Манай улс Их Эзэн хааныхаа нэрээр дэлхийн зах зээл дээрээс босгосон 1.5 тэрбум ам.долларын бондыг үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрт зарцуулахаар шийдэж, заримд нь хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Одоогоор бондын хөрөнгөнөөс 650 сая ам.доллар Монголбанкны дансанд үлджээ. 
 
Уг мөнгөний хүүг Төв банк төлж байгаа бол төсөл хөтөлбөрт зарцуулсан хөрөнгөний хүүг Засгийн газар хариуцахаар болжээ. Ямартай ч бондын эхний зургаан сарын хүүг Төв банк төлөөд буй гэсэн. Цаашид дээрх 650 сая ам.доллар төсөл хөтөлбөрт зарцуулагдвал хүүг нь Засгийн газар төлөх гэрээг Төв банктай хийгээд байна.
 
 
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин