Монголчууд дэлхийн хөдөлмөрийн хуваарьт огт оролцолгүй гучин жил боллоо
Хандалтын тоо, мэдээлэл, дүн шинжилгээний агуулга гээд аль ч утгаараа Монголын хамгийн олон уншигчтай нийтлэлчдийн нэг бол олонд судлаач Ганаа нэрээрээ танил болсон Дашзэвэгийн Ганхуяг. Гэхдээ энэ эрхэм яагаад ч юм бэ? хэвлэлд төдий л нээлттэй бус байдаг. Саяхан “25-р суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт зочилж, ярилцсан нь бараг ганцаараа оролцсон анхных нь теле ярилцлага. Хэвлэлд 2009 оноос хойш ярилцлага өгөөгүй ч байх шиг. Бүхэл бүтэн 10 жил телевиз, радиод ганц ч ярилцлага өгөөгүйд нэлээд ноцтой шалтгаан байж л таараа...
Түүн рүү утасдан хэрэг зоригоо өгүүлбэл : “Гэрт хүрээд ир” гэх нь тэр. Саяхан хэвлэгдсэн “Шок номлол -гамшгийн капитализмын сүйрэл”, “Хятадын стратеги” номыг бичгийн ширээндээ дэлгэсэн байдалтай “Ганаа ах номоор тасардаггүй бололтой юм аа” гэхэд өөдөөс “бараг номын дэлгүүрийн лангуун дээр очихоос нь өмнө эрхлэн хэвлүүлэгчид нь авчраад өгчихдөг юм” гэсээр угтав. Бидний яриа цаг үеийн асуудлаар эхэллээ.
- Үндсэн Хуулийн Цэцэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудлаар өргөдөл гаргасан. Үндсэн Хуулийн Цэц ч асуудлыг хэлэлцэх гэж байна. Яагаад энэ өргөдлийг гаргах болов?
- Д.Гантулгатай холбоотой асуудлаар өргөдөл гаргасан гэж тодорхойлох нь буруу байх. Би тэр хүүхдийг танихгүй, уулзаж байгаагүй, бараг гудамжинд санаандгүй зөрж байгаагүй ч байж мэднэ. Харин зарчим, хуулийн мөн чанартай холбоотой асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд өргөдөл гаргасан. Нэг жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль эхлэх гэж байна. Одоо улс төрийн мэдээлэл харьцангуй бага, ажин түжин юм шиг байгааг анзаарч байна уу?! Шалтгаан нь их энгийн. УИХ-ын 2020 оны сонгуульд голлох намуудаас нэр дэвших хүсэлтэй хүмүүс Тусгаар Тогтнолын Ордон, Ардчиллын ордон зэрэг хэдэн газраар гүйлдээд, дарга нарынхаа өрөөний үүдэнд ёстой ядаргаа болтлоо дугаарлаж, сайн муу янз бүрийн аргаар тохиролцоо хийж яваа. Бас хоорондоо дотоодын чимээгүй дайн хийж байгаа. Тэр ч гэхдээ тусдаа асуудал.
Харин УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдээд байхад нөхөн сонгууль хийж, яг яах гээд байгаа нь үнэхээр утгагүй.
Нөхөн сонгуулиар нь нэг хүн гараад ирлээ гэж бодьё. Хэдхэн сар л УИХ-ын гишүүнээр ажиллана. Сонгогдоод ороод ирэхэд нь УИХ-ын хаврын чуулган дуусчихсан байна. УИХ-ын намрын чуулган эхэлснээс хойш МАН-ынхан ирэх сонгуулиа яриад л таарна. Гэтэл юу ч хийх боломжгүй УИХ-ын гишүүн сонгох энэ тэнэглэлийн төлөө зөвхөн төсвөөс албан ёсоор 287 сая төгрөг зарцуулна.
Жинхэнэ бодит зарлага бол үүнээс бараг арав, хорин дахин их буюу хэдэн арван тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ.
Мөн хамгийн гол асуудал нь парламентын халдашгүй байдал, тогтвортой байдлыг үгүй хийх зарчмын маш том гажуудал, буруу жишиг бий болгоно. Хойшид хүссэн УИХ-ын гишүүнээ шүүхийн шийдвэр гараагүй байхад нь буюу ямар нэг хэрэгт шалгагдаж эхлэнгүүт нь “сугалж” аваад явчихдаг болох нь. Тэгэхээр, би эрх баригчдаас асуумаар байгаа юм. Нөгөө парламентийн засаглал гэж орилдог чинь хаачсан юм, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг баримтлая гэж орилдог чинь хаачсан юм.
- Парламент гэснээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрөө тарахыг дахин санал болгосон...
Зөв шд... Ер нь бол ийм дампуу УИХ тарсан нь дээр ... Д.Гантулгын тойрог дээр нөхөн сонгууль хийх биш бүгдээрээ тараад ээлжит бус сонгуулиа явуулсан нь бараг зөв байх.
- Д.Гантулгатай холбоотой сэдвийг ингээд дуусгая. Үндсэн Хуулийн Цэц тодорхой шийдвэр гаргасны дараа энэ талаар хангалттай ярьж бичих байх. Хэвлэлд барагтай л бол ярилцлага өгдөггүй хүн нэг ил гарахаараа улс төрийн амьдралд нилээн шуугиан дэгдээчих бололтой юм. Бараг улс төрч болгон өөрт нь ямар нэг байдлаар Хятад гэсэн шошго наачих вий гэдгээс айж, дөлдөг болчихсон энэ үед та ШХАБ-т элсэх нь зөв гээд ярьж байх юм ?
Бид энэ тухай дүгнэхийн өмнө ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи 30 жилийн хугацаан дахь манай улсын гадаад бодлого хэрхэн яаж хэрэгжиж, ямар үр дүнд хүрсэнийг сайтар эргэцүүлэх ёстой. 1990-ээд он гармагц буюу ардчилсан системд шилжсэнээс хойш манай улсыг коммунист дарлалд байлгаж байсан Орос улсын дагнасан нөлөө байхгүй болсон, хоёр хөрштэйгээ эн тэнцүү харьцах ёстой гэсэн үндэслэлээр Хятадтай идэвхтэй харилцаж эхэлсэн. Мөн хамгийн гол асуудал нь гуравдагч хөрш гэсэн нэр томъёолол гаргаж ирсэн төдийгүй яг энэ төсөөллөөрөө Монгол улсыг эдийн засгийн интеграцид оруулахаар зүтгэсэн.
Бүр тодорхой хэлбэл Зүүн Хойд Азид элсэнэ гэж манай улс төрчид арав гаруй жил оролдсон. Зүүн Хойд Ази гэж ямар нийтлэгийг хэлж байна гэхээр Япон, Солонгос, Монголын Дорнодын хэсэг, Хятадын Манжуурын хэсэг, Оросын алс Дорнодын хэсэг гээд таван бүс байдаг. Тэр олон оролдлогын нэг нь ерээд оны эхэн үед санаачилсан "Түмэн гол" төсөл. Тэр нь бүтээгүй. Зүүн Хойд Азийн тухай онолын үндэслэлтэй холбоотой асуудлыг Баабар хариуцаж, хэд хэдэн өгүүлэл бичиж байв. Тэгэхдээ энэ суртал нэвтрүүлэг сүүлдээ үнэхээр утга учраа алдаж, Зүүн Хойд Ази гэдгээсээ Хятад, Орос, тэр бүү хэл Японыг хүртэл оруулалгүй хасчихсан. Үндсэндээ Монголчууд Солонгостой “ах дүү” болж байгаагаа л Зүүн Хойд Азийн интеграци гэж нэрлэж явсан хэрэг.
Тэр ч байтугай АН-д "Зүүн Хойд Ази" гэж фракц хүртэл байгуулагдсан.
Мэдээж Зүүн Хойд Азийн хамтын нийгэмлэг нь ийм өрөөсгөл бодлого баримталж буй, явцуу эрх ашгаа урьтал болгосон нөхдийг яаж авах вэ дээ ?! Эцэстээ Монголын нэр бүхий улстөрчид, тэр дундаа улсын Ерөнхийлөгч нар Солонгосоос мөнгөн дэмжлэг авдаг сүлжээтэй л үлдсэн.
Зүүн Хойд Азийн нийгэмлэгийн нэг хэсэг болох төлөвлөгөө ингээд аажим аажмаар замхарч, Солонгосын оронд Японы нөлөөлөл нэмэгдэж, "Өвсний үндэс” гэх мэт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.
Энэ үестэй зэрэгцэн Монголын эрх баригчид АСЕАН буюу Зүүн Өмнөд Ази руу орно гээд дахиад арван хэдэн жил оролдсон. Байсхийгээд л очно, байсхийгээд л манайхыг элсүүлээч гэж гуйна. Авдаггүй ээ. Сүүлдээ бүр аргаа бараад эрдэм шинжилгээний байгууллагынх нь нэг институцид элсэе гээд ч орж чадаагүй. Эцэстээ арваад жилийн идэвхтэй үйл ажиллагааныхаа дүнд манай улс АСЕАН-ны ойр зуурын хурал зөвлөгөөнийг нь хийдэг газар болсоон, яахав. Тэр хурал зөвлөгөөнд нь Лаос, Афганистантай туршлага солилцох, Киргизтэй яриа хэлэлцээ хийж, санал солилцох гэх мэтийн л хөгийн жижиг асуудал ярина л даа, чааваас гэж...
Өөрөөр хэлбэл эрх баригчдын 30-аад жил гадаад бодлогын чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд манай улс дэлхийн хөдөлмөрийн хуваарьт орж чадаагүй юм. Эцэст нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ACEM-ыг Монголд зохион байгуулсан. Амихандаа Дорнод, Өрнөдийг холбочих түлхүүр нь Монгол болчих гээд үзсэн байх л даа. Гэхдээ юу боллоо гэж Дорно Өрнө хоёр нь Монголоор түлхүүр хийлгэх вэ дээ ?! АСЕМ зохион байгуулж байгаа нэрээр их хэмжээний мөнгө үрээд, хулгай луйврын баахан хэрүүлтэй л хоцрох шив дээ. Ийм холион бантангаа нэг их тогтвортой гадаад бодлоготой байсан, түүнийгээ уламжлан хандгалах ёстой гэдэг бол шулуухан хэлэхэд “нохойн баас” л байхгүй юу. Уламжлаад, үргэлжлүүлээд байхуйц үр дүнтэй гадаад бодлого огт байгаагүй гэж дүгнэхэд болно .
Биднийг ийн будилж байх хооронд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдан улмаар хөгжсөн. Эхлээд аюулгүй байдлын чиглэлтэй байсан нь үнэн. Гэхдээ өдгөө Оросын "ЕвроАзийн хамтын нийгэмлэг", Хятадын "Нэг бүс нэг зам"-тай маш их огтлолцсон, цоо шинэ интеграци, олон улсын хөгжлийн чиг хандлага бүхий шинэ үеийн байгууллага болон төлөвшиж байна.
"Нэг бүс, нэг зам"-д гэхэд л 151 улс, "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк"-д 150-иад орон нэгдсэн ба энэ тоо улам бүр өсөн нэмэгдэж байна. Дэлхийн хөгжлийн чиг хандлага зүүн тал руу чиглэж эхэлж байгаа нь юм ойлгодог хэн бүхний нүдний өмнө ил байна. Харин манай зарим улс төрчид 1990-ээд оны психологоосоо одоо ч салж чадахгүй байх шиг. Дэлхийн хөгжлийн хандлага, хүчний харьцаа хамаагүй өөр болчихсон л доо, уг нь.
- “Хүйтэн дайны үе” шиг сэтгээд байна гэсэн үг үү ?
- Тийм. Жишээ нь Ц.Элбэгдорж бол АНУ-ын дангаар ноёрхол эхэлж байх үеийн улс төрч. Гэхдээ Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын санаачилгууд бүгд амжилтгүй болсныг санах хэрэгтэй. "Зүүн хойд ази"-д элссэн үү? Элсээгүй. Монголын улс төрч нэртэй хэдэн луйварчин Солонгосоос хахуулийн мөнгө авч, Мүүнийн шашинд нь орсоноос өөр ямар ч үр дүн гараагүй.
“Зүүн Өмнөд Азид” элссэн үү ? Элсээгүй. Элсээгүй ч гэж дээ, элсүүлэхгүй байгаа юм чинь. Харин Зүүн Өмнөд Азийн жижиг сажиг “үй түмэн” хурал зөвлөгөөнийг хийж, мөнгөө шал дэмий үрдэг тэнэг улс болсон.
ШХАБ-ын үүссэн түүх, хөгжлийн явцад буй болсон өөрчлөлт, дүрэм журам, гишүүнчлэлтэй холбоотой үүсдэг давуу болон сул тал зэрэг асуудлыг би нарийвчилж судалсан. Ямар ч хатуу заалт, хэт тулгасан үүрэгжүүлэлт байхгүй.
Ер нь зөвхөн ШХАБ ч гэлтгүй орчин үеийн олон улсын байгууллагууд угаасаа хатуу гишүүнчлэлтэй байхаа болиод удаж байна. Оролцогч гээд бүртгээд, дуртай үедээ орно, дуртай үедээ гарна. Улсын Ерөнхийлөгчөөр 8 жил ажиллаж, гадаадын хурал зөвлөгөөнд бишгүй л оролцсон санаатай юм байж Ц.Элбэгдорж одоо иймхэн юм ойлгохгүй байгаа нь үнэхээр балайрал.
Ер нь Ц.Элбэгдорж лекц уншаад, элдэв долоон онол яриад эхэлбэл Монгол улс сөнөж байгаагийн шинж мөнөөсөө мөн. Ямар ч боловсролгүй нэг эргүү нөхөрт 30 жил хууртчихаад, тэр бүү хэл хашралгүй одоо ахиад үгэнд нь орох гээд байгаа нь зүгээр л тэнэглэл. Мэдээж Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх дургүй хүчин байгаа. АНУ тэргүүтэй барууныхан.
- Яагаад Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх дургүй байна гэж ?
- Өнөөдөр дэлхий даяар улс төрийн болон эдийн засгийн бодит өрсөлдөөн явагдаж байна. АНУ 1990-ээд онд эзэлж авсан дэлхийд тэргүүлэх байр сууриа алдана гэж бодохгүй биз дээ? Жанжлах байр сууриа хэдийн алдчихсан, гэхдээ ноёлох байр сууриа хэвээр нь хадгалахын төлөө маш идэвхтэй ажиллаж байгааг бид харж байгаа шүү дээ. Товчхондоо бол эрх ашиг, геополитикийн маш том сөргөлдөөн өрнөж байна. Гэхдээ Монгол улс аль нэгэн оронд таалагдах гэж бодлогоо тодорхойлохгүй, гагцхүү үндэсний эрх ашгаа дээдлэх ёстой. Тэр нь өнөөдөртөө бол дэлхийн хөдөлмөрийн хуваарьт орох. Өнөөдөр бид огт ороогүй буюу юу ч хийхгүй суугаад байна.
Хоёр хөршөө буруушаах, үзэн ядан үзлийг улс төрчид, зарим нэр бүхий сэхээтнүүд хүртэл ил тод ярих боллоо. “Хятадаар айлгах” явдал бол бүр замбараагаа алдлаа.
Эдүгээ Хятадын эдийн засаг дэлхийд дээрээсээ хоёрдугаарт, Оросын эдийн засаг найм хавьцаа явж байна.
Дэлхийн хоёр том эдийн засгийг, тэгээд өөрийнхөө заяагдсан хоёрхон хөршийг нулимчихаад ямар нэгэн хөгжил дэвшил, гадаад худалдааны ашиг, эдийн засгийн тэлэлт ярьж болох уу ? Мэдээж болохгүй. Тэгэхээр энэ бол зүгээр л үзэл суртлын дайны илрэл.
Яг бодит байдал, бодит хандлага нэг өөр, үзэл суртлын дайн, тархи угаах гэдэг түүнээс тэс өөр. Барууны суртал нэвтрүүлэг маш сайн ажилладаг. Болсон болоогүй Англи хэлтэй, анализ хийх чадвар тааруу, уншсан юмаа эргүүлж ярьдаг бацаанууд хүртэл номлол айлдаад, ард түмний тархи угаагаад байдаг болчихож. Жишээ нь : "Оюу Толгой" компани Монголын бараг бүх телевиз, бүх сонин, зарим сайтууд, нэр хүнд бүхий нийтлэлч, сэтгүүлчидтэй хамтран ажиллах гэсэн албан ёсны тодотголтой үнэн чанартаа бол “хаалтын гэрээ” хийгээд мөнгөөр худалдаж авсан баримт байна. Хоёрхон жилийн дотор нийт дөчин зургаан мянган гэрээ хэлцэл хийсэн. "Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо би эндүүрээд хорин хэдэн мянга гээд буруу хэлчихсэн байна лээ. Өдрийн од шиг л цөөхөн хүн, ганц нэг сайт, сэтгүүлч, нийтлэлчид ямар нэг хаалт, боолтгүйгээр бодит шүүмжлэл өрнүүлсэн байх. Энэ бол суртал нэвтрүүлгийн өргөн фронт ажиллаж, тархи угааж буйн ердийн ганц л жишээ.
"Оюу толгой"-гоос ашиг олохын тулд тухайн улсынх нь хэвлэл мэдээллийг нь худалдаж авч байна гэсэн үг. Ингэхээр нийт мэдээллийн орчин дахь агуулгын дийлэнх нь Оюутолгойн зорилтот контент болчихож байгаа юм. Энэ хирээрээ Оюутолгойн төслийн суртал нэвтрүүлэгт үнэмших, тэр бүү хэл магтах хүний тоо олширно. Геополитикт ч ийм үзэл суртал өрнөдөг.
- "Оюу толгой"-н гэрээг байгуулахад ажлын хэсэгт ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Дубайн гэрээ"-г шударга бус, уг гэрээгээр Оюутолгойг барьцаанд тавиад олон улсын банкнуудаас босгосон хөрөнгөө "Рио тинто" зөвхөн Оюутолгойд биш бусад төсөлдөө ч зарцуулах схемийг боловсруулсан гэж ярьж байх юм?
- Үнэн. Гэхдээ давын өмнө Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухай ярья.
Оюу толгойд "Овоот толгой"-н нүүрсийг үнэгүй шахам аваад зарсан мөнгөөрөө хөрөнгө оруулсан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь юмыг зараад өөрөөс нь худалдаж авч байна . Ийм гэрээ шударга байдаг юм уу ?!
Цаашилбал Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Дубайн буюу далд уурхайн санхүүжилтын гэрээг гардан байгуулсан Ерөнхий Сайд асан С.Баярын АНУ дахь олон байрны асуудал, Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэг, Сангийн Сайд, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд асан С.Баярцогт нар илт хээл хахууль авсан нь өдөр ирэх тусам тодорхой болж байна. Ухвал их юм гарна, гэхдээ товчхон ярья.
"Дубайн гэрээ". Маш энгийнээр тайлбарлавал геологийн нөхцөл хүндэрсэн тул мөнгө шаардлагатай, ахиад хөрөнгө оруулалтын мөнгөө нэм л гэсэн хэрэг. Процедур нь бүр хөгийн. Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн зэс, нүүрсний захирал Ж.Себистианы гэрт тав хоносон байдаг. Ингэхдээ хүүхдийнх нь гэрийн даалгаврыг хийж өгч байгаад нэгэнт эх нь бэлэн болсон "Дубайн гэрээ" гэгчийг байгуулсан. Энэ мэдээллийг Монголоос биш, гадаад хэвлэлээс олж авсан юм.
Гэрээний агуулга, байгуулсан үйл явц нь тэр чигээрээ луйвар. Ийм илт луйврыг эсэргүүцэнгүүт л гадныхан хөрөнгө оруулалтаа зогсооно гээд улс төрийн болон эдийн засгийн шахалт үзүүлж ч байх шиг. Энэ бол зүгээр л неоколонизм, шулан мөлжлөгө. Эдгээр хоёр гэрээг байгуулах үйл явцад МАН, АН-ын толгой хэсэг нь тэр чигээрээ оролцчихсон. Иймээс ч гэрээг сайжруулах талаар юу ч хийхгүй өдийг хүрээд байна.
- Муусайн популистууд “Оюу толгой”-г зогсоож, барууны хөрөнгө оруулагчдыг хөөх нь зөв гэж яриад байна? гэх л байхдаа та бид хоёрыг?
- Хөөж явуулья гэсэн хүн алга. Тооцоо судалгаагаа нарийвчилж хийгээд, Монгол улсад илт хохиролтой зарим заалтыг өөрчилж, сайжруулах нөхцлөө тулгана.
Яриа хэлэлцээр бол аливаа бизнесийн тэр дундаа мега төслийн салшгүй нэг хэсэг.
Гэрээгээ сайжруулах санаачилга гарган, ярилцаж хэлэлцэх санал тавихаар хөрөнгө оруулагч маань гомдоод явчих байхдаа гэдэг үхээнц үзлийг яриад сурталчлаад байгаа бол ямар юмных нь боловсролтой хүн байх вэ дээ ?!
Мөн Оюутолгой гэрээний хамгийн ноцтой сөрөг үр дагавар нь манай улсын уул уурхайн салбарт байгуулах бусад гэрээнүүдэд үлгэр жишээ, жишиг болж буй явдал юм.
Жишээ нь: Тавантолгой ч гэдэг юмуу тодорхой төслийн хөрөнгө оруулалтын талаар гэрээ хийх гэхээр, Хятадын компаниуд ийм аргумент дэвшүүлж байгаа юм. “Найзуудаа, АНУ тэргүүтэй барууныхан танай стратегийн түнш мөн үү? Мөн. Хятад бас стратегийн түнш мөн үү? Мөн. Тэгээд яагаад та нар барууныханд зүгээр шахуу энэ ордоо өгчихөөд, манайхтай гэрээ байгуулах болохоороо эсрэгээрээ чангалаад байгаа юм бэ? Учир шалтгаан нь юу юм бэ?” гэдэг. Манайхан хэлэх үггүй болохоороо өөдөөс нь тэнэг юм шиг мэлийхээс өөр аргагүй. Хамгийн харамсалтай нь манайханд ийм учиртай юмаа гээд хэлчих ямар ч тайлбар олддоггүй. Иймээс Оюутолгойн гэрээг сайжруулах нь зөвхөн тухайн төсөлтэй биш, Монгол улсын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын аливаа гэрээг цаашид хэрхэн байгуулж, зөв зохистой ашиглах вэ? гэдэгтэй холбоотой нэн чухал асуудал.
- Оюутолгойн тухай яриа МАНАН гэдэг ойлголттой шууд холбоотой. МАНАН гэдэг нэр томьёог анх 2010 оны үед нийтлэлч Баатархуяг ашиглаж байсан санагдана. Өнөөдөр МАНАН гэдэг үг хүн бүрийн амны уншлага болж, төрийн удирдлагууд хүртэл өөрсдөө МАНАН-тай тэмцэж байна гэж ярьдаг болсон байна. Гэхдээ улс төрчид, иргэд МАНАН-гаа зөв томъёолж ойлгож чадаж байна уу? Эсвэл Ц.Элбэгдоржийн сүүлд буй болгосон дэглэм доторхи жижиг бүтцийг МАНАН гэж нэрлээд байна уу?
-
Тийм ээ, А.Баатархуяг анх гаргаж байсан. Хэлбэрийн хувьд МАН, АН гэсэн товчлолыг нийлүүлсэн, агуулгын хувьд яг л МАНАН шиг төөрч, будлиулсан гэсэн илэрхийлэмжтэй их оновчтой нэр томъёо. МАНАН анх Н.Энхбаярын үед үүссэн. Н.Энхбаяр, Р.Гончигдорж хоёр нийлж нам дамнасан "Алтангадас" ассоциаци гэдэг албан ёсны бүтэц байгуулснаас улбаатай. Дарга нь АН-ын Р.Гончигдорж, дэд дарга нь МАХН-ын (одоогийн МАН) Б.Бямбадорж болж байлаа. Ярилцлагын өмнө хэсэгт дурьдагдсанчилан Монгол улс Зүүн хойд азид нэгдэнэ гэж ид пижигнэж байх үед болсон хэрэг. Иймээс ч Солонгосоос тодорхой санхүүгийн дэмжлэгтэй, тогтмол үйл ажиллагаатай, “Алтангадас” нэртэй сэтгүүл хүртэл гаргадаг, бүтэц нь нилээн бэхэжсэн байгууллага байсан. Нэрэн дээрээ төрийн бус байгууллага нэртэй энэ бүтэц бол нидэр дээрээ Н.Энхбаяр, Р.Гончигдорж нарын үеэс эхэлсэн намын албан ёсны бүтцийн гадуурх буюу намд захирагдахгүй, төрийн гадуурх буюу төрд захирагдахгүй пирамид бүлэглэл.
Пирамид бүлэг гэж улс төрийн шинжлэх ухаанд төр, намын болон эдийн засгийн тодорхой секторуудыг өөртөө тасалж авчихсан, нууц ажиллагаатай, хатуу шаталсан удирдлагатай, явцуу бүлгийг хэлдэг. Хэд хэдэн явцуу бүлгүүд бий болж, хоорондоо өрсөлддөг. Гол албан тушаалуудыг авсан нь ноёлох бүлэглэл болдог.
Улмаар бусад пирамид бүлэглэлээ хавчин хяхдаг ийм л дэглэм Монголд бий болсон. Үүнийг л нөгөө “шударга бусын хонгил” гээд л байгаа болохоос яг тийм шударга бусын хонгил гэж байхгүй. Шинжлэх ухааны хэллэгээр бол пирамид бүлэглэлүүд л хоорондоо байлдаж байна. Тэгэхээр дүгнэлтээ хийе. Ц.Элбэгдоржийн бүлэглэлийг л устгачихвал пирамид бүлэглэл байхгүй болчих уу? Мэдээж үгүй. Н.Энхбаяраас үүсэлтэй, С.Баяраар дамжаад, улмаар Ц.Элбэгдоржийн мэдэлд ирсэн энэ голлох пирамид бүлэглэлийг устгах нь зөв. Гэхдээ дараа нь Монголд ерөөсөө дахиж пирамид бүлэглэл үүсэх бүх нүх сүвийг хаах хэрэгтэй. Хуулийн, сонгуулийн гээд бүхий л аргаар. Үүнийг ярихгүйгээр ганц бүлгээ л яриад, пирамидын орой дээр байгаа хүмүүсээ сольсноор л асуудал дуусна гэж бодож байвал эндүүрэл.
- УИХ-ын 2020 оны сонгуулийн үйл явц, үр дүнгийн тухай таны прогноз ямар байна ?
- Товчхондоо бол жонхуу болно. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламент шийдэх ёстой асуудлаа ч шийдсэнгүй, иргэдийн амьдралд хэрэгтэй шийдвэр ч гаргасангүй, тэр бүү хэл улс төрийн буюу өөрсдийнхөө орчинд ужгирсан идээ бээрээ ч шахаж чадахгүй дүлэгнэсээр, үхээнц царайлсаар бүрэн эрхээ дуусгах нь.
Яахав, Ц.Элбэгдоржийн пирамид бүлгийг эвдэх анхны алхмуудаа хийсэн гэж л сайшааж болох юм. Өөр ч нэг их олигтой шийдвэр гаргаж чадсангүй 2020 онтой золгох нь. Өөрөөр хэлбэл мөнөөх ужгирсан замбараагүй байдлын хугацааг л дахиад дөрвөн жилээр л сунгах нь бараг тодорхой болчихлоо. Сонгуулийн үр дүнгийн хувьд аль нэг нам илт давуу ялахгүй.
- Судлаач Д.Ганхуягийн анализ нийтлэлүүдийг унших дуртай залуус, сэхээтнүүд цөөнгүй бий. Харин таны намтрыг тэр бүр мэдэхгүй болов уу?. Ямартай ч одоогийн МАН буюу МАХН-ын УЗ-ийн гишүүн, УИХ-ын дэргэдэх судалгааны төвийн захирлаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн гэх юм билээ?
- УИХ-ын 1996 оны тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН ялагдсаны дараа Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нарын хамт намын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Харамсалтай нь Н.Энхбаяр тэргүүтнүүд намаа бэхжүүлэхийн оронд казино, тендер гэх мэт эдийн засгийн луйварт оролцож, мэдлэг боловсрол, ёс суртахуун нь эргэлзээтэй, мөнгөний сонирхол ихтэй нь илт анзаарагдам сэжиг бүхий нөхдийг намын гишүүн болгож, багтаа элсүүлэх буюу нам, цаашилбал Монгол төрд илт сөрөг үр дагавар авчирахуйц үйл ажиллагаа явуулах болсон тул би сайн дураараа өөрөө өргөдлөө өгөөд огцорсон. Үзэл бодол таарахгүй намын ажлаа өгсөн хүнийг зүгээр л орхичихож болох л байсан. Гэтэл Н.Энхбаяртангууд намайг бүхий л ажил төрлөөс маань халаад л, айлган сүрдүүлэх, дарамтлах гэж оролдож эхэлсэн дээ.
Над шиг тийм өндөр албан тушаалтай байхдаа өөрөө өргөдлөө өгөөд явсан хүн МАН-ын түүхэнд ганц ч байхгүй дээ. Тэгэхээр өөрийгөө зарчимч, зоригтой эр л юм байна гэж боддог. (инээв.сур)
- Н.Энхбаярын үеэс МАН буруу замаар оржээ дээ. Одоо МАН-д нөхцөл байдал дээрдсэн болов уу?
- Бүр дордсон. Тухайн үед надад өөр сонголт байсан л даа. Жишээлбэл АН-ын гишүүн болох ч хувилбар байсан. Гэхдээ тандаад үзэхэд АН-ынхан Н.Энхбаяр тэргүүтэй МАН-ынхнаасаа дээрдээд байх юмгүй, бүр улаан тэнэгүүд төдийгүй хоорондоо мөнгө, эрх мэдлийн явцуу эрх ашгаараа нэгдсэн нөхдүүд гэдэг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл угаасаа нэг системийн эрэг шураг болж нэг пирамид бүрдүүлж байгаа нь илт байсан. “Ийм шударга бус зүйлийг яагаад ч хараад сууж болохгүй” гэж бодсон учраас л ганцаараа байлдаад эхэлсэн дээ.
- Өөрөөр хэлбэл МАН, АН хоёр яг адилхан гэж та дүгнэж байна?
Мэдээж шүү дээ, М.Гал-Ариваа. Бүр 1998 онд би "Монгол дахь ардчиллын төгөлдөршил, төрийн байгууллагуудын чадавхи" гэж ном бичсэн. Монголд системийн хямрал бий болж байна, авлига хээл хахуульд идэгдлээ, төр, намын үйл ажиллагаа, бүтэц буруу зам руу орлоо гэж дүгнэж байлаа. Системийн шинжилгээний дүгнэлт буруу байна гэж байдаггүй.
Тэгж дүгнэснээс хойш 21 жил өнгөрсөн байна. Өнөөдөр бол миний шинжлэх ухааны дүгнэлт хүмүүсийн амьдралд мэдрэгдэж, нүдэнд нь харагдах бодит үзэгдэл болжээ, харамсалтай нь.
- Та Ganaa.mn гэдэг блогийг тогтмол хөтөлж, шинжлэх ухааны олон арван нийтлэл бичиж байна. Бараг үнэгүй цахим номын сан ч гэж дүгнэж болохоор бүтээл. Энэ блогийг хөтөлж байгаа зорилго тань юу юм вэ?
- Манай нийгэм, улс төр буруу замаар явж байгаа гэдгийг олон нийтэд ойлгуулах л ганц зорилготой. Ингэхдээ шинжлэх ухааны үүднээс задлан шинжилгээ хийх ёстой, мөн олон нийтэд ойлгогдох хялбаршуулсан хэлбэрээр бэлтгэн, түгээх ёстой. Энэ зорилгоо биелүүлж чадаж байгаа гэж боддог шүү.
- Би ч гэсэн тэгж дүгнэдэг. Нөгөөтэйгүүр таньтай ярилцууштай сэдэв үнэхээр олон байгаа гэж бодох юм, иймээс ч бидний ярилцлага хожим үргэлжилнэ гэж найдаж байна? Арай дахиад 10 жил хэвлэлд ярилцлага өгчихгүй алга болчихгүй биз дээ? Та.
-
Харин л дээ. Улс төрч гэх дуракууд шиг телевизийн эфир, сонины зай бөглөөд яахав дээ л гэж боддог юм. Ер нь бол юм уншдаг хүн ganaa.mn блог дээрээс миний бүх судалгаа, дүн шинжилгээ, байр суурийг тогтмол мэдэх боломжтой шүү дээ. Танай sonin.mn сайт дээр ч гэсэн цаг тухай бүрт нь нийтлэгддэг биз дээ.
Ярилцсан М.Гал-Арив
Сэтгэгдэл0
Үнэхээр л ховор ярилцлага болжээ, Ганхуяг гуайд эрүүл энхийг хүсье
Жэнкогийн телбертэй бичээч евее энэ Ганаа ч гэх шиг амьтан Монголын телее, монголчуудын телее юу ч хийгээгvй!!! Ардчилал, эрх челее Монголд авчирсан Элбэгдоржийн ачаар Монгол улс ендер хегжиж Туркменистан шиг бараг хаант улс болоогvй! Харин Жэнко Монголын бvx менгийг целмеед тийм болгохыг оролдож Монголын ардчиллын эцгийг телбертэй бичээч Ганаа ч гэнvv балай евеегеерее гvтгvvлжээ!!!
Жэнкогийн телбертэй бичээч евее энэ Ганаа ч гэх шиг амьтан Монголын телее, монголчуудын телее юу ч хийгээгvй!!! Ардчилал, эрх челее Монголд авчирсан Элбэгдоржийн ачаар Монгол улс ендер хегжиж Туркменистан шиг бараг хаант улс болоогvй! Харин Жэнко Монголын бvx менгийг целмеед тийм болгохыг оролдож Монголын ардчиллын эцгийг телбертэй бичээч Ганаа ч гэнvv балай евеегеерее гvтгvvлжээ!!!
Жэнкогийн телбертэй бичээч евее энэ Ганаа ч гэх шиг амьтан Монголын телее, монголчуудын телее юу ч хийгээгvй!!! Ардчилал, эрх челее Монголд авчирсан Элбэгдоржийн ачаар Монгол улс ендер хегжиж Туркменистан шиг бараг хаант улс болоогvй! Харин Жэнко Монголын бvx менгийг целмеед тийм болгохыг оролдож Монголын ардчиллын эцгийг телбертэй бичээч Ганаа ч гэнvv балай евеегеерее гvтгvvлжээ!!!
Жэнкогийн телбертэй бичээч евее энэ Ганаа ч гэх шиг амьтан Монголын телее, монголчуудын телее юу ч хийгээгvй!!! Ардчилал, эрх челее Монголд авчирсан Элбэгдоржийн ачаар Монгол улс ендер хегжиж Туркменистан шиг бараг хаант улс болоогvй! Харин Жэнко Монголын бvx менгийг целмеед тийм болгохыг оролдож Монголын ардчиллын эцгийг телбертэй бичээч Ганаа ч гэнvv балай евеегеерее гvтгvvлжээ!!!
Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдорж Монголыг ендер хегжvvлсэн!!! Харин Жэнко, Ганаа 2 юу хийв? Улсын менге, aрд тvмний херенге идэв!
Танд их баярлалаа. Амжилт хүсье
Ахад урт нас, удаан жаргалыг хүсье.
Ганаа ах Энхбаяраас өшөө авахнээ.
6 сарын 1 -г хүртэл аливаа баяр тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр байсаар байхад 5 сарын 25-нд нисэхийнхэн баяраа тэмдэглэцгээж архидаж байгаад нэг хүн нүхэнд унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.Талийгаачийг баярт оролцохгүй ,архи уухгүй гээд байхад нь удирдлагууд нь баярт заавал оролц ,оролцохгүй бол цалинг чинь хасаж шийтгэнэ гэж дарамталсаар байгаад архи уулгасан гэнэ.гэжАрхидах ,хүн амь насаа алдах нөхцөлийг бий болгож өгөөд байгаа ИНЕГ-ын удирдлагуудад хариуцлага тооцох газар гэж Монголд байна уу? Ерөнхий сайд аа.. Хэнд нь арга арга хэмжээ аваад хэнийг нь хайрлан энхрийлээд байдаг юм бэ?
Ганаа ах тэр Нобелийн шагнал гээчийг нэгийг биш хэд хэдийг авахаар агуу хүн шүү. Одоо бичсэн юмнуудаасаа, бас энэ ярилцлага мэтийг англи хэл рүү хөрвүүлж тэр Нобелийн шагнал хариуцсан хороо руу илгээбэл гарцаагүй авна буй за. Ганаа ах тэгээд Нобелийн шагналыг дагалддаг 1 сая долларыг нь Шар хадны эмнэлгийн хурцын тасгийг тохижилуулан засварлахад хандивлах болов уу.
Шархадны Ганаа евее шархадандаа тэр юмаа мереедеед хэвтээд байна уу?
ийм хүмүүсийн зѳвлѳлгѳѳг аваад ажиллаж чадахгүй ёстой хох чинь гэх байхдаа
МАНАН хэний ч зөвөлгөөг авахгүй. Эрдэмтэд судлаачдыг бүүр үзэхгүй.
МАНАН=Жэнко+Топор
ХЭНТИЙЧҮҮД ҮНЭХЭЭР ЯДМАГ ЮАА... ОЧИЖ ОЧИЖ УИХ-д сонгосон ГАНТУЛГА нь "бандааж" хочтой "ХҮЧИН"-гийн хэхэгтэн... БӨХ БАТ-ЭРДЭНЭ нь мангар, тэнэгдүү.
ХЭНТИЙЧҮҮД ҮНЭХЭЭР ЯДМАГ ЮАА... ОЧИЖ ОЧИЖ УИХ-д сонгосон ГАНТУЛГА нь "бандааж" хочтой "ХҮЧИН"-гийн хэхэгтэн... БӨХ БАТ-ЭРДЭНЭ нь мангар, тэнэгдүү.
Ekhleed es zuitei erunkhiilugchtei bolj baimaaj n daraagiin asuudaluud n baga bagaar zuv taldaa ergekh bailgui dee.
Жэнког огцруулах хэрэгтэй! Терийн менге темер зам тавина гэж 2 удаа 280 сая $ нийт 560 сая $ хулгайлсан!
ШХАБ -д яаралтай элсэхгүй бол Эмээлт захын эзэн даварлаа шүү. Хятад Орос Монголын Хөгжлийн интеграцад/ШХАБ/ орвол махны үнэ бензины үнэ банкны хүү бүгд навс унана. Цалин өснө, тусгаар тогтнол баталгаажина
ШХАБт элсвэл Монгол улс биш Хятадын хамжлагат улс болоод Эмээлт биш Монгол тэр аяараа Хятад болно!
Гадаад бодлогын талаар үнэхээр зөв дүгнэлт хийжээ
Шархадны галзуу евеегийр дvгнэлт гэж ямар элэнцэг байх вэ!
Ганаа анализ хийдэг судлаач. Би шууд орчлон ертөнц тэнгэрээс мэдээлэл авдаг хүн Ганаа жаахан буруу дүгнэчихэж 2020 оны сонгуулиар МАН ба АН бараг нэг ч суудал авахгүй бүх эрх мэдлээ алдана. Үүндээ хорсож хууль бусаар засгийн эрх булаацалдана. Энэ тэмцэлд олон олигархи бие биенээ устгана. Өөрөөр хэлбэл өөрсдөө өөрсдийгөө тонилгоод бүгд хэрэг түвэгт холбогдоод зайлна. Үүний дараа жинхэнэ эрх зүйт төр тогтож 2021 онд чадалтай залуу зоригтой ерөнхийлөгч гарснаар улс орон мандан бадрах төдийгүй бүс нутгийн "атмаан" болно.
тэнэг новш аль гаригаас ирсэн пизда вэ
Солиотой байж амархан баригдах худал дүгнэлт бичдэг нь ч юу вэ? Хэнч тааварлахгүй үр дүн гарна гэх мэтээр бичихгүй. Орчлон ертөнц тэнгэр нь худал мэдээлж л дээ зайлуул
ene nuhur er n shizo uvchtei baihaa. bichsen, yarisan n eruul hunii shinjgui dee.
Дэлхийн зэсийн зах зээлд эзлэх монголын зэсийн хэмжээ ганц хоёр хувиас хэтрэхгүй. Дэлхийн хамгийн их зэсийн нөөцтэй Чили улс гэхэд л дэлхийн нийт зэсийн 20-30 хувийг дангаар эзэлж байна. Чилид төрийн эзэшлийн уурхайнуудаас гадна хувийн хөрөнгө оруулалттай уурхайнууд олон бий. Олон хэвшлийн олон уурхайтай Чили улс гэхэд л уул уурхайн салбартаа тэр тусмаа зэсийн үйлдвэрлэлд гаднын хөрөнгө оруулалт татахын тулд татварын маш таатай хөнгөлөлттэй орчин бүрдүүлж байна. Жишээ нь Монгол улсад түүхий эдийн төлбөр буюу роялти нь борлуулалтын орлогын 5 хувь бол Чилид 2.5 хувь байна. Гадны хөрөнгө оруулалтанд таатай орчин бүрдүүлсэн шилдэг орнуудад Англи, Америк, Австрали, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнууд орж байгаа бол Чили улс энэ ангилалд бас багтаж байна. Хятад улс дараагийн ангилалд орж байна. Орос, Казакстан зэрэг орнууд арай нэг шат доогуур байна. Харин Монгол улс хамгийн доод шатанд байна. Манайтай зуузай холбож яваа цөөн хэдэн орон байна.
Ганаа судлаач аль ч талыг барилгүй үнэн зөв дүгнэлт гаргадаг Баабар бол гадаадын хөрөнгө оруулагчдыг байнга хамгаалж магтан дуулагч болсон хүн
Баабар Элбэгдорж 2 нэг тэрэгний 2 дугуй . Юун судлаач гэж ............?
Элбэгдорж Монголчуудад бvx эрх челее, гадаад паспорт егсенл насан туршдаа баярлаж явнаа!!! Ганаа гэгч галзуу евее монголчуудад юу ч егеегvй, хелсний бичээч!
Элбэгдорж Монголчуудад бvx эрх челее, гадаад паспорт егсенл насан туршдаа баярлаж явнаа!!! Ганаа гэгч галзуу евее монголчуудад юу ч егеегvй, хелсний бичээч!
Элбэгдорж Монголчуудад бvx эрх челее, гадаад паспорт егсенл насан туршдаа баярлаж явнаа!!! Ганаа гэгч галзуу евее монголчуудад юу ч егеегvй, хелсний бичээч!
Манай хоёр хөрш орон болох Хятад, Орос хоёрыг аваад үзэхэд л энд америк, япон, герман,франц гээд гаднын хөрөнгө оруулалттай олон үйлдвэрүүд бий болж байна. Гэтэл дунд нь байгаа Монгол оронд ганц ч ийм үйлдвэр алга. Байгаагаас ганц ОюуТолгой үйлдвэр л байна. Хэдийгээр зэсийн нөөцөөр дэлхийд өчүүхэн бага хувь эзлэх боловч дэлхийд айргийн тавд орох аврага том үйлдвэр монголд бий болно гэдэг үнэхээр үлгэрийн гэмээр гайхалтай ховор тохиолдол. Уг нь монгол улс бол хэний ч сонирхол татахааргүй өчүүхэн жижиг орон шүү дээ. Ядарсан муу Афганистаны зэсийн ганц орд гэхэд л монголынхоос 10 дахин том байх жишээтэй. Гэтэл бараг хоосон шахуу монголд дэлхийн хамгийн том үйлдвэр байгуулагдана гэдэг гайхмаар. Монголын нүүрс зараад ийм том үйлдвэр байгуулна гэдэг яриа зөвхөн усан тэнэг, галзуу солиотой хүний амнаас л гарах яриа. Хэрвээ тийм байсан бол Эрдэнэтээс авахуулаад өч төчнөөн олон үйлдвэр өөрсдөө байгуулах байсан биз.
боль гээгүй, анхнаасаа зөв гэрээ хийх байсан л гэж байна. уншсан юм уу ингэхэд?
МАН ыг хуулиар хориглоё УИХ ыг тараая 200 сая доллар идсэн хулгайч ерөнхийлөгчөө огцоруулая Хоёр хөрштэй ялангуяа орос улстай Белоруссийн ерөнхийлөгч Лукашенко шиг зоригттой дуугарах цаг нь болсон.Лукашенко дарангуйлагч хэрнээ үндэсний эрх ашгаа хамгаалж Белоруссийг орост нэгтгэх гэсэн Путиний дээрэнгүй үзлийг няцааж чадаж байна Монголд ямар байна Төрд Путиний баатар удирдаж,улстөрд оросын урхинд орсон нам болон бүлэглэлүүд хэрэлдэж эдийн засагт чухал төслүүлдийг гацааж интернет хэвлэл мэдээлэлд оросын троллууд үймүүлж Орос ялж явна Монголчууд бие дааж үйлдвэрлэх ёсгүй ганцхан оросоос худалдаж ав түрэмгий бодлогыг няцааж чадах Монгол Баатарууд хэрэгтэй байна
Монголын хамгийн том нүүрсний орд гэгдэх Тавантолгой ордыг хамтарч ашиглах саналыг монголчууд тавиад оноос хойш ах дүү социалист бүх орнуудад тавиад хэн ч хүлээн аваагүй. Монголыг хамгийн ихээр сонирхдог оросууд хүртэл тоогоогүй. Эрдэнэтийн ордыг чехүүд нээсэн гэдэг. Гэтэл чехүүдэд Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах бэл бэнчин байгаагүй. Чех бол аж үйлдвэржилтийн түвшингээр европт дээгүүр орох орон. Гитлерийн гол түшиг тулгуур байсан ийм орныг ядарсан буурай орон гэхгүй. Үнэхээр нүүрс зараад үйлдвэр байгуулдаг байсан бол чехүүд юу гэж ийм бэлэн хоолноос татгалзах билээ? Монголын нүүрс зараад ОюуТолгой үйлдвэр байгуулна гэдэг ийм марзан үлгэр гэж байх уу? ОюуТолгойн гүний уурхайн 5 тэрбум долларыг дангаар гаргах чадалтай дэлхийн ганц ч том банк, санхүүгийн байгууллага байхгүй. Тиймээс дэлхийн 5-6 том банк хамтарч, хувааж энэ их хөрөнгийг гаргах жишээтэй. Энэ дэлхийд нүүрснээс элбэг хог новш алга, харин мөнгөнөөс ховор үнэт эрдэнэс гэж алга. Мөнхийн ус олохоос ч хэцүү.
Эдийн засагт байршил маш чухал. Геополитик бол эцсийн дүндээ байршлын тухай яриа. Хэмжээ чухал биш, байршил чухал. Хэн ашигтай байршил эзлэнэ тэр хожино. Тавантолгой орд гэхэд л маш ашиггүй байршилтай. Ийм байршил муутай том орд ашиглахын оронд байршил сайтай жижиг орд ашиглах нь хамаагүй дээр. Тийм учраас Налайхыг хөгжүүлэхэд гар татаагүй хэрнээ Таван Толгойг хөгжүүлэхээс хятадууд шууд татгалзсан. Тавиад онд цаг дулаарах үеэр Тавантолгойг ашиглах санал Хятадуудад тавиад бүтээгүй шүү дээ. Герман, чехүүд дэмжихгүй нь угаасаа ойлгомжтой. Оросууд өөрсдийн нүүрсийг яая гэж байж юун монголын нүүрс манатай. Ёстой илүү ажил. Хэрвээ далаад онд ОюуТолгой орд нээгдсэн бол оросууд энэ орд руу зүглэхгүй л байх байсан болов уу. Эрдэнэтийн байршил бол дажгүй. Харин ОюуТолгой ордын байршил дэндүү хөгийн. Ийм хөгийн байршилтай орд руу зүтгэх хөрөнгө оруулагч ховор. Аз туршихаас сийхгүй, их л зоригтой ховор хүн ийш зүтгэнэ. Яг Фрийдланд шиг.
Элэнцгийн чинь зориг вэ. Өмнөх судалгаа нь байгаа. Тэр нөөц байгаа байдлыг харж, бүгдийг тооцож ашигтай юм байна гэж үзсэний үндсэн дээр л орно шүү дээ.
Үнэн юм бичсэн бна үүнийг яаж өөрчлөх вэ?
Элбэгдорж л еерчилж чадна!
Чехүүд бол технологийн өндөр хөгжилтэй юм хийж сурсан хүмүүс. Тийм ч учраас тэд баталгаатай найдвартай зүйлд тооцоотой судалгаатай хянуур зүтгэнэ үү гэхээс бус, хэзээ ч аз сорьсон эрсдэлтэй алхам хийнэ гэж байхгүй. Эрдэнэт шиг том үйлдвэр барьж байгуулсан туршлага чехүүдэд хэзээ ч байхгүй. Харин оросууд өөр. Оросууд бол аз сорихоос сийхгүй. Дэлхийн хамгийн том үйлдвэр барина гэж зүтгэхээс айхгүй. Аварга том үйлдвэр барьж байгуулсан туршлага ч бий. Чилиэс зэс авах найраа бүтэхээ болимогц оросууд монгол руу зүтгэсэн шүү дээ. Оросуудаас өөр хүмүүс байсан бол Эрдэнэт рүү ингэж зориглон орохгүй л байх байсан болов уу. Оросууд ингэж чадаж байгаа юм чинь та нар ч бас адилхан чадна гэж РиоТинто компанийг Фрийдланд сайтар ятган зоригжуулж чадсан байх.
Хөлсний бичээч эздээсээ ийм утгатай бич гэж даалгавар авсан уу тийм хогын байрлалтай ашиггүй бсан бол хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй шд
Маш сайхан ярилцлага болжээ. Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй.
Ярилцлага нь Жэнкогийн телберт тааруулж яриад, Жэнкогийн тролл Жэнкогийн ард тvмнээс хулгайлсана менгений хусмаар цалинжаад магтмар алдаа юу.
Энэ 21 жилийн хугцаанд Ганхуяг гуай болон Баатархуяг нарын дэвшүүлсэн нийтлэл бүх зүйл үнэн цаг хугцаа харууллаа.2020 оны сонгуульд МАН ,АН,МАХН аас нэр дэвшигч нарыг сонгох хэрэггүй гэдгийг яс махандаа тултал ойлголоо.бид
Цэцэрхэгч тэнэгvvд болох Ганаа, Баатархуяг 2 ч Жэнког магтан дуулж тереес хулгайлсан менгенеес нь 21 жил цалинжжээ! Ичиж амьдраа 2 троллоо!
Энэ 21 жилийн хугцаанд Ганхуяг гуай болон Баатархуяг нарын дэвшүүлсэн нийтлэл бүх зүйл үнэн цаг хугцаа харууллаа.2020 оны сонгуульд МАН ,АН,МАХН аас нэр дэвшигч нарыг сонгох хэрэггүй гэдгийг яс махандаа тултал ойлголоо.бид
Ганаа, Баатархуяг 2 ч Жэнког магтан дуулж тереес хулгайлсан менгенеес нь 21 жил цалинжжээ! Ард тvмэн тэнэг биш ичиж амьдраа 2 троллоо!
Энэ 21 жилийн хугцаанд Ганхуяг гуай болон Баатархуяг нарын дэвшүүлсэн нийтлэл бүх зүйл үнэн цаг хугцаа харууллаа.2020 оны сонгуульд МАН ,АН,МАХН аас нэр дэвшигч нарыг сонгох хэрэггүй гэдгийг яс махандаа тултал ойлголоо.бид
Тийм шүү. Ганаа ах түм түм наслаг! Баатархуягт баатар цол олгоё
Ганаа, Баатархуяг 2 ч Жэнког магтан дуулж тереес хулгайлсан менгенеес нь 21 жил цалинжжээ! Ард тvмэн тэнэг биш ичиж амьдраа 2 троллоо!
Олон овоотын ордоос болж Анод банк дампуурсан түүх байдаг байх шүү. Баахан алт ухаж баяжина гэж мөрөөдсөн. Гэтэл юун баяжих, хөлжих, тэнхрэх. Баахан үргүй зардал гарган бөөн өрний тулам болсон. Хамаг мөнгөө агаарт цацчихаад буруутнаар нь ОюуТолгойг нэрлэж ч байх шиг. Угтаа Анод банкны дампуурсан түүх Эрдэнэт үйлдвэрийн өрөнд орсон түүхтэй төстэй юм шүү дээ. Алт ухаж баяжина гэсэн гэнэн төөрөгдөл. Үйлдвэрлэл бол арилжаа наймаанаас өөр гэдгийг ойлгоогүй хүмүүсийн мунхаглал. Бүтээмж гэж зүйл байдгийг мэдэхгүйн харгай. Өнөөдөр яг энэ замаар Алтан Дорнод Монгол компани явж байх шиг байна.
Sonin.mn ээс мэдлээд авдаг байлаа. Таны хаягийг мэдлээ. Танд амжилт хүсье
Үнэхээр л алт ухаад баяжих нь үнэн байсан бол өнөөдөр Анод банк дампуурах биш харин энэ банк монголын хамгийн том банк болчихсон Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авлаа гэсэн яриа сонсогдох байсан байх. Хэрвээ алт ухаад баяжих нь үнэн байсан бол Эрдэнэт үйлдвэр өрөнд орохгүй, Мянганбаяр гэх эр монголын тэргүүн баян болчихсон явж байх байсан байх. Хэрвээ алт ухаад баяжих нь үнэн байсан бол Алтан Дорнод Монгол компани буланд шахагдснаа гайхан улс төрчид рүү дайрч давшлан амиа аврах гарц хайн уйлан донгодохгүй байх байсан. Алт ухаад баяжина гэдэг бол үлгэр. Тэр тусмаа үйлдвэр байгуулна гэдэг бүтэхгүй. Зүгээр ч нэг үйлдвэр биш, дэлхийн хамгийн том үйлдвэр шүү. Яаж сэтгэхээр хүний толгойд ийм хөгийн марзан бодол төрдөг байна?
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ХЭН ЯАЖ ЗӨВ ЗАМААР АВЧ ЯВАХ ВЭ ГЭДЭГ ТАЛААР 76 ЛУЙВАРЧИД Л БОДОХООС БИШ ӨӨР БОДОЖ СЭТГЭЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГА БҮЛЭГ АРД ИРГЭД БАЙГАА ЮМ УУ?
Аа мэдэхгүй. Ер нь бол МАХН-п байхдаа намынхаа баахан но-г аваад эргээд шантааж хийж бсан л гар ш дээ. Тэрнээсээ Уянгад өгч гаалийн Баатарыг намнаж өсөх ирээдүйтэй шантаажчин болсон. Мань хүний нийтлэлүүдэд ганц зүйл бдаггүй нь Женкогийн тухай хэзээ ч юу ч бичиж байгаагүй. Тэхээр худалдагдсан нь үнэн. ШХАБ-ыг сурталчлаад, бусад хөрөнгө оруулагчдыг дандаа орос сайтаас авсан мэдээллээрээ л муулдаг хүн
hai hujia bianaa
оросын тэрбумтан Дерипаскийгаас мөнгө авч жагсаал зохион байгуулсан гэж Женкогийн тухай бичиж байсан. Ганаа шударга бус байсан нөлөөтэй хэний ч хэний ч талаар бичдэг.
Ганаа ахаар бахархаж байна.
Терийн менгений хулгайчийн цалинтай бичээчээр vv?
Ганаа ахаар бахархаж байна.
Тийм шүү. Ганаа ах түм түм наслаг
Терийн менгений хулгайчийн хятад троллууд троллынх нь нийтлэлийнх нь дор пялдага сэтгэгдэл бичиж солиорохоосоо ичээчээ!
Энэ Ганаа мундаг хүн дэ
Терийн менгений хулгайчийн хятад троллууд троллынх нь нийтлэлийнх нь дор пялдага сэтгэгдэл бичиж солиорохоосоо ичээчээ!
ZunujEe
Судлаач хочит Ганаагийн зүүлэг яриа сүүлийн үед тренд болоо юу. Муугийн ер доо
Монголын түм буман ямар ч хэрэгцээгүй амьтадын л нэг!!!!!!!!
Ganbaa
Үнэн худлыг хутгаад, цөмийг муулаад, гол нь хуйвалдааныг задлах гэсэн хэцүүхэн ажлыг хавчуулах аргаар хөндөж харлуулаад, хүмүүсийн загтнасан газар мэр сэр маажиж сонгогчийн тархийг угаах шив дээ. Зүүн хойд ази гэх этгээд байхгүй! Байхгүй юманд яаж элсэх эсвэл элсүүлэхгүйдээ хүрэх юм? Түмэн голын дэд бүс нутагт 4 улсыг дамнасан худалдаа, хамтын ажиллагааг өрнүүлэх гэсэн төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэмжиж ирсэн. Сүрхий амжилтанд хүрээгүй юмаа гэхэд гай тариагүй. Улсуудыг байршлаар нь нэгтгэдэг зарчмын дагуу НҮБ ч, АНУ зэрэг нь ч Монголыг Хятад, Япон, Солонгос, Оросын Алс дорнодтой хамт Зүүн хойд азийн бүлэгт оруулсаар л байгаа. Монгол маань эдэнтэйгээ аль ч талаараа нийцгүй нь өөр яриа. Тоо, идэвх нь хэтэрсэн хэвлэл мэдээлэл, нийтлэлч, доктор профессорууд унхиагүй улстөрчидын хамт Монголд аюул учруулсаар. Оюуны энэ санаатай, санаагүй бантагнал нь өнгөрсөн 30 жилийн түүхийн гол шалтгааны нэг мөн.
Үнэн худлыг хутгаад, цөмийг муулаад, гол нь хуйвалдааныг задлах гэсэн хэцүүхэн ажлыг хавчуулах аргаар хөндөж харлуулаад, хүмүүсийн загтнасан газар мэр сэр маажиж сонгогчийн тархийг угаах шив дээ. Зүүн хойд ази гэх этгээд байхгүй! Байхгүй юманд яаж элсэх эсвэл элсүүлэхгүйдээ хүрэх юм? Түмэн голын дэд бүс нутагт 4 улсыг дамнасан худалдаа, хамтын ажиллагааг өрнүүлэх гэсэн төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэмжиж ирсэн. Сүрхий амжилтанд хүрээгүй юмаа гэхэд гай тариагүй. Улсуудыг байршлаар нь нэгтгэдэг зарчмын дагуу НҮБ ч, АНУ зэрэг нь ч Монголыг Хятад, Япон, Солонгос, Оросын Алс дорнодтой хамт Зүүн хойд азийн бүлэгт оруулсаар л байгаа. Монгол маань эдэнтэйгээ аль ч талаараа нийцгүй нь өөр яриа. Тоо, идэвх нь хэтэрсэн хэвлэл мэдээлэл, нийтлэлч, доктор профессорууд унхиагүй улстөрчидын хамт Монголд аюул учруулсаар. Оюуны энэ санаатай, санаагүй бантагнал нь өнгөрсөн 30 жилийн түүхийн гол шалтгааны нэг мөн.
Ene sudlaach gedegiin soliorohiig unshij tsagaa barah hereggui.Zarimdaa gaigui um uu geheer ugui l bdg.Uy ch meddeggui um. Prosto otlichaetsya "samodurstvom ". I nastoyashim. A takje nepredskazuemim "predatelstvom ".Silly dork,useless pork,unusually dull and inevitable fiasco.
улаан тэнэгүүд биш хөхөрсөн тэнэгүүд гээч дээ
Tand ih bayarlalaa. Ta baihgyi bolbol yneniig heleh hyn barag baihgyi bolno. Setgyylch jamyan guai ta 2-oos busad ni hudaldagdsan hymyys. Ta 2-oos hoish jinhene mankuur booluud bolno doo bid. Aluurchin elbegdorj tergyylsen hulgaich luivarchid mongoliig byhleer ni zalgina.
Терийн менгений хулгайч Жэнкогийн цалинтай зевлехийн зевлех Ганаа гэгч Жэнкогоос авсан ард тvмний менгеер ард тvмний тархийг угааж буц хорт хавдар! Энэ евее бичээд Монгол хегжсен vv? Ард тvмэн баяжсан уу, vгvй!
Tand ih bayarlalaa. Ta baihgyi bolbol yneniig heleh hyn barag baihgyi bolno. Setgyylch jamyan guai ta 2-oos busad ni hudaldagdsan hymyys. Ta 2-oos hoish jinhene mankuur booluud bolno doo bid. Aluurchin elbegdorj tergyylsen hulgaich luivarchid mongoliig byhleer ni zalgina.
Жэнкогийн зевлехийн зевлех Жэнкогийн тереес хулгайлсан менгений vйрмэгээр цалинждэг Ганаа гэгч алуурчин эзнийхээ телее л бичнэ! Ойлгомжтой!
Tand ih bayarlalaa. Ta baihgyi bolbol yneniig heleh hyn barag baihgyi bolno. Setgyylch jamyan guai ta 2-oos busad ni hudaldagdsan hymyys. Ta 2-oos hoish jinhene mankuur booluud bolno doo bid. Aluurchin elbegdorj tergyylsen hulgaich luivarchid mongoliig byhleer ni zalgina.
Жэнкогийн зевлехийн зевлех Жэнкогийн тереес хулгайлсан менгений vйрмэгээр цалинждэг Ганаа гэгч алуурчин эзнийхээ телее л бичнэ! Ойлгомжтой!
Жэнкогийн зевлехийн зевлех Жэнкогийн тереес хулгайлсан менгений vйрмэгээр цалинждэг Ганаа гэгч алуурчин эзнийхээ телее л бичнэ! Ойлгомжтой!
Tand ih bayarlalaa. Ta baihgyi bolbol yneniig heleh hyn barag baihgyi bolno. Setgyylch jamyan guai ta 2-oos busad ni hudaldagdsan hymyys. Ta 2-oos hoish jinhene mankuur booluud bolno doo bid. Aluurchin elbegdorj tergyylsen hulgaich luivarchid mongoliig byhleer ni zalgina.
Жэнкогийн зевлехийн зевлех Жэнкогийн тереес хулгайлсан менгений vйрмэгээр цалинждэг Ганаа гэгч алуурчин эзнийхээ телее л бичнэ! Ойлгомжтой!
Оюутолгой зэсийн баяжмал зарсан орлого зарлагын гүйлгээгээ Монголын банкаар дамжуулахгүй хийдэг гэж үнэнүү? Монголын нутаг дээр байж яаж ингэдэг юм бол?
Энэ хүн захиалгаар бичдэг, ярьдаг. Ийм хүнийг судлаач гэхгүй ээ! Судлаач хүн үнэнийг, зөвхөн үнэнийг ямар нэгэн эрх ашиггүйгээр хэлдэг байх ёстой. Баатархуяг, Уянга нарын далбаан дор захиалгаар хүн гүтгэж хоолоо олж иддэг хүнийг ухаантай гэх үү? сувьдаг гэх үү Баабар энэ 2 юм уншдаг, гэхдээ төлбөртэй, тодорхой бүлэглэлүүдэд үйлчилж бичдэг гэдэг нь харагдаад байдаг. Ингэж сэхээрээд яана аа? Тархи угаагч гэвэл зохилтой. ккк
ОюуТолгой үйлдвэр жилд дунджаар 800 сая долларын зардал гарган 1,2 тэрбум долларын борлуулалт хийн 300 сая долларын татвар төлж 100 сая долларын ашиг олж байна. Жилд төлж буй 300 сая долларын татварын 60 сая доллар нь роялти татвар буюу монгол улсаас худалдан авч буй түүхий эдийн төлбөр юм. Энэ үйлдвэр нь нэг жилд олох ашгаасаа 3 дахин их мөнгийг монгол улсад татвар болгон төлж байна. Нийт 20 орчим төрлийн татвар төлж байгаагийн дотор НӨАТ татвар орно. НӨАТ бол хамгийн том татвар. Монголын компаниуд төлсөн НӨАТ татвараа буцааж авдаг бол ОюуТолгой үйлдвэр буцааж авахгүй байх жишээтэй.
zuv
Жэнкогийн зевлехийн зевлех Жэнкогийн тереес хулгайлсан менгений vйрмэгээр цалинждэг Ганаа гэгч алуурчин эзнийхээ телее л бичнэ! Ойлгомжтой!
Ганаа ах бол амьд архив !!! бэлэн түүхийг санхүүжүүлээд бодит цаасан ба цахим номын сан болгочих хүн байна уу? олон мянган хүнийг ухааруулах сайхан бүтээл болно доо....
Жэнкогийн зевлехийн зевлех Жэнкогийн тереес хулгайлсан менгений vйрмэгээр цалинждэг Ганаа гэгч алуурчин эзнийхээ телее л бичнэ! Ойлгомжтой!
ok
Жэнкогийн зевлехийн зевлех Жэнкогийн тереес хулгайлсан менгений vйрмэгээр цалинждэг Ганаа гэгч алуурчин эзнийхээ телее л бичнэ! Ойлгомжтой!
Ene hun bol Yneneer MANAN iin bщunii nohoi hun shuu udahgui majiih ni boljee
Bandashaa unerleed zail harah zarainii hogiin nohor uuniig demjigchid bygd manangiin gar holnuud
шударга хүн юм байна амжилт эрүүл энх тунх байх болтугай
Жэнкогийн зевлехийн зевлех Жэнкогийн тереес хулгайлсан менгений vйрмэгээр цалинждэг Ганаа гэгч алуурчин эзнийхээ телее л бичнэ! Ойлгомжтой!
oyun erdeniig deerelhemeer bna
lundeejantsang alna
Бурхан минь зөв бодолтой зөв хүмүүс бас байдаг юм байна
мундаг хүн шүү үргэлж дэмжинээ
Яаж ч бодсон яаж МУ-ын Ерөнхий сайд гадаадад компанийн захирлынд 5 хонож, хүүхдийн хичээл давтуулж явах вэ дээ. Тэр хамгаалагч, дагалдагч, протокол гээд өчнөөн юм байна. Ядаж л ЕС 5 хоног алга болчихлоо гээд бөөн юм болно биз дээ. Алтанхуяг ууланд хэдэн цаг холбоо тасрахад юу боллоо? Ийм солиотой юм ярьж байгаа бол өөрөө зүгээргүй ээ.
Elbegdorj sain eronhiilogch baigaagyi gehdee Jenkogoos deer bn yum shigee
хулгайч нараа сонгодогоороо сонгоод хужаа нартайгаа хүргэн бэр .хадам худ бололцоод л...ээдээ ..үхэр монголчуудаа гэж ... би ч бас үхэр л дээ гэхдээ хужаа бишээ... хэхэхэ
huzuugui hulgaichiig golognuudtein shorond hataa
Боловсролгүй биш ямарч хүмүүжилгүй тэр тусмаа эхоронч хүмүүжил огт байхгүй нѳхѳр юм. Залуу үе маан захиалгаар иймболж байна даа
Хатуу ч гэсэн Үнэнийг хэлж чаддаг цѳѳхѳн хүний нэг хүндлэхгүй байхын аргаггүй
Женкогоо огцоруулна л биз Элбэгдоржийн хөгжүүлсэн юм юу байгаа юм үхсэн ацны чинь ардчилалын эцэг мэцэг вэ улаан луйварчин өмхий
Элбэгдоржийн жинхэнэ гар хел болсон бүхий л муу юмыг нь гүйцэлдүүлж Монгол улсийг сүйрүүлхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Одоо АН дарга Эрднээгийн зевлехеер ажиллаж байгаа Өнөрбаяр гэгч гэмт хэрэгтнийг яаралтай зайлуулж Элбэгдоржтой нь цуг ял асуух цаг болсон шүү
Өнөрбаяр гэх этгээд Элбэгдоржийн хуулийн зөвлөх байсан мөнө үү? Эрднээ дарга яагаад ийм амьтнийг зөвлөхөөрөө авдаг байнаа маш нэр муутай залуу ШЕЗ н дарга Лүндэндоржийн гарийн шавь гэж яарьдаг юм байна лээ
ок
Би 2000-д оноос хойш Ганааг уншиж байна. Зөвхөн ийм зорилгоор байгууллагаасаа ганцаараа "Монгол таймс" сонинг захиалдаг байсан. Бараг дугаар алгасалгүй Ганаагийн нийтлэлүүд гардаг байв. Энэ 20 жилд би Ганаагийн нийтлэлд нэг ч худал баримт байгаагүй, нэг ч албан тушаалтны төлбөртэй нийтлэл байгаагүйг баттай хэлж чадна.Яагаад гэвэл үнэн цаг хугацаа өнгөрөх тутам тодордог. Миний л мэдэхээс Монголд Ганаагаас илүү шударга буюу ядахдаа түүнд дөхөж очихоор дайчин нийтлэлч байхгүй гэдгийг хэлж чадна.Танд эрүүл энх, аз жаргал, урт наслахыг хүсэн ерөөе.
Доор бичсэн сэтгэгдэл дотор таныг ямар ч баримтгүй хараасан зүйлс зөндөө байна. Аргагүй л дээ, үнэн үг хэлсэн хүнд хүн дургүй гэж. Коммунист төөрөгдлийн эцэг боловч асар их эрдэмтэй Маркс "Хэрвээ Пйфагорын теорем хүний ашиг сонирхлыг хөндөж байсан бол олон удаа үгүйсгэгдэх байлаа" гэж бичиж байв.