Дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр үнэ нь буугаад байсан байгалийн хий, газрын тос, нефтийн үнэ Украйны хямралаас болж өсөөд байна.

Энэ гуравдугаар сарын эхний арав хоногийн байдлаар олон улсын зах зээл дээр "Brech" маркийн түүхий нефтийн үнэ баррель нь таван сарын хугацаанд байгаагүй өндөр үнэ буюу 105.22 ам.долларт, "Brent" маркийн түүхий нефтийн үнэ баррель нь хоёр хувиар өсч, сүүлийн хоёр сарын хугацаанд байгаагүй өндөр үнэ буюу 112.39 ам.долларт хүрээд байна.

Харин сүүлийн хоёр сарынхаа доод хэмжээнд хүрээд байсан байгалийн хийн үнэ тогтворжиж ирэв. Тогтворжсон үнэ доошлох бус, дээшлэхийг таашгүй.
Арвай, эрдэнэшиш, улаан буудайгаар дэлхийд тэргүүлэгч экспортлогч орны хувьд Украйны улстөрийн хямралаас үүдэн тус улсаас хамааралтай хүнсний доголдол Европоос эхэлж магадгүй болоод байна.

Ийнхүү Украйны тогтворгүй байдал дэлхийн хөгжиж буй бусад орнуудын эдийн засгийн сааталтай давхцан олон улсын эдийн засгийн өсөлтийг удаашруулах тал руу хөдөлгөж, нэрмээс болж эхэллээ. Энэ жил огцом хүйтэн байсан дэлхийн гол хэрэглэгч АНУ-д улаан буудайн үнэ өсөөд байгаа нь бүр хүнд байдал оруулахаар байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Эх сурвалж: "Бизнес таймс" сонин