sonin.mn
Архангай аймгийн Хашаат сумын харъяат Монгол Улсын заан Ч.Санжаадамбыг энэ жилийн баяр наадамд түрүүлээсэй хэмээн олон түмэн ихэд хүсч буй нь илт. Ялангуяа Арын сайхан хангай нутгийнхан...
 
 
Ч.Санжаадамбыг Цэргийн арслан цолтой анх бөхийн өргөөнд барилдаж эхлэхэд л түүнийг аварга болж мэдэх хүү хэмээн бөх сонирхогчид шивэр авир ярьж байсан. Учир нь хэд хэдэн барилдаанд улсын аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг ядах юмгүй унагаж байсныг санаж байна.
 
 
Харин ноднин, уржнан жил тун тааруу барилдсан. Гэвч наадамчин олны итгэл алдраагүй бололтой.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин