 
                
                
                Багш нар ажил хаялт зарлаж, сургуулиуд хаалгаа түгжээд олон хонож байна. Тэдний шаардлага нь цалингаа нэмүүлэх. Багш нарт цалингаа нэмүүлэхийг шаардах эрх бий. Мэдээж тэдний энэ тэмцлийг буруутгах аргагүй. Гэхдээ асуудлаа хурдан шийдээд ажлаа хиймээр байна.
Багш нарын тавьж байгаа шаардлагыг сонсож, Засгийн газар ч хэлэлцэн шийдмээр байна. Бид хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулж, сурч боловсрох эрхийг нь хангуулмаар байна. Энэ тэмцлийн дунд сурагчдын эрх хамгийн их зөрчигдөж байна.
Хамгийн сүүлчийн мэдээллээр буюу өчигдөр л гэхэд хоёр тал шийдэлд хүрч чадаагүй, хоёр талын тооны зөрүү дэндүү хол байсаар байна. Багш нарын хувьд цалингаа гурван сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байна. Ирэх нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдүүлнэ гэвэл Боловсролын салбарын цалингийн төсвийг 2.2 дахин нэмэгдүүлсэн зүйл болно. Тэгэхээр боломжгүй гэх хариуг салбарын сайд нь илэрхийлсэн. Түүнчлэн хөрөнгө оруулалтаас шууд хасаж цалин нэмэх хувилбар ярьж байгаа ч ялангуяа тойргоос сонгогдсон гишүүд хөрөнгө оруулалтаас хасахгүй гэдэг байр суурьтай илэрхийлж, санал унасан юм. Энэ мэтчилэн нэлээд маргаан өрнөж байна. Ер нь сүүлийн жилүүдэд боловсролын салбарт багш нарын эрх, цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой асуудлаас үүдэн ажил хаялт зарлах тохиолдол нэмэгдэж байна.
Ажил хаялт нь багш нарын хувьд шударга шаардлагаа илэрхийлэх, төр засагт анхааруулга өгөх нэг хэрэгсэл байж болох ч энэ үйлдэл нь сурагчдын боловсрол, хөгжилд бодит сөрөг нөлөө үзүүлдэг нь маргаангүй юм. Ажил хаялт нь хичээлийн үйл явцыг тасалдуулдаг.
Хичээл завсарласнаар сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт доголдож, сурагчдын мэдлэгийн түвшин жигд бус болдог. Төлөвлөсөн хугацаанд үзэх ёстой агуулгууд орхигдож, дараа нь богино хугацаанд нөхөх гэж оролдох нь сурагчдад дарамт учруулдаг. Ялангуяа ЭЕШ-д бэлтгэж буй төгсөх ангийн сурагчдын хувьд энэ нь томоохон эрсдэл бөгөөд тэдний ирээдүйн сонголт, их сургуульд элсэх боломжид нөлөөлнө. Хоёрдугаарт, хичээл завсарлах нь сурах идэвх, урам зоригийг бууруулдаг. Тогтвортой хичээлийн орчин сурагчдын анхаарал, сахилга бат, хариуцлагыг төлөвшүүлдэг бол ажил хаялт үүнийг сулруулдаг. Зарим сурагч “хичээлгүй байна” гэсэн хандлагад дасаж, ном сурах хүсэл сонирхол нь мохдог. Энэ байдал удаан үргэлжилбэл сурагчдын сэтгэл зүй, сурах хандлага өөрчлөгдөж, сургалтын чанар эргэн сэргэхэд удаан хугацаа шаарддаг гэдгийг сэтгэл зүйчид илэрхийлсээр байна. Мөн ажил хаялт нь боловсролын тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг.
Боломжтой гэр бүлүүд хувийн багш авч хүүхдээ бэлдэж чаддаг бол боломжгүй өрхийн хүүхдүүд хичээлийн хоцрогдлоо нөхөх боломжгүй байдаг. Ингэснээр сурагчдын мэдлэг, чадварын ялгаа гүнзгийрч, нийгмийн шударга байдалд сөргөөр нөлөөлнө. Гэр бүлийн хувьд ч тодорхой хүндрэл гарч байна.
Ялангуяа бага ангийн сурагчдын эцэг эхчүүд ажилдаа явахдаа хүүхдээ харгалзах хүнгүй үлдээх шаардлага тулгарч, энэ нь ажил амьдралын зохицолд нөлөөлдөг. Зарим хүүхэд хичээлгүй хугацаанд утсаар тоглох, гудамжинд цаг их өнгөрөөх зэрэг сөрөг зуршилд автах магадлалтай. Мэдээж, багш нарын ажил хаялт нь тодорхой зорилготой, асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөөх тэмцэл байдаг. Гэхдээ энэ нь сурагчдын боловсролын тасралтгүй байдлыг алдагдуулж болох тул төр, засаг болон багш нар нээлттэй харилцаж, зөвшилцлөөр шийдэлд хүрмээр байна. Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч ээ. Хүүхдээ хичээлд нь явуулмаар байна.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 Баасан - 10 сарын 31,
                        2025
                        Баасан - 10 сарын 31,
                        2025 
                                
Сэтгэгдэл15
Оюун-Эрдэнэ сайдын хийсэн ажил болгон Монголын ард түмэнд итгэл төрүүлж, 1072 хувьцааны ноогдол ашиг тарааж байсан зөв үйлдлийн илрэл нь Монгол улсын зээлжих зэрэглэлд асар их нэмэр болжээ. Улс гэж байгаа юм бол ард түмэндээ итгэл өгч, урам зоригтой ажиллаж амьдрах зорилго нь яах аргагүй төрөөс амалсан 1072 хувьцааны ноогдол ашиг мөн. Коронагаар улсыг Хүрэлсүх маш муу удирдсан тул ерөнхий сайдын ажлыг өгч буусан. Ингээд Оюун-Эрдэнэ засгийн газрыг удирдаж төр, улсаа аварсан. 2024 оны сонгууль бол коронагийн үед муу ажилласан бүх улс төрчдийг унагаах төрийн сонгууль болсон. Үүнд Занданшатар унасан. Занданшатар муу ажилласан гэж үзсэн ард түмэн түүнийг сонгоогүй. Гэтэл Хүрэлсүх зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс ард түмнийг үл бодсон шийдвэр гаргаж байна. Ард түмэн Хүрэлсүхийг огцоруулах шаардлага үүслээ гэж харж байна. Төрийн жолоог муу ажилласан хүнээс сонгуулийн аргаар буцааж авдаг. Энэ зарчим одоогийн улс төр дотор хэрэгжиж байгаа. Занданшатар бол зөвхөн Хүрэлсүхийн дэмжлэгтэй байна.
одоо бараг системээрээ улсаараа ажил хаячихсан дээр биз дээ. МАН гэж чадваргүй хулгайчууд улс орон авч явж чадахгүй байгааг бүгд харж ойлгосон.
хар бангал доржханд хулгай хийгээд баригдсан. Жонхуугийн талд одоо жагсаал хийсэн дээр дээ. энэ хэдэн багш дээрээ дэм болмоор байгаа юм.
МҮЭХ, МЗХ, МЭХ зэрэг хэнд ч хэрэггүй, хааяхан худ поопрч шантажлахаас өөр юу ч хийдггүй хувалзнуудйг татн буулгаж СБ талбай тойрсон олн зуун тэрбумын барилгуудыг нь дуудлгаар зархад л цалин тэтгврийг хэд дахин нэмншдээ.
Улс төрчдөө та нар ичээч. Монголын ард түмэнд 1072 хувьцааныхан ноогдол ашгийг өгөөч. Багш нарт цалин нэмж чадахгүй гэж хуцахаасаа илүү 1072 хувьцааны ноогдол ашгийг тараа.
МҮЭХ, МЗХ, МЭХ зэрэг хэнд ч хэрэггүй, хааяхан худ поопрч шантажлахаас өөр юу ч хийдггүй хувалзнуудйг татн буулгаж СБ талбай тойрсон олн зуун тэрбумын барилгуудыг нь дуудлгаар зархад л цалин тэтгврийг хэд дахин нэмншдээ.
Багш эмч нарын цалинг нэмэх хь зөв Гэхдээ шууд 3 сая болгох болмжгүй Төгрөгийн ханш дэндүү унана ябүгдээрээ хохирно Бусад салбарынхны цалинг яах юм Үе шаттай нэмэхийг багш эмч нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй Цаашдаа улс төр эпиын засаг санхүүгиын том рпформ хийж байж цалингийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй болж байна Эдийн засагчид бүх салбарын мэргэжилтнүүд санаа бодлоо хэлж өргөн хэлэлцүүлэг зохиомоор
Битгий хуцаач. 3 сая 500 мянган монголчууд бүгдээрээ 1072 хувьцааны ноогдол ашиг хүртэхэд нэг их инфиляци үүсээгүй шүү. Хэдхэн мянган хүний цалин нэмэхээр өсдөг бол чиний эдийн засгийн боловсрол муу гэж бод.
Багш эмч нарын цалинг нэмэх хь зөв Гэхдээ шууд 3 сая болгох болмжгүй Төгрөгийн ханш дэндүү унана ябүгдээрээ хохирно Бусад салбарынхны цалинг яах юм Үе шаттай нэмэхийг багш эмч нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй Цаашдаа улс төр эпиын засаг санхүүгиын том рпформ хийж байж цалингийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй болж байна Эдийн засагчид бүх салбарын мэргэжилтнүүд санаа бодлоо хэлж өргөн хэлэлцүүлэг зохиомоор
МҮЭХ, МЗХ, МЭХ зэрэг хэнд ч хэрэггүй, хааяхан худ поопрч шантажлахаас өөр юу ч хийдггүй хувалзнуудйг татн буулгаж СБ талбай тойрсон олн зуун тэрбумын барилгуудыг нь дуудлгаар зархад л цалин тэтгврийг хэд дахин нэмншдээ.
Хуцаарай чамайг алвал Монголчууд баярлана.
zandan isda chadahgui bol zailaaa unachaad tahimaa ogdoggui boh
цалингийн асуудлыг шийдэх эрх сайдад байхгүй ш дээ, засгийн газар л шийднэ ш дээ
Энэ муу сайд яах вэ вээ. Засгийн газар хөдлөхгүй байна шүү дээ. Засгийн газар МҮЭ ийн холбоотой хэлэлцээнд рорх хэрэгтэй шүү дээ. Энэ талаар санаа тавихгүй зөвхөн Аиарбасгагалантай тооцоохийх юм л хөөцөлдөөд байх юум.цаг үе гол ажилаа мэдэхшүй байна
1. Ахлах сургууль их сургуулийг онц болон 3,5 голчоос дээш төгссөн бол шууд 3500000 2. 10 жилээс дээш ажилласан алдаа дутагдал гаргаагүй хамт олондоо сайн үнэлгээтэй бол 3500000 3. Залуу багш дөнгөж сургууль төгсөөд ирж байгаа багш нарыг дүн голчоос энь хамааруулаад хувилж хэмэгдүүлвэл үнэнд нийцнэ. Энэ шаардлага хангаагүй бол багш гэхэд хэцүү дээ. дунд сургууль их сургуулиа 3.0 аасдоош голчтой төгссөн бол цалин нэмээд хэрэггүй дээ. 1-2 жил ажиллуулж үзээд атестатад оруулж багшлах эрх олгох үгүйгээ шийдэх хэрэгтэй.Ажил хаялтад орилж байгаа багш нарын ихэнх нь заах арга муу ааш зан багшид тэнцэхгүй гудамжны яриа хэллэгтэй хүмүүс байна гэж байгаа нь үнэн.