sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Улаан-Үд хотноо өчигдөр сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, манай тамирчдын салхийг хагалж 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг, Италийн Камилла Фаддатай тулалдаж 3:2-оор ялж багийнхаа анхны ялалтыг авчирлаа.
Харин 57 кг-д ОУХМ Т Болортуул, 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт Австралийн тамирчин С.Николсонтой тулалдаж 5:0-ээр /30:27, 30:27, 29:2, 30:27, 30:27/ ялагдал хүлээлээ.  
 
Энэхүү тэмцээнд манай улсаас ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал болон Л.Энхбаатар, Т.Эрдэнэбаяр нарын дасгалжуулагчаар ахлуулсан долоон тамирчин оролцож байна. Мөн ДАШТ-д Олон улсын боксын холбооны /AIBA/ III одтой шүүгч Г.Бадрах ажиллаr байна.
Өнөөдөр 54 кг-д ОУХМ Э.Мичидмаа, Энэтхэгийн тамирчин Жамуна Боротой тоглох түүнийг ялвал Алжирын тамирчинтай 9-нд тоглох хуваарьтай. Харин 69 кг-д ОУХМ Э.Эрдэнэтуяа өнөөдөр ОХУ-ын Саадат Далгатоватай тулалдана.
Ташрамд дуулгахад, ДАШТ-ий өмнө Азийн боксын холбооны хурал явагдаж, П.Мөнхбаяр ASBS холбооны комиссын гишүүн, Д.Батсүрэн Дасгалжуулагчдын комиссын гишүүн, Э.Энхбаяр Эмнэлгийн комиссын гишүүн, С.Батбаяр Эмэгтэйчүүдийн комиссын гишүүн, С.Баясгалан Шүүгчдийн комиссын гишүүнээр тус тус сонгогдсон байна.
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг