sonin.mn
Футзалын үндэсний шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнээс олон тоглолтод Монголын нэрийн өмнөөс оролцсон П.Алтантулга, Э.Ганзориг, Э.Пүрэвдорж, Б.Мөнгөнтулга нар олон улсын хэмжээний мастер цол тэмдгээр шагнууллаа. Ингэснээр Монголын футзалын түүхэн дэх анхны олон улсын хэмжээний мастерууд төрөв.
 
 
 
Мөн хөлбөмбөгийн шигшээ багийн хамтаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан багаас Н.Цэдэнбал, Н.Наранболд, Х.Цэнд-Аюуш, Б.Ариунболд, Б.Даваажав, Д.Төрбат, Б.Гарьдмагнай нар олон улсын хэмжээний мастерын цол тэмдэг хүртжээ.
 
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин