ЛОНДОН. /BBC/. Умард Солонгосын иргэн улс орноосоо оргон зугтахын тулд 3 метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу нэвтэрсэн тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Хил давахаасаа өмнө тэрбээр БНАСАУ-ын хамгийн чанга хамгаалалттай газруудаар анзаарагдахгүйгээр өнгөрч чадсан байна.
Арваннэгдүгээр сарын эхээр хил давсан эрэгтэй өмнө нь гимнастикч байсан аж. “Yonhap” агентлагийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 3-нд хоёр улс хоорондын цэрэггүй бүсийг гаталснаасаа хойш 14-хөн цагийн дараа тэрбээр хилээс нэг км-ын зайд Өмнөд Солонгосын цэргүүдэд саатуулагджээ.
БНСУ-ын эрх баригчид түүнийг яагаад оргон зугтах болсныг шалгаж байгаа аж. “The Korean Herald” сонины мэдээлснээр, тэд оргон зугтсан эрийг гурван метрийн өндөр хашаа давсан гэж үнэн хэлж байгааг шалгахын тулд хийсэн үйлдлийг нь хоёр ч удаа давтан үзүүлэхийг хүсжээ.
Ийм аргаар зугтаж чадсан нь үнэн бол БНАСАУ-ын цэргүүдэд анзаарагдахгүйгээр, цэрэггүй бүсэд байрлуулсан нэг ч минад өртөхгүйгээр БНСУ-д нэвтэрч чадсан нь анхаарал татаж байгаа юм. Түүнчлэн хашаан дээрх мэдрэгчүүд ажиллаагүй нь олны анхаарлыг татаж байна.
Оргон зугтсан эрийн биеийн жин хийгээд өмнө нь гимнастикаар хичээллэдэг байсныг нь тооцож үзвэл ийм аргаар зугтах боломжтой гэж эрх баригчид үзжээ. Хил давсан этгээдийн нэрийг дурдаагүй ч насны хувьд 30 хүрээгүй аж.
Умард Солонгосын иргэн оргон зугтсан тухай мэдээлэл олон нийтэд хүрэх үед цэрэггүй бүсэд илрүүлгийн системүүд яагаад ажиллаагүй талаар болон хил давсан этгээдийг яагаад ийм удаан хугацаанд хайсан талаарх асуултууд олны анхаарлыг татсаар байна.
Аюулгүй байдал алдагдсан хэд хэдэн тохиолдол гарсны дараа хил дээр ажиглалтын арга хэмжээнүүдийг чангатгах тухай шийдвэрийг БНСУ-ын эрх баригчид өмнө нь гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор тус улсын Зэвсэгт хүчний төлөөлөгч мэдрэгчүүдийн ажиллагааг шалгахаа мэдэгдсэн байна.
Жил бүр дунджаар мянга орчим 1000 орчим хүн Умард Солонгосоос оргон зугтаж, дийлэнх тохиолдолд уул толгод, гол усаар дамжсан аюултай замаар дамжин Хятад улсыг зорьдог аж. Оргон зугтсан хүмүүсийн дийлэнх нь БНСУ руу явж, тэндээ БНАСАУ-аас дүрвэгсдийн дасан зохицох тусгай хөтөлбөрт хамрагддаг байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Давуу талаа сайхан ашиглажээ.
Амиараа дэнчин тавьж эх орноосоо зугтжээ
Гатнуул
Гатнуул
Сайн байцгаана уу хатагтай нар аа Намайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Зээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна. Бид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна Манай зээлийн хүү жилд 2% байдаг. Бид танд тодорхой чиглэлээр туслах болно. * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Моргежийн зээл * Бусад чиглэлүүд ..... Бидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com whatsapp: 0033 7 52 43 26 19
bi tanid zeel ogyo huugui. bitgiihuts@gmail.com
zorigtoi daichin er
za baruuny zohioson ulger l dee... orguulj gargadag zamtai, tuuniigee halhlahyn tuld iimerhuu ulger zohioj bichdeg yum gesen ...
12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!