sonin.mn

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос татгалзвал тодорхой үр дагавартай тулгарах болно гэж анхааруулжээ.


“Хэрвээ Орос улс түрэмгий байр сууриа хадгалсаар, хэлэлцээний ширээний ард суухгүй бол үүнийхээ төлөөсийг төлөх болно” гэж Макрон X нийгмийн сүлжээнд бичсэн байна.


Ерөнхийлөгч Макрон Франц улс урьд өмнөхөөс илүү идэвхтэйгээр Украинд дэмжлэг үзүүлж байгааг онцлоод, Киевт цэргийн болон улс төрийн тусламж үзүүлж буй олон улсын эвсэл, “дурын орны эвсэл”-ийн идэвхтэй гишүүн гэдгийг тэмдэглэжээ.


Н.Отгончимэг


Эх сурвалж: minval.az