sonin.mn
Нэг.
 
Өнгөрсөн зууны эхээр Оросын жуулчин Грума-Грежипимай Урианхайн хязгаар гэдэг алдарт ном бичиж байх үед тухайн үеийн Монголын Урианхайн хязгаарын газрын зургыг хэвлүүлсэн билээ. Уг газрын зурагт Урианхайн хязгаар гэдэг одоогийн ОХУ, Хятад, Казакстаныг дамнасан хязгаар биш, Урианхайн их гүрэн улс байсныг тэрхүү зузаан том номны шаралж гандсан хуудас батална.
 
1990 онд Монголын Ардчилсан холбооны анхны мөрийн хөтөлбөр хэлэлцүүлж байх үед доктор П.Нэргүй "Улс төр ба газар нутаг" гэдэг алдартай өгүүллээ 21 -р зуун гэдэг сонинд хэвлүүлж байсныг санадаг юм. Зуухан жилийн дотор энэхүү Урианхайн хязгаар, түүнийг эзэгнэсэн аугаа их ард түмэн хаачив аа.
 
Тэрхүү хязгаарын эзэн нь битгий хэл Баян-Өлгий аймгийг эзэгнэн оршиж байсан Урианхайчууд тариан будаа шиг тархан алга болж, өнгөрсөн зууны 70-аад оны үед зарим сумнаас сүүлчийн урианхай нүүж байгаа гунигтай бөгөөд эмгэнэлтэй үйл явдал болж байсныг хүмүүс мартаагүй ээ. Урианхайн их бага нүүдэл үргэлжилсээр...
 
Энэ удаа бид учир битүүлгээр янз бүрийн нөхцөлд таалал төгссөн, нас барсан, учир битүүлгээр алагдсан, амь үрэгдсэн Урианхайн зарим эх орончдын тухай өгүүлье.
 
Хоёр.
Залуу эрдэмтэн Лхагважавын Туяабаатар
 
90-ээд оны тэмцлийн шуурган дундуур энэ залуугийн нэр Монголын хэвлэл мэдээллийн хуудаснаа тодорч залуу эрдэмтдийн гайхлыг төрүүлж байсан галтай дөлтэй билгэ танхай авъяаслаг нэгэн байсан. Гэтэл тэрээр дөнгөж дангаж харилцаа үүсэж байсан Дундад азийн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо учир битүүлгээр өдрийн цагаар нас барсан байдаг. Нэгэнт түүний үхэл учир битүүлэг учраас, учир битүүлэг олон яриа үлдсэн.
 
Урд шөнө нь найз нөхөддөө интернетээр хэлж байснаар бол "Би маргааш онцгой ажилтай. Тусгай лекц уншина. Үүндээ бэлтгээд завгүй байгаа бөгөөд миний лекцэнд олон хүн очих учраас би сэтгэл хөдлөн бэлтгэж байна" гэж бичиж байжээ. Уг уулзалт лекц болохын өмнө тэрээр алагдсан байлаа. Алагдсан газар нь Монголоос хэн ч очоогүй. Харин олон хоногийн дараа олон улсын яриа хөөр болсоны эцэст Казакстанаар дамжин Баян-Өлгийд боодолтой, хэзээ ч хэн ч задалж болохгүй гэсэн шаардлагатай учир битүүлэг шарил иржээ. Шарилын авсыг хэн ч онгойлгож болохгүй тусгайлан гагнасан байв.
 
Тэгээд эмгэнэл гашуудлаас болоод нөгөө талаасаа лам бөөдөө хөтлөгдөөд хүний үгээр уг оршуулга болжээ. Оршуулга аль хэдийнээ өнгөрсөний хойно учир битүүлэг үхлээс гадна учир битүүлэг шарилын талаар яриад л өнгөрчээ.
 
Лхагважавын Туяабаатар гэж хэн бэ. Тэрээр улстөрийн ширүүн тэмцэл явуулж байсан нэгэн. 1991 онд Үндсэн хууль хэлэлцэх үед Баян-Өлгий аймгийн хасагууд өөртөө засах эрхийг олж авах тухай хурцаар яригдсан. Нэн ялангуяа Улсын Бага Хурлын гишүүн эрдэмтэн С.Харжавбая "Баян-Өлгий аймаг битгий хэл БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот бол бидний унаган газар юм аа.
 
360 жилийн ой яриад байна. Энэ чинь бол бараг 2000 жилийн түүхтэй. Тэр түүх нь Казакууд бидний өвөг дээдсийн түүхтэй холбоотой. Бид бол Хрэйдийн Ван хааны үеийн Хэрэйдүүд. Сонгины буланд Туул голын хөвөөнд Хрэйдийн Ван хааны нийслэл Хар Түнэл (хар балгас ч гэж хэлдэг) гэж хот байсан гэдэг" асуудлыг тавьж, дээр нь эрдэмтэн Х.Сэлам дуу хоолойгоо нийлүүлэн хөдөлгөөн өрнүүлж, Хрэйдийн ван хааны үеийн Хрэйдүүд бол бид юм аа гэсэн асуудлыг хэвлэлээр албан ёсоор тавьсан.
Энэ үед залуу эрдэмтэн Туяабаатар энэ бүхний өөдөөс босож өвөг дээдсийн эсрэг хийсэн гүжир гүтгэлэгийн өөдөөс хэвлэлээр гардан байлдаанд орсон юм.
 
Тэр тэргүүн шугаманд давшиж явлаа. Учир нь Казахын нэр бүхий эрдэмтэд Хрэйдийн ван хааныхан бидний өвөг дээдэс гэснээрээ алтан ургийн их хоригийн Хэнтий, Бурхан Халдун уул болон Гурван голын ай сав, Хасагуудын нутаг болж байгаа юм. Үүгээрээ бид тэдэнд олон мянган жилийн түрээс төлөх хэрэгтэй болж байгаа. Энэ бүхний өөдөөс түүхийн томчуул ШУ-ы эрдэмтэд огт дуугараагүй. Туяабаатар хэд хэдэн чухал асуудлыг хөндөж тавьсан. 
 
Нэгдүгээрт: Саяхан биднээс аяга цай, атга гурил гуйж ирж нутаг усанд минь амьдарч байсан цагаачин хасагууд яахаараа олонхи болж, нутгийн эзэн байсан бид хөөгдөх туугдахдаа хүрээд зогсохгүй хэлмэгдэх болж байна вэ. Нөгөө талаас Ван хааны Хрэйдүүд бол монголчууд байсан. Тэд бол өнөөгийн Хасагууд биш ээ. Тэд Чингис хаан болон түүний хамтран зүтгэгчидтэй ямар хэлээр ярьж байсан бэ. Хрэйдийн дээдэс бол Монголчууд байсан учраас монголчуудтайгаа монгол хэлээрээ ярьж байсан гэдгийг маш ойлгомжтойгоор ярьж түүхэн үнэнийг эрэлхэг баатарлагаар хамгаалж чадсан жинхэнэ манай оюун санааны баатар хүн мөн.
 
Туяабаатар хэвлэл сонин бол радио телевизороор нэр бүхий нөхдүүдтэй ширүүн тулалдааныг хийж, найман зууны тэртээх түүхэн үнэнийг хамгаалсан юм.
 Туяабаатар гэж хэн бэ. 1965 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод төрсөн, насаараа кино механикч хийсэн Зодовын Лхагважавын хүү болон төржээ. Лхагважав нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Урианхай хүн юм.
 
Туяабаатар багаасаа цовоо сэргэлэн онц шаламгай, Урианхайн дуу хуур, нэн ялангуяа Урианхайн алдарт туульс дуртай хүн байлаа. Тэр шугамаараа тууль судлаач болохоор сэтгэл шулуудсан нэгэн байжээ. Ийм учраас 1984 онд Ховд аймаг дахь Улсын Багшийн Дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангид элсэн орж, улмаар сургуулиа онц дүнтэй төгссөн, улаан эрдэмтний нэг болов. Тэрээр удалгүй 1993 онд "Алтайн урианхайн Баатарлагийн туульс, түүний эх сурвалж өвөрмөц шинж" гэсэн сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэргийг 27 насандаа амжилттай хамгаалсан байна. Хамгаалаад зогсохгүй судалгааньГ шинжилгээний нэн эрчимтэй үргэлжлүүлж, "Алтайн урианхай
 
(1991) кино (сэтгүүлч Ш.Ёолкийн хамтаар), "Монгол хэл-IV анги ЕБ-ын казак сургууль үзэх сурах бичиг
 
(1992), "Алтайн урианхайн баатарлагийн туульс, түүний эх сурвалж өвөрмөц шинж" 
 
(1995), "Үнэн ганц л байдаг" (2000) зэрэг ном зохиол хэвлүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний болон судлал шүүмжлэл, сурталчилгааны олон арван өгүүлэл туурвижээ.
 
Төрөлх Баян-Өлгий аймагтаа сургуулийн захирлаар ажиллаж байхдаа их зүйлийг хийсэн учраас удалгүй МУИС-ын, Ховд дахь салбар сургуулийн Монгол хэл уран зохиолын тэнхимд багшлахаар уригджээ. Энэ үедээ мөн судалгааныхаа ажлыг эрчимтэй хийж нэн ялангуяа Монгол халимаг, казак, Хяргасын баатарлаг туульсын харьцуулсан судалгаа хийж, энэ сонирхолтой сэдвийнхээ хүрээн дээр докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байсан юм.
 
 
Нэн ялангуяа төрийн шагналт Урианхайн нэрт туульч Б.Авирмэдийн тухай гар бичмэлээ хэвлүүлэх гэж байх үедээ БНКиргиз улсын их сургуульд солилцооны шугамаар багшлахаар хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу явсан гэдэг. Энэ залуу казак хэлд дээд зэргээрээ эзэмшсэн, бусад түрэг аялгууг сонирхон судалж байсан. Учир нь монголчуудын дотор Татар, Түрэг, Киргиз, Казак, Уйгар тэр байтугай хөрш Тувагаа судалдаг бие даасан судлаач байдаггүй. Тийм судлаачыг бий болгохыг хүсдэггүй. Тэгвэл Л.Туяабаатар энэ талаар амжилт гаргаж байсан төдийгүй ажилдаа туйлын махруу сонирхолтой нэгэн байлаа.
 
Түүнийг анх эрдэмийн зэрэг хамгаалахад манай нэрт ардын аман судлаач, академич зохиолч П.Хорлоо гуай болон бусад хэл шинжлэлийн нэртэй эрдэмтэд өндрөөр үнэлж байсан баримтууд түүний архивт үлджээ. Маш ирээдүйтэй судлаач болно гэдэгт өвгөн эрдэмтэн найдаж, түүний эрдэм шинжилгээний хурал дээр сэтгэл хөдлөм сайхан үгийг хэлж байсан. Энэ бол авъяаслаг, ажилдаа дуртай, яг тэр туульсын эх орны хүн гэдгийг онцлон дурьдаж байсан юм. Яс мах, амьдрал хувь заяагаараа хэлмэгдэж нэн ядуу амьдралыг яс махаараа туулж яваараа хөөрхий Урианхайчуудад эртний монголын өв соёл, туульс үлдсэн юм.
 
13-р зуунд байтугай 13-р зуунаас ч өмнө өвөг дээдсийн минь хайлж байсан тэр туульсыг Урианхайчууд хайлж яваа юм. Зөвхөн их монголын төдийгүй их монголын соёлыг бидэндээ тээж ирсэн, тээж яваа аугаа их урианхай ард түмнийг бид өөдрөгөөр харах ёстой. Газар нутгийн цаана улс төр, улстөрийн цаана газар нутгийн төлөө гадны хүсэл сонирхол байна гэдгийг доктор П.Нэргүй 1990 онд хэлж байсан билээ. Хэрвээ бид урвахгүй, шарвахгүй, тэр тусамаа гэнэн залуучууд та нар гадныхны тавьсан урхи болох 9А-ийн аюул гэгчийн тухай 1990 онд сануулан хэлж байсан билээ.
 
Тэр үед залуучууд гайхаж байсан. Доктор П.Нэргүй бол Монголын ардчилсан холбооны төдийгүй, монголын ардчилсан хувьсгалын мөрийн хөтөлбөрийг нэн амжилттай боловсруулж, ардчилсан холбооны хаалттай хуралдаан дээр тус холбооны нэгэн гол тэргүүлэгч, шөнө нь докторын гэрийн хаалгыг тогшиж, согтуу эмэгтэй дагуулан ирээд ганц шил юмны мөнгө байна уу гэж гуйсныг нь өглөө хэлжээ.
 
Үүнтэй холбогдуулан Монголын ардчилсан холбооны удирдлагуудын нууц хуралдааныг зохион байгуулж, түүн дээрээ доктор П.Нэргүй 9А гэгчийн тухай танилцуулсан байна. 
 
Нэгдүгээр А буюу авгайрхал, энэ бол залуучуудыг урхиддаг, аюулаас хамгаалах болон тусгай албаны чухал зэвсэг бөгөөд үүнийг хүүхэн зэвсэг гэж нэрлэдэг юм гэж хэлж байсан. Авгайрхлыг дагаад архидалт, амбици, албан тушаал, алдар нэр, авилгал, америк доллар, англи хэл, аллага ордог гэдгийг тодорхойлон хэлж байсан.
Тэгвэл дээрхи 9А-ийн зарим элементүүд залуу эрдэмтний араас бас л дагалдсан. Нас барсны дараа ямар гэрээгээр яаж явсан нь олдохгүй оршуулгын зардал даах байгууллага олдохгүй байсан гэсэн яриа ч бий. Уг нь гэрээгээр явуулсан байх ёстой Ховд багшийн их сургууль ч гэсэн манайтай хамаагүй сайн дураар явсан гэсэн яриа ч гаргасан гэсэн яриа байдаг.
 
Гурав. 
 
Учир битүүлгээр нас барсан 
Урианхайн нэгэн эх оронч гэвэл сэтгүүлч Цүлтэмийн Дагданготов билээ
 
Ц.Дагданготов Ардчилал сонины анхны дугааруудад юм бичиж, хүний ард оролгүй нэрээ тавьж байсан Ардчилал сонины нэртэй сэтгүүлчийн нэг байлаа. Түүний алдарт өгүүлэл бол "Миний цөөхөн хэдэн Урианхайчууд" гэсэн өгүүлэл байсан юм. Тэр өгүүлэл тухайн үедээ дуулиан дэгдээж, сонин хэвлэлээр хүртэл Дагданготовын алах талахдаа тулж, Баян-Өлгий аймагт Ц.Дагданготовыг эсэргүүцсэн сүрт жагсаал болж байсан түүхтэй. Уг өгүүлэлдээ Ц.Дагданготов "Унаган нутагтаа байсан Урианхайчууд бид яагаад хэлмэгдэж цөөхүүл болох болсон бэ. Түүний бичлэг ил тод хурц, дайчин өнгө аясаар бичигдсэн байсан.
 
Тухайлбал хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх гэгчээр цагаач хасагууд бүү давар гэж хүртэл бичсэн байсан. Энэ үед Л.Туяабаатар үнэн ганц бий гэж номоо бичиж төрөлх нутгаа хамгаалан тэмцэж байсан үетэй давхцсан юм. Ц.Дагданготов шиг хэн ч хэзээ ч тэр үед дугарч чадаагүйг хэлэх ёстойч: Улаанбаатар хотын дарга, МАХН-ын нэртэй зүтгэлтэн Л .Энэбиш тэр үед шал нь цоорсон, хүйтэн, оготно гүйлдсэн өрөөнд ганц бие амьдарч байхад нь уран бүтээлийг нь үнэлж, 6-р бичил хороололд хоёр өрөө байраар шагнан урамшуулж байсан.
 
Ц.Дагданготов Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Ховд аймгийн хэвлэх үйлдвэрт ажиллаж байх үеэсээ зохиол бүтээл оролдож, "Хөдөлмөр" сонины хамгийн нэртэй идэвхитэн бичигчийн нэг болж байсан. Зарим хүн түүнийг суравжлагч, сэтгүүлч хүн байна гэж андуурч, шавь орох нь холгүй байсан. Тэр сэтгүүлч болохын тулд тууштай тэмцэл хийсэн. 6 удаа унаж байж Ховдын багшийн сургуульд элсэн, улмаар МУИС-ын сэтгүүлчийн ангийг төгсөж, дараа нь Монголын радиод суравжлагчаар ажилласан.
 
Энэ үедээ МАХН-ын нэрт зүтгэлтэн Л.Энэбиштэй танилцсан юм. Хотод тэрээр хүндхэн амьдралыг туулсан ч асар баялаг номын сантай байсан. Номын санд нь зориулж Л.Энэбиш гуай хоёр өрөө байрыг олгож байсан. Манай сонины сэтгүүлч Батын Эрдэнэ-баатарыг ч гэсэн үнэлж Улаанбаатар хотын нэрэмжит гоц авъяастны Хангарьд шагнал, хоёр өрөө байраар шагнаж байсан. Л.Энэбиш Улаанбаатар хотын дарга байхдаа Монголын гоц авъяастнуудыг үнэлэх шагналын том сан байгуулж, Монголынхоо төлөө яваа гадаад, дотоодын монголчуудыг 2 өрөө байр+30 төгрөгөөр шагнаж байсан.
 
Анхны шагналыг дуучин Сосорбарам, Өвөрмонголын нэрт дуучин Тэнгэр, поп од Сараа зэрэг хүмүүст өгч байсан. Харамсалтай нь энэ шагналыг удахгүй хүчингүй болгож, одоо сэтгүүл зохиолчид хоосон өргөмжлөлөөс өөр шагнал алга болжээ. Нэгдүгээрт: Тэр Монголын радиогоос учир битүүлгээр халагдсан нь түүний тэмцэл хөдөлгөөнтэй холбоотой болов уу. Яагаад гэвэл урианхайн хэлмэгдлийн түүхийг хүчтэй хөндөж байсан.
 
Радиогоос хөөгдсөний дараа Ардчилал сонинд орсон, гэвч Ардчилал сониныхон бол бидний аюул гэсэн топ удирдлагуудын нууц хуралдаан болж, уг сониныг хэд хэдэн удаа татан буулгаж, тэнд цугларсан сэтгүүлчдийг хөөн тараасан билээ. Ингээд Дагданготов Монголын ардчилсан холбооны анхны тууштай тэмцэгч мянга мянган партизаны нэгэн адил гудамжинд гарсан.Энэ үед нөгөө авгайрхал, архидалт бол хэнийг ч хүлээж байсан.
 
Ялангуяа урианхайн тухай өгүүлэл бичсэний дараа зодуулж, цохиулж даландаа хутгалуулан баларч байсныг мэднэ. Тэрээр байнгийн заналхийлэлт сүрдүүлгийн дор амьдарч байсан. Энэ тухай гадна дотны радио нэвтрүүлгээр Дагданготовын толгойг хэн бидний гарт авчрах вэ гэж заналхийлж байсан. Тэрээр сүүлд ханилж байсан эхнэрийнхээ гэрт нь ч юм уу, гадна ч юм уу боогдсон байдлаар учир битүүлгээр нас барсан байна. Мөн сонирхолтой нь түүний баялаг номын сан, судалгааны тусгай архив, цуглуулж байсан Монголын сонин хэвлэлийн дугаарууд алга болсон байлаа. Ах дүү, анд нөхөд нь хайгаад олохгүй байгаа.
 
Дөрөв.
 
Урианхайчууд цаг үеийн турш тэмцсээр ирсэн билээ. Урианхайчуудын эх орончид нэн олон. Харамсалтай нь тэр эх орончид хэлмэгдлийн золиос болсон нь зууны тэртээгээс эхэлсэн. Өнөөдөр монгол улсын цагаатгалын комисс маш олон хүн цагаатгасан боловч урианхайн тэргүүн эх оронч газар нутгийнхаа төлөө цогтой тэмцэгч Урианхайн Да лам ноён С.Чүлтэмийг өнөө ч цагаатгаагүй урваач, харьд дүрвэсэн тэнүүлчин, гуйлгачин мэтээр үзсээр байна.
 
Тэр эх орноосоо дүрвээгүй ээ. Түүний хожим амьдарсан нутаг бол мөн л урианхайн нутаг билээ. Хан тэнгэр, хойн майлах, хотон харгай хүртэлх манай өнөөгийн хилээс 3 мянган км-ийн тэртээ орших энэ газар нутаг саяхан болтол манай монголын үндсэн газар нутаг байлаа. Тэр өөрийнхөө нэг л голоос нөгөө голд нүүж очсон хүн. Тэр 1924 онд Улсын бага хуралд оролцож, улсын бага хурлын индэр дээрээс газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, улс үндэстнийхээ бүрэн бүтэн байдал, Монгол овогуудынхаа бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах талаар Улсын бага хурлын индэр дээрээс цогтой дайчин үгийг хэлж, бага хурлын эрхэм гишүүд алга нижигнүүлэн ташиж, манай эрхэм дээд удирдлагууд талархан хүлээж авсан билээ.
 
Гэтэл энэхүү талархагч эрхэм дээд удирдлагууд удахгүй хилс хэрэгт өртөцгөөцөж нас барцгаасан юм. Чүлтэм, Да ламын тусгай хэрэг гэгч нь өнөө хүртэл тагнуулын төв газрын тусгай архивт зуун жил өнгөртөл нээхгүй гэсэн шалтаг дор хав даран хадаглагдсан хаалттай нууц хэвээр байна. Тэр сүүлийн үед биднээс нутаг ус гуйж, өмгөөлөл ирж  бидний хайр халамжийг хүртсэн хасагууд даварч байгаа талаар төр засаг хязгаар нутгийнхаа асуудалд онцгой анхаарахыг сануулж байсан юм.
 
Урианхайн Чүлтэм Да лам бол улс эх орон Урианхай ард түмний эрх ашгийн төлөө тэмцэж байсан урианхайн эх орончдын нэг мөн. Учир нь тэрээр 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа шоронд тамлагдан нас барсан гэсэн яриа байдаг.
 
Тав.
Дээр өгүүлсэнээр Урианхайн эх орончид эрт эдүгэгийн туршид төр засгийнхаа эрхэм дээдэст хандсан захидал бичгийг илгээж, тэмцэл хийсээр ирсэн билээ. Тэр олон захидал төр засгийн архивт түүх болон үлдсэн болов уу. Бас олон удаа хурал цуглаан хийж нээлттэй хэлэлцүүлгийг явуулж байсан.
 
Зургаа.
Урианхайн нэгэн цогт дайчин эх орончын нэгийг дурсъя. Энэ бол Бүүвэйн Пунцагдорж.
 
Баян-Өлгий аймгийн нэртэй банкир, тус аймагт олон жил Монгол банкны даргаар ажиллаж байсан. Тэр зүгээр нэг албан хаагч, сэхээтэн байгаагүй ээ. Тэр ард түмнийхээ төлөө цогтой тэмцэгч, эх оронч байсан. Тэр Урианхайн хязгаарын түүх, урианхайн удам угсааг хамгаалах талаар, урианхайн соёлыг нэн их судалсан хүн. Олон ном бичсэн, хойч үедээ өвлүүлэх талаар биечлэн нутаг усандаа их ажил хийсэн хүн. Тэр аман зохиолыг судалж явахдаа Урианхай бол нэн эртний монголын язгуур аймаг бөгөөд Урианхайн соёл бол нэн эртний Эх Монголын язгуур соёл мөн гэдгийг баттай ойлгосон хүн.
 
Урианхай гэдэг бол нэн эртний монгол өнөөдөр оргиороо амьд байгаа жишээ мөн. Урианхайн соёлыг хамгаалах нь монгол өөрийгөө хамгаалж байгаа амин чухал ажил мөн гэж тэр үздэг байсан. Тэр тэмцлийн замд явж байгаад нас барсан. Тэр олон захидлыг төр засагтаа бичсэн төдийгүй Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай биечлэн уулзаж, санал хүсэлтээ тавьж байсан байна.
 
Тэр Баян-Өлгийн Булган сумыг Ховд аймгийн Булган сумын харъяанд оруулж монгол хэлтэй ахан дүүс хэл амгүй хэрүүл тэмцэлгүй амар жимэр амьдаръя гэсэн саналыг тавьсан байна. Гэтэл П.Очирбат урианхайчууд та нар эртний эцэг өвгөдийнхээ нутаг Хэнтийд нүүгээд ир оросын хилээс нааш гурван сумын хэмжээний эзгүй газар нутаг байна. Энд ирж зохион байгуултанд орж засаг захиргааргаа байгуул гэсэн яриа байдаг.
 
Долоо.
Дараагийн урианхайн нэгэн эх оронч бол Чөөдөрийн Дамдиндорж.
 
Баян-Өлгий аймгийн Булган суманд багийн засаг даргаар олон жил ажилласан, нэр төртэй хүний нэг. Тэрээр тэр орон нутагтаа Хасагуудтай үхэх сэхэхээ үзэж, ил тод тэмцэл хийдэг байсан. Ялангуяа байгаль орчин, булаг ус бэлчээр хамгаалах талаар хэнтэй ч ярьж, хэлэх үгээ хэлж чаддаг байсан. Ялангуяа монголчуудын газар нутаг, өвөлжөө бууцыг түрж, хэлмэгдүүлж байгааг эсэргүүцэж, энэ нутгаас хэн нь зайлах ёстой юм бэ, та нарын ил далд явуулгаар монголчууд зайлах ёстой юу, хасагууд та нар зайлах ёстой юу.
 
Яагаад эв зүйгээ олоод эв найртай амьдарч болдоггүй юм бэ. Нутаг усгүй, орох оронгүй явж байхад орогнуулсан бид буруу болж байна уу. Одоо бид орон гэрээ алдаад нутаг усгүй бид нүүх болж байна уу. Цагаачид нутгийг эзэлж бид одоо цагаачид болох нь уу.
 
Найм.
 
Уугуул нутгийн Ураанхайчуудынхай төлөө тэдний ядуу амьдарч байгаа учир шалтгааныг олж төр засагдаа хандан хүсэлт тавьж яваа бас нэг тэмцэгч эмэгтэй бол Балдангийн Борхүү юм. Б.Борхүү Ховд аймагт төрсөн, багш мэргэжилтэй эмэгтэй юм. Мөн урианхайн холбооны тэргүүнээр ажиллаж байна.
 
Үүнээс гадна ураанхайчуудын өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх талаар санаачилгатай ажиллаж байгаа нутгийн сэхээтнүүд гэвэл багш Ч.Самбуу, С.Ганбат, Т.Батхуяг, Сумын засаг даргын орлогчоор олон жил ажилласан Б.Баатар нарын олон хүмүүс байна. Эд газар нутаг, өв соёл, хойч ирээдүй хүүхэд багачуудынхаа төлөө үргэлжлүүлэн тэмцсээр байна.
 
2011 оны 8-р сарын 31 нд Баян Өлгий аймгийн Булган суманд анх удаа ураанхайчуудын "Нуман тамганы" баярыг Ж.Самбуу, Б.Баатар, С.Ганбат нар санаачлан зохион байгуулсан. Энэ өдөр нутгийн зон олон тус бүрийнхээ тамгийг авч Сэрүүний овоон дээр цуглаж тусгайлан гал түлж байгаад цагаан эсгий дээр ирсэн бүх тамганы дардасыг авсан байна. Мөн нутгийнхаа чулуун дээр тамгаа сийлж овоон дээр байрлуусан 60 гаруй төрлийн нуман тамга цугларсан байна.
 
Морио уралдуулж, бөх барилдуулж, сур харваж мэргэн цэцнээ үзсэн\ Урианхайчууд өнөөдөр  сурын харваагаараа Монголд манлайлж байгаа нь эртнээс энэ спортоор эцэг өвгөдөөсөө уламжлагдан ирснийг харуулж байна. Мөн нум сумтайгаа үлдсэн өнөөдөр оригоороо байгаа 13-р зууныхан гэж хэлж болно. Урианхайчууд монголын цэргийн хүмүүс байсан гэдгийг нотолж байна.
 
Угсаатан судлаач С.Бадамхатан өнөөгийн ураанхайчууд бол 13-р зууны үеийн Чингис хааны үед алдарт гарч байсан цэргийн мэргэн жанжин Зэлэм, Сүбэдэй үеийн торгон цэргийн алдарт жанжин нарын удмын урианхайчууд бишээ. Алтайн ураанхайчууд гэдэг бол язгуурын монгол овог аймаг биш ээ гэсэн дүгнэлтийг өнөөдөр амьдрал шал өөрөөр нотолж байна. Учир нь урианхайчууд бол жинэхэн монголын язгуурын нэн эртний овог аймаг мөн гэдгийг нум сум, дээл хувцас, ёс занжил, нум сумыг ашиглаж эзэмшиж байгаа байдал, нум сумыг хүндэтгэлж, дээдэлж, биширч байгаа байдал, нум суманд мэргэн цэцэн байгаа байдал нь нотолж байна.
 
Урианхай нар бол Чингис хааны дайчин цэрэг. Их Монголын хөдлөх хүчин байжээ. Захчин нар хурим хийхдээн цагаан исгий дэвсэж тариан дээр овгийнхоо тамгийг зурж бэрээрээ гишгүүлж гэртээ оруулдаг бол ураанхайчууд цагаан эсгий дээр тариагаар хас тэмдэг зурж бэрээ гишгүүлэн оруулж авдаг нь ураанхайчууд язгуурын монголчууд болохыг нотолж байна. Мөн ураанхайн нуман тамга нь Чингис хааны болон их хаад Алтан ордны хаад, Цагаадай Жүчийн хаадын зоосон тэмдэг дээр байгааг бодход нэн эртний учир утгатай түүхийг хадгалж байна.
 
Магадгүй үүнтэй холбогдуулан ураанхайчуудыг унаган нутгаас нь элдэв аргаар нүүлгэж газар сайгүй тараан байрлуулж байгаа нь гадны хүчний нөлөөтэй байж болох юм. халх Ойрад, Хасаг, Монгол ч гэсэн хагарч бутрах нь сайны ерөөл бишээ. Нэн ялангуяа түүхийн тархи угаалт өнгөрсөн элдэв хов жив, гадныханы зохиосон домог, мунхаруулга, явуулганд өртөж болохгүй юм. нэн ялангуяа түүхээ мэдэхгүйгээс болж овог аймаг ах дүү амраг садангууд ч алалдаж хядалдсан эмгэнэлт " түүх бий. Ялангуяа тархи угаалт гэдэг үгийг дээр онцлон хэлсэн. Өнөөдөр ч гэсэн түүхийн үйл " явдалуудаар тархи угааж байна. Тархи угаалтанд бага өртвөл түүхийн эмгэнэлт сургамжнаас зайлсхийж чадна.
 
Эх сурвалж: “Хөх толбо” сонин