УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээрт, зээлийн мэдээллийн сангийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Монголбанкны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. Тус мэдээллийн сан дахь хар жагсаалтаас болж олон мянган аж ахуйн нэгж, иргэд санхүү, бизнесийн харилцаанд орж чаддаггүй. Иймд уг жагсаалтад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлж, жагсаалтыг хүчингүй болгох, санхүүгийн харилцаанд оролцох эрхийг нь сэргээж өгөх саналыг ШИНЭ намын зүгээс Монголбанкны удирдлагуудад тавьлаа. Хоёрдугаарт, төгрөгийн ханшийн сулралыг хэлэлцлээ. 2016 оны 8-р сард 1800 төгрөг нэг ам.доллартай харьцаж байсан бол өнөөдрийн байдлаар 2737 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байна.
Гуравхан жилийн дотор төгрөгийн ханш 1000 төгрөгөөр суларч, халаасандаа 10.000 төгрөгтэй байсан хүн 1000 төгрөгөө, сая төгрөгийн цалинтай байсан хүн 100.000 төгрөгөө алдаж байгаа нь Монголбанк болон Засгийн газрын буруу бодлоготой шууд холбоотой гэж ШИНЭ намын зөвлөл үзлээ. Өнгөрсөн долоо хоногт гаргасан 900 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийг хаахад зарцуулах шийдвэр ч гэсэн Монгол төгрөгийн ханшийг сулруулах магадлалтай тул сэргийлэх арга хэмжээ авахыг Монголбанкны удирдлагуудад сануулсан хэмээн УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Зөвлөлийн дарга Л.Болд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад бэх нь хатаагүй байхад эхнээсээ хуулийн заалтыг уландаа гишгэж байгаад ШИНЭ нам харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас оруулж ирсэн Тэтгэврийн зээл тэглэх хуулийн үзэл баримтлал маш буруу, үүнийг өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг ШИНЭ нам тавьсан боловч Улсын Их хурал дээр олонхоороо хүч түрэн, муйхарлаж баталлаа.
ШИНЭ нам зээл аваагүй ахмадуудыг хохироож, ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн шаардлага тавихад нэг сая төгрөгийн үнэт цаас өгнө гэж хуурах маягаар бидний саналыг хагас дутуу тусгасан. Үүнд сэтгэл дундуур байгаа. Хоёрдугаарт, зээл тэглэх нэрээр Монгол Улсын тэтгэврийн насны бүх ахмадыг өөрийнхөө хууль ёсны орлогыг барьцаалж, банктай зээлийн харилцаанд орох эрхийг хааж байгаа нь мөн Үндсэн хууль зөрчсөн явдал.
Бас л ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээлийн харилцааг нь хязгаарлаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт, оройтож зарласан ч гэсэн маргааш нь Д.Сүхбаатарын талбайд ирж бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан ахмадуудын тоо 15 мянгад хүрсэн. Одоо нэгэнт зургаан сая төгрөгөөр зээлтэй ахмадуудын зээлийг тэглэх шийдвэр гаргаж байгаа юм бол нийт ахмадын тэгш эрхийг хангаж, 3 сая төгрөгийг бэлнээр, 3 саяыг үнэт цаас хэлбэрээр олгох хуулийн өөрчлөлтийг ШИНЭ намаас санаачилна гэлээ.
Сэтгэгдэл0
amjilt zov shuu
Гуравхан жилийн дотор төгрөгийн ханш 1000 төгрөгөөр суларч, халаасандаа 10.000 төгрөгтэй байсан хүн 1000 төгрөгөө, сая төгрөгийн цалинтай байсан хүн 100.000 төгрөгөө алдаж байгаа нь Монголбанк болон Засгийн газрын буруу бодлоготой шууд холбоотой гэж ШИНЭ намын зөвлөл үзлээ.Амнаас нь яах вэ ганц нэг зөв үг гарч л байна
ШИНЭ намынханд амжилт хүсэе.Сонгуульд МАН баАН ын хулгайч луйварчидыг биш та нарыг дэжинэ.
ШИНЭ намынханд амжилт хүсэе.Сонгуульд МАН баАН ын хулгайч луйварчидыг биш та нарыг дэжинэ.
Шийдвэр ихээхэн дуншиж байж гарсан, хууль батлагдсан. Одоо дахиад иймэрхүү хууль санаачилна гэж тэнэгтэхээ больчихвол яасийм бэ. Нэг гараараа буруу инфляци мөнгөний бодлого яриад нөгөө гараараа дахиад мөнгө тараах юм яриад. Хэтэрхий популист юм аа. Батзандан ч яах вэ угаасаа улаан популист. Арай нуруутай Болд дагаж саваад яах нь вэ.
Батзандан шударга бусын хажуугаар бусад хүмүүс шиг мэдсэн ч мэдээгүй царайлаад дуугүй өнгөрч чаддаггүй.Зоригтой тэмцэгч
Маш зөв .Шударга тэгш хуваарилах хэрэгтэй.
Маш зөв .Шударга тэгш хуваарилах хэрэгтэй.
Батзанданг дэмждэг шуу шудрага унэнээс айдаг улс туунийг муулдаг байх
Шинэ намын хоёр одоо болио та 2-г хэн ч сонгохгүй дагалдагч нартаа мөнгөө сайн өг тэгээд уйлаад явж байг
Хар машин хэрэглэхгүй халү үзье. Тэгээд хэн ямар санал авахыг харах юмсан.
Хар машин хэрэглэхгүй халү үзье. Тэгээд хэн ямар санал авахыг харах юмсан.
Тэтгэврийг нэмэхдээ ижил 8 хувиар нэмэх нь шударга ёс үндсэн хуулийн зарчимд нийцнэ. Хэрэв бага авдагт нь илүү нэмвээс илүү шимтгэл төлсөний ач холбогдол байхгүй болно.Иймд тэтгэвэр нэмэх шийдвэрээ шударга ёсонд нийцүүлж гаргахыг шаардаж байна.
ЯГ ЗӨВ.
Олноороо мэдэж буруушааж байгаа асуудлуудыг өөрсөдөө анх дэвшүүлж байгаа юм шиг шүүрч авч энд тэнд очиж тархи угааж олныг турхирч хутган үймүүлэгч хоёр мөн их хийрхэж байнаа.
Мөнгөний ханшны бодит байдал. Гэхдээ сүүлийн 3 биш сүүлийн 30 жилийн бодлогын алдаа юм. Түүнээс 3 жилд ийм болчихоогүй. 1990 онд 1 төгрөгөөр хуушшур авч иддэг. 1 төгрөгөөр 10ш шүдэнз авчихдаг байсийм өө
Банкны ерөнхийлөгч ямаан сахалт алга, үүдний жижүүрүүдэд нь шүлсээ үсчүүлэв үү? Баяртсайхан гэж балай тэгээд ямар урамшуулал авав аа?