sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн түүхэнд ул мөрөө үлдээсэн үе үеийн шилдэг хөл бөмбөгчдийн дунд өрнөдөг Ахмадын УАШТ 10 дугаар сарын 12-21-нд амжилттай болж аваргуудаа тодруулав.
Тэмцээнийг 37-42 нас, 43-48 нас, 49-54 нас, 55-59 нас, 60-аас дээш нас гэсэн таван насны ангиллаар зохион байгуулахад 37 багийн 605 тоглогч өрсөлдсөн байна. Нас насны ангилалд медаль хүртсэн багуудыг танилцуулбал:
 
Алтан медаль:
 
ССТ /37-42/, Дархан /43-48/, Эрчим /49-54/, Эрчим /55-59/, Соёмбын барсууд /60-аас дээш/
 
Мөнгөн медаль: 
 
МСМ /37-42/, Сэлэнгэ-Замчин /43-48/, Соёмбын барсууд /49-54/, Оюутан /55-59/, Хан-Уул Хөдөлмөр /60-аас дээш/
 
Хүрэл медаль:
 
Метро /37-42/, Илч Эв Си /43-48/, СП Фалконс /49-54/, Сэлэнгэ-МӨХ /55-59/, Хүрээ Хөвгүүд /60-аас дээш/
МХБХ энэ жилээс анх удаа Ахмадын УАШТ-нд шилдэг тоглогчдыг тодруулах болсон. Ахмадын УАШТ-ий анхны шилдгүүдээр:
 
37-42 нас:
 
Шилдэг хаалгач: О.Сэргэлэн /ССТ/
Шилдэг хамгаалагч: Д.Лүмбэнгарав /ССТ/
Шилдэг хагас хамгаалагч: Ц.Цолмонханд /МСМ/
Шилдэг довтлогч:  Г.Молор /ССТ/
 
43-48 нас:
 
Шилдэг хаалгач: Ж.Энхбаяр /Дархан/
Шилдэг хамгаалагч:  Б.Батаа /Дархан/
Шилдэг хагас хамгаалагч:  М.Ганбаатар /Илч Эф Си/
Шилдэг довтлогч:  Д.Эрдэнэ-Очир /Сэлэнгэ-Замчин/
 
49-54 нас:
 
Шилдэг хаалгач: Х.Батзориг /Соёмбын Барсууд/
Шилдэг хамгаалагч: Х.Оюунбилэг /Эрчим/
Шилдэг хагас хамгаалагч:  Б.Болдбаатар /Эрчим/
Шилдэг довтлогч:  Д.Энхтүвшин /Соёмбын Барсууд/
 
55-59 нас:
 
Шилдэг хаалгач: П.Болд /Эрчим/
Шилдэг хамгаалагч: Ч.Баясгалан /Эрчим/
Шилдэг хагас хамгаалагч: С.Батр /Оюутан/
Шилдэг довтлогч:  М.Амарбаясгалан /Эрчим/
 
60-аас дээш нас:
 
Шилдэг хаалгач:  Н.Мөнхтөр /Соёмбын Барсууд/
Шилдэг хамгаалагч:  Б.Болдбаатар /Хүрээ Хөвгүүд/
Шилдэг хагас хамгаалагч:  Ц.Цэрэндаваа /Соёмбын Барсууд/
Шилдэг довтлогч:  Ш.Баянжаргал /Хөдөлмөр/ нар тус тус тодорлоо.
Ташрамд дуулгахад, МХБХ-ны Ахмадын УАШТ-нд багуудын төлөөллийн саналаар МХБХ-ны Ахмадын зөвлөл шинэчлэгдлэн сонгогдлоо. Уг зөвлөл 2020-2023 он хүртэл энэ бүрэлдэхүүнээр үйл ажиллагаагаа явуулах  бөгөөд Ахмадын зөвлөлийн даргаар Л.Энхбаатар, гишүүдээр У.Болд, Д.Эрдэнэ-Очир, П.Жаргалсайхан, П.Болд нар сонгогджээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг