sonin.mn

Дипломат албаны эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валоваягийн санаачилгаар “Улс, нийгэм, орон нутгийн манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 30-ны өдөр НҮБ-ын байранд нээлтээ хийлээ.


Хүртээмжтэй, сайн сайхан нийгмийг цогцлооход эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг онцолж, жил бүр цуврал хэлбэрээр зохион байгуулж буй эл үзэсгэлэнд иргэний нийгэм, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, улс төр, бизнес, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын эмэгтэй манлайлагчдыг алдаршуулан, дэлхийн 60 гаруй улсын 112 эмэгтэйг онцолж, гэрэл зургийг байршуулсан байна.


бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж, хөдөө орон нутгийн малчид, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, байгаль орчны хямрал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг тулгамдсан асуудалд хүний эрхийн дүн шинжилгээ хийж буй туршлагатай судлаач, бодлогын зөвлөх, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний суурь эрхийг үндэсний хууль тогтоомж, төрийн бодлого, шийдвэрт тусгуулахад бодитой хувь нэмэр оруулж буй, Европын Холбооны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалагч” шагналт Б.Болороо нарын үйл хэргийг тодотгон харууллаа.


Зургийн тодорхойлолт алга байна.