Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ

2024.11.14 8

Их Британийн музей түүхэндээ хамгийн том хандивыг хүлээн авчээ

ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр 14 /BBC/. Их Британийн музей түүхэндээ хамгийн том хандивыг хүлээн авчээ. Тодруулбал, Их Британийн санхүүч Персивал Дэвидийн (1892-1964) өв хөрөнгийг удирддаг сан түүний 1 тэрбум фунт стерлингээр (1.25 тэрбум гаруй ам.доллар) үнэлэгдэх хятад шаазан эдлэлийн өвөрмөц цуглуулгыг музейд хандивласан байна.

2024.11.14 1

Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /CNBC/. АНУ-ын аравдугаар сарын инфляцын мэдээг трейдэрүүд нягталж буй энэ үед лхагва гарагт биткоины ханш түүхэнд анх удаа 93 мянган ам.доллароос давж өссөнөөр сонгуулийн дараах өсөлт үргэлжилсээр байна.

2024.11.14 4

Израилтай хэлэлцээгээ зогсоохыг Ж.Боррель санал болгожээ

БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /DPA/. Европын Холбооны /ЕХ/ гадаад хэрэг эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель тус холбооны гишүүн орнуудад хандан, Израил улстай хийж буй улс төрийн яриа хэлэлцээгээ түр зогсоохыг санал болгожээ.

2024.11.14 0

Төрийн нарийн бичгийн даргад М.Рубиог нэр дэвшүүлжээ

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Флорида муж улсын сенатч Марко Рубиог нэр дэвшүүлжээ. Уг албан тушаалд М.Рубиог томилох төлөвтэй байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.

2024.11.14 3

Ж.Байден, Д.Трамп нар уулзжээ

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /DW/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональ Трамп, тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден нар Цагаан ордонд лхагва гарагт уулзлаа.

2024.11.14 6

“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд уулын зорилго, хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын асуудлыг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2024.11.14 0

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат албан ёсоор ажлаа хүлээн авч өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа

Аймгийн Засаг дарга Н.Энхбат үүрэгт ажлаа хүлээн авч ИТХ-ын ажлын алба болон хурлын төлөөлөгч нар, ЗДТГ-ын хэлтсийн дарга нартай өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа.

2024.11.13 1

Хаити руу нислэг үйлдэхийг хоригложээ

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /DW/. Мягмар гарагт АНУ-ын Нисэхийн удирдах газар Хаити руу нэг сарын хугацаанд нислэг үйлдэхийг хоригложээ.

2024.11.13 1

Япон, АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургууль эхэлжээ

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /RT/. Япон, АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан "Freedom Edge" сургуулилалт Зүүн Хятадын тэнгист эхэллээ гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгджээ. Тус гурван улс уг сургуулилалтыг зургаадугаар сараас хойш хоёр дахь удаагаа хийж байна.

2024.11.13 0

Нийт сонгогчдын 68 хувь нь МАН-д саналаа өгөөгүй гэв

Монголын Хүний Төлөө Намын дарга, хуульч Х.Бат-Ялалт, Бүгд Найрамдах Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Зоригоо нар мэдээлэл хийлээ.

2024.11.13 24

COP29: Улс орнуудын удирдагчид санхүүгийн зорилтуудыг хэлэлцэж байна

БАКУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд санхүүгийн зорилтуудыг тодорхойлох нь Азербайжанд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын дээд түвшний уулзалтаар хэлэлцэх гол асуудлуудын нэг юм.

2024.11.13 0

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр 1 хүнд ногдох ДНБ 10.000 ам.долларт хүрнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2024.11.13 15

Пентагоны нууцыг задруулсан этгээдэд 15 жилийн хорих ял оноожээ

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /DW/. АНУ-ын Массачусетс муж улсын Агаарын цэргийн үндэсний гвардын албан хаагч 22 настай Жек Тейшейрад Пентагоны нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг задруулсан хэргээр мягмар гарагт 15 жилийн хорих ял оноожээ.

2024.11.13 1

Армени, Азербайжаны нэхэмжлэлийг Хааг дахь НҮБ-ын шүүх хэлэлцэнэ

ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /BBC/. Уулын Карабах дахь нөхцөл байдлын улмаас арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцыг зөрчиж байна гэж бие биеэ буруутгаж байгаа Азербайжан, Армени улсуудын нэхэмжлэлийг НҮБ-ын Олон улсын шүүх хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

2024.11.13 0