УИХ-аас 1992 онд Үндсэн хуулийг баталж, тэр жилийнхээс хойш УИХ-ын есөн сонгуулийн ард гарсан. Мөн, 1993 оноос хойш Ерөнхийлөгчийн найман сонгуулийг явуулсан байна.
Энэ хоёр сонгууль циклээрээ эхлээд УИХ-ын сонгууль, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог байсан. Харин Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуулийн бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатай болгосноор анх удаа УИХ-ын 2028 оны сонгуулийн өмнөх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна.
Ерөнхийдөө, УИХ-ын сонгуульд ялсан нам нь Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргах магадлалтай ч манай нөхцөлд сөрөг хүчнээс голдуу сонгогддог талтай. УИХ-ын 1992 оны сонгуулиар тухайн үеийн МАХН 76 суудлын 70-ыг авч үнэмлэхүй ялада байсан. Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуулиар МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшсэн П.Очирбат ялсан.
УИХ-ын 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч, Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди ялсан. УИХ-ын 2000 оны сонгуулиар МАХН 72 суудал авч ялаад, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуулиар намынх нь Н.Багабанди хоёр дахь удаагаа ялсан. УИХ-ын 2004 оны сонгуульд МАХН 36 суудал авч, Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр ялалт байгуулсан. УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН 45 суудал авч, Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсан. УИХ-ын 2012 оны сонгуульд АН 34 суудлаар ялж, дараа жил нь тус намын нэр дэвшигч Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудлаар үнэмлэхүй ялж, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-ын нэр дэвшигч Х.Баттулга ялсан. УИХ-ын 2020 оны сонгуульд МАН 62 суудал авч мөн л үнэмлэхүй ялсан. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар тус намын нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхын санал авч ялалт байгуулсан.
Түүний бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусгавар болно. Түүний дараа жил УИХ-ын сонгуультай. Тэгвэл, өдгөө “…Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд том намуудаас хэн хэн нэр дэвших вэ” гэдэг таавар улс төрийн хүрээнд газар авч байна. Энэ сонгуулийг сонирхож буй кандидатууд ч бэлтгэлээ базаагаад эхэлсэн тухай яригдаад уналаа. Юутай ч, АН-аас урьд нь яригдаад байсан олон нэр дэвшигчээс одоогоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар “…2027 онд үзвэл үзье” гэж шийдэл гаргаад байгаа гэх мэдээлэл байна. Түүнээс гадна, АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийн өмнө хашиж байсан, одоо “давхар дээл” болгочихоод байгаа УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалд ойрын үед өөр гишүүн сонгогдохоор болжээ. Саяхан “…МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга болсон учир АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн дарга хэвээрээ үлдэхээр болжээ” гэсэн мэдээлэл тарсан. Харин тус намынхан ярилцаад АН-ын дарга, УИХ дахь бүлгийн дарга хоёрыг нэг хүнд байх нь зохимжгүй гэж үзсэн бололтой. Цаашлаад, УИХ дахь АН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ж.Батсуурь хоёр нэр дэвшиж өрсөлдөж магадгүй юм байна. Түүнчлэн АН-ын генсекийн албан тушаалд тун удахгүй сэлгээ орж мэдэхээр сонсогдлоо. Уг албан тушаалд нэлээд хэдийнээс нэр нь дуулдсан улс төрийн нэлээд туршлагатай улстөрчийг томилохоор тохирсон байна.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Баасан - 11 сарын 28,
2025

Сэтгэгдэл8
AN iin darga gj unhiagui t1 gar bnaa.Sereg huchin baij chadahgui.Altanhuyag.Shijir gd estoi tolgoitoi gishuudee deesh n tataach.Uchral gj t1 uim Battulgiig uo gj hutsaj bn.Battulgiin chigchi huruund hurehgui uom baij henii emnees hutsaad suuna be.Battulga chin uls udirdaj yvlaa.Sportoor delhiin avarga.MGLiin judog Delhiid danstai bolgoson hun.Mundag zuraach.Chingediin hushee n MGLiin nuuriig tatalj bn.Uchral chadvargui.nomgui batsaan duugui bgaarai.
sain hun ih um hiisrn sain hun
AN iin darga gj unhiagui t1 gar bnaa.Sereg huchin baij chadahgui.Altanhuyag.Shijir gd estoi tolgoitoi gishuudee deesh n tataach.Uchral gj t1 uim Battulgiig uo gj hutsaj bn.Battulgiin chigchi huruund hurehgui uom baij henii emnees hutsaad suuna be.Battulga chin uls udirdaj yvlaa.Sportoor delhiin avarga.MGLiin judog Delhiid danstai bolgoson hun.Mundag zuraach.Chingediin hushee n MGLiin nuuriig tatalj bn.Uchral chadvargui.nomgui batsaan duugui bgaarai.
Хэзээч Увс хүнийг төрийн тэргүүнээр зайлахгүй шүү!
Норовын Алтанхуяг гишүүн ерөнхийлөгчид нэр дэвших нь зөв
Алтанхуягыг дэмжинээ.
Алтанхуяг яг болноо, юун Гантемер!!!
ТЭМҮҮЖИН АМЖИХГҮЙ ЭЭ АМ ИА ХИЧЭЭГЧ