Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тусгаар Монгол Улсынхаа тулах багана, төр, ард түмнийхээ өмөг түшиг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт алба хаагчдадаа шинэ оны мэнд хүргэж, амьдрал ахуй, ажил үйлсэд нь өрнүүн их амжилтыг хүсье. Бид энэ оны анхны зочин хоймортоо Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг урьж ярилцлаа.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар Лондон хотод айлчилж, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж байв.
Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан сэтгүүлч, АН-ын ҮБХ-ы гишүүн С.Батзаяа Хот байгуулалт, барилга, оронсууцжуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар өнгөрсөн оны сүүлчээр томилогджээ.
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа.
Монгол Улсын эрхэм иргэд ээ, Монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их зөвшилцлийн бүтээл-ардчилсан Үндсэн хууль батлагдсан 33 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Ихэнх улсын Үндсэн хууль нь төрийн эрх мэдлийн төвлөрлийг задалж, эрх мэдлийн харилцан хяналт тэнцлийг бий болгох замаар хүний эрхийг хамгаалах улс төр, эрх зүйн гол арга хэрэгсэл болдог.
“Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа УИХ-ын гишүүн Сонгобайн Замираг урьж, ярилцлаа. Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа үндэстний цөөнх казах эмэгтэй УИХ-ын гишүүн сонгогдсон нь С.Замира билээ.
"Эрх Чөлөөний Эвсэл"-ийн тэргүүн Б.Цацрал болон тус эвслийн гишүүд өнөөдөр 11 цагийн орчмоос "Засгийн Газар огцор" уриатай жагсаалыг эхлүүллээ.
НАТО-гийн гишүүн улсууд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 5 хувьд хүргэж нэмэгдүүлэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп шаардсаныг Германы Канцлер О.Шольц, Батлан хамгаалахын сайд Борис Писториус нар шүүмжлэн эсэргүүцжээ.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.01.10)-ийн нэгдсэн хуралдаанаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-г өнөөдөр хүлээн авч уулзав.
"20 минутын хот" Үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
ЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /FТ/. 2025 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын бус компаниудын ам.доллароор гаргасан бондын хэмжээ 83.4 тэрбум ам.долларт хүрсэн тухай LSEG-ийн мэдээллийг эш татан “Financial Times” сонинд бичжээ.
ЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /FT/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд Хятадын өндөр албан тушаалын төлөөлөгчийг илгээхээр шийдвэрлэсэн тухай Их Британийн "Financial Times" сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ.