sonin.mn

Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны удирдлагууд өчигдөр мэдээлэл хийн, Монгол Улсын шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тэргүүтэй намын удирдлагууд намын дүрмийг зөрчиж байна хэмээн мэдэгдэв.

Тодруулбал МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва аливаа асуудлыг шийдэхдээ зөвхөн  өөрийнхөө талын цөөн хэдэн нөхдийг цуглуулан жүжиг тоглодог болсон гэнэ.
Мөн тэдний өгүүлж буйгаар МАХН-ын  дарга Н.Энхбаярын үүрэг, даалгаврыг ч үл тоох болсон аж. Мөн ойрын өдрүүдэд МАХН-ын дэд Д.Тэрбишдагва намын бага чуулган гэгчийг хуралдуулж,  Н.Энхбаяр даргыг огцруулан өөрөө дарга болох ажлыг зохион байгуулах гэж байгаа бололтой.


Э.Мягмар