Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа хүртээж, баяр хүргэлээ.
ТБИЛИСИ, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /Reuters/. Гүржийн шинэ Ерөнхийлөгч Михаил Кавелашвили ням гарагт тангараг өргөжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан гэж сөрөг хүчнийхэн мэдэгдэж буй үед уг ёслолын ажиллагаа боллоо.
ЗАГРЕБ, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /RIA Novosti/. Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд Хорватын одоогийн Ерөнхийлөгч Зоран Миланович 50.11 хувь, түүний ойрын өрсөлдөгч, бие даан нэр дэвшигч Драган Приморац 22.3 хувийн саналыг тус тус авлаа гэж тус улсын Сонгуулийн хороо нийт саналын хуудасны 51.61 хувийг тоолсны дараа мэдээлжээ.
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер 100 насандаа таалал төгссөн тухай түүний үүсгэн байгуулсан сангийн удирдлага мэдэгдлээ.
Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер Бундестагийг тараажээ
Гадаад харилцааны яам МУ-ын Гадаад бодлого, 2024 оны үйл ажиллагааныхаа талаар хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдээлэл өглөө. Тус мэдээллийг Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа болон, холбогдох албаны хүмүүс МУ-ын Гадаад бодлогын тэнцвэр, чиглэл, олон талт хамтын ажиллагаа, 2024 онд хэрэгжүүлсэн айлчлалуудын үр дүн, консулын үйл ажиллагаа болон сэтгүүлчдийн сонирхсон чиглэлээр 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдэд нээлттэй хийсэн юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.27) УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Баярбаатар, Д.Энхтуяа, А.Ганбаатар нар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд дипломат цол хүртээлээ.
Өчигдөр буюу 12 дугаар сарын 26-нд Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ. Энэ дунд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилуулахаар санал болгосон байна.
ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /TASS/. Японы засгийн газар ирэх оны (2025 оны дөрөвдүгээр сараас эхэлнэ) төсвийн төслийг баталсныг сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши мэдэгдлээ.
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /AP/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Йемений хутичууд болон Израилын цэргүүдийн хоорондох мөргөлдөөн хурцадсанд түгшиж буйгаа илэрхийлжээ.
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд асан, улс орноо дэлхийн хүчирхэг гүрэн болгон хувиргаж чадсан Манмохан Сингх 92 насандаа таалал төгссөн тухай тус улсын одоогийн удирдагч Нарендра Моди пүрэв гарагт мэдэгджээ.