Монгол Ардын нам УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүрэгт намынхаа нарийн бичгийн дарга, нийслэлийн Засаг даргын орлогч, Монголын улстөрийн лидер эмэгтэйчүүдийн нэг Цэдэнбалын Цогзолмааг нэр дэвшүүлээд байна. Итгэл үнэмшлээрээ аав ээжийнхээ намыг сонгосон тэр аль хэдийнэ улстөрч болон төлөвшиж намынхаа нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Нэгэн үе намын дэргэдэх залуучуудын байгууллагын нийслэлийн даргаар ажиллаж байв. Ардын намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуультай. Түүний хувьд нийгмийн чиглэлийн асуудалд илүү ач хопбогдол өгч ажилладаг нэгэн.

-Өнөөдрийн төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нийгмийн захиалга мэтээр олон нийт хүлээн авч байгаа нь УИХ-д гуравхан эмэгтэй сууж байгаагаас тодорхой. Энэ талаар та юу хэлэхсэн бол?

-Монгол Ардын нам улс төрийн хариуцлагатай бөгөөд боловсон хүчний нөөцтэй шинэ үеийн төлөөллийг намынхаа бодлогод гаргаж ирсэн улс төрийн ууган хүчний хувиар энэ удаагийн сонгуульд 76 нэр дэвшигч дотор 16 эмэгтэйг дэвшүүлсэн нь сонгуулийн шинэ хуулийг хэрэгжүүлээд зогсохгүй төлөөллийн ардчиллын зарчмыг хэрэгжүүлж байгаа улс төрийн туршлагатай хүчин гэдгээ харуулсанд миний хувьд баяртай байна. Өнөөдөр төрийн хариуцлагатай албанд эмэгтэйчүүдийн оролцоо, ажиллах хүчний тоо хангалтгүй байгаа гэдэгтэй би санал нийлдэг.

-Өнөөдрийн төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нийгмийн захиалга мэтээр олон нийт хүлээн авч байгаа нь УИХ-д гуравхан эмэгтэй сууж байгаагаас тодорхой. Энэ талаар та юу хэлэхсэн бол?

-Монгол Ардын нам улс төрийн хариуцлагатай бөгөөд боловсон хүчний нөөцтэй шинэ үеийн төлөөллийг намынхаа бодлогод гаргаж ирсэн улс төрийн ууган хүчний хувиар энэ удаагийн сонгуульд 76 нэр дэвшигч дотор 16 эмэгтэйг дэвшүүлсэн нь сонгуулийн шинэ хуулийг хэрэгжүүлээд зогсохгүй төлөөллийн ардчиллын зарчмыг хэрэгжүүлж байгаа улс төрийн туршлагатай хүчин гэдгээ харуулсанд миний хувьд баяртай байна. Өнөөдөр төрийн хариуцлагатай албанд эмэгтэйчүүдийн оролцоо , ажиллах хүчний тоо хангалтгүй байгаа гэдэгтэй би санал нийлдэг. Эмэгтэй хүн байгалиасаа хийж бүтээж байгаа ажилдаа бүхий л анхаарлаа хандуулж чаддаг давтагдашгүй онцгой чадвар чадамжтай учраас зөвхөн сонгуулийн хүрээнд хэдэн эмэгтэйн нэр дэвшүүлэх биш тодорхой салбар, орон зайд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг нийгэм “захиалж “ байгаа гэдэгтэй санал нэг байна.

-Эмэгтэй    улс төрчдийн дүр төрх төрийн ажилд гаршсан таны нүдээр хэрхэн харагдаж байна вэ?

-Тийм дүр төрх манлайлал хангалтгүй байгаа учраас л нийгэм цаг үе өөрөө шаардаж байна гэж боддог. Улс төрийг бохир, хэцүү зүйл гэж эмэгтэйчүүдийн дийлэнх нь үзэж ирсэн учраас энэ салбар руу эмэгтэйчүүд маань шамдаагүй орхигдуулсан болов уу гэж бодогддог.

-Эмэгтэй хүн зөв хуваарилалт хийж чаддаг гэдэгт та итгэдэг үү?

-Монгол Улс 5-10 жилийн өмнө төрийн албан хаагчдынхаа цалинг хүртэл урт удаан хугацааны    зээлээр олгодог байлаа. Томоохон хөрөнгө оруулалттай гадны зээл буцалтгүй тусламжаар ажил үйлээ явуулдаг байсан бол өвөг дээдсийнхээ үлдээж өгсөн газрын хэвлийн баялгийг анх удаагаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар хуримтлал бий болж үүнийгээ захиран зарцуулах эрхтэй болж чадсан. Хүн өөрийн гэсэн мөнгөтэй болоход ямар итгэл үнэмшил төрдгийг мэдрээд байна. Гагцхүү мөнгийг чухам юунд зарцуулах нь л чухал. Эмэгтэйчүүд парламентад олноор орвол энэ мэтчилэн “мөнгийг” зарцуулах, хуваарилалтыг зөв хийхэд нөлөөлнө. Тэрхүү буяныг монгол гэрт, монгол өрхөд хүргэмээр байна. Хуваарилалт тэгш байна уу гэдгийг эмэгтэйчүүд хянаж чадна. Цаашлаад залуучуудад ажлын байр, орон сууц олгох, үр хүүхдээ олон улсын стандартын түвшинд сургах гээд гэр бүлийг тойрсон, хүнийг тойрсон олон асуудал руу хөрөнгийн хуваарилалтыг зөв хийж чадна гэж бодож байна.

-Таныг Сүхбаатар дүүргийн хүн гэдэг. Нутагтаа очих ямар байна вэ?

-Үнэхээр    миний хоёр дахь нутаг юм даа Сүхбаатар дүүрэг маань. Дүүрэгтээ ажиллаж тэднийхээ дуу хоолой болж өнөөдрийг хүртэл явж ирсний хувьд хийж амжаагүй эхлүүлсэн ажлаа бодитой болгоход дөхөм юм. Дүүргийн иргэдийн амьдралын ялгааг арилгах, гэр хороолол, орон сууцанд амьдарч
байгаа хүүхдүүдийн орчин нөхцлийг өөрчлөхөд эмэгтэй хүн, эх хүний хувьд чухалчлан онцгойлон ажиллах болно. Дүүргийнхээ бүхий л хороодын амьдралыг би сайн мэднэ.Тухайлбал, 12, 16 дугаар хороонд чухам юу хэрэгтэй, 20 дугаар хорооны зуслангийн айлуудад худаг чухал гээд амьдрал тойрсон олон асуудлыг мэдэх хүний хувьд энэ дүүргээ сонгосон. Дүүрэгтээ дахин илгээгдсэн гэсэн үг.

-Хууль боловсруулах шатанд эмэгтэйчүүд нухацтай хандах болов уу гэж нийгэм бас л хүлээж байна?

-Өнөөдөр маш олон хуулиуд их хурлын танхимаас гарч байгаа болавч иргэдийн амьдралд нийцэхгүй    байна. Нийгмийн захиалгаас хоцорч байна гэж үзэж болно. Нийгэм хөгжчихсөн, хүний амьдралд маш олон өөрчлөлт гарчихсан байхад хууль нь араасаа явдаг, тэр хэмжээгээрээ хууль хэрэгжихгүй байгаа нь иргэдийн бухимдпыг ихээр төрүүлдэг. Ийм л олон учир шалтгааны улмаас эмэгтэйчүүд хүн рүү илүү чиглэсэн хууль эрх зүйн өөрчлөлтийг хийж чадна гэж бодож байна.

-Сүхбаатар дүүрэг нийслэлийн “зүрх” гэдэг. Хэр хөгжиж байна даа?

-Улаанбаатар хотыг хүн бүр утаатай, шороотой байна гэж хэлдэг ч нэг талаасаа үнэн боловч нөгөө талаасаа бодитой гарч байгаа өөрчлөлтүүдийг анзаарахгүй байж болохгүй. Сүхбаатар дүүрэг маань хөгжлийн зарчмаар л яваа гэж ойлгож болно. Гэр хорооллын зам талбай гэрэлтүүлэг зэргийг байгаа хүч бололцоондоо тулгуурлан шат дараалалтайгаар бид хийж ирсэн. Өрхийн эмнэлгүүд байртай боллоо, яаралтай тусламжийн тэргүүдээ солилоо гэдэг нь тэр чигээрээ иргэнд хүрсэн ажил. Бүх зүйлийг хараар будаж болохгүй.

-Та иргэдийнхээ дунд нэлээд хэд “хонолоо”. Тэд юуг чухалчилж хөөрөлдөж байна вэ?

-Иргэдийнхээ дунд уулзалт хийгээд явж байхад дөрвөн жил бидний итгэлийг өвөрлөөд одсон гишүүд маань харагдахгүй мартчих юм гэх гомдол их сонсогдож байна. Хороо, өрх бүрт таньдаг дүр төрх, надад асуудал тавьж байсан эмэгтэйчүүд, ижий нар, ахмадууд, шинэ үеийн төлөөлөл залуустай уулзаж байна. Тэд биднийг сонсдог төртэй болох юмсан, залуусын асуудлыг шийдэж чаддаг байгаасай гэсэн хүсэлтээ илэрхийлж байсан. Таван жилийн өмнө ярьж байсан зүйлүүд огт өөрчлөгдөөгүй өнөөдөр дахиад л давтагдаж байгаа нь өөрийн эрхгүй эмзэглэл төрүүлж байна.

Эмэгтэйчүүд төрд юу хийж чадах вэ гэдгийг чухалчлан асууж байна. Бүсгүй хүн угаасаа гэр бүлээ хоолтой ундтай байлгах, хань ижил, үр хүүхдээ асран хамгаалах гээд бүхий л эргэх холбоонд амьдардаг. Энэ бүхнээс үзэхэд буух эзэнтэй, буцах хаягтай, аливаад хариуцлага үүрч чаддаг эмэгтэйчүүд улс төрд үгүйлэгдэж байна гэх бодол төрсөн. Тэгээд ч төрд зүтгэх эмэгтэйчүүдийн ёс зүй өндөр түвшинд гэж хэлж болно. Тиймээс улс төрд эмэгтэйчүүдээс сүүн цагаан өнгөнөөс өөр мөр гарах ёсгүй. Иргэд зөв сонголт хийнэ гэдэг нь парламентыг төлөвшүүлж байгаа хэрэг юм. Ирдэг хүнийг, худлаа хэлдэггүй хүнийг сонгох хэрэгтэй. Иргэдийг ч хариуцлагатай болгож байна.

-Олон хаалга хаалтанд тулахад хүндрэлүүд хэр гарч байна вэ?

-Сонгууль болгон өөрийн онцлогтой. Энэ удаагийн сонгуулийн хуулиар олон хаалт хязгаарлалт бий болсон ч нэр дэвшигч намууд тэр болгон дагаж мөрдөж байгаа зүйлээсээ илүү зөрчиж байгаа нь анзаарагдаж байна. Гудамж талбай, хороодод боссон самбар сурталчилгааны зүйлийг та бүхэн анзаараарай. Ямар ч нөхцөлд хуулийн дагуу шударга өрсөлдөөн, сонголт байх ёстой.

Өрсөлдөөн гэдэг бол ажлын туршлага, мэдлэг боловсрол, тулах түшиг, төр ард түмний харилцан уялдаанд тулгуурлах, үнэт баялаг болсон мөрийн хөтөлбөрөөс гадна хувь хүний хүн чанарын сорилго байдаг гэж болно. Долдугаар сарын 1 дахин бүү давтагдаасай, ард түмний өгсөн санал бүү будпиасай гэж иргэн бүр хүсч уулзалтын онцгой сэдэв болж байна. Иргэний сонголтыг л хүндэтгэсэн сонгууль болоосой гэж туйлаас хүсч байна.

-Сүхбаатар дүүргийн иргэд олноороо суурьшдаг Бэлх, Сэлх гээд олон хороод шинэ өнгө төрхтэй болж байна гэж үзэх хэдий ч нийгмийн наад захын тусламж үйлчилгээнээс хязгаарлагдсан байгааг та эмэгтэй хүний хувьд та соргогоор харж байгаа байх?

-Тэгэлгүй яахав иргэд амьдарч байгаа газар бүхэнд төрийн халамж, хуульд заагдсан амьдрах орчин нөхцөл бүрдсэн, хүний гэртээ харьдаг зам хамгийн дардан байх ёстой. Гэхдээ тохижилт үйлчилгээ гэдэг бол шат дараалсан бодлогын хэмжээнд явагддаг ажил.

-Та нэлээн хэд хоног автобусанд явж байгаа харагдлаа. Ямар санагдав?

-Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс Дамбадаржаа, Бэлх, Сэлхийн гэр хорооллынхоо бүх чиглэлийн автобусанд явлаа. Орж очиход гайхах нэг хэсэг байвч их талархалтай хандаж байгаа нь анзаарагдсан. Энд Монголын үнэн амьдрал буцалж байна. Мөнгөө төлж чадахгүй хөдөлмөрийн насны залуу 200 төгрөгөөр хоёр буудал яваад буух ч байна. Энэ юу харуулж байна вэ гэхээр иргэдээ ажилтай, тогтмол орлоготой, маргаашдаа итгэлтэй, амьдралдаа эзэн байхад нь төр чиглүүлж өгөх хэрэгтэй болсныг тодорхой харуулж байна.

-Мэргэжил ажилтай орлоготой байхын үндэс?

-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг судлаж түүнд нийцсэн мэргэжил сонгох нь хамгийн чухал. Түүнээс биш дээд мэргэжилтэй болохын тулд сурвал 4 жилийн хөдөлмөр хөлс хүч хөрөнгө мөнгө
хий дэмий үрэгдэхийн нэмэр. Ер нь хүнийг мэргэжил нь насан туршид нь тэжээдэг гэдгийг санах хэрэгтэй. Би Монголын чадвартай боловсон хүчин бэлтгэхийн төлөө бодитой ажиллах болно.

-Өрх гэрийн хөгжлийг дэмжих ямар бодлого боловсруулах вэ?

-Монгол Улсын эдийн засаг үр өгөөжтэй, иргэд амьдралаа сайн сайхан байлгая гэвэл өрх бүриййн орлоготой байх үндсийг хууль эрхзүйн хүрээнд төр дэмжих ёстой. Харин хавтгайрсан халамжийн бодлого    иргэдийн сэтгэхүй, тэмцэх чадваргүй залхуурагч болгож байна. Тэгэхээр үнэхээр халамж хэрэгтэй иргэдэд халамж очдог. Тэр нь орлогын эх үүсвэр болж чаддаг байх хэрэгтэй. Мөнгө өгөхдөө биш бий болгох арга зам боломжийг бий болгохоор илүү өгөөжтэй шийдэл юм.

-Сүхбаатар дүүргийн гэр хороололд ихэнх нь хөдөө орон нутгаас ирж суурьшсан өрхүүд бий. Шилжин ирж байгаа хүнд ажлын байр олдох нь муу байдаг?

-Сүхбаатар дүүрэг маань нийслэлийн халуун цэг болсон өрх бүл тул шилжилт хөдөлгөөн ихтэй. Иргэд шилжин ирж байгаа олон шалтгаан байгаа ихэвчлэн эдийн засгийн суурь шалтгаантай. Их хотод хууль алга. Амьдрал улам доройтох нь маш их. Орон нутагг хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Ийм олон боломж байгаа. Улаанбаатарт үйлдвэрлэл эрхлэн хийж байгаа хүмүүст түрээс болон зээлийн үйлчилгээ хөнгөлөлттэй байхаар бодлого боловсруулах хэрэгтэй. Том бизнесийн зээлд барьцаа байж болно. Тэгвэл эхэлж байгаа жижиг бизнест барьцаа байх хэрэг байна уу. Барьцаа хөрөнгөгүй ч хөдөлмөрлөх тэмүүлэлтэй иргэд олон байна дэмжих хэрэгтэй.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр"