Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр
1. Монгол бөх Гиннесийн номд бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд 11 давж сүүлчийн гурван бөхөд үлдэж байв
2. Монгол бөхийн дэг жаяг, жудагийг чанд сахиж явдаг олон түмний хайрыг татсан аварга
3. Аавыгаа байхад сум, аймгийн наадамд чадахаараа барилдаж, баярлуулж байсан. Гэхдээ мэнд байхад нь улсын цол хүртэж чадаагүйдээ жаахан харамсдаг
4. 2002 он Улсын цол хүртэж өвчинд шаналсан аавыгаа бага ч гэсэн баярлуулах гэсэн ч наадмын дэвжээ хатуу гэдгээ аймгийн начинд харуулав
5. Дархан аварга Ж.Мөнхбатаар бөхийн эрдэм заалгаж явсаныгаа их хувь заяа гэж үздэг тэрээр 2003 онд аваргаар тав давж начин цол хүртсэн билээ
6. Өмнө нь зөвхөн өөртөө анхаарч, тэрэнтэй ингэж барилдана гэсэн тактикаа боловсруулдаг байсан. Харин одоо өөрөөсөө гадна хэдэн залуучууддаа санаа зовж суудаг болсон
7. Наадам болгонд аавынхаа өгсөн мөнгөн аяганд эхнэрийнхээ чанасан цайны дээжийг хийж уучихаад зодог, шуудгаа бүслээд гардаг. Тэр аяганаас цай уухаар маш их хүч чадал хайрлах шиг болдог
8. Заан цол л мөрөөдөж явсанаас арслан, аварга болно гэж төсөөлж ч байгаагүй гэдэг
9. Аймгийн начин байхдаа найзынхаа хажуу айлын охинд дурлаад улсын цолтой болсныхоо дараа хүнтэй сууна гэсэн бодлоосоо буцжээ
10. Бөхчүүд биеэ сайхан авч явж, олон түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж, монгол ёс заншлаа хойч үедээ үлдээх тал дээр анхаарах ёстой
Сэтгэгдэл0
мундаг бѳх дѳѳ
Мундаг даа
Завханд төрсөн юм билээ ш дээ.
Завханы Баян- хайрхан-д терсен хун шуу. Гарал уусэл гэвэл Хотгойд хун.
Хотгойдууд хотгойд ястан гэж явах уу? улсын бүртгэл дээрээ юу гэж явда вэ?
Чингүнжав Хотгойд хүн үү? Ойрд хүн үү?
Завханы Баянхайрханы хун дээ
Сэлэнгийнх
Гарал уусэл гэвэл Хотгойд
Хотгойдууд хотгойд ястан гэж явах уу? улсын бүртгэл дээрээ юу гэж явдаг вэ?
Азтай л аавын хуу дээ.
bas neg dopingiin zagalmailsan etseg uchihgdur sumiin zaand unachihaad ichihgui maihan ruu guigeed orchihdag gar bn
Мундаг хор юмаа
Бичиж байгаа уншиж байгаа нь таарч дээ. Сайхан хань гэр бүлтэй хүн шүү дээ. Зарим нэг нь амны зоргоор чалчих юм даа. Энэ хэдэн сэтгүүлч санаатай юмнууд юм бичих гэж бас ...яана даа.
Жинхэнэ жудагтай монгол эр хүн
Хотгойд удмаас анхны аврага болсон залуу даа
сайн байцгаана уу?АЖ ТӨРӨН АМЬДРАН СУУЖ БУЙ БАЙГАА ХИЙГЭЭД ОРШИН СУУГАА АЛБАН ХАЯГААРАА ХЭЛЭГДЭЖ НЭРЛҮҮЛЖ ЯВДАГ ЮМ БАЙГАА БИЗДЭЭ. Надад бол ийн дуудагдаж хэлэгдэж яригдаж явах нь зүгээр санагддаг. ХАРИН, НАМТАРТАА Л ГАРАЛ УГСАА НЬ ХЭЛЭГДЭЖ БИЧИГДЭЖ ЯВАХ НЬ ЗҮГЭЭР ЮМ БИШҮҮ. ТҮҮНЭЭС, ААВЫНХАА ТӨРСӨН ӨССӨН НУТАГТ НЬ, ГАЗАРТ НЬ АМЬДРАХ НЬ БАЙТУГАЙ, ОГТООСОО Ч ТЭНД НЬ ОРШИН СУУДАГГҮЙ, ТЭС ӨӨР НУТАГ ГАЗАРТ АМЬДАРДАГ АТЛАА БӨХЧҮҮД ИНГЭЖ ДАЯАЛААД ХИЙРХЭЭД, ҮҮНИЙГ НЬ ДАГААД ЗАРИМ ХҮМҮҮС САВАЛЖ САВСАГНААД ТӨДИЙГҮЙ ӨӨР ХООРОНДОО БӨӨН ХЭЛ АМ, ХЭРҮҮЛ УРУУЛ БОЛЦГООГООД ХЭДЭН БИЕНЭЭ ХЭЛ АМААРАА ДОРОМЖЛООД ЗОГСОХГҮЙ БҮҮР ЦААШЛААД ҮНДЭСТНЭЭРЭЭ, ЯСТНААРАА ДУУДАЛЦААД ДЭМИЙРЭЭД ЯВЧИХДАГИЙГ ГАЙХААД ГАЙХАШРААД БАРШГҮЙ.
...ДАЯЛААД...
Өөрөө Сэлэнгэ нутгаараа овоглодог юм. Өсөж хүн болсон газар нь Сэлэнгэ нутаг.
юун Сэлэнгэ аймаг вэ Завхан аймгийн хүн шүү дээ Сэлэнгээс ганц боохой Данзан гэж бѳх л мэдэх юмаа хүний нутгийн бѳхийг ѳѳрийн болгодог шийдсэн гаруу үгүй юу
Yasan hucheer Selengiinh geed burtguuleed duudaad baigaa yum uu? Chi tiim l surhii yum bol yavaad Zavhanii geed zarluulaad , duuduulah geed uz dee.
Жинхэнэ монгол бөх шүү?
Энэ цагиин аваргууд.дундаас хүн чанар даруу зан бөхиин ёс жудгаараа хол тасархай үлгэрлэж яваа сайхан аварга даа