sonin.mn

“Цахипгаан тээвэр” компани энэ жил 25 жилийн ойтойгоо золгож байна. 1987 оны аравдугаар сарын 29-нд нийтийн тээврийн үйлчилгээ явуулах зорилготойгоор анх байгуулагдсан цагаасаа хойш даруй 25 дахь намартайгаа золгож буй нь энэ. Ингээд тус компанийн ууган ажилчдын нэг ҮЭ-ийн хорооны дарга Д.Батнасантай ярилцлаа.

 

-Цахилгаан тээвэр компани анх байгуулагдаж байсан түүхийг түүхийг дурсвал...

 

-Компани анх байгуулах шийдвэр гаргахдаа дөрвөн дарга л томилсон юм. Тэд ёстой л хоёр нарны хооронд ажиллаж ажилчдаа элсүүлсэн. Тухайн үед миний бие боловсон хүчний даргаар томилогдож өдрийн 14 цагаас авхуулаад 12 цаг хүртэл хүн нэг бүрээр тусгайпан авч хэлэлцэж сонгон шалгаруулдаг байлаа. Ингээд 315 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэндээ. Үүнээс хойш ажил үйлс оргилсон он жилүүд ч тохиолоо, бэрхшээлийг даван туулсан хүнд сорилтын үе ч тулгарч явсаар өнөөдрийг хүрлээ.

 

-Анх хичнээн шугаманд нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байсан бэ?

 

-Хоёр шугаманд. 1989-1990 онд төр өөрчлөгдөх тэр агшинд манай компани нийтийн тээврийн гол үүргийг гүйцэтгэсэн гэдгээрээ бахархдаг. Тэр үед автобусны I, II, III баазуудын парк нь хуучирсан. Хөдөлгөөнд оролцож буй автомашины 70-80 хувь хуучин эвдрэл сааталд орчихсон үе байсан учраас троллейбус ачааг нь үүрч гарсан. Ингээд 1987-1996 он хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсан хэдий ч ямар ч парк шинэчлэл хийгдээгүй билээ. Тухайн үед ҮЭ-ийн байгууллагаас санаачлан Засгийн газар, хотын удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьснаар троллейбусны долоон ажилтанг орон сууцанд хамруулж өгч байсан.

 

-ҮЭ-ийи ажлын хувьд юунд илүү анхаарч байв?

 

-1991 онд ҮЭ-ийн даргаар сонгогдоод тэр үеийн хөдөлмөрийн төв биржээр хэмжилт суцапгааг хийлгэж хоёр жил гаруй хөөцөлдөж байж жолооч, кондукторуудыг хүнд нөхцөлд хамруулдаг болсон. Нийтийн тээврийн салбарын ажиллагчид өдрийн завсарлагагүй үүрээс эхлэн үдшийн бүрий хүртэл тасралтгүй ажилладаг. Нөгөө талаасаа хүний амралтын цагаар ажилладаг онцлогтой. Нэг ээлж нь үүрийн 4 цагт босч 05.30 минутанд ирж ажилдаа гараад 14 цаг хүртэл ажилладаг. Нөгөө ээлж нь 14 цагаас 23 цаг хүртэл ажиллаад машин тэргээ угаагаад, гэртээ харихад шөнийг 1 цаг болдог.

 

-Танайх троллейбус үйлдвэрлээд зогсохгүй үйл ажиллагаагаа өргөтгөж, гадаадад экспортлох болсон.

 

-2004 онд “JEA-800" анхны лроппейбусаа угсарсан. Түүнээс хойш манай инженерүүд тacpaлтгүй сайн ажиллаж “JEA-800” үйлдвэрлэж байгаа. Хотын удирдлагуудын зүгээс анхааралдаа авч троллейбусны угсралтын шугам ажиллуулах хөрөнгө гаргаж өгсөн. Өнгөрсөн онүудад 21 ширхэг “JEA-800” үйлдвэрлэх хөрөнгө мөнгийг шийдсэнээс хойш зургааг үйлдвэрлэж шугаманд гаргасан, дөрвийг угсараад одоо дуусч байна. Үлдсэн арав гаруйг үйлдвэрлэх гэтэл гадаадаас авдаг эд ангиудын үнэ өссөн, валютын ханшны зөрүүгээс болоод 239 сая төгрөгийн алдагдал хүлээх болчихлоо.

 

Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих юм. Гэтэл хүнд үйлдвэрлэлийн суурь тавигдсан байхад төрөөс огт дэмжихгүй юм. АНУ “Женерал моторс” компанидаа гэхэд "улсын төсвөөс 30 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлдэг байх жишээтэй. Манай улсад үүний адил төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байна.

 

Орос, хятадаас троллейбус худалдаж авбал 300 сая төгрөг. Харин манайх 200 сая төгрөгт багтдаг. Гэтэл манайхан норм нь дуусчихсан автобус худалдан аваад байх юм. 10 гаруй жил явчихсан автобуснууд нь дизель түлшээр яваад, орчноо бохирдуулаад л байж байна шүү дээ. Иймд төр дэмжвэл наад зах нь хотын агаарын бохирдлыг бууруулна.

 

Эх сурвалж: "Хөдөлмөр"