Монгол Улсын Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ огцрох үеэрээ өөрийг нь огцруулах ажлыг Засгийн Газрын кабинетын гишүүд дундаас хийсэн гээд хэлчихсэн юм.
ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 4 /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны татвар ногдуулах шийдвэрээс үүдэлтэй нөлөөллийг харгалзан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.9 хувь болгон бууруулжээ.
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 4 /TASS/. Бахрейн, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Колумби, Латви, Либери улсууд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байнгын бус гишүүний үүргийг гүйцэтгэж эхэлнэ.
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортын татварыг 25 хувиас 50 хувьд хүргэж хоёр дахин нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зуржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталлаа.
СӨҮЛ, 2025 оны зургаадугаар сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгосын Сонгуулийн үндэсний хорооноос сонгуульд ялсныг нь баталгаажуулснаар Ерөнхийлөгч Ли Жэ Мёны таван жилийн бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлжээ.
БРЮССЕЛЬ, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. Европын Холбоо /ЕХ/ болон Филиппин улс батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тухай Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике Манало ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Калластай даваа гарагт Манила хотноо хамтарсан хэвлэлийн хурал хийхдээ мэдэгджээ.
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /Anadolu/. Орос, Украины дайныг зогсоох өргөн хүрээний санаачилгын хүрээнд тус хоёр улсын удирдагчидтай уулзахад "нээлттэй" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг Цагаан ордон даваа гарагт уламжилжээ.
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. Германы Гадаад хэргийн сайд асан Анналена Бербокийг АНУ-ын Нью-Йорк хотноо даваа гарагт болсон санал хураалтаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргаар сонгожээ.
ВИЛЬНЮС, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. Украин, Оросын төлөөлөгчид олзлогдсон цэргүүдийг дахин солилцох тохиролцоонд хүрсэн тухай Украины Ерөнхийлөгч В.Зеленский Истанбулд даваа гарагт хийсэн хоёр улсын төлөөлөгчдийн хоёр дахь үе шатны хэлэлцээ дууссаны дараа мэдэгдсэн байна.
СӨҮЛ, 2025 оны зургаадугаар сарын 3 /Yonhap/. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөө өглөө эхэллээ. Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль онц байдал зарласнаас хойш яг зургаан сарын дараа сонгууль болж байна.
Монгол Улс шинэ Үндсэн хуулийг 1992 онд батлахын өмнө монголын ард түмнээс Хаант засагтай байх, Ерөнхийлөгчийн засагтай байх, эсвэл Парламентын засагтай байхын алийг сонгох талаар саналыг нь авсан байдаг. Ард түмэн Парламентын засагтай байх түүхэн сонголтыг хийсэн. Ард түмний энэхүү сонголтыг төгс баталгаажуулахын оронд Ерөнхийлөгчийг ард түмнээр сонгодог болгосноор Монгол Улс эрх мэдлийн хоёр толгойтой сүүлийн 30 гаруй жил явж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэв.