sonin.mn

Түүхч Идшинноровын архиваас доорх сонирхолтой гар бичмэл олдсон байна. 1380 оны Куликовын Хүлэгийн их тал нутагт, Халх голын Калка хөвөөн дээр дэргэдэх тулалдаан гэгчээс эхпэн Их монгол улсыг залгих бодлогыг Оросоор түрий барин барууныхан явуулж ирсэн байж болзошгүй гэсэн таамаглал сэжгүүд гарч байна.

Манайхан ойлгохдоо Оросууд түрэмгийлсэн гэж ярьдаг.

Хэн нь ч байлаа газар нутгий нь эзлэхийн тулд янз бүрийн арга хэрэглэсний нэг нь түүхч С.Идшинноровын тэмдэглэснээр "Ингээд 17-р зууны эхэн үеэс хаант Орос улс хилээ дорно зүг тэлэх бодлогыг мөрдөж Сибирийг залгиад зогсохгүй Их монгол улсын салшгүй нэгэн хэсэг монгол ахан дүүс буриадуудыг сайн дураар дагаж орсон гэдэг нэрийн дор байлдан эзэлжээ. Николай хааны 1825 -1955 оны үед орост дагаар орсон “буриадуудын өргөж байсан тангаргыг дор сийрүүлэв. С.Идшинноров” гэжээ.

ТАНГАРАГ

Би доорд ард хүн чанга тангараг барьж хүч төгссөн бурханы ном ёсыг дагаж өөрийн үнэнх Орос орныг хамтатгаж оршоохуйд их дээд эзэн император Николай Палович, дор их дээд император орос орныг залгамжлагдах хайрт хэмээгдсэн хайрт хунтайз Александр Николаевич дор үнэн итгэлтэйгээр явж алив хэрэгт зөрүүгүй өөрийн амиа хайрлалгүй цусаа асгартал явмуй.

Хэрэв Их дээд императорын тогтоосон хууль эдүгээс хойш тогтоосныг хэдүй нь ухаж авсан ёсоор хянан сахиж яваад

Их дээд императорын үйлд Орос орны тусын тулд байх алив учирт хэдүй нь хүчээр зүтгэж, Их дээд эзний сангийн юмнаас хороогдож эвдэрснийг үзвээс сонсвоос даруй мэдүүлэхээс байтугай, ямар зэргээр болиулах ятгахыг хичээмүй. Алив нуух зэргийн юмыг чухам хадгалж яваад, надад тушаасан зэрэг хэргэмийг үнэн хуулиар дагаж, хэзээд боловч,

Их дээд императорын нэрээр миний ахлагч ноёдын захиа болон алив зарлиг тушаасныг дагах үгүй өөрийн олз тусын тул болон ураг төрөлийн болон янаг амраг нөхрийн тул боловч миний дагасан тушаалаас энэ мэт тангарагласан ёсоор дагаж яваад

Их дээд императорын үнэн итгэлтэй хайрт явдлыг үзүүлж явмуй хэмээн үнэн зүрхээр бурханыг санаж, энэхүү шахаа өгмүй. Хэрвээр дээр хэлсэн ёс үл дагаж зөрчвөөс хойт заяанд тамд унасугай би.

Би үүний дээр нэрээ дурсагч дээд бурхан дор түүний ариун тангараар хэлж өгөх минь ямар учир тус байюу хэмээгдээд асуугдах болхом үнэн зүрхнээс худал хуурмаггүйгээр, нэмэлүгүй,' дутаалгүй, заль мэх үгэнд оролгүй амь замдах юугаа бүтээсэн, аль үйлдсэнийг өнгө цаг үгүй, аль бушилга үгүй мэдүүлмүй би,

Хойт заяанд дээд бурханы шүүлтэд орохоос аюумуй би. Үнэнх мөрт ариун сүнсний аль биед ч болон үнэнийг бурхан туслах буй заа. Энэ миний өгсөн тангарагийн батлахын ёст шүтэгч бурханд сөгдөмүй би.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин