УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн. Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
"Их 7"-ын ГХЯ-ны сайд нар Хятад улстай бүтээлч тогтвортой харилцаа тогтоож, дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг зохицуулахаар хамтран ажиллахыг санал болгосны зэрэгцээ, Оросын батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбарт дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг тус улсаас шаардсан байна.
Дэлхийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой, жигд байлгахын тулд бодитой арга хэмжээ авах болно гэжээ
11-р сарын 26-ны өдөр Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан уламжлалт гар урлалыг өндөр чанартай өвлүүлэн хөгжүүлэх буюу биет бус соёлын өвөөр хөдөө тосгоны хөгжлийг дэмжих ажиллагаа тус улсын Фүжяний Юндин хотод болжээ.
“Хятад улс зуун жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй бөгөөд эдийн засгийн асар их хөгжлийн нөөц боломжтой. Дэлхийн хоёр дахь том эдийн засагт үл итгэх нь алсын хараагүй үйлдэл болно” хэмээн Сингапурын төрийн зөвлөх Ли Сянь Лун байр сууриа илэрхийлжээ.
Вакцины талаар сөрөг мэдээлэл, эргэлзээнд хариулт өгөхөөр АШУҮИС-ийн Био анагаахын хүрээлэнгийн захирал, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, хүний их эмч Ч.Баттогтохтой ярилцлаа.
2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраас гаргав. Энэ бол Украинтай хийж байгаа дайнтай холбоотойгоор цэргийн дэглэм тогтоож, орон даяар дайчилгаа явуулах шинэ дүрэм журам хэрэгжиж эхлэх гэж буй тухай байсан юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав бичиж байна
Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж дууслаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер, мэргэжилтнүүд “Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо /ФИДИК/-ны жишиг гэрээ, түүний онцлог” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 297 дугаар цэцэрлэгийн дэргэд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил дууслаа.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө.
Байгалийн баялгаа дахин хуваарилах Засгийн газрын бодлого хэрхэн хэрэгжиж буй бодит жишээ нь “Эрдэнэт үйлдвэр” болж байна. Ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр байж болох хэмжээнд бүсээ чангалчихаад байгаа” хэмээв. Зэсийн баяжмалын агуулга нь жил ирэх бүрт багасаж буй тус үйлдвэр энэ жил 900 сая ам.доллараар улсын валютын нөөцийг зузаатгаж, цэвэр ашгийнхаа 34%-ийг Хуримтлалын санд төвлөрүүлэх даалгавартай.
С.Наранцогт: Дараагийн шатны реформ Үндэсний баялгийн сангийн орлогыг төвлөрүүлэхэд чиглэнэ
Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд буй төрийн өмчит зургаан үйлдвэрийн газар энэ онд 500 тэрбум төгрөгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх ёстой. Тус 500 тэрбум төгрөгөөр 5,000 өрхийг орон сууцны зээлд хамруулах юм. Энэ ажлын хүрээнд Эдийн Засаг, Хөгжлийн сайд Л.Гантөмөр, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал С.Наранцогт нараар ахлуулсан баг "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй Эрдэнэт хотод очиж, танилцлаа.