sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 3 жил 10 дахь сардаа (тасралтгүй 1371 өдөр шөнө) шилжиж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Путины ойрын холбоотон Ерөнхий сайд явсан Михаил Касьянов, америк генерал Дэвид Петреус, британийн аналист Эдвард Лукас, америкийн цэргийн мэргэжилтэн хатагтай Эвелин Фаркас, КГБ-гийн тагнуулч явсан, Путины эртний чекист анд Юрий Швец, Путины эдийн засгийн бодлогын зөвлөх асан Андрей Илларионов, оросын генерал, БХЯ-ны газрын дарга асан Леонид Ивашов нарын зэрэг олон талын эх сурвалжийн дүгнэлтээс хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.


Путиныг маш сайн мэддэг таньдаг дөрвийн дөрвөн орос эрхэм Путины дэглэмийн нуралтыг шууд анхааруулсан буюу ёрлосныг монгол уншигчид хараахаасаа өмнө анхаарах буй заа. Михаил Касьяновын “Скоро конец!” гэсэн гарчигтай ярилцлага оросын сөрөг хүчний сайтуудад ил явж байна.


“Путин ёстой нэг тэчьяадан, галзуурахад ганц хуруу дутуу. Бүх зүйл санасных нь эсрэгээр эргэлээ. Кремльд айдастай байна, цаашаа яах вэ гэдэг маш том асуултын тэмдэг Оросын эрх баригчдыг ороож байна. Ингэнэ чинээ огт санаагүй, төсөөлөөгүй, төлөвлөөгүй цэргийн тусгай ажиллагаа нь 4 дэх жилдээ орж явна гэдгийг Кремлийнхнээс урьдчилан харсан ганц ч улс төрч, цэргийн стратегич, эдийн засагч гарч ирээгүйд л хамаг гай оршиж байна” гэжээ. 2022 онд дайн дэгдэхэд л генерал Дэвид Петреус ирээдүйг нь хэлж анхааруулсан. Энэ дайны явцад хэн нь ч шийдвэрлэх алхам хийж чадахгүй, тэгэхээс маш олон хүн айна гэж үзэж байжээ. Өнөөдөр энэ дүгнэлтийг Орос нотлож байна. Оросын системд ял оноосон мэт нийтэд харагдаж байна. Өнөөдөр Орос нь стратегийн оронд шантааж, армийг орлуулж пропаганда, бодит байдлыг сөргүүлж айдсаар хоног төрүүлж байна. Орос нь дахиж санаачилгыг хянаж чадашгүй боллоо.


Одоо Орос нь зөвлөлтийн үеийн нөөцийн үлдэгдлээрээ аргацааж, дэндүү хуучирч элэгдсэн ложистиктой, ялагдлаа нуух гэж ядчихсан, Оросын цэргийн машин нь явдаггүй ийм л байдалтай байна.


Хүч чадалтайн тухай үлгэр домог дээр босч ирсэн Эзэнт гүрэн фронтын шугам дээр нурж, улс орны гүнд нь ялагдал бүхэн нь хор хохиролтой тусч, Орос орон ийнхүү стратегийн нуралттайгаа тулгарлаа. Дэвид Петреус цаашаа ингэж ярьжээ. Баруун айхаа больсны дараа л Украин ялна. Зэвсэг дайныг өөрчилнө, пуужин, агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, XXI зууны нисэх хүчин гээд. Оросын ар тал сул байна. Оросын хамгийн сул цэг нь ар тал. Дайны хор уршгийг нууж чадахаа больчих вий гэхээс Кремль айдастай байна. Эргэлт хэзээ вэ гэвэл АНУ, Европын Холбоо Украинд бүхнээ зориулсны дараа л тохионо. Өнөөдөр зөвхөн дайны хувь заяаг шийдэж байгаа юм биш, худал хуурмагт суурилсан загварын ирээдүй шийдэгдэж байна. Орчин үеийн зэвсгээр зөвхөн нутаг дэвсгэрийг устгаад байгаа юм биш, миф-домгийг устгаж байна. Кремлиэс бусдыг айлгадаг нь ажиллахаа больсон эрин үе рүү бид шилжиж байна, суртал нэвтрүүлгээсээ илүүтэй бодит байдал чанга харагдах болно. Мөнхөд гэж байсан систем бүхний нүдэн дээр нурж эхэллээ гэжээ.


Британийн шинжээч Эдвард Лукас:–Хэрэв Баруун Оросыг онцгойлж үзэхээ болих л юм бол Орос нурах болно хэмээн 10 жилийн өмнө анхааруулан хэлж байлаа. Одоо миний энэ үг эрин үеийн диагноз адил сонсогдож байгаа. Украин дахь дайныг хэрхэн харж байна вэ гэвэл, Оросын дотоодын хямрал гүнзгийрнэ, Шинэ Европ мэндэлнэ гэж л харж байна. Одоо бид шийдэх ёстой болж байна. Цэрэг-армийн хувьд биш, харин цаг хугацааны хувьд Орос яагаад ялагдаж байна вэ? Айдас заналхийлэл Кремлийн зэвсэг байхаа больж байна. Харин Украин яагаад Европтоо ёс суртахууны лидер болоод гараад ирэв?


Оросын эзэнт гүрэн задран унасны дараа Европыг юу хүлээж байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Украин түрэмгийллийн хохирогч байхаа больсон цагт шинэ түүх төрнө, энэ дайны гол утга учир үүнд л оршиж байна гэжээ.


Хатагтай Эвелин Фаркас бол Пентагоны тэргүүний нэг туслах, Орос, Украин, Евразийн асуудал хариуцаж байсны хувьд Вашингтон дахь нөлөө бүхий судлаач шинжээчдийн нэгд тооцогддог. Тэрээр өнөөдөр шууд онолдож байна:–Украины дайн бол зөвхөн зэвсэгт мөргөлдөөн төдий бус, нийт хүн төрөлхтөний сонголтын торгон агшин юм. Орос өөрөө дотроосоо ялагдал хүлээгээд эхэлсэн. АНУ, Европын хувьд Украин бол эрх чөлөөт ертөнцөд толь болчихоод байна. Энэ дайны дараа хүн төрөлхтөнийг юу хүлээж байна вэ гэхлээр Украин улс Барууны ертөнцийг ч өөрчилж чадна. Үнэнээс айхаа больсон цагт л Эзэнт гүрэн нурдаг юм байна. Өнөөдөртөө чухам Украин л дэлхий ертөнцөд итгэл авчирч байгааг бид харж байна гэжээ. КГБ-гийн тагнуулч Юрий Швец энэ дайны бүх туршид хамгийн үнэн, ноцтой прогноз хийж ирсэн. Энэ удаа:–Оросын НПЗ (нефть боловсруулах үйлдвэр) рүү цохилт өгч байгаа нь зөвхөн эхлэл.


Орос орон анх удаа, бүр олон арван жилд анх удаа стратегийн гүн дэх байршлаа хамгаалж чадахгүй байдалтай тулгарлаа. Москва, Петербург гэхэд л хийсвэр бэлгэдэл байхаа болилоо. Дайны эрхэнд автаж энэ том систем хага үсрэх нь байна.


Кремль паникт байна. Оросын дэд бүцтэд цохилт өгөх энэ стратеги мөргөлдөөний логикийг өөрчиллөө. Гэхдээ НПЗ-нүүд рүү хийх цохилт бол зөвхөн эхлэл, энэ бол финалын цохилт биш. Украин стратегийн санаачилга авч, Оросын нутгийн гүн рүү нэвчлээ. Москва нөхцөл байдалд хяналтаа алдаж байна. Шинэ шинэ асуулт, хариултаас чухам Кремльд л айж байна. Дэглэмийн ирээдүй юу вэ гэвэл дэд бүтцийн дампуурал, элитүүдийн айдас, гарцаагүй нүүрлэх өөрчлөлт. Одоо бол зөвхөн дайны хувь заяа шийдэгдэж байгаа юм биш, Оросын эрх мэдлийн системийн бүх хувь заяа шийдэгдэж байна гэжээ. 


Андрей Илларионов Путины эдийн засгийн бодлогын зөвлөх асан, одоо Оросын загвар нурж унаж байгааг анхааруулж олонтаа ярьдаг болсон эрдэмтэн. Нуралт ил харагдаж байна. Тойрч маргаад ч нэмэргүй болсон. Хөгжлийн оронд дайн, реформын оронд айдас, эдийн засгийн оронд миф сонгож авсны гайгаар системдээ өөрсдөө ял оноочихлоо. Орос өөрийнхөө ирээдүйг удирдан жолоодож чадахгүй болж байна.


Одоо зөвхөн нефтийн эрин үеийн үлдэгдэл дээр хоног төөрүүлж, эдийн засаг нь хашигдаж, зөвхөн дайчилгаанд найдах л үлдлээ. Түүхий эд, суртал нэвтрүүлэг хоёр дээр босч ирсэн Эзэнт гүрэн фронт дээр нурж унах бус, төсөв дээр унаж байна.


Төсвийн тоо цифр бүр нь төгсгөл тун удахгүй гэдгийг анхааруулж сануулж байна. Нүүрлээд ирсэн бодит үйл явц Оросыг эргэлтгүй коллапс руу түлхлээ. Дайн өсөлт авчирдаг гэж шал худлаа, дайн бол ирээдүйг сөнөөдөг. Дайны эдийн засаг гэж юу вэ гэвэл милитаристчлал явуулснаараа улс орноо өрийн ялзралд оруулж байна. Нөөц баялаг дуусаад ирэхийн цагт төсөв чинь үнэнийг нууж чадахгүй болно. Демографын сүйрэл рүү орж байна. Бүхэл бүтэн нэг үеийг энэ систем үүрд алдчихлаа. Гэтэл дэглэмд нь дайн хэрэгтэй, дайн эхлүүлсэн бол дэглэм өөрөө зогсоож хүчрэхгүй. Одоо дайны төгсгөлийг шийдэх гэж байгаа бус айдас нефть хоёр дээр тогтдог улс төрийн загварын хувь заяаг шийдэх болж байна. Энэ дайн Эзэнт гүрнийг бэхжүүлэх бус харин ч төгсгөлийг нь хурдасгаж байгааг дэлхийн ертөнц харж байна гэжээ.


Оросын медиа салбарт тэсрэлт гаргасан генерал Леонид Ивашовын ярилцлага Путин ба Кремлийг түгшүүлнэ. Орос улс стратегийн ялагдал хүлээчихлээ, тусгай ажиллагааны зорилго тэнэглэлийн дээд оргил байжээ.


Дайнаа үргэлжлүүлэх тусам улс орноо улам сөнөөхөд хүргэнэ. Фронт дээр сүйрэл амсаж байна. Бэлтгэж сургуулилаагүй цэргүүдийг массаар нь давшуулж, тэд ямар ч утга учиргүйгээр амиа алдаж байна. Тэгж ярих юм бол одоо суртал ухуулагчид ч ялагдлыг сөрөн зогсож чадахгүй. Ялагдал бүхэнд ил болсон, Путины стратеги Оросын ирээдүйтэй хамт алга болж байна гэжээ.


Орос, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь