sonin.mn

Төрийн захиргааны төв байгууллагуудын дунд явагддаг “Засгийн газрын цом-2019” спортын тэмцээн энэ сарын 15-19-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт явагдлаа. Тэмцээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон 13 яамны нийт 500 гаруй төрийн албан хаагч өрсөлдсөн юм. Тус тэмцээний гар бөмбөгийн төрөлд Батлан хамгаалах яамны эрэгтэй баг тэргүүн байр эзэлж, шилдэг тоглогчоор Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг шалгарлаа. Энэ жилийн тэмцээний нийлбэр дүнгээр Сангийн яамны баг тамирчид тэргүүн байр эзэлснээр сүүлийн 3 жил дараалан тэргүүлж, шилжин явах цомыг үүрд хадгалан үлдэх эрхтэй болсон юм. Удаах байруудыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын баг тус тус эзэллээ.

 

 

 

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин