20 жил өндөр хөгжилтэй Япон, Америк, Өмнөд Солонгос болон барууныхныг шүтсээр ирсэн. Зээл, тусламжаас аваад хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи нутагшуулах гээд тэднээс бид бишгүй юм сурсан. Харин амьсгаа авсан уу яасан гэлтэй манайхан сүүлийн үед хоёр хөршөө "тоох" байдалд шилжээд байгаа. Тоохгүй гээд ч яах билээ. Хөршийг сонгодоггүй учир. Энэ тухай өгүүлэх нь.
Хөрш байна гэдэг хэзээ ч нүүгээд явчихгүй, мөнхийн байдаг тул тэдэнтэй бид хүссэн хүсэдгүй , харилцсаар ирсэн. Ирээдүй хойшид харилцсаар ч байна. Энэ утгаар юм л бол гуравдагч ертөнцийг зорьдог манай төр, засгийнхан төрийн хэмжээнд урд, хойд хоёр хөршдөө айлчлах тухай аль намраас дуулдаж эхэлсэн.
Түүнээс хойш Ерөнхий сайд Хятадад айлчилсан. Айлчлал ч амжилттай болсон. Харин хойд хөршид хийх айлчлал дуулдсангүй. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн амнаас хоёр орны парламент хоорондын уулзалт болсон сураг хэвлэл, мэдээллээр сонсогдсоныг эс тооцвол шүү.
Уг нь Ерөнхий сайдын хүрээнд биш гэхэд Гадаад хэргийн сайдын хэмжээнд Москвад айлчлах тухай албан мэдээлэл сонсогдож байсан юм. Тэр хооронд манай хойд хөршийн хил залгаа муж, хотынхон манай улсад ирж явсаар. Энэ жил өмнөхөө бодвол Монголыг зорих оросуудын тоо өргөжсөн.
Эхлээд Москвагийнхан, дараа нь уламжлал ёсоороо Эрхүүгийнхэн, мөн Новосибирскийнхэн, хамгийн сүүлд гэхэд Буриадынхан ирцгээгээд явав. Оросуудын хөл ийнхүү татрахгүй байгаа. Үүнийг юу гэж үзэх вэ? Манайд тэднийг татах ямар сонирхол байна вэ?
Ёстой л нөгөө хөршийг сонгодоггүй гэдэг шиг манай хойд хөрш оросуудад Монголын юу нь татагддаг вэ гэвэл Төв Ази, Евроази, Алс дорнод, зүүн өмнөд Ази зэрэг олон бүс нутгийг холбох гарц болсон манай газарзүйн таатай байрлал бүхий Монголын зах зээл тэдэнд хэрэгтэй байна. Гэхдээ мэдээж урдын адил биш, шинэ байдлаар.
Нөгөө талаар тэднийг манай баялаг, тэр дундаа мал, махаас аваад ХАА-н уламжлалт түүхий эд арьс шир, ноос ноолуур, уул уурхайгаас нүүрс, алт, мөнгө, зэс, уран тэдэнд чухал байна. Ингээд Оросын томчуул манай уул уурхайн зах зээлд орохыг нэлээд хүссэн.
Чармайсан боловч даан ч манайхан "тоож'" хавьтуулаагүйгээс шахагдсан гэж хэлж болно. Нэг жишээ хэлэхэд санаж байгаа байх. 2010 онд ч билүү, Оросын "Газпром", "Востокнефтгаз" болон "Внешторг", "Внешэкономик" банк зэрэг томоохон компаниудын төлөөлөл тэр үеийн Засгийн газрын тэргүүнийхээ хамт Улаанбаатарт ирж байв.
Олигарх тэрбумтан О.Дерипаска хүртэл тэгэхэд хувийн онгоцоороо бууж байсан. Тухайн үед оросууд манайд хөрөнгө оруулах боломжийг тандах гэхээсээ илүү манай уул уурхайд хэдийнэ нэвтэрсэн барууныхны ашиг сонирхлоос хоцрохгүй гэсэн хүсэл тэмүүлэл нь нефть боловсруулах хамтарсан үйлдвэр барих, Тавантолгойд төмөр зам тавих зэргээр хэдийнэ илэрхийлэгдэж байсан.
Гэвч даан ч хойд хөршийнхний хүсэлтийг тэр үеийн Монголын төр, засаг ойшоож үзэлгүй, "гуйлтанд" нь баталгаа гаргаж өгөөгүй явуулсан билээ. Ямар сайндаа оросууд Монголд хөрөнгө оруулах компаниудынхаа нэрсийг жагсааж өгөхөд манайхан өмнөөс нь "БНХАУ, БНСУ, Японоос тодорхой саналууд ирсэн.
Оросын компаниудаас санал ирүүлээгүй байна" хэмээн буцааж байх вэ. Асгатын мөнгөний ордыг эзэмшүүлэхгүй, Монгрлд ШТС-уудын сүлжээ байгуулах "Роснефт"-ийн саналыг хүртэл авч хэлэлцээгүйг бид мэднэ. Үүнд гоморхсон оросуудын Монгол дахь сонирхол түүгээр буурч дууссан уу гэтэл үгүй ээ.
Сураг дуулах нь Оросын нөгөө Олег Дерипаскагийн "Базовый элемент" компанийн мэдэлд манайд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн "Бату майнинг" ХХК-ийн 30 хувь, "Кредит", "Тээвэр хөгжлийн банк"-ны тодорхой хувь эзэмшил хэдийнэ орсон мэдээтэй байна.
Улмаар нөхөр С.Громовын эзэмшилд хувь нь байдаг "АПУ", "Монгол даатгал", Дарханы мах комбинат, "Чингис хаан" банкны мөн дийлэнх хөрөнгө О.Дерипаскад шилжих гэж байгаа дуулдана. Ингэснээр Оросын олигархиуд Монголын банк, санхүүгийн салбарын 35 хувийг хяналтандаа авахаар байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байна.
Удахгүй мөн оросууд Монголын алтны салбарт орж ирэн Хятад, Өмнөд Солонгосын бүлэглэлүүдийг Монголын зах зээлээс шахан гаргах төлөвлөгөөтэй байгаа талаар бичиж байх юм. Тэр ч байтугай "Айвенхоу Майнз"-ийн охин компани "Гоби энержи" буюу хуучнаар "Asiagold"-ыг хойд хөршийнхэн мэдэлдээ оруулахаар зэхэж байна гэсэн "санааг" хүртэл дэвшүүлжээ.
Мөн Оросууд манай ХХБанк болон Эрдэнтэд катодын үйлдвэрийг сонирхож байна гэжээ. Энэ мэтээр оросуудын сонирхол буураагүй байна. Гэхдээ энэ бол албан бус, хэвлэлүүдээр цацагдаж буй таамаг төдий мэдээллүүд юм. Ямар ч байсан энэ бүхэн оросуудын сонирхол Монголд байгааг ил, далд тодорхой хэмжээгээр илтгэнэ.
Манайхыг алгасан урд хөрш рүү нүүрсний экспортоо нэмэгдүүлж байгаагийн хажуугаар шүү. Өнөөдөр манай хойд хөршийнхний зорилго, сонирхол цаг үеийн явцад өөрчлөгдөж ирэв. Хамтарсан үйлдвэр байгуулах боломж бүтэхгүй бол хөрөнгө оруулах, хөрөнгө оруулах боломжгүй бол хамтрах зэргээр үзсээр байна.
Нэгэн ёсондоо тэдний дараагийн алхам нь манай уул уурхайн салбарт техник, технологи нийлүүлэхээс эхлээд хөрөнгө оруулах, үгүйдээ хамтарч ажиллахыг хүсч байна. Оросуудын зорилго манайд гадаадын хөрөнгө оруулалт хориглолтод орчихоод байгаа завшаант үеийг ашиглах явдлаар ч өөрчлөгдөн Монгол дахь байр сууриа олж авахаар илэрхийлэгдэн өрнөж магадгүй болоод байна.
Оросуудад хэдий ийм сонирхол байвч тэдний хувьд нэг томоохон чөдөр тушаа байдаг нь яг асуудлыг шийдэх болохоор дээрээс буюу Москвагийн амыг хардаг хойд хөршийн босоо удирдлагад байдаг юм. Энэ тогтолцоо хил, гаалиас эхлээд хоёр орны харилцаанд бас нэг гол саад болж байдаг нь үнэн.
Гэхдээ Оросууд компани, ААН, муж, хотын гээд өөр өөрсдийн хэмжээнд асуудлаа шийдэж монголчуудтай харилцахыг чармайж байна.
Сүүлийн үед манай хоёр орны хэмжээнд олон үйл явдал өрнөж байна. Хоёр орны харилцаа юу юугүй идэвхжих нь гэмээр. "Улаанбаатар" хамтарсан, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зөвлөлийн хурал саяхан болов. Энэ хурал олон улсын төмөр замын уулзалттай давхацсан.
Дээрх хурлуудад оролцохоор ирсэн ОХУ-ын төмөр зам ("РЖД")-ын удирдлага УБТЗ-ын шинэчлэлийг түргэтгэхийг санал болгож, энэ хүрээнд УБТЗ-аар дамжуулан хийгдэх транзит тээвэрлэлтийг 100 мянган тонноор нэмэгдүүлэх боломжтойг дуулгав.
Энэ нь УБТЗ-ыг шинэчилснээр манай хоёр орноор дайрах транзит тээврийн томоохон урсгалыг өсгөж, Монгол, Хятад, ОХУ-ын логистикийн системийг хөгжүүлж тээвэрлэлтийг хангах, Улаан-Үд -Наушк-Эрээн-Жининь чиглэлийн төмөр замын коридорыг байгуулах боломжтой юм.
Энэ нь зөвхөн манай улс төдийгүй Оросын хувьд баруун Сибирь, Алс дорнодын уул уурхайн томоохон баяжуулах үйлдвэрүүдийг мөн транзит тээвэрлэгч болгож Хятадын хойд болон төвийн нутгуудад Оросоос нийлүүлэх нүүрс, төмрийн хүдрийн тээвэрлэлтээ нэмэгдүүлнэ гэсэн үг.
Энэ бол тэдний сонирхол боловч оросууд манайхтай хамтарсан нийгэмлэг байгуулж Тавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр замыг барихад оролцохоор болж байна. Удахгүй манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгчийн Захиргааны дарга С.С.Собянин айлчлах дуулдана. Энэ мэтээр манай хоёр орны хоорондох харилцаанд үйл явдал өрнөх нь.
Тэгвэл оросуудыг татах тал дээр манайханд ямар сонирхол байна вэ?
Монголчуудын хувьд хамтарсан үйлдвэрүүд болох "Эрдэнэт". “Монросцветмет”-д шинэчлэл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх, УБТЗ-ын ХНН-ийн бараг анхныхаараа (1949 оны) мөрдөгдөж байгаа гэрээг шинэчлэх, хоёр орны хооронд өнөөдөр тодорхой хэмжээний төлбөр хураамжтай байгаа зорчих визийг чөлөөлөх, мал, махаа гаргах, хоёр орны хоорондын худалдааг либеральчилж хөнгөвчлөх, хил, гааль дээрх хүнд суртал, чирэгдлийг багасгах зэрэг сонирхол бий.
Визний тухайд манайхан үүнийг чөлөөлчихвөл яасан юм гэдэг. Гэтэл хэрэг дээрээ үүнийг Оросын тал зөвшөөрдөг боловч манайхан дээрээ хүлээн авдаггүй гэсэн яриа бий. Юунаас болж, ямар шаардлага байгаагаа манай төр, засаг илэрхийлээгүй ирсэн.
Энд хойд хил нээлттэй, чөлөөтэй болчихвол гэмт хэрэгтнүүд хойшоо зугтаж гарах нь ихэсч, Оросоос хар тамхины наймаа зэрэг эсэн бусын хууль бус "довтолгоо" Монголд орж ирэн халдварлана гэж эмзэглэл байдаг гэсэн.
Гэхдээ эдгээр нь үнэхээр болгоомжлохоор зүйл бол хяналт тавьдаг нь ажлаа сайн хийгээд байвал хориглож дөнгөхөөр, хоёр орны харилцаанд нэг их саад болж хор уршиг тариад байхаар хэмжээний зүйл биш учир энэ бол шалтгаан биш шалтаг гэлтэй.
Оросуудын хувьд дээр дурдсан хоёр талын харилцааны бүх асуудлаас болж бүтэхгүй байгаа зүйлээ дээрээс хамааралтай, Москва мэднэ гэсэн ганц үгээр халхавчлан хариулдаг "сайхан зантай". Манайх мах, малаа гаргая гэхэд оросууд хорио цээрээ сахь гэсэн хориг тавьсаар ирсэн.
Манайхны хувьд Москвад айлчлах бүртээ нефтийн хараат байдлаасаа яаж гарах вэ гэсэн ганцхан санаа зовнилттой очдог байсан бол одоо тэр асуудал урд хөрш болон БНСУ-аас "хамааралтай" болж гайгүй болсон баймаар. Нэг ёсондоо айдаг нэг зовлон нь хөнгөрсөн баймаар.
Нөгөө талаар "Эрдэнэт", "Монросцветмет", Багануур зэрэг газруудыг бодвол Оросын техник, технологиос хамааралтай зүйл Монголд одоо бараг үлдээгүй, үгүй болсноос тэр үү манайхан хойд хөршийнхнийг ирж хамтарья гэхэд Оросын техник, технологи хоцрогдсон гэдэг дотор бодлоосоо болж нэг их нүүр өгдөггүй нь үнэн.
Гэхдээ Орос "ах нар"-ын ажлын туршлага, монголчуудтай хамтарч ажиллаж байсан ойрын хөршийн сайхан уламжлалт харилцаа уг нь бидэнд хэрэгтэйг бас үгүйсгэж болмооргүй байгаа юм.
Мөн бидэнд ОХУ-аас Хятад руу тавих байгалийн хий, нефтийн дамжуулах хоолойг өөрийн нутгаар татуулан дундаас нь төлбөр "сааж" байх хүсэл эрмэлзэл бий. Уг нь Оросын хувьд Хятад руу хамгийн дөт байж болох замын энэ сонголтыг манайхан олон жил харуулдсаар ирсэн.
Мөн Алтанбулаг"- дахь эдийн засаг, хамтын ажиллагааны чөлөөт бүсээ хоёр талаас ажиллуулж чөлөөт худалдааг хөхиүлэн дэмжих санаа ч байгаа. Гэх мэтээр хоёр орны хувьд аль алинд нь ойртож хамтран ажиллах сонирхол бийсэн...
Б.Билгүүн
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин
Сэтгэгдэл0
Дутуу, буруу мэдээлэл байна.
Сайн ярмх юм бол Монголд доллар есеж байгаа нь Оросууд Монголоос бараа авдаггуйтэй шууд холбоотой. Монгол улс жилд нэг тэрбум долларын барааг Оросоос авч байхад Оросууд манайхаас 100 сая долларын бараа л сайндаа авч байна. Эндээс харахад бид Оростой 900 сая долларын алдагдалтай худалдаа хийж байна. Монгол Оросоос бензин авахаа больчуул энэ 2 улсын худалдаа тэнцвэржиж Монголын нийт гадаад худалдаа ч алдагдалгуй болох байх. Орос Австралиас мах авдаг мертлее Монголын маханд янз бvрийн саад тотгор тавьж vнийн унагаадаг. Орос ер нь бутэхгуй улсдаа
Orosuudad baraa niiluulex
Manai benzinii hereglee baga sh de
Орос "ах нар" gej bichij, yarisan setguulch, hotlogchiig ajlaas n halj shiitgedeg bolmoor baina. ene muusain gainuud mongolchuudiig uye uyeer n orosiin door gedeg setgelzui, aidastai bolgoj baina.
Сүүлийн 20-иод жил монголчууд бид хөрш орнуудын хооронд гэгээн бүгээн юм огт байгаагүй юм шиг дан ганц хараар будаж хоёр хөршийгээ дэндүү их харааж зүхлээ. Энэ бол маш муу үр дагавар дагуулж болох аюултай алхам. Хятад гэдэг зөвхөн БНХАУ –аар тогтохгүй, Сингапур, Малайз, Индонез гээд дэлхийгээр нэг тархасан Хятад хүмүүс, дээр нь ОХУ гээд дэлхийн хүн амын талаас илүү хувийг өөрсдийхээ эсрэг чиглүүлжээ. Энэ чулууг аль хир холоос хэн шидсэн юм бүү мэд. Эсвэл өөрсдөө олсон юм боловуу? Зориуд уу, санамсаргүй юу? Эцсийн зорилго нь юу юм? Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс үү, аль эсвэл монголчуудыг хорлох цаашилбал сөнөөх алсын муу хорлон санаатай,бууны ноходуу??? Хоёрдох нь л болов уу. Монгол төрийн бодлогоор бол төрийн хүн дотор нь шатаж байхад хамраар нь утаа гарах ёсгүй гэж сургадаг байж. Гэтэл одоо дотор нь шатаагүй байхад хамраараа цөмийн хортой цацраг гаргаад байх чинь юу вэ? Үүнээс чинь болоод ХОЁР ИХ ГҮРНИЙ ТӨРИЙН БОДЛОГЫН ХАЙЧИНД ОРЖЭДИЙН ЗАСАГ МААНЬ УНААД БАЙГАА БИШ ҮҮ? ЯАГААД МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРАХ ТУТАМ ОРОСЫН НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ЯАГААД ЯАГААД ГЭСЭН АСУУДАЛ ХЭТ ОЛОН ГАРЧ БАЙГАА БИШ ҮҮ? Холын Америк биднийг өмөөрнө гэж бодож байгаа бол дэндүү эндүүрэл, тэд чинь өөрсдийгээ яая гэж байна. Соц сисьтем задран унахад хоёр туйлт сисьтем үгүй болж оронд нь үүссэн нэг туйлт дэлхий одоо олон туйлт болон хувирч байна. Хэрэв улс үндэснийхээ эрх ашигтай ямар нэг асуудал хөндөх гэж байгаа бол цээжний пангаар хандаж хэрхэвч болохгүй, даяаршиж дэлхий дээрээ болж байгаа олон улсын харьцаанд гарч байгаа өөрчлөлтийг мэдэрч , чадвал бүр урьдчилан харж байх учиртай. Соц сисьтемийн үед Оросуудыг ах гэж тэврэлдээд, Хятадуудыг ах дүү нар гэж тойгдоод өөр хооронд нь өрсөлдүүлээд БНХАУ Нэхмэлийн үйлдвэр болон орон сууцны нэхмэлийн шаруудыг, ЗХУ давах гэж 1-р 40000, дараад нь Хятад:120000, Орос 2-р40000 гээд гайгүйч бодлого явуулж чадаж байлаа. Энэ буруу байсан гэж үү? Үзэн ядаж хараан зүхэж байхын оронд тэр бодлого зөв байсан юм бишүү? Менежментэд гарах эцсийн стратегийн үр дүн л чухал байдаг болохоос тактик чухал биш байдаг. Үг нь ухаанаасаа түрүүлж болдоггүй гэдэг бас л манай төрийн уламжлалт бодлого байсан биз дээ Монголчуудаа. Үнэн чанартаа бидний түүх бол хөрш орнуудын хооронд байдагал түүх байлаа. Нэг нь нэгнийгээ байлдан эзлэнэ, дараад нь өөрөө эзлэгдэнэ г.м. Ром,Англи, Франц, Герман улсуудын түүх гэхэд иймэл байсан. Одоо тэд хамтраад л эв найрамдалтай амьдарч байна. Бидэч ийм л байх ёстой бусуу? ӨС САНАН ХОНЗОГНОХОД ХЯЗГААРТАЙ БАЙХГҮЙ БОЛ ТЭНЭГЛЭЛ БОЛОН ХУВИРЧ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ДАЙСАН БОЛЖ УЛС ҮНДЭСТНЭЭ МӨХӨӨДӨГ БОЛОХЫГ МАРТАЖ ҮЛ БОЛНО. Бид хоёр хөршөө 300-аад жил ноёрхсон, эргээд Манж-Чин улсын ноёрхолд 300-аад жил болсон. Мао Цэдэнбал хоёрын хооронд болсон нэг яриа байдаг. Мао сонжих маягаар бид танайхыг 300-аад жил ноёрхосон гэж, хариуд нь Цэдэнбал бид ч бас танайхыг 300-аад жил ноёрхосон гэж. Ийм хариу сонсоно гэж бодоогүй байсан Мао дарга инээмсэглээд одоо бид хүчирхэг байна танайд туслана, харин та нар хүчирхэг болсон үедээ бидэнд туслаарай гэсэн гэдэг. Эдгээр үгсийн цаана том дипломат утга санаа агуулагдаж байгаа боловч улс төр гэдэг хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх ёстойг харуулж байгаа юм. Харин Оросын ноёрхолд байсан гэх 70 жил тиймэч муу байгаагүй. Эхний 20 жил гэхэд Монголчуудыг төрөл бүрийн муу нэртэй халдварт өвчин болон тарваган тахал, улаан цагаан бурхан зэрэг олон төрлийн халдварт өвчнүүдээс салгаж , эхний байгуулж өгсөн багшийн, худалдааны, санхүүгийн сургуулиуд орон нутагт үрээ тарж , дэлхийн 2-р дайны тэр хүнд жил 1942 онд МУИС-ийг байгуулж өгч байлаа. Энэ мэт гэгээн зүйлс бас байсан гэдгийг мартаж болохгүй. Нэр хүнд, итгэж нөхөрлөж болох эс болох нөхрийн сайн муу чанар гэдэг хувь хүн, пүүс компани, улс үндэстэн аль алинд адилхан байдаг бөгөөд хувь тавиланд нь адилхан нөлөөлж байдаг гэдгийг мартаж болохгүй.
оросуудын далайцтай ажилд монголчууд хүртэл хол байна дайны дараа оросууд ч монголчууд үр хүүхдээ ажиллаж амьдарч сургахаас илүү залхуу байдалд сургасан монголд мэддэг мэддэггүй дээд боловсорол, дээд мэрэгшилтэй хүн даан ч олон түүний дотор нийгмийн ухааны дээдийн диплом 2,3 аарнь өвөртөлж яваа хүн олон ийм байдлаар улс орноо хөгжүүлэх биш /ардчилалынханы хэлдгээ/цөөхүүлээ хөрөнгөжих ажилд шилжиж нөгөө муу малчид баялаг бүтээгчдийн мөнгөөр нүүрээ угаацгаасан, Баярцогтоос эхлээд хөрөнгөө гадаадад нуух болсон баяжсан хасаг Сайхан монголоос зугатаангарах боллоо Ийм байдлыг 2хөрш мэдэрч байгаач энэ нөхдүүд хүний чанар муутай, оросын хэдэн залуусыг эх орноосой өвлийн тэсхим хүйтэнд хөөн гаргаж сибирийн тайгад хатгаа авахуулж амь насанд нь хүрсэн гэж энгийнорос иргэн ганц хүүгийнхээ хойноос эмзэглэж суухдаа би дэмий монголын өмнөөс японы бутниргэлээ, муу ч атугай үйлдвэржсэн орон болгож морьноос буулгааж газ -69 машинд суулгалаа гэж санааширан байдаг настангууд бий шуу
Ямар ч мэдлэггүй ийм харанхуй эх орончид л монголыг цаагуур нь сульдуулж байгаа юм. Орос Хятадтай тохиролцсоны үндсэн дээр өөрөө шийдэж цэргээ гаргасан юм шүү. Засгийн газрын ордонд Лувсангомбо гуай анх энэ талаар мэдээлэл хийхэд байсан олон хүн амьд байсаар байна. Чи тэгэхэд алдсан гунжаа хайгаад айлд согтуу хэвтэж байсан байж таарна. Дараа нь харин хорлон сүйтгэгчид монголд ч орост ч ийм цуурахл гаргаж улс төрийн нэртэй албан тушаалын өшөө хорсолд ашиглах болсым.
Orosuud auyltai. Xulgaich ni toriin tomchuudtaigaa neg buleg bolchixson.
Manaid bol hulgaich nar ni tur barij baigaa
Zov sh dee. Balansaa barih ni manaid chuhal shyy
Монгол шудэнз хийдэг байсан.Одоо юу ч хийж чадахгуй болсон уунийг ардчилал гээд байгаа юм.
ТУЙЛЫН ҮНЭН!!! Оросууд сайн ч муу ч гэхдээ тэд биднийг устгаыс сүйтге гэсэн далд бодол өвөртлөөгүйи нь тодорхой!!! МАН АН гэх Ардчилал гэгч олз хайсан гарууд төрд гарсанаас хойш Монгол эдийн засгийн сүйрэлд орж зөвхөн газар ухаж ам;дардаг болсон, өмөнө нь бид зөндөө зүйлийг өөрсдөө үйлдвэрлэж байсан. МАШ ТОМ ЯЛГАА бий шүү!! одоо бол биднийг цаахаа хараад ҮХЭР МОНГОЛЧУУД гэж хужаа нар янк амэркүүд доромжилж байна.
tiimee shudenz hiideg baisan gehdee asdaggui baisan um bas unen soningooroo bogsoo archdag baisan um
Ene setguulchid odoo oros ah mah gej ali alin galaviin hugshin yariagaar yarij erguutedgee boliochee.Naimaand naiz baidaggui gedegiig mededgui setguulj bna.Ene hunii bichseneer bol avaagui baihad avgai saihan aluulaagui baihad Mongol saihan yum shig bichij yag Orosuudiig vizgui bolgood buh yumandaa oruulchihval eostoi avaad hayj bolohgui huuguud gargaj chahgui yum bolno.Yaagaad gevel Mongol Oros hoer uls tsusaaraa gagnagdasan nairamdalt uls aa busad orniig hyataduud ch yum uu amerik angiliig ch yum uu shalgaad horiodbtsutslaad huuguud gargaj chadna tuund asuudal baihgui.Nuguu talaar Oros ch bai Hyatad ch bai neeg ih hursh geed hul aldaad baih hereggui.Yaagaad gevel ehleed Mongoloor dairuulj hiin hooloi neftiin hooloigoo Oros Hyatad hoer hurdhan shig tatchih heregtei tegsen tsagt Mongolchuudiin itgel unemshil sergej eostoi hoer hurshteiguu strategiin tuvshind hamtarch ajillaj bolj bna.Tegeegui tsagt urgelj ene hoeroos bolgoomjiloh heregtei.Vizgui bolgoh tsag ni boloogui bna.Manai huuli hyanalt sul bna.Avilga ih bna.Har tamhi hun hudaldaalah heregee hyanaj chadahgui bna.Tsag ni ireheer teruun shig amarhan yum baihgui.
ТУЙЛЫН ҮНЭН!!! Оросууд сайн ч муу ч гэхдээ тэд биднийг устгаыс сүйтге гэсэн далд бодол өвөртлөөгүйи нь тодорхой!!! МАН АН гэх Ардчилал гэгч олз хайсан гарууд төрд гарсанаас хойш Монгол эдийн засгийн сүйрэлд орж зөвхөн газар ухаж ам;дардаг болсон, өмөнө нь бид зөндөө зүйлийг өөрсдөө үйлдвэрлэж байсан. МАШ ТОМ ЯЛГАА бий шүү!! одоо бол биднийг цаахаа хараад ҮХЭР МОНГОЛЧУУД гэж хужаа нар янк амэркүүд доромжилж байна.
Time heals wounds! Zag hugazaa sharahiig idgeene!
yun syrxii yum ve?Ta angli deeree neg aldaa,mgl xelen deer xoyor aldaa xiijee.sain xardaa.
ОРОС АХ. ТЭГЭЭД ЮУ ГЭЖ?
Mahan tolgoi Oros gej uls baigaagui baihad Mongoliin udam Hunnu delhiig ezelj baisan yum Oros chini bid nariin duu baihgui malaa.Duugee ah gej duudaj baigaa huniig eruul gehuu erguu gehuu chi sain bododoo
Hunnu gee medexgui baij.
Oros hedii huch n sularsan ch gelee mani met n chamlaad golood baihaar yadarsan uls bish l dee. Tertusmaa udur udruur hureegee telj baigaa hyatadiin nuluug bagasgahiin tuld bid Orostoi hariltsaagaa olon talaar hogjuulj tentsverjuuleh heregtei. ter har tamhi enee teree chin unendee orosoos bish urd zugees orj irdeg yum shig baina lee shd.
ойрад талын товарищуудыг л оросууд тушиж орж ирдэг юм даа
Orosuu bol Hujaagaas arai l deer dee.
цустай минь хутгасан товарищууд хэнээс ч дээр байх билээ дээ
sudalgaagui taamag tudiii mergejliin bus bichigdsen bna daa
Дутуу мэдээ бна Москвагийн эрх ашиг бсан учраас Монголын тусгаар тогтнолыг Москва дэмжсэн юм Москваг ах үгээр бурханчлан шүтэж хир халдаахгүй өмөөрөх нь амиа өргөсөн олон мянган Монгол баатруудаа доромжилж бгаа юм шүү Москвагийн эрх ашгийг Монголын эх орончид боломж болгон хэрэгжүүлэх гэж зүтгэсэн Монголын баатруудаа мартаж болохгүй ээ
Дутуу медее Собьянин чинь Москва хотын дарга алс дорнодын томор замаа орготгож байга Манжуур хуртэл хийн хоолой тавьсан цаадуул чинь биднийг хэрэлдэж намчирхаж байхад тойроод бух юмаа хийсэн шуу дээ
tyyhee medeh ni chuhal,gehdee odoo zagiin baidal , olon ulsiin harilzaa, ayulgui baidliin asuudluudiig ilyy anhaarch tyyndee tyshiglen tynshlelee barij yavah ni zov baih, yalanguya ireedyi ni yu baih ve gedgiig harah ni chuhaldaa
Худал, санаанаасаа зохиосон, гоомой санаа их байна.
Ийм зүйлийг маш сайн судалгаатай, олон талын материал үзэж байж бичих хэрэгтэй. Бичихийг хэн ч хориглохгүй. Уг сэдэв нь чухал. Гэвч тааварлаж, өөрийн өчүүхэн мэдээлэл, магадлал дээр үндэслэж дураараа ийм чухал сэдвийг хөндөнө гэдэг гоомой л хэрэг. Орос улстай эвээ олж харилцах хэрэгтэйг манай засаг ойлгож байгаа биз.
туухий ташаа мэдээлэл байна
yuch meddeggui setguulch bn. Jaahan yum unshaad bichmeer yum. Jishee ni visanii asuudal deer. Bold said hariltsan VISAgui zorchih sanal tavisan. Hariud ni Orsuud orosod haraar amidarch baigaa buh mongoloo gargachih tegvel ene talaar yariltsii gesen.
одОохондоо бид оросуудаас зайгаа бариад зөВхөн улс төрийн харилцаандаа чөлөөтэй бх нь дээр. манай хоёр орны хамтын ажиллагаа нь сүүлийн хорин жилд нэг их ахицтай бж чадаагүй нь биднийг тэд хэт үл тоосон хүндэтгэлгүй байдлаар харилцаж ирсэнтэй холбоотЙ.энэ үлхүндэтгэл нь оросууд хятад руу хийх транзит тээвэрээ бууруулж нефтийн үнээ зоргоороо нэмж, зарим нэг улс төрийн харилцаан дээр тодорхой асуудлыг хүчээр тулгадаг,ЭЗ -ийн дарамтыг байнга бий болгодог, хил гаалийн татварын бодлогон дээр байнгын дарамтыг удаан хугацааны туршид бий болгосоор бгаа зэргээр манай хоёр орны харилцаан нь сүүлийн жилүүдэд хяиралтай бадлаар хөгжсөөр бухимдалтай үл ойлголцсон харилцаа улам ихээр хуримтлагдсаар бгаа билээ. Чухамдаа энэ харилцааны цаад талд хятадын нөлөө болоод Москвагийн улс төрчид болоод безнисс бүлэглэлийн ашиг сонирхол байсаар бгаа гэдэг нь тодорхой. Чухам ийм бдлаас болоод бид 3дагч хөршүүдийн эрэл тэдний нөмөр нөлөөгийг эрэлхийлэх болсон нь шийдвэрлэгдэж чадахгүй бгаа асуудлыг хэт ихээр өөртөө төвлөрүүлэхээс зайлсхийж бгаа манай улсын бодлого зөв байр суурин дээр бгааг илэрхийлж байгаа юм.
Маш зов тодорхой тайлбарлалт!Ээн улс торийн бодлогондоо тууштай 3-дагч орнуудын харьцаагаа энэ тэргуунд тавьсан хэвээр байсаны ундсэн дээр Орос улстай харьцаагаа 3-дагч орнуудын хирээнд хургэж тэнцвэртэй улс торийн талбай уусгэж ярьж байхгуй бол ОРОСууд шууд дарамтлах ул тоох байдлаар биднийг жижиглэн няцаах харилцаа тогтооно гэдэг илт.Ернь Оросуудтай заавал тэнцуу харьцааны аяыг олж харьцахгуй бол их дээрэлхуу хямсгар хонгон сэтгхуйтэй алсын хараагуй тэнэгдуу урсгалаараа яваад сурчихсан сонин улсууд байдын.Оросууд сайн нарийн ярих юм бол урд хоршуудээс дутахгуй муу санаатай 17-р зуунд баруун зуун монголчуудын дунд яс хаяж Галдан-Бошигтыг оогшуулсээр байгаад Монголын дотоодын иргэний дайныг овжин ашиглаж Нерченский хэрэлцээ гээч юмыг Манж Чин улстай хийж Монголын хойд хэсгийг(Байгал нуур-тууний эргэн тойрон Буриадын нутагууд Эрхуу болон Читийн дорнод хязгаар, Алтайн хязгааргэх мэт асар уудам газар нутгийг тэр чигээрнь ичихгуй улайм цайм булааж аваад залгичихсан улс гэдгийг бид хэзээч мартаж болохгуй!!!
orosuud suuliin uyed ergen toiron hil zalgaa ulsuudaa het deerengui handaj baigaa. sul doroi negiig n ulam l doroi bolgoh zorilgotoi. oros hyatad 2iig hezee ch viizgui zorchuulj bolohgui.
Shal demii yum bichsen bna
2 horshdoo um hiigeed zaaj suriya
Гадаад орны төр засгийн удирдлагуудаас Монгол орныг сонирхоод байдаг нь их эзэн Чингис гэгчийн цуснаас авч хувь хүртэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд 3 сая хүрэхгүй бидэнтэй хамтрач,хамгаалж. үржүүлж олошруулж,боловсруулж,хөгжүүлэх талаар боддоггүй л болуу? Тэхээр эзэнгүй шахам байдаг энэ газар нутгийн талаар наандаж үзэл бодолын зөрүүтэй байдаг хоёр орны нь дунд оршидог стартекийн онц ашигтай бүс нутгийг эзэмших, гар хүрээгүй онгон дагшин байгалын нь бүтнээрээ байгаа баялагыг авч ашиглах хүсэл зорилогоо хэрэгжүүлэх санаанд байж мэднэ.Оросын төр засаг босоо удирдлаганд шилжсээр байгаа нь өнөөгийн Хятадын арга бөгөөд энэ чинь сайнч бай,мууч бай, толгойтой байгаагийн шинж гэдгийг ойлгож тэднээс сурч аялдан дагалдахгүйч гэсэн мэдэж бодож байхад илүүдэхгүйдээ.
чи ч мон агуу судлаач юм байнадаа!Чам шиг амьтад л Монголыг дахин Орос мэтийн феодалын нэг хуний эрх мэдлээр хаанчилдаг нийгэмруугээ эргэж орох санаатай гэдэгнь ойлгомжтой.Оноодрийн орос улсын улс тор нийгмийн дотоод зохион байгуулалтын оорчлолт бол манайд яаагаадч зохихгуй утгаггуй хоцрогдсон харгис модель.Хятад улс хуртэл энэ моделооос аажмаар алхам алхамаар ардчилалын зугруу шилжиж байна.Гэтэл Путин засгийн эрхийг оорийнхоо зур хусэлд тааруулж ундсэн хуулиа даавуу шиг уландаа гишгэн дуртай уедээ хуссэнээрээ оорчилж яг феодалын уеийн хаан болж энгийн хуний хусэл бодол санал.сонгуулийн эрхийг шууд арчиж угуй хийсэн сонгуулийн сонгох сонгогдох зарчимыг устган ардчилалын анхан шатны "а" байхгуй болсон харгис нийгэмийг шинээр зохиосон матар гэдгийг олж харсангуй юу?
Ìàõàí òîëãîéò ìàíãàð áàöààí ìèíü Îðîñóóäûí äóðã¿éã á¿¿ õ¿ðãý. Äóñàë áåíçèí øèðõýã ÷¿çýíç õèé÷èõ Òýãýýä òýãýýä ø¿ëñýý ¿ñýðãý
hamgiin ih bolgoomjloh yostoi uls ene urd tald l bii, hyataduud odoo "zuulun huch" buyu ayaduu zuulun argaar zah zeel,ediin zasgiig n ezelj avaad daraa n hucheer ch hamaagui uusgah bodlogo barij baina.
хойд урд 2 хорш аль альнь адилхан "зоолон" "хатуу" альнь ч манай Монголд ер тохирохгуй!Хоёуулангааснь зайгаа барьж зов харьцаадл зовхон 3-дагч орнуудтай бух торлийн харьцаагаа оргон хогжуулж байжл бидний Монгол улс бадран хогжино!Эсвээс урд хойд 2 туйлруу хандвал урд талдаа уусаж алга болно,хойд тал манайхаыг улайм цайм молжиж жижиглэн дуусгана!Оорсдоол ухаантай 2 талдаа гунзгий шигдэлгуй байнга рокон ролл бужиглэж 3 дагч орнуудын эдийн засаг болон улс торийн сонирхолтой том талбайг Монголын нутаг дэвсгэр дээр уусгэж чадвал энэ нь манай улсын хамгийн том унэгуй хамгаалалт урагш хогжих хогжлийн локматив болно
2 ulsiin uls toriin bodlogo er hamaagui.Uls orniihoo erkh ashgiig bodoj haricah heregtei.Ikh tom moroodoh boloogui baigaa shuu.Ayandaa manai oron delhiin anhaarald orj taarna.
Оросуудаас аль болох зайгаа барих л хэрэгтэй. Бүх хөршүүдээ дээрэлхэж, дээрэмдэж амьдрахаас өөр сонирхол байдаггүй улс. Нефть бүтээгдэхүүн, цахилгааны хамаарал маань ойрын 3-5 жилд алга болж бид худалдааны алдагдалгүй болох биз. Дотоодын үнээс доогуур гаргах юм бол мах экспортлох ч хэрэггүй. Улс орон минь хөгжиж, хүчирхэгжих тусам бид ОХУ-д оршин сууж буй монгол угсаатнуудаа илүүтэй дэмжинэ, оросууд улам л манайхтай дайсагнах, дээрэлхэх гэж оролдоно. Энхбаяр, Баяр хоёрын үед оросын элдэв луйварчид нилээд идэвхжиж байсан, одоо суларсан дээр нь хазаарлах нь зүйтэй. Тэд манай нутаг дээгүүр тээврээ нэмэгдүүлнэ үү, хий, нефтиэ дамжуулна уу, байна уу нэг их чухал зүйл биш. Бид эдийн засгаа зөв бүтэцтэй, түүхий эдээ аль болох төгс боловсруулах, дэд бүтцээ яаралтай гол зах зээл рүүгээ зардал багатай хүргэх чадавхаа нэн хурдан хийж авах нь чухал. Юундаа бусдаас царай алдах вэ, өөрсдөө л хичээвэл болоо, түүгээр яваа гайг үүгээр дуудах хэрэггүй.
яг унэн уг!Би Оросод амьдардаг хуний хувьд дотрооснь олон онцгоос хараад оОросоос аль болох зайгаа барьж яваарай л гэж хэлмээр байна!Монгголчуудыг хун байна гэж нэг нудээрээ удэггуй улсууд шуу уунийг хэзээч мартаж болохгуй бух торлийн тооцоо толовлогоондоо уунийг заавал тооцож явбал яваандаа маш чухал зов замруу оруулна шуу л гэж бодож захиж хэлмээр байна.Эд нараас угаасаа монголчууд юууч олж долоохгуй учраас аль болох эдийн засгийн талаар хараат бус байдалд орж хол явсан нь олзийтэй!
100 huvi demjij baina. 2 gar 2 holoo orgon demjij baina. iimerhuu sanaa bodoltoi mongol humuus bii bolj baigaad bayarlaad hanashgui. bid chadnaa.
ОРОСУУД МОНГОЛЧУУДАД САЙН Л ХАНДДАГ. БИ ӨӨРӨӨ ОРОСТ БАЙСАН. ХУЖАА НАРТ Л ИХ ДУРГҮЙ БАЙДАГ. МОНГОЛ ОРОСЫН ХАРИЛЦАНД ХУЖАА, ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮД Л ИХ ДУРГҮЙ БАЙДАГ.
Битии худлаа мултраад бай!Чи оросод аль дилан галавт соц уед байсан байж магад.Би оноодор Оросод амьдарч оноодор болоод байгаа байдлыг чамд бичиж байна.Оноодор бол захын муу ходооний ядарсан оросод ч гэсэн монгол хун бол хун биш хар толгойтой сармагчин.За хот юмуу нийслэл Москваагийн оросуудад бол монгол хунийг чинь хун гэж тоож узэх амьтан нэг ч байхгуй-гэгээнцагаан одор барьж авч зодно.хутгална энуухэн энд!90-ээд оны дундуур Москваагийн товд монголын элчингийн нэгдугээр нарийн бичгийн дарга эхнэртэйгээ гудамд зугаалж яваад залуучуудад навс зодуулаад эмнэлэгт хэвтэж амь гарч байсаныг мэдэхуу?Оюутан залуучуудыг барьж авч зодох бол энуухэн энд.Зовхон монголчуудыг тэгээдч байгаа юм биш.Энд чинь хар толгойтой болгоныг хун биш гэж уздэг фашист уриа лоозон одоо бухэл булан бурээс гардаг болсон.Энэнд шинэ Путины засгийн газарын л улс торийн бодлого буруутай.Яаагаад гэхээр хямд ходолмортэй СССРын хуучин республикуудээс Оросд орж ирж ажил хийдэг цагаачидыг хамаагуй олон арван саяаарнь визгуй Оросод оруулж ирээд орос ажилчидад хэрэггуй орсолдоон уусгэж олигархууднь тэдний тун хямд боолын ходолмороор нь барилга.худалдаа.уйлчилгээ,хамгийн хунд ходолмор хэрэгтэй салбаруудад орос ажилчдыг орлуулан ажиллуулж маш их том капитал бизнес хийдэг болсон нь нутгийн оросуудын туйлын дургуйцлыг орос даяаар хургэж байгаань фашизм уусэх фундамент болоод байгаа учиртай
Оростой нь ч тэр, Хятадтай нь ч тэр гурав дахь орнуудтай харилцдаг харилцаанаас ямагт нэг шат доогуур харилцаж байх хэрэгтэй. Энэ бол бид тэдэнд муу харилцах гэж байгаадаа биш бидний алс хэтээ харсан бодлого ийм байх ёстой. Орос, Хятад хоёрын хийн хоолой, төмөр замын салбарт барьсан, барьж байгаа бодлогыг харахад л энэ хоёрын бусад салбарт баримтлах бодлого нь харагдана. Хийн хоолой, төмөр замыг Монголын нутгаар дамжуулахад хичнээн мөнгө хэмнэх, хичнээн ач тустайг Орос мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гэтэл энэ муу монголчуудыг ингээд баалзуурдахад гуйгаад, гүйгээд ирэхгүй хаашаа зайлах юм гэж бодож манайхыг тойруулаад бүх зүйлийг хийсэн. Бид ч тэгтлээ уйлагнаж гуйгаад байдаг удамтай улс биш. Дэлхийн дулаарлаас улбаатай мөнх цэвдэг хайлаад ирэхээр тэр төмөр зам, хийн хоолой тэсэхүү яахав гэдэг бас асуудал. Харж л байя. Хоёр хөрш биднийг дорд үздэг нь бол тодорхой. Бид ч хувиа тавихгүй. Гэхдээ Монголын эзэнт гүрний ачаар улс болсон гэдгээ энэ хоёр бас мартахгүй. Үүнийг бодох тусам шээс нь хүрдэг нь ч үнэн. Бид юм эвгүйтлээ гэхэд бидэнд туслах угсаа гарал нэгтнээ хоёр талдаа байлгаж байгаа шүү. Харин зарим мулгуу бодолтонгууд тэднийг элдэв янзаар хэлэх нь буй. Хятадын хэвлэлд гарсан Монголыг эзлэх талаар бичсэн зүйл бол худал зүйл бас биш. Энэ бол хятадуудын бодож явдаг зүйлийг л бичсэн хэрэг. Харин эзлэх оролдлого нь Хятадыг өөрийг нь 5,6 улс болтол нь бутаргавал яана. Why not? ЗХУ-ыг нурна гэж чөтгөр ч бодоогүй л биздээ. Оросын үндэстний асуудал түмэн үедээ үргэлжилнэ. Монгол харин үгүй. Бид нүүдэлчдийн индивидуалисть зангаасаа салж, эв эеэ л хичээвэл болоод явчихна.
And mini chamd ih bayrlaj bna.Chi goepolitikiin torgon medremjtei bna.Bid zugeer suuj bolohgui NATO-d elseh hergtei.
laliin ayul odoo bii bolj idevhjij baigaag anhaarah heregtei. yadaj ulaanbaatart laliin sum baiguulahiig horigloh heregtei. 1 l barigdchihval za barag duusaa daa.
тийм ээ санал нэг байна, бид өөрсдөө л хичээх хэрэгтэй байна, яс юман дээр энэ 2 хөрш маань маниусыг хөшигний цаана л наймаалцана шүү дээ. тэр лалын аюулыг ч бас тооцоолох хэрэгтэй, тэгээд уул уурхайн олборолтоосоо л үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж одоо хараат байгаагаа хүнээс гуйхааргүй больё, бид 2 хөршийн мөнхий ашиг сонирхлыг мэдэж байгаа. биднээс уйгагүй, бүтээлч, ажил хэрэгч, ухаалаг алхам, эв нэгдэл шаардаж байна бид үүнийг чадна аа, бодлогын хувьд бол жич асуудал юм даа
яг шашин сусэгт тэгэж тулгаж ярих юм бол шарын шашин шиг Монголд том гай чирсэн шашаин бол байхгуй!Чи тэрийг олж харалгуй хонх нудээгуй байж тэр хуний лалын шашин маньд ямар падлий байнаа?Шарын шашинд монголчуудыг татаж оруулсанаар монгол улс бараг дайчин эрэлхэг баатаруудаас хагаснь хоньчин номхон мал хагаснь ном уншсан ламууд болж ямарч идэвхгуй хуний хусэл гараар орсон арчаагуй амьтад болж хувирсан гэдгийг мэдэж байгаа биздээ?
oros butehgui ee? havi oiriinhniigee dandaa erchin huch tuuhii edeeree daramtlah sanaatai gaaliin tatvar ni l bainga osood baidag sonin uls. kavkazuuddaa deerelhuulsen mortloo dundad aziinhaniigaa uzen yadsan bas fashist uzel shingesen sonin arhichin debiliuud zahiin neg arhichin boboo geopolitok gej dongosono yarshig l bn hujaa ch gesen nali nali hiicheed bas deerengui shaarnuud bn lee shdee bidnii horsh bol japan solongos baruuniihan
МОНГОЛ ХЯТАДУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХАА БОЛИОД ОРОС АХ НАРТАЙГАА ХАМТАРЧ АЖИЛЛАСАН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР БОЛОВ УУ? ОРОСУУД, ХЯТАДУУД ШИГ МОНГОЛЫН БАЯЛАГТ ХЭЗЭЭ Ч ШУНАЖ БАЙГААГҮЙ. ХЯТАДУУД ШИГ МОНГОЛЫГ ХОРЛОН СҮЙТГЭЖ БАЙГААГҮЙ ШҮҮ.
Тиймуу?Тэгээд яаагаад оросууд 17 зуунд Монгол улсын хойд хэсэг болох асар уудам нутгийг эзлээд авчихсан юм бол?Яаагаад Нерченский гэрээ гээч юмны ур дунд тэр уеийн Монгол улс хага задарч хойд хэсэгнь Оросын хоол (Байгал нуур буриад-зон,Байгалаас зуун тийшх тал нутаг Читинский болон Эрхуугийн хязгаар,Алтайн хязгаар тэр чигээрээ)урд хэсэгнь Маж Хятадын аманд орох болов?Оросуудл баруун зуун монголчуудын хооронд яс хаясаар байгаад монгол улсыг задрахад хамгийн гол уургийг биелуулсэн туух байдгийг мартчихаад худлаа мангартаад ам хамраа нээгээд байх хэрэг байна уу?
Судалгаагүй маш муу бичсэн байна.Яг энэ чиглэлээр гээд харах юм алга.Иймд тодорхой болгоё оо.
Orosuud deerehgui antai. Huuchin zuvlultiin neg muu aharhuu zan n odoo ch heveeree. Bank sanhuu, aj uildveree yaponchuudad aldaad butsaaj avah gej zovson solongosuud, evrei nart aldaad allagaar butsaaj avsan germanuudiin tuuhiig davtaad heregguidee. Oros hujaa 2-oos hundiiduu baih heregtei.
Оросууд хятадуудаас хамаагуй дээр улс. 70 жилд монголд очноон юм байгуулаж огсон. Энэ ардчилалын хэдэн юмнууд Монголыг элэгээр нь молхуулж байна. Оросууд биднийг уусгах бодлого хэзээ ч бариж байгаагуй ? Одоо та нар хар хятадуудтай суусан монгол охид болон тэдний шээсийг гаргаж байгаа монгол хуухнууд хэд байна гэж бодож байна? Ийм цоохон монголчуудын дунд аймаар тоо гарнаа. Хятадуудтай болон энэ хятадуудын эрлийзуудээр Монголын торийг бариулаад дахаид хэдэн жил болох юм бол Монгол орон угуй болно шуу!!!! Оросууд нь хажууд нь хамаагуй дээр хумуус