ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /BBC/. Америкийн дуучин, ая зохиогч Мэрайя Кэри ирэх онд болох өвлийн Олимпын нээлтийн ёслолын үеэр үзүүлбэрээ толилуулахаар болжээ.
“Грэмми” шагналын таван удаагийн эзэн тэрбээр 2025 оны хоёрдугаар сарын 6-ны баасан гарагт Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ёслолд оролцох гол хүмүүсийн нэг байх ажээ.
Милан, Кортинагийн наадам хоёрдугаар сарын 6-22-ны хооронд болох юм. Тамирчид мөн Милан, Кортина, Валтеллина, Вал ди Фиемме зэрэг бусад газруудаас ёслолд оролцох боломжтой.
Өдгөө 56 настай М.Кэри өмнө нь спортын томоохон тэмцээнүүдийн үеэр ая дуугаа өргөж байсан бөгөөд 2002 онд NFL-ийн “Супер Боул”, 2003 онд NBA-гийн Бүх оддын тоглолтын өмнө АНУ-ын төрийн дууллыг дуулж, 2020 оны АНУ-ын нээлттэй тэмцээний үеэр өөрийн зохиосон дууг эгшиглүүлж байлаа.
Ингэснээр тэрбээр 2024 онд Парист болсон зуны Олимпын нээлтийн ёслолын үеэр үзүүлбэрээ толилуулсан Селин Дион, Лэди Гага нарын дараа ийм ёслолд оролцож буй ээлжит уран бүтээлч болох гэж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл0