sonin.mn
ЛОНДОН. /Xinhua/. БНХАУ цэвэр эрчим хүчийг эрэлхийлэх болсон энэ үед тус улсын байгалийн хийн хэрэглээ ихээхэн өсөх төлөвтэй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн дарга Фатих Бироль мягмар гарагт мэдээлэв.
“Байгалийн хийн эрэлт маш их нэмэгдэж байгаа бөгөөд 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад Хятад улсын хэрэглээ ихээхэн өссөн байна” гэж Ф.Бироль Лондон хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан Дэлхийн эрчим хүчний ирээдүйн хандлагын талаарх сүүлийн тайланд мэдээлснээр, цаашид дэлхий нийтийн байгалийн хийн эрэлт жил тутам 1.6 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд 2040 он гэхэд өнөөгийн үеийнхтэй харьцуулахад 45 хувиар өссөн байх аж.
“Хятад улсын хувьд байгалийн хийн эрэлт хамгийн их үүснэ. Учир нь агаарын чанар болон бохирдлыг шийдэх асуудал тулгарах болсон Хятадын хотуудад байгалийн хий нь маш зөв шийдэл болох юм” гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн төлөөлөгч мэдээлжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг