Цагаан сарыг хорьсон үед сөрсөн базаа хийж байгаадаа түмэнтээ хүлцэл өчье!
Энэ жил хөл хорио тогтоогоод Цагаан сарыг хийлгэхгүй болчихлоо. Ерөнхийлөгч Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай зарлиг ч гаргачихлаа. Энэ жил өнжиж таарлаа. Өнжүүлэх тухай албан ёсны шийдвэр гарсан ч гарчигт өгүүлсэн санаа оноогоо буулгая.
Мартагдашгүй хамгийн чухал үйл явдал нь Цагаан сарын бөхийн барилдаан байдагсан. Тэр зундаа тохиох Наадмын бөхийн барилдааны том сорилго нь Цагаан сарын бөхийн барилдаан байдаг. Гэм нь энэ жил бөхийн барилдаан хийхгүй. Цагаан сар ч тэмдэглэхгүй. Эхэндээ хүмүүс Төрийн золголт, яамд, албан байгууллагын золголт ч яамай байна, халдварт өвчин хаяанд ирчихсэн үед түүнд харамсах юм алга гэж бодож зөвшөөрч байтал айл өрх, ахан дүүсээрээ бас золгохгүй болж таарлаа. Нөгөө их хөлдөөчихсөн бууз яанаа? Мөнгө үрээд цуглуулчихсан бэлэг яанаа? Сэтгэлдээ хөнөглөчихсөн үй олон ахмадууд, дээл хувцсаа гайхуулах гэсэн үй олон иргэдийг яанаа?
Энэ олон “яанаа”, “яанаа”-гийн дотроос бөх барилдуулахгүй гэдэг л Монголд ёстой гамшиг боллоо. Харамсаж байгаа хүн олон тааралдлаа. Үндэсний бөхийн спорт хөгжүүлэх гэсэндээ биш, Цагаан сараар ах дүү, төрөл садангаараа уулзаж золгоход ярьдаг ганц чухал сэдэв нь алга болчихтой зэрэг энэ жилийн Цагаан сарыг хийлгэлээ ч ач холбогдол, дурсамж нь шалхийтэл доошоо уначих байлаа. Ярих сэдэвгүй учраас айл хэсэх нь ч багасах байсан биз.
Жил бүрийн Цагаан сараар ахан дүүс, хөгшчүүлийнхээр золгох гэж бид бишгүй явдаг даа. Хөдөөгүүр ч шинэлэж явлаа. Ажиглагдсан хэд хэдэн онцлог явдал байна. Ахан дүүс жилдээ ганц уулзалддаг гэр бүлийн, ураг төрлийн томхон баяр нь юм байна.
Баярлаж хөөрөөд найр наадам болчихдоггүй юм байна. Олон ахан дүүс цуглаж байгаад идэж ууж, буу халдаг, шавайгаа ханатал ярьж авдаг юм билээ. Тийм ярианы эхний сэдэв бол Битүүний өдрийн (оройн) бөхийн барилдаан. Эрчүүд бүгд тэр ярианд оролцоно. Нутгийн, дошны, танилын, зүс мэдэх, алдар цуут, өсөх ирээдүйтэй, тааврын гээд олон бөх барилдаж, нэг нь давж, нөгөө нь үзүүрлэнэ. Тэр болгоныг Шинийн нэгэн, хоёрон, гурван, дөрвөнд шавайгаа ханатал ярьж авна. Наадам хүртэл үргэлжилнэ. Гэтэл энэ жил тэр яриа, сэдэв байхгүй болчихсон, Цагаан сар ч байхгүй болчихсон. Нууцаар сэмхэн золгох хүмүүс байхыг үгүйсгэхгүй ээ.
Нэгэнт ярих бөхгүй юм чинь дараагийн сэдэв бэлэн зэлэн байж байгаа. Монголчууд, ялангуяа эрчүүд ам мэдэн ярьдаг, таадаг, сэтгэлээ чилээдэг тэр сэдэв бол улс төр юм. Жил бүрийн Цагаан сараар бөх ба улс төр л ярьдаг. Харин энэ жил тэр улс төрөө ёстой нэг ярьж өгөх болов уу гэж тааж, хэд гурван үг санаа нэмэрлэх гэж үзэг цаасаа харшуулж байтал Улсын онцгой комисс хориод, бүр дээрээс зарлиг гаргачихдаг байгаа!
Хэрэв тэмдэглэсэн бол энэ жилийн Цагаан сар өнгөрөөд бараг УИХ-ын сонгууль залгах ухаантай юм. Ирэх 6 дугаар сард товлочихсон, сонгуулийн хууль нь шинэчлэгдсэн, одоо дээр заларч байгаа МАН ба АН нэр хүндгүй, амны бай, улиг болчихсон, залхаачихсан, цоо шинэ залуу улс төрчид ба шинэ улс төрийн хүчнүүдэд санал өгнө гээд дор дороо бодчихсон үед ярих гол сэдэвгүй (бөх) болгочихсны гайгаар энэ Цагаан сарыг нэг ёсны сонгуулийн сурталчилгааны талбар болгочих болов уу хэмээн би битүүхэн тааж байлаа.
Тэмдэглэхгүй болсон Цагаан сарын дараа монголчуудыг сатааруулах хоёр баяр бас хаяанд ирээд байна. Гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд бүсгүйчүүд, 18-нд нь эрчүүд баярлах нэрээр хамт олноороо бардаак зохиох байх, kоронавирүсийн хориог сунгачихгүй бол. Тэр үед улс төр ярих нь багасах боловч хоёр баяр өнгөрөнгүүт л УИХ-ын сонгуулийн сэдэв залгаад авна. Зурагтаар бараа рекламдах хоёрхон баяр нь тэр хоёр болно. Цагаан сарыг угтуулж баахан бараа, хүнс, боов зарах гэсэн боловч kоронавирүс гэх халдварт өвчний сэдвийн дор тун тааруухан гүйх шиг боллоо. Эмэгтэйчүүд ба эрчүүдийн хоёр баяраар хувийн наймаачдын од нь гийнэ гэж би хэлж чадахгүй. Тэгсгээд тэд минь Наадмынхаа бараа, хүнс, архины рекламд мордох биз ээ.
Цагаан сараар яригдах байсан болов уу гэх ярианы сэдэв рүү оръё. Энэ жил адтай, аатай, аагтай, бараг л цорын ганц жил болох нь гэж ирээд парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөнүүд лүндэгдээд байгаа учраас тэдний кандидат, тэдний нэвтрүүлэг, тэмцлийн түүх, хууль зүйн яам, хууль хүчний сайд дарга нарыг тойрсон эх захгүй, эцэс төгсгөлгүй яриа Цагаан сарын цугларалтаар өрнөх байсан байх. Хотын утаа багаслаа гэсэн бас нэг зонхилох сэдэв (түлшний үнэ ба гал түлдэг арга ухааны тухай) яригдаж таарна.
Ер ийм яриа өрнүүлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлөхөөр бэлэн байна. Амьдрал тааруухан, өр ширтэй, мөнгөгүй, улс маань өртэй, МАН амлалтаа яасан нь бүү мэд, ийм үед улс төр ярьж байгааг нь огтоос буруутгаж, тэгэх тусмаа хорьж үл болно. Ахан дүүс, амраг садангууд уулзалгүй жил тойроод нэг дор цугларлаа гэхэд тэр том цугларалт дээр ураг төрлөө, ахан дүүсээ, танил нөхдөө хошуучилдаг “овгор” хөгшчүүлийн амыг дагасхийгээд яриа өрнөдөг дөө.
“Овгор” хөгшчүүл гэдэг нь нэр хүндтэй, нас намбатай, нөлөөтэй ямар нэгэн “гавьяат”, “ардын”, “тэргүүний”, эсвэл ахмад дайчин, алдартай бөх (Жирийн бөх ч байж болно. Гол нь бөх байх ёстой), алдарт уяач, улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн, аагласан баян, мяндагтай лам гэхчлэн тэр овог ургийнхны нэрийн хуудас болдог хэн нэг бие хүн байж таардаг. Хөдөөд хот айлын дунд нэг егзөр өвгөн байдаг даа, яг тиймэрхүү. Ийм “овгор”-ын гавьяа шагнал, цол хэргэм, ядаж энгэрт гялалзах тэмдэг (маш олон одон тэмдэгтэй байвал бүр сайн) хүртэл ахан дүүсэд нь үнэтэй тусдаг. Монголчууд одон тэмдэг, цол шагналд үхэлдээд байдаг нь ганц хар толгойгоо чимэх гэж биш, овог ургийнхныхаа нэрийн хуудас болох гэж, тэднийгээ баярлуулах бахдуулах гэж хөөцөлддөг юм билээ. Тийм хөөцөлдлөгийг нь хүндэтгэн үзэх хэрэгтэй.
Цагаан сараар тийм “овгор” нэг нөхрийн яриа, үзэл бодол, дүгнэлт мөн ч их жин дардаг юм билээ. Сонгуулийн жил бол тийм нэг овгор нөхрийн нэрлэсэн, дэмжсэн, зааж өгсөн кандидат баараггүй олон санал авч чадна. Тэр гуай гэх тэр нөхрийнхөө амыг бултаараа харна. Үнэн зөвөө ялгуулах гэнэ, зүг чигээ гаргуулах гэнэ.
Энэ жилийн тухайд хот хөдөөгүй улс төрийн гол хоёр намд сэтгэл дундуур болчихоод байх шиг. Хэд хэдэн аймаг, хот, дүүрэгт Электорат хөдөлгөөний хийсэн тандалт судалгаа тэгж гараад байдаг. Эрх барьж байгаа, барилцаж байгаа (УИХ-д сөрөг байгаа) намын рейтинг үсрээд үсрээд 30 хувиас хол ахихгүй байна. Өмнөх УИХ-ын сонгуулиудын үед хоёр намын рейтинг яаж ийгээд 50-70 хувь дотор эргэлдэж байсантай харьцуулаад би тэгж ярьж байна шүү. Тандалт судалгаанд хамрагдсан иргэдийн 70 хувь нь шал өөр шинэ улс төрийн хүчнийг олж үзэх хүсэлтэй гэсэн байх юм.
Энэ тухай л Цагаан сарын үеэр яриа өрнөх байсан байх. Нууцаар тэмдэглэх айл өрхүүд ярилцах болтугай! Тэр энэ бие хүн дээр яриа мэдээж өрнөнө. Цаад нөхөр хэрэг түвэгт орсон, хууль шүүхийн хаалга татсан бол ёстой нэг шаагиж өгнө. Энэ бол монголчуудын гэм биш зан. Хүний мууд дурлах гэдэг ойлголт нь эсрэгээр эргэчихсэн. Цагаан сараар амны бай зугаа болох нэрс ярайж байсан даа. Баяр, Сайханбилэг, Номтой, ЖДҮ-чид, 60 тэрбум, Элбэгдорж, казино тоглосон гурав, Нямдорж ба ХЗДХЯ-ны шинэ барилга, баригддаггүй эмнэлэгүүд, прокурор шүүхийнхний авилгын хэрэг, тэр тэр нар гэж ирээд л нэр заасан яриа гол сэдэв болохоор байв.
Халдварт вирүс ба Хятадтай зорчихоо багасгасныг шүүн ярих нь бас мэдээж байв. Хятадад суралцдаг, ажилладаг, адаглаад л биеэ үнэлдэг монгол хүн, тэр яачив, энэ зүгээр үү, ирсэн үү, яасан бэ гээд ярих нь мэдээж.
Хятадгүйгээр лав нэг сарыг үдчих шиг боллоо. Дахин нэг хоёр сар бол энүүхэнд. Урдаас тасралтгүй юм зөөдөг нь зогссон байх, бүр зогсох ч байх. Урагшаа хүн зорчуулахгүй гэлээ. Болж бүтэж л байх шиг байна. Вирүс арилдаг, хаалт хашлагаа дэлбэ татсан юм шиг манай иргэд урагшаа урсчихгүй байгаасай гэж ерөөе!
Урдаас зөөдгөө өөрсдөө хийгээд үздэг ч юм уу, эсвэл хойноос зөөж лангуугаа дүүргэдэг тэр аргад манайхан суралцав уу, яав? Бэлтгэлтэй байх хэрэгтэй юм байна шүү дээ! Ер нь Хятадаас элдэв юм зөөж хэдэн биендээ зардаг энэ худалдаашүү юмаа цэгцлэх, мэргэжлээ солих, лангууны амьдралаа өөрчлөхийг kopoнaвирүс монголчуудад тулгаад, уриалан дуудаад байгаа юм биш үү?
Өмнөд хөршид халдварт өвчний kopoнaвирүс тархаад, манай Цагаан сарыг хориулаад, одоо яалтай билээ. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин шүү дээ. Хэрэв эдгэрэлт удаан, хөл хорио удаан үргэлжлэх аваас манай улсын энэ жилийн лав эхний хагас жилийн ажил үйлс, амьдрал, хичээл сурлага бүхэлдээ савлагатай байх болно. УИХ-ын сонгуульд ч нөлөөлнө. Хятадаас элдэв юм авчирч сурталчилгаанд ашиглах нь ч бүр өнгөрнө. Гял цал юмаар сонгогчдын сэтгэлийг татах гэж байхгүй болно.
Энэ бүхнийг бодолцсон уу, монголчууд минь?
(1).jpg)
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв.
Сэтгэгдэл0
Amaa tataa mal mini Baabar style hereggui!!!! Odoo uls tor hereggui TAHAL garchihaad bn aa.
Ингээд заримдаа хүн шиг байдаг юм. Өгүүлбэр бүрийг задлаж ойлгох гэж хичээх хэрэгтэй. Ер нь бол бид өөрсдийгөө яг таних үйл явц өрнөж байгаа. Ямар ч тормосгүй машин шиг л юу хийж байгаагаа ч мэдэхгүй 30 жил маш хурддтай давхисан... Одоо мориноосоо бууж төрөө төвхнүүлэх хэцүү ...гэж Их Эзэн Хаан Чингисийнхээ сургаалийг УЛС ДАЯАРАА ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГ БАГ БОЛЖ АЖИЛЛАМААР БАЙГАА ЮМ. ЦАГ ҮЕ ИЙМ АЙХТАР
Өнөөгийн монголчуудын гол сэдэв нь Феодал Чингис Морин хуур өөр ярих зүылгүй улс
Омнод хорш маань бараа нь хуурамч ахуй амьдрал нь заваан бохир санаа нь муухай нэг тийм шуу дээ угаасаа
гудамжинд нус цэрээ нийхгүй, татсан тамхиныхаа ишийг хаядаггүй болчихоод дараа нь олон юм ярь үхэр ээ.
Chi Bol huuramch geed baigaa baraag ni duurailgaad huuramchiin tsaadah huuramchaar hiij chadahgyi, baidag l neg muu guilgachin mongol Hyatad hyngyigeer, hyatad muulaad baigaa ter baraagyi Bol Chi neg muu honinii Aris nomorson guilgachin. Sanaa ni saihan yamar uls oron haana baina malaa. Hychtei ni hychgyigee ideh bolno. Idyylsen Bol hohi chini. Ertontsoo huuli
Омнод хорш маань бараа нь хуурамч ахуй амьдрал нь заваан бохир санаа нь муухай нэг тийм шуу дээ угаасаа
MONGOL HUNII BICHSENIIG DEMJIJ BNA
shulsee baga usergeerei.
Ovoo gauigui yum gesen bodson chini shal teneg hog baih chini
Demiir, bayarlah l yum yarih yum, ajlaa hiih heregtei.
C'est tout magnifique et simplement. Et tres apaisant, aussie! Merci beaucoup.
Nileen deer ued manaid uushignii hatgalgaa jil bur olon huuhed,hugshidiin ami nasiig urshuulgui avdag DEGDELT boldog blaa.Sahiuur eej aav nar nas barsan huuhdiin "bugs daavuu" gegdeh ariutgasan daavuug bulaatsaldan avdag ue bv.Ter ni hureltseegui bdg bsn.Bid 2-r emnelegiin huuhdiin tasag taaruu bsn uchraas Eh Nialhas-t shiljiv. Bas l deerdeegui uchraas gertee garch 1 shunu l huuhdee hatgaanaas ni, virusnaas ni salgasan.Corona-g bodvol Ter ueiin virus haldvargui, tarhah CHADVAR sul,DOH-iig ustgadag em taria hiihed hurgeegui ue bjee, gehdee l Corona-iin 1 uusgegch ni yaalt ch ugui I odoogiin tomuunii (influenza, common cold) virus. Odoo jil bur, jil bur,JIL BUR tomuu garch bgaa.2019 ond 461 huuhed,hun nas barj, endsen gj Parliament deer yariaad, ene unen uu gj Speaker ni sayhan asuuj bsn ni said ni asar muu,haihramjgui, mask bolon busad umaa ogt beltgedegguig notlon haruulsan shuu.China ni tom gurendee bish,hariutslaga zohion baiguulalt,sahilga bat saindaa UHLIIN UVCHINIIG togtooj bui ch mash ih yadarch b.Tehdee aguu Hiatad uls yalna.
Manai emch, suvilagch,asragch,Niamjav Darga, yaamniihan sain ajillaj ajliin HAMGIIN HAMGIIN HUNDIIG uurch b. Ta buhen bas l gaihamshihgai baataruud shuu.
mundag bichsen baina
Энэ Баярхүү шинжлэх ухааны ямар цол зэрэгтэй юм бол?
профессор л цолтой. зэрэг байхгүй зэрэг горилж сэдэв хамгаалж чадах ч манайд хамгаалуулах орчин нь их бохир.
Diplomat doktor
Bayar xuu ee, chi l tsagaan saraar iim baliar xend ch xeeggui uomaar yaria odox tsuurax baixdaa. bid bol axan duus naiz noxod, aav eej, ger orniixoo amidral axuin talaar oodrog uom yaria ornuuleed tsagaan saraar uulzaldaad bayartai xoortei uom yaridagdaa
Энэ Баярхүү шинжлэх ухааны ямар цол зэрэгтэй юм бол?
Uneheer teneg lagai yumaa
Чи оилгохгуй
Uneheer teneg lagai yumaa
Uneheer teneg lagai yumaa
уул нь нэг ч гэсэн монгол хүн энэ баярхүү шиг цэмцгэр байвал сайн сайн .яг одоо цаг үеэ уур амьсгалаа олж бич .цагаан сарын бөхийг аль хэдийнээ цуцалсан .цагаан сарыг тэмдэглээд дараа нь со-гоор буцаж болно шүү .
CO-д ниргүүлчихгүй байвал энэ зун наадам үзэцгээх байх .эрүүл байхаас илүү үнэ цэнэтэй юм алга .цагаан сарыг цуцалсан чинь чой ламаас эхлээд ил далд хатгаад өдөөд байгаа нь зэвүүн байна шүү .ална шүү зүгээр байгаарай !
Үүнийг популист гэхгүй бол юу г попорох гэх вэ, нэг их санаа нь зовж гэнэ, хүзүүгүй шиг хэ хэ дээ
монголын хэтрүүлэг ихтэй ардын тууль шиг дэндүү хэтрүүлэг ихтэй худал шоу хэрэггүй бөх түрүүллээ ура гэсэн чинь хар тамхи хэргэлчихсэн байдаг биз дээ цагаан сарын бөх бас л хар тамхи хэргэлж хүмүүсийг мэхлэнэ цагаан сар гэж хаврын тарчиг хүн малгүй арай гэж онд орж ядаж байхад шүү улсын баяр наадам хангалттай дэлхий нийт вирусын тахал гарлаа гээд байхад зугаа хийж шоудаад байна гэж үзэж байна уу тоглоод байна уу ОЛОН Улсын харицааг судлаж байгаа нь энэ үү Дэлхийн улсуудыг доромжлоод байна уу Гадаад эмээр таргалуулсан хортой ууц өвчүү хортой зулын тосонд чанасан хэвийн боовоо өөх тосоо өөрөө чанаж идэж өөрийгөө хорлооч өрөөлийг хорлоод хэрэггүй манжийн еэвэн сар огт хиймээргүй байна
Төр түмний мөнгөнд хахсан бөхчүүд урлаг соёлынхон хар тамхиар дагнаад эхэлсэн гадаад яамны дип нэртэй ганзагачид л коронавирусээс ч илүү аюултай байна да
Маанаг тэнэг бөхчүүд цагаан сараар барилдахгүй гээд томроод байсан, ёстой гоё юм болжээ. Угаасаа энэ хятадын баярыг хойшид бүр мөсөн хориглох хэрэгтэй. Хөдөөний малчид хийх дуртайгаараа хийнэ биз. Хулгайчдаар дүүрсэн төр засаг болоод төрийн 3 өндөрлөг гэх жанхуу, ухна, гахай 3 төрийн мөнгөөр золголт хийдгийг хойшид бүр мөсөн хориглох хэрэгтэй. Сонгуулиар манан-г хэрхэвч дэмжиж болохгүй!!!
Зов
Шал дэмий юм байна,хайран цаг
Монгол бѳх барилдана уу байна уу энэ хужаа нарт ямар хамаатай юм бол
Монгол бѳх барилдана уу байна уу энэ хужаа нарт ямар хамаатай юм бол
Монгол бѳх барилдана уу байна уу энэ хужаа нарт ямар хамаатай юм бол
huntei hun shig haritsaach hulgaichaa chi busdiig mal gej soliorohoo boli muu hog
tsagaan sariin booviig muu sain manj, tuvduud ul boov gej nuudelchin mongolchuudiig bituu gutaadag baisan odoo ch ter n heveeree aj .
Энд ёстой тэнэгтэж. Ямар их завтай юм бэ. Хогтой гудамжны өнгөт зураг шиг юм сараачиж
Хэрээ
Хэрээ
Одоо байтлаа өнөөх аймаг орон нутагт ямар ч салбар байхгүй ганц болон хоёр хүний намууд ихээхэн хөөрцөглөөд байх шиг байна,битгий горьд.
Одоо байтлаа өнөөх аймаг орон нутагт ямар ч салбар байхгүй ганц болон хоёр хүний намууд ихээхэн хөөрцөглөөд байх шиг байна,битгий горьд.
Одоо байтлаа өнөөх аймаг орон нутагт ямар ч салбар байхгүй ганц болон хоёр хүний намууд ихээхэн хөөрцөглөөд байх шиг байна,битгий горьд.
За тэр бөх ч яамай байнаа харамсах юм огт байхгүй. Цагаан сарыг тэнэж хэсч сүр бадруулж тэмдэглэхийг цуцалсан болохоос биш золгож болохгүй гээгүй шүү. Өвчин хэлж ирдэггүй болохоор тэр сүртэй наадмаа ч гэсэн хөнгөвчилсөн нь дээр. Ер нь цагаан сарыг хойшдоо аль болох хөнгөн өнөө цагийн маягаар тэмдэглэдэг болууштай .Уламжилал гэж хэдий болтол заваарахав !!!
buzar amitan be chi, haha
Юуны чинь "сөрсөн базаа" вэ? Зөв ярь. Нийтлэлч хүн Монгол хэлээ цэвэр ариунаар нь авч явах ёстойсон
тэр хэдэн тэнэг бөх ч яамай. өөрсдөө л барилдахгүй гэж чаагаа бздээ.
Би барилдахгуй
Tsagaan saraa hiisen n deer bhaa mongol hvn amniihaa bilgeer gej ugan hulgan jil urgun temdgluul ih sain baidag ulas orondoo ard tvmendee ih olz omogtei saihan jil yum san
Социализмын үед "нэгдэлчдийн баяр" гэдэг байсан даа. Тэр үед хүүхэд байсан мань мэтүүд тодхон санаж байна. Хотынхон буюу нийслэлчүүд тэмдэглэх нь хориотой байсан. Цаг цөвүүн,ороо бусгаа өнөө үед цомхон тэмдэглэж баймаар бна.Хамба лам Чойжамц гуай энэхүү ханиад томууг (коронавирусийг л хэлж байгаа царай нь)сарьсан багваахайгаас халдварласан гэж айлдаж байна. Зурхай номонд нь тэгж буусан байна гэж харанхуй массаар даажигнан,сүсэгтэн олныг мунхруулж байнөө. Яг үнэндээ бол энэхүү коронавирус могойноос гарсан өвчин гэж шинжлэх ухааны үндэслэлтэй баттай эх сурвалжаас олж мэдлээ.
Hutsaad hulgaich AA, Heel hahuuli, Hel am, buzar bulaigaar dyyrsen mongol boh U ni sonin gej Horiotoi EM taria heregledeg, hahuuli ogch tsolond hyrdeg buzar hymyys. Aguu Tom hyatad gyren coronovirustai ingej yzeltseed diilehgyi tsag aldaj, hych mohosdoj baihad bid met yah ve Uhanaas tatsan hedhen hynee hotoos zaiduu tusgaarlaj chadahgyi archaagyi uls oron ene ovchin orj irvel yaj balrahiig oilgoj baina uu. Cham shig hulgaichiin hysseneer Bol olon tymniig bygdiig ni ovchlyyleh yostoi um baina l daa
Hutsaad hulgaich AA, Heel hahuuli, Hel am, buzar bulaigaar dyyrsen mongol boh U ni sonin gej Horiotoi EM taria heregledeg, hahuuli ogch tsolond hyrdeg buzar hymyys. Aguu Tom hyatad gyren coronovirustai ingej yzeltseed diilehgyi tsag aldaj, hych mohosdoj baihad bid met yah ve Uhanaas tatsan hedhen hynee hotoos zaiduu tusgaarlaj chadahgyi archaagyi uls oron ene ovchin orj irvel yaj balrahiig oilgoj baina uu. Cham shig hulgaichiin hysseneer Bol olon tymniig bygdiig ni ovchlyyleh yostoi um baina l daa
Hutsaad hulgaich AA, Heel hahuuli, Hel am, buzar bulaigaar dyyrsen mongol boh U ni sonin gej Horiotoi EM taria heregledeg, hahuuli ogch tsolond hyrdeg buzar hymyys. Aguu Tom hyatad gyren coronovirustai ingej yzeltseed diilehgyi tsag aldaj, hych mohosdoj baihad bid met yah ve Uhanaas tatsan hedhen hynee hotoos zaiduu tusgaarlaj chadahgyi archaagyi uls oron ene ovchin orj irvel yaj balrahiig oilgoj baina uu. Cham shig hulgaichiin hysseneer Bol olon tymniig bygdiig ni ovchlyyleh yostoi um baina l daa
Hutsaad hulgaich AA, Heel hahuuli, Hel am, buzar bulaigaar dyyrsen mongol boh U ni sonin gej Horiotoi EM taria heregledeg, hahuuli ogch tsolond hyrdeg buzar hymyys. Aguu Tom hyatad gyren coronovirustai ingej yzeltseed diilehgyi tsag aldaj, hych mohosdoj baihad bid met yah ve Uhanaas tatsan hedhen hynee hotoos zaiduu tusgaarlaj chadahgyi archaagyi uls oron ene ovchin orj irvel yaj balrahiig oilgoj baina uu. Cham shig hulgaichiin hysseneer Bol olon tymniig bygdiig ni ovchlyyleh yostoi um baina l daa
Баярхүү судлаач буруу ойлгоод, тэрийгээ ард түмэнд тулгаад байх юм. Та чинь баримт түшиж судалгаа шинжилгээ хийдэг мундаг хүн биздээ. МУ-ын Ерөнхийлөгч уриалга гаргаж, түүндээ ингэж дурдсан байна. ....Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна.
Баярхүү судлаач буруу ойлгоод, тэрийгээ ард түмэнд тулгаад байх юм. Та чинь баримт түшиж судалгаа шинжилгээ хийдэг мундаг хүн биздээ. МУ-ын Ерөнхийлөгч уриалга гаргаж, түүндээ ингэж дурдсан байна. ....Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
Чиний сорог базаа гэж ямар ац байхав дэ хол очиж унга
Жил болгон бөх, бөхөөр яахын, цагаан пр нь ийм байдалтай өнгөрч байх маш сайхан бн, харамсах юм алга, урд нь болоод ирсэн шинэ жилээрээ нэг мөр өнгөрөөж байх хэрэгтэй, тэгвэл маш сайхан болно, гацуураа чимээд хүүхдүүд хүртэл баяртай унтахгүй хонодогийг хэлэх үү, цагаан хэдэн хөгшчүүлээ дарамтлаад, хамаг мөнгий нь гаргуулаад ядуугийн туйлд нь улам хүргэх ямар шаардалга бн тгд хэрэг төвөг маш их гардаг. Дундад зууны сэтгэлгээнээсээ салцгаахсан.