Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүй долоон худагт байрлаж буй Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочиллоо.
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 163 хурдан азарга шандсаа сорьж, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүү магнайд хурдалсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочлохдоо зээрд халзан азарга нь түрүүлж, наадамчин олноо баясгасанд нь баяр хүргэж, хөөрөг зөрүүлсэн юм. Энэ үеэр улсын тод манлай уяач О.Батбилэг Төрийн тэргүүн морилон саатаж байгаад бэлэгшээж, “…Дорнод аймгийн Баянтүмэн суманд мал очоод 10 гаруй жил болж байна. Энэ жил Цээл, Бурхант ууланд уяа гарч, Налайхын урд Буурлын давааны энгэрээр байрлаж сунгаандаа оролцсон. 10-аадхан хоногийн дараа Их хурд болно. Өмнө нь манай хээр азарга Их хурдад түрүүлж байсан юм. Энэ жил халзан азарга маань наадамд түрүүллээ” хэмээн наадмын сонин сайхнаас хуучиллаа.
Сэтгэгдэл0
Ta byhendee naadmiin mend hyrgei
Унаач хүүг баярлуулж,урамшуулж шагнал өгч сэтгэл зүрхнээсээ дэмжих ёстой бусуу баттулгаа.адуу мал,хөрөнгө мөнгө шүтэж сайн сайхан зүйлд хүрнэ гэж хэзээч байхгүй гэдгийг энэ хөлдүү толгойтой уяач,баттулга хоёрт хэлэхээс,хүн хүүхэд улсын хөгжил дэвшилийг авч явдаг,ирээдүйг хүүхэд тодорхойлдог гэж боддог уу,хүний хүчин чадалаас улсын сүр хүч шалгаална,хүнээ,дээдэлж хүүхэд залуусаа хамгаалж ард иргэдээ хүндэтгэж явцгаа,
Уран сийлбэрт өргөө гэрийг наадмын талбайд барьж, олон давхар ул боовыг данхайтал өрсөн таваг тавьж, улсынхаа ерөнийлөгчийг морилуулах ямар дээд аз заяа вэ?
uyachiin galiin ger ord harsh shig l baidag yum bna unaach huuhed tuslah malchid ni hogiin tseg deer amidardag ulsuudaas door amidraltai baidag shdee unaach huuhed buur yarih ch yum baihgui huvtsasgui surguulid surdaggui etseg ehteigeech uulzah erhgui bool shig baidag hunii erhiin toloo gesen hudlaa baahan toriin bus baiguullaga
өвдөж өнөө маргаашаа хүлээж байгаа нэг ч хүүэд дээр очоогүй байж үхсэн баасны уяач нараар зочилох,задарсантай нь биш ядарсантай уулз ерөнхийлөгчөө