Идэр насандаа даанч ажиггүй явлаа хэмээн дуулдаг “Эр бор харцага” хэмээх эртний сайхан уртын дуу байх. Сонсоод суухаар үгнийх нь гүн аялгууных нь сайханд автмаар сайхан. Эрдэмтэн судлаачид уг дууны утгыг олон янзаар тайлбарладаг бөгөөд сайхан эр хүний ухаарлын дуу зарим нэг нь ах дүү хоёрын бие биенээ алс холоос мөрөөдсөн тухай, энгүй хүчтэй бөхийн дуу ч хэмээдэг билээ. Юутай ч энэ дуунд гарч буй харцага хэмээх шувууг Монголчууд бид эртнээс дээдэлдэг байсныг судар номд бичсэн байдаг билээ.Тиймдээ ч үндэсний их цэнгэл болох эрийн гурван наадамдаа хүчит бөхдөө энэхүү цолыг өгдөг болсон юмсан уу.
Энэ удаа улсын наадмаас нэг зуны төрийн их наадмаас хос цолыг хүчээрээ үнэн шударга барилдаанаараа хүртэж чадсан хүчтэнийг талаар өгүүлэх гэсэн юм. 2018 оны зуны наадмаар начин болон харцагын давааг ажралгүй давсан бөх бол улсын харцага Н.Золбоо юм. Залуу харцагын түрүү бөхтэй хийсэн үзэгчдийг суудлаас нь өндийлгөсөн уран гоё барилдааныг бөх сонирхогчид мартаагүй байх. Энэ эрхэм цолыг хүртэхэд олон жилийн хичээл шаргуу хөдөлмөр шаардсан нь дамжиггүй. Гагцхүү зорьсон зорилшдоо үнэнч зүтгэсний амт нь энэ байж.
Түүний амжилтын гараа нь 2004 онд Ж.Дандар багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн үеэс яригдана. Чөлөөт бөхийн спортоор гараагаа эхэлсэн түүний барилдаануудыг ажиглахад унаа холтой, уян хатан чанартай нь харагддаг. 2006 оноос “Хүч” спорт хороон дээр улсын заан Б.Одгэрэл багшийнхаа удирдлагад үндэсний бөхөөр давхар бэлтгэл хийж хичээллэх болжээ. Түүнээсээ хоёр жилийн дараа буюу 2008 онд сумын заан цолыг 2013 онд аймгийнхаа баяр наадамд барилдан үзүүрлэж аймгийн заан цолыг хүртсэн бол 2014 онд аймгийн арслан болсон байна. Шинэхэн цол авсаны дараа түүнтэй хөөрөлдөхөд тэрээр “Бүх л цол сайхан гагцхүү түүндээ би үнэн шударгаар хүрэхийг хүсдэг. Олон наадмаас сэтгэл дундуур буцаж байлаа. Ямар ч зүйлд хичээгээд ч болдогтүй зүйл гэж байдаг шүү дээ. Тэр наадмуудын маань нэг бол 2017 онд улсын цолонд хүрнэ гэж зорилго тавьж барилдаад улсын гарьд Ө.Бат-Оршиход өвдөг шороодсон наадам байлаа. Харин энэ зуны хувьд түрүү бөхтэй барилдсан барилдаандаа сэтгэл хангалуун байна. Улсын наадмын түрүү удахгүй хүртэх байх хэмээн бэлгэшээж бодож байна” гэж хэлсэн байв.Түүний начны даваанд тунасан залуухан харцага Б.Бат-Өлзийтэй хийсэн барилдаан мөн л сонирхол татсан бөгөөд хоёр хүчтэн урьд нийт арван гурван удаа таарч өгөө аваатай өрсөлдөөнтэй үзэлцсэн. Харин энэ барилдааны дараа Б.Бат-Өлзий харцага хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэгэн үеийн залуу хүчтэн Н.Золбоо намайг давж цол хүртэхэд их баярласан гэж хэлсэн байв.
Баянхонгор нутгаас долоон жилийн дараа төрөн гарсан залуу харцага наадмын өглөө сүрлэг сайхан буга олж харж дотроо ихэд бэлгэшээсэн байна. Харцага багадаа зургаан залуу зааны иртэй хурдтай барилдааныг үздэг байж. Даангүй Д.Сумъяабазарын барилдаанд шимтэхээс гадна түүний үзэгч олны дунд биеэ авч яваа байдал нь сэтгэлийг их татдаг байж. Тиймдээ ч олны хүндэтгэл их хайрыг дааж явна гэдэг бөх хүний нэгэн том үүрэг юм гэдгийг ойлгож авчээ. Н.Золбоо улсын цол авсан даруйдаа Баянбулаг сумынхаа 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэж бусад залуу бөхчүүддээ үлгэр жишээ үзүүлсэн юм. Ламын гэгээний ногоон зодогтнуудын их түүчээ түүнийг улсын харцага мөн даншигийн заанаар тогтохгүй олон олон буухиалсан амжилт хүлээж буй гэдэгт итгэнэм. Түүн шиг олон үлгэр жишээ үнэн хүчитнүүд олноор төрөөсэй гэж
Эр бор харцага
Жигүүрхэндээ хүчтэй гэсэн уртын дууны жигүүгээр ерөөл өргөе өө.
А.Доржханд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
бөх гээд энэ хэнд ч хэрэггүй хүмүүсийг битгий сурталчлаад байгаач малнуудаа
Chi hun yum bol maliin bichseniig bitgii unshil daa
Манай Баянхонгороос сайн бех гарч ирсэнд баяртай байна. Аав минь бехед их хайртай хvн байсан.Нутгаас нь сайн бех гарсанд баярлах байсан. Аав минь олон бехчvvлтэй vерхэдэг байсан. Нисэхийн арслан Аюуш, аврагв Тvвдэндорж, аврага Цэрэн, аврага Батсуурь, арслан Эрдэнэ-Очир гэх мэт. Аав маань Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул хvн юм.
Өндөрширээтийн өтгөн хөмсөгтийн хөмсөгнөөс талы нь аваад Золбоо харцагад өгөе.
Өндөрширээтийн өтгөн хөмсөгтийн хөмсөгнөөс талы нь аваад Золбоо харцагад өгөе.
Допингоос бөх морь салаагүй цагт удахгүй ингээд утгаа алдана.Ганц өдөр ч сурч ажиллаагүй байж яс үндэс чалчсан цагдаагийн хурандаанууд хэнд хэрэгтэй юм.
Baric songoog nen darui boluilayaa .jin ihtei bohchuudiin noololdoon sonirholgui haragdaad bn.uran goe barildaan harmaar bn
Boh gesnees? Hentiin shiren nuurt, yaran biet yasan be?
Бөх яг юунд хэрэгтэй байдгийг мэдэх үү? Хариултыг Баттулга БатЭрдэнэ Сумъяабазар Сүхбат нахт илгээхийг хүсье.
агаа руу харахад хөмхийгөө зууж байвал өрсөн бөхийн нурууг нугасладаг. бөө ч байсан хамаагүй нугаслаад хаядаг.
нурууны сээрээс хойш ахар сүүл хүртэлх хэсэг, харцага
Эд нар дут!
Эд нар дут!
бөх бэлгүүтэй цусаа савируулаад явах үед ах нь мөр чинь цус гэхэд...
эр бор харцага жигүүрэндээ хүчтэй. идэр залуу насанд даанч ажиггүй явлаа. ай хөөрхий алдрай мину зээ.
түмний гэдэг үг арай л илүүдсэн юм уу даа