БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй төлөөлөгчид, мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын орнуудын удирдагчид Берлинд болсон уулзалтад оролцжээ.
Хэлэлцээний үеэр НАТО-гийн дүрмийн 5 дугаар заалттай төстэй загвараар Украинд олгох аюулгүй байдлын багц баталгааг боловсруулсан талаар АНУ-ын хоёр албан тушаалтан (нэрээ нууцлахыг хүссэн) сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
НАТО-гийн дүрмийн 5 дугаар зүйлд хамтын батлан хамгаалах зарчмыг тусгасан бөгөөд эвслийн аль нэг гишүүн орны эсрэг зэвсэгт халдлага үйлдсэн тохиолдолд бүх гишүүн улсад халдсан явдал гэж үзнэ гэж заасан байдаг. “Энэхүү тохиролцоо нь мөн чанартаа НАТО-гийн 5 дугаар зүйлтэй дүйцэхүйц, түүнчлэн маш үр нөлөөтэй тогтоон барих механизмд суурилсан. Эдгээр нь Украины цэргүүдийн тоо, зэвсэглэлтэй холбоотой” гэж албан тушаалтнуудын нэг хэлжээ.
Албан тушаалтнууд баримт бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан хэдий ч тэдний нэгнийх нь хэлснээр, АНУ энэхүү нөхцөл байдалд боломжит хэмжээндээ тултал, өөрөөр хэлбэл АНУ-ын талаас хийж чадах хамгийн дээд түвшний алхмыг санал болгосон гэжээ.
Украинд “хүчирхэг, эрх чөлөөтэй” байх боломж олгох энэхүү төлөвлөгөөг Орос зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгаагаа албан тушаалтнуудын нэг нь хэлсэн байна. Харин нөгөө нь хэлэхдээ, хэлэлцээний явцад сэтгэл хангалуун байгаа Ерөнхийлөгч Трамп НАТО-гийн 5 дугаар зүйлтэй төстэй баталгааг Оросоор хүлээн зөвшөөрүүлэх боломжтой гэдэгт итгэж байна гэж онцолжээ. Албан тушаалтнуудын хэлснээр, уулзалтын үеэр Украины нутаг дэвсгэрийн асуудлыг, тэр дундаа Орос нэхэмжилж буй Донбассын зарим хэсгийн талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байна.
"Эцэст нь эдгээр асуудлуудыг тодорхой, ойлгомжтой болгож чадвал бүрэн эрхт байдалтай холбоотой үлдсэн асуудлуудыг талууд өөрсдөө шийдэх бөгөөд тэд хоорондоо зөвшилцөлд хүрч чадах эсэхээс бүх зүйл шалтгаална" хэмээн албан тушаалтнуудын нэг ярьжээ.
Түүний хэлснээр, Трамп энэ асуудлаар Украинд “шахалт үзүүлэхгүй” бөгөөд тус улс өөрийн нутаг дэвсгэрийн талаар ямар шийдвэр гаргахаа бие даан шийднэ гэжээ. Уулзалтын үеэр Украиныг эдийн засгийн хувьд дэмжих асуудлыг мөн хэлэлцсэн бөгөөд үүнийг “тус улсыг сэргээн босгох, хөгжүүлэх багц” хэмээн нэрлэжээ. Мөн Запорожийн атомын цахилгаан станцыг цаашид хэрхэх талаар ярилцсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл3
үхссн, хагас галзуу найиаачин Трамп Путинд Донбассыг бүтнээр нь авч өгнө гэнэ үү. 2014 оноос хойш байлдаад дийлдэггүй ээ. Өгөр шар толгойттой хүч хавсрах нь уу
Орос нэг мөр дуусгах хэрэгтэй
Бөгспутин дайнаа зогсоохгүй ээ,,,,,дайн зогсвол бөгспутиныг оросууд нь дүүжилэн алнаа,,,,,