sonin.mn

Саяхан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Төвөдийн Нянчи хотын Ба-И дүүргийн Нянчи суурингийн Гала тосгоны бүх оршин суугчдад хандан хариу захидал бичиж, тэдэнд гүн зузаан эрмэлзэл тавьж буйгаа илэрхийлэв. 


Ши Жиньпин захидалдаа, ирүүлсэн захидлыг уншаад, дөрвөн жилийн өмнө Гала тосгонд зочилсон тухайгаа эргэн саналаа. Үзэсгэлэнтэй, цэвэр цэмцгэр тосгон, зочломтгой, энгийн тосгоны оршин суугчид надад гүн сэтгэгдэл үлдээсэн билээ. Сүүлийн жилүүдэд тосгонд шинэ өөрчлөлтүүд бий болж, тосгоны иргэдийн орлого нэмэгдсэнийг мэдээд баяртай байна гэв. 


Ши Жиньпин онцлохдоо, олноороо захидалд маш зөв хэлсэн байна, алтан гадас одыг харвал зам төөрөхгүй, коммунист намаа дагавал аз жаргалд хүрнэ. Хил хязгаар нутгийг хөгжүүлэн ардын амьдралыг чинээлэгжүүлэх намын сайн бодлогын удирдлага дор үндэстнүүдийн эв нэгдлийг сайтар хамгаалж, илүү жаргалтай сайн сайхан амьдралыг бүтээж, цастын өндөрлөгийн байгалийн үзэсгэлэнт байдлыг сайтар хамгаалж, “Тоорын цэцэг тосгон”-ны брэндийг нэн алдаршуулж, хөгжин цэцэглэсэн, тогтвортой эх орны хил хязгаар нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг та бүхэнд хүсэж байна гэв. 


2021 оны 7-р сард Ши Жиньпин Төвөдөд ажиллах үеэрээ Гала тосгонд хүрэлцэн очиж, тосгоны ард олныг эргэсэн юм. Гала тосгон нь зэрлэг тоорын цэцгээрээ алдартай. Ши Жиньпиний удирдан чиглүүлсэн чиглэлийн дагуу тосгон нь сүүлийн жилүүдэд хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлж, хамтын эдийн засгийг бэхжүүлж, үндэстнүүдийн эв нэгдлийг ахиулахад шинэ амжилт гаргаж, "Үндэстнүүдийн эв нэгдэл, хөгжил дэвшлийн үндэсний үлгэр жишээ хамт олон" зэрэг өргөмжлөл хүртсэн байна. Энэ жил ТӨЗО байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Саяхан Гала тосгоны бүх тосгоны иргэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал бичиж, тосгоны бүтээн байгуулалт, өөрчлөлтийн талаар танилцуулан, талархалтай сэтгэлээр нэн сайн сайхан амьдралын төлөө мэрийн урагшлахаа илэрхийлжээ.