4-р сарын 17-нд, Хятад улс өнөө 245 хүртэлх гаалийн нэмэлт татварт тулгарч байна гэж Америкийн тал мэдэгдсэнд холбогдуулсан асуусан сурвалжлагчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хариулжээ.
Америкийн зүүн бүсийн цагаар 4-р сарын 15-ны өдөр, Америкийн Цагаан ордны веб сайт "232"-ын мөрдөн байцаалтын талаарх баримт бичгийг нийтэлж, АНУ-ын гаалийн татварт Хятад улс хариу арга хэмжээ авсан тул өнөө Хятад улс дээд талдаа 245 хувь хүртэлх гаалийн татвартай тулгарч байна гэжээ. Үүнд Хятад улс ямар байр суурь илэрхийлэх вэ? Гэж сурвалжлагч асуув.
Хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа: Бид холбогдох мэдээллийг анзаарсан. 245 хувь гэдэг тоо яаж гарч ирсэн тухайд АНУ-ын талаас асуух хэрэгтэй. АНУ Хятад улсад хэвийн бус гаалийн өндөр татварыг удаа дараа ногдуулсан нь эдийн засгийн бодит ач холбогдолгүй тооны тоглоом болсон гэж Хятад улс өмнө нь онцолж байсан. Энэ нь АНУ гаалийн татварыг арга хэрэгсэл, зэвсэг, дээрэлхэл, албадлага хийх арга барил болгож буйг илчилж байна.
Гаалийн татварын дайн, худалдааны дайнд ялагч байдаггүй. Хятад улс тулалдахыг хүсэхгүй байгаа ч үүнээс айхгүй юм. Хэрэв АНУ гаалийн татварын тооны тоглоомыг үргэлжлүүлбэл Хятад улс үүнийг үл тоомсорлох болно. Хэрэв АНУ Хятад улсын эрх ашгийг үргэлжлүүлэн бодитоор хохироохыг зэхэж байгаа бол, Хятад улс эрс шийдэмгий хариу арга хэмжээ авч, эцсээ хүртэл тэмцэх болно гэв.
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл0