Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.
Улсын Их Хурлын сонгууль хаяанд ирсэн өнөө үед эрх баригчид эдийн засгийн энэхүү тулгуур салбарын хөгжлийн талаар элдэв хууль тогтоомжийг дутуу дулимаг боловсруулж, яаран сандран баталж, компанчилан хэрэгжүүлэх гэж оролдож буй нөхцөлд тус салбарын хөгжлийн асуудлаар өөрийнхөө санаагаа хуваалцах нь зүйтэй хэмээн үзэв.
БРЮССЕЛЬ, 2024 оны тавдугаар сарын 8 /DW/. Мягмар гарагт Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тухай анхны хуулийг баталлаа.
БУЭНОС-АЙРЕС, 2024 оны тавдугаар сарын 8 /AFP/. Инфляцид нэрвэгдсэн Аргентин улс мягмар гарагт 11 доллартай тэнцэхүйц ханштай 10 мянган песогийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ. Энэ нь өмнөх хамгийн том дэвсгэрт болох 2000 песогийнхоос тав дахин өндөр мөнгөн дүнтэй юм.
“Амазон” компани Сингапур дахь үүлэн тооцооллын чадавхиа бэхжүүлэхийн тулд ирэх дөрвөн жилийн хугацаанд 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн III хороонд ажиллалаа.
Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засварлаж, шинэчилнэ.
Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан. Энэ хүрээнд нийслэлийн харьяа 15 байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үндсэн 6 төрөлтэй бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км зайд гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бол 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав.
Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ.
Бразилын Рио Гранде-ду-Сул мужид үерийн улмаас онцгой байдал зарлажээ