Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цалин хөлс, үйлчилгээний тогтмол зардал төдийгүй ажилтан, албан хаагч, зарим шаардлагагүй нэгж, хэлтсийг татан буулгахаар болсон. 2026 он улс орны хувьд хэмнэлтийн жил. Тэгвэл 2025 онд 1.7 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүдийн гадаад томилолтод төсөвлөсөн.
УИХ-ын гишүүд эхнээсээ хэн, хэдэн удаагийн гадаад томилолтод явсан нь тодорсон боловч хэдэн төгрөгийн зардлаар, хаашаа явснаа нэг ч гишүүн мэдэгдсэнгүй. Томилолтын эх үүсвэрээ тайлагнах нь гишүүдийн хувьд зохих ёсны мэдэгдэл байх ёстой.
Тухайлбал, гадаад томилолтод хамгийн олон удаа явсан УИХ-ын гишүүн бол С.Цэнгүүн. Тэрбээр 2025 онд 22 удаа гадаад томилолтоор явжээ. Үүнийхээ зөвхөн нэг томилолтод улсын зардлаар явсан. Бусад томилолтын санхүүжилт нь тусдаа гэдгээ мэдэгдсэн. Мөн С.Цэнгүүн өөрийгөө хамгийн залуу гишүүн учраас гадаад томилолтод олон удаа явж, Залуу парламентчдын холбоо, Залуу эмэгтэй парламентчдын холбоо зэрэг улс төрийн залуу манлайлагчдын хөтөлбөрүүдэд хамрагдсан болохоо хэлсэн. Гэвч энэ бүх томилолтын эх үүсвэрээ тайлагнаж, ёс зүйн жишиг тогтоож, үлгэрлэх хэрэгтэй байна.
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл6
Үлийгээ хийж дахин дахин доншуучлаад байдаг юм бэ хөдөө орон нутаг руугаа явж ард иргэдийнхээ аж амьдралтай танилцаа ч элэнцгийн чинь залуу эмэгтэй парламентчдийн холбоо
Шаардаж байна
Тайлагнахгуй бол Эргуулэн татах арга байгаа болхоороо
гал-арив алан бомбоо тэнэг юм бичихээ боль
3-р хороолол, 80-аад оны Улаанбаатарын чимэг. Одоо бол бум бужигнасан ядуухан, даруухан хороолол. 3-р хорооллын эцэст 13-р сургууль бий. Боловсролын сайд Наранбаяр, УИХ-ын гишүүн асан ПАнужин гм олны танилууд энэ сургуулийг төгссөн. Хороолол гоёхон, сургууль шинэхэн, нийгэм тулгамдуу 1989 онд тус сургуулийг Сүхээ захирлын хүү Саруулсайхан, хожмоо Эбэ ерөнхийлөгчийн пиар багийг удирдан ялуулах Амгаланбаатарын Ганбаатар хоёр найз төгсжээ. Саруулсайхан гоедезийн мэргэжилтэй, Израиль улсад ажиллаж байсан, 2003 онд "Атмор" ХХК-аа байгуулсан. Атмор сайн ч сайхан ч компани байх, сайн мөнгө олж. Багын найз Ганбаатар нь арай өөр замаар явж АН-д нөлөө бүхий нэгэн болжээ. Хоёр найз нэг нэгнээ дэмнэсээр мөнгө ч эрх мэдэл ч олсон байх юм. Саруулсайхан 1995 онд охинтой болж бөндгөрийнхөө хэмжээгээр Цэнгүүн гэж эрэгтэй хүүхдийн нэр өгжээ. Охин Кингс кидс (нөгөө 90-ээд онд англи хэлний хичээл ТВ-ээр заагаад байсан охины аав ээжийн байгуулсан сургууль), Искра сургуулиудад суралцаж төгсөөд 2012 онд ЭЕШ-
Цэнгүүн гэж эрэгтэй хүүхдийн нэр өгжээ. Охин Кингс кидс (нөгөө 90-ээд онд англи хэлний хичээл ТВ-ээр заагаад байсан охины аав ээжийн байгуулсан сургууль), Искра сургуулиудад суралцаж төгсөөд 2012 онд ЭЕШ-д тааруухан оноотой, Их Засаг сургуульд нэг жил суралцаад, улмаар 2013 онд ШУТИС-ын хандивын ангид элсэн орж 2017 онд маркетингийн мэргэжлээр төгссөн байх юм. Төгсөөд Атмор компанидаа орж. Өөр хайчив гэж. Тэгэсхийж байгаад 2022 онд гэв үү дээ аавын найзуудын дэмжлэгээр АН-д нэг юмны дарга болж аваад, улмаар ЖАГСААЛТ-ын 4-т бичигдээд эдүгээ төрийн хоймор заларчхаад, гадаад дотоод олигархи эздийнхээ дохиураар улс орон хорлох тухай ярьж, манийгаа загнан цэцэрхэж сууна. Аав нь хэдэн цаас олсных, АН-д найзтайнх ингэж бололгүй яадаг юм, миний охин мундаг гэж андуурч суудаг биз. Аавын хувьд зөв байж болох ч шударга ёсны үүднээс үгүй л болов уу. Ер нь хүү охиноо хөтөлж улс төрийн намын тооноор оруулж хойморт залдаг жишиг бол маш увайгүй хүний шинж. Нам дагаж, намд итгэж зүтгэсэн олон яах билээ