi tui ch hamaagui humuus bol tangad tuvd hyatadiin udam AMAA TATAARAI ALALDAAAD UHEH ZORIG BN SHU!!!!!!
Ренчингийн амьдралын Цэдэнбал яаж сүйрүүлсэн юм.Баримттай юм ярьж сур.
Одоо цагт түүхийг гуйвуулагч, их мэдэгч нар олширсон. Баабараас авахуулаад.. Түүхийн бүх явдлын дэргэд яг хажууд нь зогсоод тэмдэглэл хөтөлж байсан юм шиг пантаазлаад, хүмүүсийн тархи угаах гээд байдаг нөхдүүдийн бичиж буйг сайтар шигшиж тунгаах хэрэгтэй......
Жамбалсүрэн гэж Урвасан хулгай ДҮРВЭД Цэдэнпил гэгч БУЗАР новшоор хоолоо олж иддэг ац юмаа даа. Оросын уяаны гөлөг болж Монголын эх оронч хөвгүүдийг хэлмэгдүүлж бидний өвөг дээдсийн амь цусаараа хамгаалж үлдсэн Хөвсгөл Увсын 1.500кг кв газрыг Орост дур мэдэн бэлэглэсэн НҮГЭЛТЭН урвагч Дүрвэдийн хар мөр өөр дээр чинь тусна шүү.Урвасан хулгайн хувь заяа золбин нохойн хувь заяагаар дуусдгийг таны Цэдэнпил гэгч нэр, зүсээ нуусан урвагчын төгсгөл харуулсан.
Буриад Ренчин Бямбаев Оросын тагнуулын мэдээлэгч байсныг яахав? Монголчуудыг өдөөн хатгаад дэмжиож тэнэгтсэнүүдийг нь эзэддээ мэдээлнэ.Тэр нь Монголд эргэж буухдаа Цэдэнбалд тулгалт маягаар ирнэ.
Бид зөв байж болох хандлагаар боловч, хэт их алдаа гарган сажилж байгаад л бидний эмгэнэл оршиж байна.Социализм, коммунизмыг шилдэг сайн нийгэм гэж магтахаа больё гэхэд сүүлийн 30 жил ард түмэнд юу өгөв гэдгийг бид ойлгохтойгоо ард түмэн. Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлж, 120 оронтой дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн болсон нь таны бодлоор буруу юу? Дэлхийд 18-д ордог том улсын хил тогтоож Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлсэн нь таныхаар буруу юу?, Эдийн засгийн сэргэн мандлын бартаат замаар тэвчээртэй мацаж, , эх орондоо 350 үйлдвэр байгуулсан нь бас л буруу юу? Соёлын салбарыг үндсээр нь өөрчлөгч реформатор байж, МУИС, ШУА-ийг үндэслэн байгуулсанд яагаад дургүй хүрээд байна?, Ард түмнээ эрүүлжүүлэн яр тэмбүү, сүрьегээс салгаж, хүн амын тоог 3 дахин өсгөсөн ачтай буурлаа яагаад дургүйцээд байна?
Ядуурал гуйланчлалыг арилгаж, бүх иргэд нь хөдөлмөр эрхэлж, цалингаараа амьдардаг орныг бүтээгч суут гуманистыг яагаад үзэн ядаад байна? Авилгал хээл хахуульгүй, шудрага журамтай нийгэм цогцлон байгуулсанд нь яагаад жихүүрхээд байна? , Монголын төр, засаг,нийгмийг түүхэнд хамгийн олон жил ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдож, удирдсан ард түмний зүрх сэтгэлд уягдсан удирдагчаа хүндлэх монгол ёс жудаг таалагдахгүй байна уу?. Түүхээ хүндэтгэх, ахмад үеийн сайн үйлсийг ойлгох, үе үеийн эх орончдын гавьяат үйлсийг дээдлэн залгамжлах, хүний эрхийг сахих, жинхэнэ зөв зүйтэй ардчиллын зарчимд үнэнч байх, дотоод эв нэгдлээ хамгаалах сайн цаг үеийг л ард түмэн хүсэж байгаа нь яагаад танд таалагдахгүй байгаа нь сонин л юм. Ийм сайн цаг ирж байна.
Алиныг нь зөв гэх аргагүй , бие биеэ матаж амьдрагсад байсан юм чинь ... Харахгүй юу Ри гуай Лхамсүрэн , Төмөрочир , Дамдинсүрэн гуай нараа - тэд нь Ри гуайг матдаг \ нэг хүнд \ матдаг байсныг Жамбалсүрэн баримтаар нотлон бичжээ ... Үүний цаана Уйгар бичгийг Да устгасан , Кирилл бичгийг Ри үздэггүй байсан санааг л гаргах гээд өтчилөөд иймэрхүү сэдэв хөндөгдөөд эхэллээ дээ ...
Одоо болсон хойно Галсан гуай мэтийн ганц нэг шоучин гарууд л хэлмэгдэж vхэж хатахын туйл болж явсан гээл нус нулимстайгаа холилдоод байх болохоос яг тухайн цагтаа яриад байдаг шиг нь тийм аймаар сүртэй хэлмэгдэл хавчлага байгаагүй юм бн лээ!! Галсан гуай ч тэр хүний ойрын шавь байсан гэдэг нь их эргэлзээтэй юм шиг ээ !! Ккк.Цэдэнбал чинь маш даруухан ном эрдэмийн хүн байсан гэх юм билээ!!
70 НАСАНД ДАРУУЛАГ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ХЭН ШҮД ЗУУСАНЫГ ХЭЛЭЭД ӨГӨХ АМИТАН БАЙНА УУ ҮНЭН СОНИНД Ш ДЭЭ
Д.Сэнгээ тэгж бичсэн юмаа.Ренчинг шүүмжилсэн 70 насанд даруулга хэрэгтэй гэсэн өгүүлэл бичсэн шүү.
Renchin Guush arai iim muuhai bodoltoi 2 nuurtei buzar sanaatai hun bgaagui bh shu!!! Unen hudal ni medegdehgui buzar ugeer otgos deedesee bitgii gutaa!
Их эрдэмтний захиаг л ишлэл хийж. Ринчен гуайн номонд нь энэ захианууд бий.
Сонсож, уншаагүй юмсыг баримтад тулгуурлаж бичсэн сонирхолтой өгүүлэл. Баярлалаа. Улс орны хувь заяатай холбоотой шийдвэр гаргадаг төрийн хүмүүс, олон нийтийн оюунд санаанд нөлөөлж, сэтгэлийг эзэмдэх бичиг зохиол туурвидаг хүмүүс хоорондоо хувийн үзэл бодлоор санал зөрдөг ч гэсэн үндэсний эрх ашгийн төлөө сэтгэл нэгддэг байх нь л чухал. Энэ хоёр түүхэн хүний харилцаа тийм л байсан байх нь. Түүх түүхээрээ л үлдэнэ, түүнийг одоо харааж, харлуулах гэх нь явцгүй, харин сургамж авах нь ухаалаг хэрэг.
Юуных нь Н.Лхамсүрэн байхав,Лхамсүрэнгийн ар шил рүү Ю.Ц-ээс бүрээдэж байгаа цуурай.Бүрээний дууг нь тоохгүй болсноос төдхөн Лхамсүрэнгээ цөлсөн
Сонирхолтой дурсамжуудыг нэгтгэн бичжээ Маршал Цэдэнбал нар амийг нь аварсан юм байна Сонсож байгаагуй шинэ мэдээ байна
сайхан нийтлэл байна
"1958-1959 оны хичээлийн жилийн эхнээс дунд сургуулийн 8, 9-р ангиудад хуучин монгол бичиг заах тогтоол баталжээ." гэж Ц. Жамбалсүрэн худал хэлэв. Тэр оноос 20 жилийн дараах явдал болно.
8, 9 дүгээр ангид уйгаржин монгол бичиг энэ үед зааж байсан нь үнэн.
Үнэн шүү...1961 онд дунд сургуульд хуучин монгол бичиг заалаж байсан юмдаг
Ю.Цэдэнбалыг сайн хүн байсан мэтээр ард түмэнд ойлгуулахыг ихэд чармайх болж дээ энэ жамбалсүрэн гэдэг хүн.Намын амьдрал сэтгүүлд 1976 онд Цэдэнбал даргын даалгавраар нэр хаяггүй Ринчэн гуайг дайрч доромжилсон нийтлэл гарч Ринчэн гуай удалгүй нас барсан даа.Цэдэнбал даргыг сайн хүн болгох гэж энэ Жамбалсүрэн гэдэг этгээд элдвийн юм бурах юм даа
Хятад тэмбүү
Лхамсүрэнгийн даалгавраар Сэнгээ бичсэнээ хүлэээлээ гэж Ринчен гуай бичсэн байна шүүдээ.Яахлаараа Цэ болчихдог билээ. Сайн унш л даа.
Цэдэнбал сайн хүн байсан.Энэ цагийн Элбэгдорж,Баабар мэтийн тохойн чинээ бие тогоон чинээ гэдсээ бодож түмэн олны эрх ашгаас урвасан хулгайч нарын дэргэд агуу удирдагч байсан юм.
Бүхий л цаг үед бусармаг ахар бодолтнууд байсан.Хар мөртэй хар бодолтой нэг нь ариухан цагаахан болчихсон,шударгуу ариун явдалтныг шулам чөтгөр болчихсон байх юм.Би социализмын үед амьдарч үзсэн хүн.Тэр үед бүтэл муутай явсан этгээдүүд , ховч матаач, хорон санаатнууд өнөөдөр баатрууд болчихсон бужигнуулж байхыг харсан.Өөрийн бүтэлгүйг цаг үедээ тохож,даргатайгаа нэг хэрэлдсэнээ ардчиллын төлөө тэмцэж байсан болгож, янз бүрээр л ярьж бичицгээх болж.
Сэнгээ ил шүүмжлээл , Ри далд захиа бичээд л хүн бүр л ноогдсон үүргээ гүыцэтгэдэг байж дээ , хөөрхөс - ум мани ...
дөрвөдийг үзэн ядагчаа 1500 КГ КВ гэнэ шүү км кв гэдэг юм шүү манж хятадын гамин цэрэг монголын хойт хил дээр хил манаж монгол улс хятадын харяат муж байхад тува улс монголын хил дотор байсан гучин долоон онд биүү Тоокоо ТУВААГАА АВААД ОРСОД ОРСОН НЬ ШОЙГУУ төрсөн юм туваагийн нилээн нутаг урд талаараа монголын хил дагуу монголд орсон шүү өдөр шөнөгүй хилийн асуудлаар байсхиййгээд боршоо улаан туг бөхмөрөн самгалтай тэс явдаг байныг санаж байна дотоод яамны сайд байсан домбра байсан увсын хэлтсийн дарга Шуумаржав жолооч баатар самаадагва үрээхээ хэлтсийнхэн үр хүүхэд ах дүү нь мэднэ энэ саяхны түүх шүү улсын түүх намын түүх бүр чингэсийн түүхийг гуйвуулагчид бий шүү нууц товчоог буруу орчуулсан зүйлүүд бий малиа баяд гэдгийг малиг ч гэнэ үү шалиг ч гэж орчуулсан байдаг борооч гурамсан гол түнг долоон болдог бурхан халдун ураанхаа нь баяддаал байгааш дээ бодончар нь ураанхаа авгай авсан нь тэндээ л байгааш дээ халх гээд манж хужаад уравсан
жамбал сүрэн гуй яасан их юм мэдэж байнаа маш их баримт материал дээр тулгуурлан бичиж байна МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ"" гэдэг бол ЛЕНИН СТАЛИН СҮХБААТАР ЧОЙБАЛСАН ЖУКОВ БРЕЖНЕВИЙН ЦЭДЭНБАЛ ФИЛАТОВАГИЙН ТҮҮХ ЮМ энэ түүх бол монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөд гэрэлтэж байдаг кремлийн улаан таван хошуу шиг түүх юм өөрөөр хэн хэзээч өөрөөр болгох гээд өөрчлөгдөшгүй түүх юм
Монглчуудыг дотор нь хагаралдуулж эв түнжингүй байлгах бодлого урьд ч байсан одоо ч байсаар ирээдүйд ч байх нь тодорхой Энэ бодлогынхоо хэрэгжилтэнд ташуур болгож боловсрол нимгэн ухамсар муу хэсгийг ашиглан уухайлуулдаг байх юм
Эвлэлдүүлэх сайн санаагаар бичсэн байна.
Энэ Баабар ер нь ямар хүн бэ.Саяхан энэ нөхөр баруун монголчууд манжаас салах дургүй,болгоомжилсон бхйдалтай байсан.Манжийн эсрэг тэмцэж хамгийн сүүлд эзлэгдсэн ойрдууд салах дургүй байсан гэж дотор нь байсан гэж муухай худал мэдэмхийрсэн юм бичсэнийг нь олж уншсан.Манжаас салах нь монгол хүн бүрийн мөрөөдөл байсан.Дөрвөд Далай ханыхан битгий хэл Ховог сайр,Ил тарвагатайн торгуудууд хүртэл монголдоо орох өргөх бичиг барьж Ховог сайрын торгууд ноён Төмөржин гүн Ховдын манж амбанд Богд хааны тулган шаардах бичиг хүргэж өгөөд хороогдож байсан түүх бий.
баядууд урвагч гэж бас бичсэн байсан добу мэргэн үгүй болоход малиа баяд орлож бодончар гарч бодончар ураанхай авгай авч эр хүвүүн гараагүй билүү
ДӨРВӨДӨӨ БАЯД БОЛГОХ ГЭЖ СҮҮЛИЙН ҮЕД ИХ ҮЗДЭГ БОЛЖ ДЭЭ ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД БАЯД БАЙНА УУ ДӨРВӨД БАЙНА УУ ХЭНД ХАМАА БАЙНАА АЙН МАЛУУДАА
ТЭГЭЭД НУТГИЙН ЗӨВЛӨЛ НЬ ХӨШӨӨГ НЬ ХЭРЭЛДҮҮЛЖ БОСОГДОГ НЬ НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙХ ЮМ ДАА. ХӨШӨӨГ ТЭГЖ ТЭС ХӨНДЛӨН БАРИДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА ОЙР ХАВЬТАЙГАА ОГТ ЗОХИЦОЛДОЛГООГҮЙ РЕНЧИНТЭЙ АРСАРДУУЛ БОСГОСОН НЬ МЭДЭГДЭЭД Л БАЙДАГ ЮМ ДАА МАЛНУУДАА
Жамбалсүрэн багш одоо болил доо.Ийм нэг талыг барьсан зорилготой зохиомол юм бичээд байхлаар хүмүүсийн дургүй хүрч эгдүүцэн Ю.Цэдэнбал даргыг аль муугаар хэлэх юм. Зүгээр л байвал дээр биш үү.Монголын ард түмэн энэ хүнийг сайнтай муутай түүхэн хүн гэж үнэлдэгээрээ үнэлэнэ.Нөхөрсөг сайхан харьцаатай байсан гэдэг үнэнд огт нийцэхгүйг хүмүүс мэдээд сөрөг коммент бичээд байна шүү дээ.Б.Ринчин гуай харин энэ хүнийг "манай ёроолгүй тэнэг гэж хэлдэг байсаныг мэдэх хүмүүс нь бүрэн үгүй болчихоогүй л байна даа.
Ер нь ихэнх баримт лав л энэ хүмүүс дотны нөхөр ч биш, үзэн яддагч бш байсан мэт . Заавал муудалцуулах ямар ашиг байна.
Лоохууз л нэг тийм ховч хонзогнуур авгай шиг юм бичээд Цэдэнбалыг муулаад явдаг.
Монголчууд бид чинь яасан ч өчүүхэн болчихоо вэ. Бид одоо өөрсдийгөө бодоод цэгнээд үздээ.ээ Бурхан минь энэ хоёр аугаа хүмүүсийн талаар дүгнэж цэгнэж бид чинь хэн юм бэ. тэдний чигчий хуруу биднээс том гээд боддоо.Би ганцхан жишээ хэлье.Бид монголчууд бүгдээрээ 1973 онд оросуудын эвийг нь олж байж хамтран байгуулсан Эрдэнэт үйлдвэрийн ачаар амь зууж байна.ЭНэ ажилыг Цэдэнбал дарга түүний нөхөд бүтээсэн шүү.Өвөг дээдэсээ муу хэлсэн амьтан өөдлөхгүй Тэдний минь гэгээн мэлмий эх орноо харсаар хайрласаар л байгаа.
Za hudlaa tuuh zohioh oo bolio uvgunig hamgin zovooson hun bol cedenbal bsan odoo yu genev
Наана чинь баримт ярьжээ. Яаж зовоосон тухай түүхэн баримт байна уу
Чой лувсанжав гэр бүлийн асуудлыг намын даргаар заалгахгүй гээд намын даргын дэргэд хэлэхийг сонсоод гайхаж байж билээ.
Ренчин КГБ-н нохой,Цэдэнбал Москвагийн боол байсанд Монголчууд буруугүй, хэрэлдээд байх юм байхгүй.Цаг тийм л байсан.
molotov nomdoo tsedenbaliig arhi ih uudag KGB daalgavriig dagadag uhaan muutai hun baisan talaar durssan baidag
Та худлаа нэмчихлээ. КГБ-ын даалгавар биелүүлдэг гэсэн үг номонд нь байхгүй.
Та худлаа нэмчихлээ. КГБ-ын даалгавар биелүүлдэг гэсэн үг номонд нь байхгүй.
ГУцаа. Энэ муу дөрвөдийг худлаа магтах гээд ядчих юм. Монголыг ЗХУ-д нэгтгэх явж байсан муу хөгийн бууны нохой, утсан хүүхэлдэй байсан ш дээ. Дээр авгайгаа ч захирч чадахгүй байж, Төмөр-Очир, Лоохууз, Сүрмаажаваас эхлээд өчнөөн хүнийг гэр бүлээр хэлмэгдүүлж, амьдралаар тоглоо биз дээ муу хөгийн новш.
PhD бол хуучнаар ердоо дэд эрдэмтэн юмшдээ.Эрдэмтэнч биш.Энэ оорийнхоо доовтор болгочихсон ичих нуургуй амьтад ичиж амьдраасай
Урьд дэд эрдэмтэн байгаад доктор хамгаалдаг байв Одоо бол хуучны дэд эрдэмтэнийг Ph доктор гэдэг болсон. дараагийн шатанд хамгаалахаар Sc доктор гэдэг болсон юм.
Ногоон малгайт Жамбалсүрэнтэй адил арга барилтай Жамбалсүрэн гэгч нэг ногоорогч бас Цэдэнбалыг магтах аргаа олж ядахдаа Ринчентэй ходий басан гэж нохойтох юм ааа хахаха Эрдэмтнээ хат Эмгэнээс дор сэтгэдэг юм байж хахаха
Эрдэмтэн баримт түшжээ. Байвал сөрөг баримт гаргаад тавина уу. Энэ хоёр хүн муу ч биш, дотно ч биш жирийн л харилцаатай хүмүүс байсан байх.
Ю.Ц. Москвад гэрийн хорионд байхдаа хүртэл КГБ-ийн дарга Михаил Русаковт Ринченг, бүр үр хүүхдүүдтэй нь матсан захидал бтчсэн байдаг... Маш муу аргатай, хүний гараар могой бариулах эрдэмд төгс боловсоросон хүн байсан юм билээ.
"Түмний нэг" киноны анхны хэлэлцүүлэг дээр, зохиглч Л.Ванганаас Ю.Цэдэнбал: "тэр эрдэмтэн чинь яагаад Ринчинтэй адил царайтай байгаа юм? Барьсан ном нь Нууц товчоо байгаа нь юу гэсэн үг вэ? гэхчлэн өөлж, дахин хийхийг даалгасан байдаг. Киног хэлэлцсэн хурлын протокол сонинд гарч л байсан. Энэ Жамбалсүрэн гэгч хөөрхий Цэдэнбалаар "тоглож" их нүгэл хийж яваа худалч амьтан даа.