БЕДЕСТА, 2025 оны аравдугаар сарын 29 /lockheedmartin/. Америкийн “Lockheed Martin” корпорац Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвтэй /NASA/ хамтран дуу чимээгүй, дуунаас хурдан “X-59” нисэх онгоцыг туршжээ.
Уг онгоц Калифорни муж улсын Палмдейл хот дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазын “Skunk Works” үйлдвэрийн талбайгаас хөөрч, Эдвардс нисэх хүчний бааз дахь Армстронгийн нэрэмжит нислэгийн судалгааны төвийн ойролцоо газарджээ.
"X-59 онгоц анхны туршилтын нислэгийн үзүүлэлтүүдийг шалгах бүх даалгаврыг амжилттай гүйцэтгэсний дараа шинэ газарт аюулгүйгээр газардсан" гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.
"Skunk Works" үйлдвэрийн дэд ерөнхийлөгч О.Жей Санчес “дуу чимээгүй дуунаас хурдан технологийг хөгжүүлэх судалгааны тэргүүн эгнээнд байгаа “Lockheed Martin” компаниар бахархаж байна” гэж онцлон тэмдэглэжээ.
NASA-гийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Шон Даффи энэхүү онгоцыг “Америкийн зохион бүтээгчдийн бэлгэ тэмдэг” хэмээн нэрлээд “Бусдаас хол, хурдан, бүр дуу чимээгүй нисэх хүсэл тэмүүлэл бол бидний ДНХ-ийн нэг хэсэг юм” гэж хэлсэн байна. NASA болон Lockheed Martin компани "X-59" онгоцыг өнгөрсөн оны нэгдүгээр сард танилцуулсан юм. Энэхүү онгоцыг зохион бүтээхдээ дууны хурднаас хурдан нисэх үед үүсдэг хүчтэй дуу чимээг намсгах технологийг ашигласан бөгөөд дууны хурдаас хурдан онгоцоор арилжааны нислэг хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээжээ.
"X-59" онгоцны урт нь 30.4 орчим метр, өргөн нь 9 орчим метр бөгөөд уртынх нь бараг гуравны нэгийг хамрын нарийхан хэсэг эзэлдэг нь дуунаас хурдан нисэх үед үүсдэг цохилтын долгионыг сарниулах зориулалттай.
"X-59"-ийн хөдөлгүүрийг онгоцны дээд хэсэгт байрлуулж, доод хэсгийг нь аль болох тэгш болгосноор “дууны цохилт” үүсгэхээс сэргийлжээ. Нисгэгчийн бүхээг онгоцны бараг дунд хэсэгт байрладаг бөгөөд урд тал руу харсан цонхгүй юм. Тус онгоц дууны хурдаас 1.4 дахин хурдтай нисэх ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл10
Энэ урт хошууг хараарай. Буух гэж хошуугаараа хатгаж баларвал үхлээ шүү.
Ха ха ха ямар чам шиг амьтан үүнийг зохиочихсон юм биш
Dear pilots: Stealth drones are better performing.I learned from owls how to fly. Sincerely Iron Leader the Great
орсын бүревестник дууч шувуу хамаагүй дээр байлгүй эртний грекийн посейдон бурхны нэртэй торпед 28 мах хурдтай далайн ёролын газрын хотгор гүдгэр рельефийг даган уул толгодыг тойрон эргэдэг тив алгасагч САРМАТААС"" хэдэн зуу дахин хүчтжйэг бүтээжээ орос америкийн зэвсгийн өрсөлдөөн дэлхийг хэд дахин сөнөөх юм байна
Далан худалч гуай, Сармат, Кинжал, Орешник, Буревестник гэх үлгэр домгоо дахиад нэг халаач... кккккккккккк
Орешникийн довтолгоог харсан үнэхээр хормын дотор газарт унахыг дэлхий даяар харж, айсан нөхөд олон байсан. Нөгөө америкийн цэргийнхэн хүртэл амаа ангайж гайхах, айх нь зэрэгцсэн.
ДУУНААС ХУРДАН НИСМЭЭР БОЛ ЭНЭ ПУУЖИН ШИГ ДИЗАЙНТАЙ БАЙЖ ЯДАЖ АГААРЫН УРСГАЛД НИСМЭЭРДЭЭ. ОРОСЫН СҮР СҮР НЭРТЭЙ "ПУУЖИНГУУД" ГАХАЙ ШИГ БҮДҮҮН ХҮНД, ЗҮГЭЭР Л ПООШИГ ШИГ ЮМНУУД ЯАЖ НИСЭХ ВЭ.
Мангар минь тэр чинь агаар мандлаас дээш гарвал ямарч агаарын эсэргүүцэл үйлчлэхгүй тул асар амархан хурд авна. Оросын зэвсэгүүд агаар мандлаас дээш гарч хөөрөх хийцтэй болно. Харин орешник пуужин аль алинд нь зориулсан дизайнтай байхаар хийцтэй болов уу.
ДУУНААС ХУРДАН НИСМЭЭР БОЛ ЭНЭ ПУУЖИН ШИГ ДИЗАЙНТАЙ БАЙЖ ЯДАЖ АГААРЫН УРСГАЛД НИСМЭЭРДЭЭ. ОРОСЫН СҮР СҮР НЭРТЭЙ "ПУУЖИНГУУД" ГАХАЙ ШИГ БҮДҮҮН ХҮНД, ЗҮГЭЭР Л ПООШИГ ШИГ ЮМНУУД ЯАЖ НИСЭХ ВЭ.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00