Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилж, Хятадын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн сацуу коронавирусын тархалттай холбоотой  цаг үеийн асуудлаар БНХАУ-ын удирдлагуудтай туршлага, санал солилцох ажээ.
 
Энэ тухай БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдэгдсэн байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцож байсан юм.
Мөн зарим эх сурвалж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-аас ирмэгцээ бараа бологсдын хамт тусгаарлагдахыг зөвшөөрсөн гэж буй юм.
 
Э.Мягмар