Монгол Улсын Аварга Э.Оюунболд энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргажээ.
Уг нэхэмжлэлд:
Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай өгүүлжээ.
Уг гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх аж.
Э.Мягмар
Ням - 10 сарын 26,
2025

Сэтгэгдэл0
ЗА ЭНЭ ХУРЛИЙЗ БОЛ АРАЙ БИШ ЭЭ
ene durakiin tsoliin huraah asuudal yu bolj baina