sonin.mn
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр мягмар гарагт МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын сэтгүүлчийн ангийн II, III дамжааны оюутнуудыг хүлээн авч сонирхсон асуултуудад нь хариулт өгсөн байна.
Тэрбээр, МҮОХ-ны ээлжит бус сонгуульд оролцсон өөрийн мөрийн хөтөлбөрөө болон хийхээр зорьж буй ажлуудынхаа талаар спортын сэтгүүл зүйн оюутнуудад сонирхуулсан юм.
 
 
Мөн ирэх онд болох Залуучуудын “Ногоон наадам-2021”, цаашлаад 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын наадамд залуу спортын сэтгүүлчдийн оролцоо их гэдгийг онцолжээ.